Тавантолгойг эргэлтэд оруулахад 5 орны оролцоо зайлшгүй байх ёстой гэдгийг хэлэх хүмүүс цөөнгүй байгаа. Тэдгээр нь Орос, Хятад, Америк, Солонгос, Япон улсууд юм. Тэрчлэн, Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчдын Хураангуй жагсаалтад БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Америкийн “Peabody Energy” болон Японы Мицуи компаниудын консорциум, “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэг Японы “Marubeni”, “Sojitz”, “Itochu”, “Sumitomo” компаниуд, Солонгосын “Корес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австралийн “Экстрата” Бразилийн Вале, Люксембургийн “Арсэлор Метал лимитед” гэх компаниуд үлдээд байсан бол, илүү тохиролцож чадаж байгаа нь дээрх 5 орны компаниуд байна.
Тодруулбал, Хятадын “Шинхуа” Японы “Мицуи” хоёрын хамтарсан нэгдэл, Америкийн “Пибоди Энержи”, “Оросын төмөр зам” нийгэмлэг, БНСУ-ын компаниудын нэгдэл үлдээд буй юм.
Баруун Цанхи дахь тэрбум орчим нүүрсний нөөцийг ашиглахын тулд эдгээр компаниуд уурхай барьж байгуулах, тоног төхөөрөмж, нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, усны хангамжийн системд хэрхэн оролцох, ажилтнуудыг хэрхэн сургах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ, төслийг хэрэгжүүлбэл баталгаатай, ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх вэ, төслийн тооцоог урьдчилсан байдлаар хэрхэн үнэлж байгаа вэ, борлуулалтаа яаж хийх вэ гэдгээ нягт, нямбай бичээд ирүүлчихсэн байх ёстой.
Энэ нь тэднийг хураангуй жагсаалтад үлдээх нэг шалтгаан. Ерөнхийдөө бол дээр хэлсэнчлэн тэдний оролцоог жигд хангахгүйгээр алагчлалаа гэхэд эргээд учирж болох эрсдэлүүд бий. Энэ нь тэднийг сонгох үндсэн шалтгаан юм. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг даргатай ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гэсэн дөрвөн сайд гишүүнтэй Тавантолгой төслийг хариуцсан Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээд л байгаа, тэдэнтэй.
Хэлэлцээд хөрөнгө оруулах хүсэлтэй тэдэнтэй урьдчилгаа төлбөр дээр тохиролцох гэж байна. Тэндээс ирэх мөнгийг тосч байгаа асуудал олон. Эх орны хишиг энэ тэрээс гадна Хөгжлийн банкны санхүүжилтийн тодорхой хэсэг тэндээс бүрдэх юм. Улмаар, тохиролцвол тэдэнтэй ордыг ашиглах, нүүрс олборлох, бүтээгдэхүүн борлуулах, тээвэрлэхтэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажилах юм.
Тэгэхээр хоёр хөрштэйгээ, мөн тус дэм их үзүүлдэг Япон, Солонгостой, дээр нь тэргүүлэгч гүрэн Америкийн оролцоотойгоор Тавантолгойн бүтээн байгуулалт өрнөх нь ерөнхийдөө тодорхой байна.
Хятадын эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч хамгийн том компани “Шинхуа Энержи” Тавантолгойгоос хүртэнэ гэдгээ их эрт илэрхийлсэн. Ер нь бол өөрсдийнх нь оролцоо зайлшгүй гэдэгт 100 хувь итгэлтэй тэд Ажлаа эхлүүлэхийг манай дарга нараас шаардсан талаар өгүүлж байсан билээ. Оросын тухайд манайд нөлөөлөх байдал нь хадгалагдаж ирсэн гүрэн. Ганц гарцаар нүүрсээ гаргана гэвэл, манайхан Хятадуудын далайсан газар нь далд орж явахаас өөр аргагүй болох билээ. Тиймээс ч Оросууд өөртөө асар итгэлтэй.
Бас биднийгээ дарамтлаастай. Нэвтрүүлэх асуудал дээр, тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлт дээр хэрхэн харж, үзэх вэ гэдэг нь тэдний оролцоо Тавантолгойд ямар хэлбэрээр байхаас хамаарах юм. Япон, Солонгосын тухайд азийн жижиг улс бидний түншүүд байж ирсэн. Япон улс байгалийн гамшигт өртөхөд, хэрэв илүү хохирол үзсэн бол дэлхийн эдийн засаг хэрхэн савлах байсныг бид бэлхнээ харсан. Ийм байхад үгүйсгэж болохгүй юм. Солонгосын тухайд мөн л азийн том эдийн засаг. Тус улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тодорхой байгууллага Монгол улсад бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлэх гэж байна. Буцалтгүй тусламж хэлбэрээр хийж байгаа, хийх гэж байгаа нь ч цөөнгүй. Ерөнхий сайд өнгөрсөн сард тус улсад айлчилсан. Өмнө нь арванхоёрдугаар сард Москвад ажиллаад ирсэн гэхчлэн ажлууд явагдаж ирлээ.
Америкийн тухайд аливаа тохиолдолд аюулгүй байдал талаасаа бидэнд хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ том гүрэн Тавантолгойд орж ирэхийн тулд зүгээр л хуруугаа дохиогүй нь лавтай. Дэлхий нийтийн анхаарлыг Монгол улс татаж, уул уурхайн компаниуд Монголд төвлөрч буй тул өөрийн компанийн салбар нэгжээ ч сайжруулж байгаа гэдгээ “Peabody Energy” хэлж байгаа. Мөн тэд Аршад Саид, Лейтон Крофт гэхчлэн Монголыг харьцангуй мэддэг хүмүүсээр удирдлагын багаа бүрдүүлээд ирсэн юм.
Хөрөнгө оруулах, эрх эдлэх тодотголтой стратегийн хөрөнгө оруулагчидтай яг хэрхэн тохиролцож, ажлыг нь хуваарилж байгаа нь одоогоор тодорхой бус байна. Харин Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх гэрээт олборлогчоор Германы консорциум тодрох магадлал өндөр байгаа.
ThyssenKrupp, SMS Siemag, FAM, Uhde, Siemens, Alpine, RAG гэсэн том компаниуд, Засгийн газрын мэдлийн Германы Бүтээн босголтын банк зэрэг олон улсын түвшний байгууллагуудаас бүрдсэн эл консорциум Австралийг гишгээд байгаа нь ойлгомжтой байна.
No comments:
Post a Comment