
Саяхан Тавантолгойн ашиглалтын асуудлыг авч хэлэлцсэн хамтарсан Засгийн газар нэгэн шийдвэр дээр санал нийлэн УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Дэлхийн хүн бүрт нэг тонн оногдох асар их бөгөөд сайн чанарын нүүрсний нөөцтэй таван толгойн ордыг ашиглах асуудал дээр гаргасан шийдвэрийг сонсоод та гайхах байх. Уг ордын дөрөвхөн хувийг эзэмшдэг “Энержи ресурс” эзэмшлийнхээ 20-хон хувь дээр IPO хийж, 650 сая ам.доллар босгосон. Тэдэнд дахиад 80 хувиа ашиглан 650 сая ам.долларыг хэд дахин нугалах боломж бий. Харин Монголын ард түмэнд “Энержи ресурс”-ын эзэмшиж байгаагаас даруй 25 дахин их нүүрс оногдож байгаа юм. Гэтэл манай засгийн газар бүтэн жил бодож тунгаасны эцэст орд газрыг хоёр хувааж, гадаадаас 500-хан сая долларыг урьдчилгаа болгон авах шийдвэр гаргажээ. “Энержи ресурс”-ыг дуурайн өөрсдөө хөрөнгө босгох нэг ч оролдлого хийлгүйгээр шүү !!
Таны харж байгаа энэ зурган дээр Монголын талын эзэмшил тодорхой харагдаж байна. Тайлбарлавал:
Өөрсдийн хийж буй бульхайг ард түмэнд өгөх 10 хувийг нэмэгдүүлэх зарчмаар хаацайлна гэвэл дэндүү басамжилсан хэрэг гэдгийг шийдвэр гаргагч, Таван толгойн ордоор “тоглогчид” анзаараагүй бололтой. Монголын ард түмний үнэгүй зүйлсээс татгалзах чадвар өдрөөс өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг тооцоолсонгүй. 20 хувийг нь үнэгүй тараагад, хоёр хэсэг огтлоод хаячихвал Монголчуудад ямар ч ашиггүй гэдгийг нийтээрээ ухаарч байгааг бас мэдрээгүй байна.
Эцэстээ хууль тогтоох дээд байгууллага нь Засгийн Газраа захирч ажилдаг зарчим нь алдагдаж, гишүүдийн хэлэлцэн баталсан хууль тогтоомжийг дурын нэгэн албан тушаалтан хуйвалдааны зарчмаар шийдэхийг оролддог болжээ. УИХ- ын танхимд энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь аль нь Монгол улсын шийдвэр гаргах дээд байгууллага болохыг тодорхойлох болох нь.
Таны харж байгаа энэ зурган дээр Монголын талын эзэмшил тодорхой харагдаж байна. Тайлбарлавал:
- Ордыг хуваахгүйгээр ашиглана гэж байгаа боловч стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгож байгаа талбай нь “Эрдэнэс МГЛ”-ийн эзэмшиж буй лицензтэй талбайн 43%-ийг эзэлж байна.
- Энэ тохиолдолд гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжих ёстой 30%-ийг арилжих эсэх нь тодорхойгүй болж байгаа бөгөөд хэрэв арилжвал төр хяналтын багцийг ч эзэмших боломжгүй болж байна.
- Дээрх хувиарлалттай холбоотойгоор ард иргэд, үндэсний ААН-үүдэд эзэмшүүлэх 10%-иуд 6% болон буурч байна.
- Эцэст нь хэлэхэд ордыг ийнхүү 2 хуваах нь /хэдийгээр хуваагаагүй хэмээн тайлбарлаж байгаа ч хийж буй үйлдэл, агуулгаараа 2 хувааж байна/ ордын зах зээлийн үнэлгээ болон, бүтээгдхүүний үнийг өсөлтийг бууруулах шалтгаан болж байгаа ажээ.
Өөрсдийн хийж буй бульхайг ард түмэнд өгөх 10 хувийг нэмэгдүүлэх зарчмаар хаацайлна гэвэл дэндүү басамжилсан хэрэг гэдгийг шийдвэр гаргагч, Таван толгойн ордоор “тоглогчид” анзаараагүй бололтой. Монголын ард түмний үнэгүй зүйлсээс татгалзах чадвар өдрөөс өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг тооцоолсонгүй. 20 хувийг нь үнэгүй тараагад, хоёр хэсэг огтлоод хаячихвал Монголчуудад ямар ч ашиггүй гэдгийг нийтээрээ ухаарч байгааг бас мэдрээгүй байна.
Эцэстээ хууль тогтоох дээд байгууллага нь Засгийн Газраа захирч ажилдаг зарчим нь алдагдаж, гишүүдийн хэлэлцэн баталсан хууль тогтоомжийг дурын нэгэн албан тушаалтан хуйвалдааны зарчмаар шийдэхийг оролддог болжээ. УИХ- ын танхимд энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь аль нь Монгол улсын шийдвэр гаргах дээд байгууллага болохыг тодорхойлох болох нь.
No comments:
Post a Comment