2011/07/26

Тавантолгойн ажлын хэсэг юугаар тоглоод байна аа...

4
-Оросын олигархи О.Дерипаска анхнаасаа Тавантолгойд хувь эзэмшихээр Оросын тємєр замтай єрсєлдсєєр иржээ- Оюутолгойн гэрээг маш их алдагдалтайгаар баталж, ард тvмний ширvvн эсэргvvцэлтэй тулгарах vед эрх баригчид "Одоо энэ гэрээг буцаах юм бол олон улсын хэмжээнд манай нэр хvнд унах гээд байна.
 

Тиймээс алдагдалтай ч гэсэн баталж орхиё. Харин Тавантолгойг єєрєєр хийнэ ээ" хэмээн донгодож байсан билээ. "Олон улсын тавцанд нэр хvнд унана гэдэг тийм л аймшигтай, vндэсний эрх ашгаас илvv юм байдаг байжээ" гэж ойлгогдохоор байв, тэр vед Гэтэл жинхэнэ "чулуу" болгоно гэж амлаад байсан Тавантолгойн гэрээг батлахдаа Стратегийн хєрєнгє оруулагчийг тодруулах ажлын хэсэг Засгийн газрынхаа нэр хvндээр тоглож орхилоо.

Оросын тємєр замтай хамтран орж ирээд "жийгдсэн" Япон, БНСУ-ын компаниуд тендер шударга бус болсон талаар ээлж дараалан гомдол мэдvvлж эхлэв. Тавантолгойн тендерийн ялагчийг тодруулах ажлын хэсэг єнгєрсєн сарын 27-нд Засгийн газарт Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын талаар танилцуулахдаа Цанхийн баруун хэсэгт vйл ажиллагаа явуулах стратегийн хєрєнгє оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтад гурван оролцогч тунаж vлдээд байгааг дуулгасан билээ. Гэтэл тендер эхлэх vед ОХУ-ын "Оросын тємєр зам" болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл гэсэн нэрээр явж байсан консорциумаас БНСУ, Японы тєлєєлєл алга болж, Орос Монголын хамтарсан консорциум гэсэн нэртэй єрсєлдєгч АНУ-ын "Пибоди Энержи", БНХАУ-ын "Шинхуа Энержи" болон Японы "Иточv", "Мицуй" компаниудын консор-циумтай хамт ялагчаар тодорсон баих нь тэр. Учир битvvлгээр тулаанаас гарсан БНСУ-ын ПОСКО тэргvvтэй компаниуд тэр даруй гомдол мэдvvлж эхэлсэн бол Японы тєлєєллvvд єнгєрсєн долоо хоногт албан ёсоор гомдол мэдvvлж эхэллээ.

Тэд єєрсдийг нь шахаж орж ирсэн Монголын талын компани нь чухам ямар нэртэй болох нь одоо болтол тодорхойгvй байна хэмээн гомдолложээ. Vнэхээр ингэж эгдvvцэх нь аргагvй юм. Япон, Солонгосын нэр бvхий дээрх компаниуд Оросын тємєр замтай консорциум болохын тулд хэдэн сарын турш ажиллаж байсан. Гэтэл Монголын компани энэ ажлыг нь хэдхэн хоногт хийчихээд Орос-Монголын хамтарсан консорциум нэрээр орж ирсэнд гайхаж байгаа аж. Энэ асуудлыг Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєр авч хэлэлцэх байсан ч хойшлогдсоор байгаа нь дээрх бvх тодорхойгvй байдлуудтай холбоотой. Гэхдээ сvvлийн vед єрнєж байгаа vйл явдлуудаас vзэхvл япон, солонгосчуудаас нэгмєсєн нvvр буруулчихгvй, маркетингийг нь хариуцуулах асуудал яригдаж байгаа бололтой.

Орос-Монголын нууцлаг компаниуд
Маргааны бай болоод байгаа консорциумыг тендер эхлэн vед "Оросын тємєр зам" хувьцаат нийгэмлэг толгойтой консорциум" гэж нэрлэж байсан билээ. Гэтэл сvvлийн vед аж ахуйн нэгжийн нэр нь гээгдээд зvгээр л "Оросын" гэх болов. Энэ ньхоёр шалтгаантай байж болно. Нэгдvгээрт, нэгэнт Тавантолгойд эзэмших хувь хэмЖээ нь тодорхой болсон хойно єєр бас нэгэн компани Оросын тємєр замын хажуугаар чихэж орж ирсэн байж болно. Монголд маш их нєлєє бvхий, нэгэн цагт "Монголын банк санхvvгийн 50 хувийг атгадаг" хэмээн бичvvлж явсан Оросын олигархи ОДерипаска анхнаасаа Тавантолгойд хувь эзэмшихээр Оросын тємєр замтай єрсєлдсєєр ирсэн. Тэд "тогоон дотроо" тохиролцоонд хvрсэн байж болно. Тиймээс "Оросын" гэх нэрний цаана Оросын тємєр замаас гадна олигархиудын байгуулсан компани явж байж мэдэх юм. "Оросын тємєр зам" хувьцаат нийгэмлэг СУЭК компанитай хамтрахаар болж байсан єнгєрсєн оны есдvгээр сард О.Дерипаскагийн хянадаг EN групп мєн Тавантолгойн тендерт оролцохоор тэдэнтэй єрсєлдєж байсан билээ. Тендерт замын голоос орж ирсэн бас нэг (нэлээд хэд ч байж магадгvй) компани "Монголын" гэх нэрний цаана нуугдаж буй. Япончууд гомдол гаргахдаа єєрсдийг нь шахан орж ирсэн компанийнхаа нэрийг Ажлын хэсэг одоо болтол зарлахгvй байна гэсэн байсан. Єєрєєр хэлбэл, Оросын тємєр зам толгойтой консорциумд багтаж байсан БНСУ, Японы компаниудыг тодорхой бус шалтгаанаар хасч, оронд нь одоо болтол нэр нь тодорхойгvй байгаа компанийг оруулж ирсэн байна. БНСУ, Японы компаниудыг жийж, Засгийн газрын нэр хvндийг дэлхий нийтийн ємнє унагасан тэр компани нь хэний, ямар нэртэй компани юм бол.

No comments:

Post a Comment