Японы ерөнхий сайд Наото Каны Тавантолгойн төсөлд оролцох хүсэлт бүхий захидлыг тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн,Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч И.Кога өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдод уламжилжээ. Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч И.Кога тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр Япон улстай бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурдаад, харилцаагаа шат ахиулан Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн гэдгээ илэрхийлэв.
Харин Ноён И.Кога цаг зав гарган хүлээн авч, уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд Японы ард түмэнд тохиолдсон хүн бэрх үед Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, эд материалын болон бие сэтгэлийн гүн туслалцаа үзүүлэн, хохирогчдын төлөөллийг гурван ч удаа хүлээн авсанд Японы төр, засаг болон ард түмэн талархаж байгаагаа илэрхийлжээ.
No comments:
Post a Comment