УИХ-ын хаврын чуулган завсарласан ч улс төрийн “симфони” үргэлжилж байна. Ардын нам болон Ардчилсан намынхан Үндсэн хууль хийгээд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх эсэхэд санал нэгдэцгээсэн ч намчирхсан өдөөн хатгалга хийхээс хэтэрсэнгүй. Ардчилсан намынхныг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж, сөрөг хүчний сүр хүчийг нь сулруулж чадсан эрх баригч хүчнийхэн ашиг сонирхлоороо далайлган мөнөөх “найзууд”-ынхаа зөрүүд занг хөдөлгөж орхисон. Бүр “Бид хүчтэй сөрөг хүчин шүү. Та нар олонхийн хүчээр далайлгаж, өөрсдөдөө ашигтай хувилбар батлуулах гэж байгаа бол санасны чинь гарз шүү” хэмээн хуралдааныг үе, үе орхин гардаг мартагдсан “уламжлал”-ыг нь ч сэргээлээ. Тийм ээ, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар Ардын намын даргын тэргүүлдэг багт багтсанаас хойш иймэрхүү дүр зураг ажиглагдалгүй гурван жил өнгөрчээ. Харин одоо 2011 он. УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд нэг жил ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс Н.Алтанхуягийн багийнхан намынхаа фоныг санагалзаж, “гэр”-тээ цуглацгаалгүй яах вэ. Тэд юун түрүүнд “Сонгуулийн тогтолцоог 52:24 болгон өөрчилье” хэмээсэн Ардын намынханд эсэргүүцэл зарласан.
Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд ч сууцгаасангүй. Зүгээр л “Завсарлага авсан” гэх нэрийдлээр улс төрийн шантааж хийцгээх нь тэр. Эрх баригч хүчнийхэн тэднийг аргадаж, аашилж ч үзээд нэмэр болсонгүй. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэнчлэн Төрийн ордон хаврын чуулган завсарлахаас өмнө МАНАН-ын төөрөгдөлд бодитойгоор орсон юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч аргаа баран эрхэм гишүүдийг албадах шахам ирүүлж байж, чуулганыг завсарлууллаа. Гэвч ганц хуулийн төсөл барьж, хэнээрхцгээсэн гишүүд нийгэмд хүлээлт үүсгэсэн олон асуудалд цэг тавьж чадсангүй.
Ардчилсан намынхан “Зөвшилцөл бол ёстой фашизм юм байна” хэмээн уурлацгаасан хэвээр. Учир нь Ардын нам, Ардчилсан намаас сонгуулийн тогтолцооны талаар зөвшилцөх ажлын хэсгийг томилсон юм. Гэвч Ардын намынхан 52:24 гэсэн хувилбараа зүтгүүлж, Ардчилсан намынхны эцсийн хувилбар болох 38:38-ыг хүлээн зөвшөөрсөнгүй. Улстөрчдийн тайлбарласнаар, УИХ-ын 2012 оны сонгууль, бүр түүнээс цаашхи сонгуулиудыг эрх баригч хүчний Удирдах зөвлөлийн тааллаар явуулах нь зайлшгүй хэрэг болж байх шиг байна. Хоёр намаас томилогдсон зөвшилцөх ажлын хэсгийнхний саналыг УИХ дахь Ардын намын бүлгийнхэн Удирдах зөвлөлдөө танилцуулна. Харин Удирдах зөвлөлийнхөн нь тэдэнд “Үгүй” гэсэн хариулт өгнө. Үйл явдлыг өнгөцхөн дүгнэвэл, Ардчилсан намынхан Ардын намынханд бойкот хийж байгаа мэт боловч Сонгуулийн тухай хуулийг хэрхэн шинэчлэхийг УИХ дахь олонхи мэдэх билээ. Тиймээс ирэх намар маргааныг зөвшилцөх ажлын хэсгийнхний саналаар эцэслэх биш, намуудын тохиролцоогоор нэг тийш шийдэх нь гарцаагүй. Ардын нам болон Ардчилсан намын дарга нар, УИХ дахь намын бүлгүүдийн удирдлагын түвшинд тохиролцооны “машин” хэдийнэ ажиллаад эхэлжээ. Ямартай ч дарга нь хамтарсан Засгийн газрын танхимд Тэргүүн шадар сайдын суудалтай намынхан Ардын намынхныг сонгуулийн тогтолцоогоор түргэн авахуулж, багагүй сандаргаж дөнгөлөө.
Гэвч Ардын намынханд Н.Алтанхуягийн “хүүхдүүд”-ийг айлгах хэрэгсэл байна. Тэр бол өмнийн говь дахь томоохон орд. Тавантолгой төслийн ажлын хэсгийнхэн уг ордын Цанхийн баруун хэсгийн 40 хувийг Хятадын “Шинхуа”, 24 хувийг АНУ-ын “Пибоди энержи”, үлдсэн хувийг Орос, Монголын хамтарсан консорциумд эзэмшүүлэхээр талуудтай тохиролцсоноо Засгийн газарт саяхан танилцуулсан. Наадмын өмнөхөн буюу Ардчилсан намынхан УИХ-ын үйл ажиллагааг гацаачихсан байхад шүү дээ. Эл үйл явц сонгуулийн тогтолцоон дээр эрх ашгаараа нэгдэцгээж, С.Батболдын багийнхны эсрэг хөдөлсөн тус намынхныг дахин хагаралдуулахад хүргэлээ. Тавантолгой төслийн ажлын хэсгийнхэнд хэдийнэ “Муу” дүн тавьчихаад байгаа зарим нь “Асуудалд яагаад ийм хариуцлагагүй хандав” хэмээж байгаа ч “хөшиг”-ний цаана намынх нь дарга сууж байгаа учраас эсэргүүцээд ч нэмэргүй байгаа юм. Учир нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг дээрх төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, гадаадын хөрөнгө оруулагчдад Тавантолгойгоос ямар хувь оноохыг шийдэлцсэн. Тиймээс тус нам дахь зарим фракци элдэв акци зохиосон ч “Тавантолгойг хэрхэхийг та бид хамтдаа шийдсэн шүү” гэх Ардын намынхны харцнаас бултаж чадахгүй. Сайн ч, муу ч хамтын хариуцлага хүлээх учраас эрх баригч хүчний эсрэг хөдөлцгөөсөн Ардчилсан намын гишүүд “нуувч”-даа дахин орлоо. “Сонгуулийн тогтолцоог бид өөрсдийнхөөрөө шийдвэрлэж, намаа аварна. Олонхийг өмнөө сөхрүүлэх цаг ингэж ирдэг байжээ” хэмээн бардамнаж байсан тус намынхны амбицийг Ардын нам ийн дарав. Товчхондоо, Тавантолгойгоор айлгачихлаа. С.Батболдын “цэргүүд”-ийн тактик ёсоор Ардчилсан намынхан өмнийн говь дахь ордоос болж, хэд, хэдэн тийш харцгаана. Нэг хэсэг нь Тавантолгой төслийг гар өргөн дэмжиж байхад нөгөө хэсэг нь эдийн засгийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг хүснэ. Харин тойргийн гадна үлдэгсэд нь Н.Алтанхуяг даргынхаа гэрийн гадаа жагсахад хүрэх биз. Гэлээ гээд яалтай. Тэднийг намын дарга нь өрөөндөө дуудаж загнана. “Ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг чинь би шийднэ шүү” хэмээн тулгана. Ийм л нэгэн барьцаанд Ардчилсан нам яалт ч үгүй орлоо. Ардын намын дарга С.Батболд нэгэнтээ “Тавантолгойн эзэн нь Монголын ард түмэн байна” хэмээн мэдэгдсэн ч намуудад, тэр дундаа Ардчилсан намд өмнийн говь дахь ордыг тойрсон ашиг сонирхлын зөрчилдөөн ширүүсч байна. Гадаа биш, “гэр”-тээ элдвээр талцсаар ирэх сонгуулийг угтах нь ч тодорхой боллоо. Улс төрийн тавцнаа өнгөрсөн гурван жилд алдсан оноогоо нэг жилийн дотор цуглуулж чадахгүй нь ч лавтай. Ардын намынхан Ардчилсан намынхныг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж адис хүртээсэн. Харин намын дарга Н.Алтанхуягийг нь Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулж, дахин адислалаа. Ардчилсан нам ийнхүү эрх баригч хүчний нээнтэгт нэгмөсөн орох нь тэр.

No comments:
Post a Comment