Хуралдаан зарлагдсан ч хойшлогдож, Засгийн газрын шийдвэр, зөвшилцлийн талаар албан ёсны тайлбар хийх хүн олдохоо болив. Гэвч зөвшилцөл үргэлжилсээр байсан бөгөөд хаалттай хуралдааны танхимд, хөшигний цаана хэрхэх тухай яриа болсоор байв. Үдээс өмнө зарлагдсан МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан ч хойшлогдлоо. Үдээс хойш чуулганы хуралдаан зарлагдсан боловч хуралдсангүй. Сонгуулийн тогтолцооны асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах эсэх дээр байр суурь зөрөөтэй байгаа нь, энэ талаар тохиролцох ажлын хэсгийнхний зөвшилцөл амжилтад хүрэхгүй байгаа нь ийнхүү хуралдаануудыг цуцлах, хойшлуулахад хүргэж байв. Үдээс хойш УИХ дахь Ардчилсан намын бүлэг урьдын адил хуралдаж ажлын хэсгийнхнээс харилцан бие биедээ санал болгосон асуудлыг танилцуулжээ.
МАН-ын зүгээс хаврын чуулганыг завсарлуулахаас өмнө буюу наадмаас урьтаж Тавантолгойн гэрээг хэлэлцэн батлах санал тавьжээ. Мэдээж энэ асуудлыг хэлэлцсэнээс сонгуулийн тогтолцоог хойшлуулж таарна. Иймд тогтолцоо, ард нийтийн санал асуулгын талаарх маргаанаа намрын чуулган хүртэл хойшлуулъя гэж. Мэдээж энэ талаарх тохиролцоогоо хамтарсан гэрээ хийж баталгаажуулахаа ч мартаагүй гэнэ. Гэвч энэ саналыг Ардчилсан намын бүлгийн дийлэнх гишүүн дэмжээгүй бололтой. Тэд урд нь байгуулсан хэрэгждэггүй олон гэрээгээ бодсон ч дахин ийм зүйлийг нь хүлээн авах хэрэггүй гэдгээ ч хэлж. УИХ-аар асуудал хэлэлцэгдэхээр бол уг материал гишүүдийн гар дээр долоо хоногийн өмнө өгөх хуультай ч Тавантолгойн гэрээний талаар ирээгүй байгаа нь Ардчилсан намын гишүүдийг энэ асуудалд хардаж, эргэлзүүлэхэд хүргэсэн бололтой. Энэ талаарх мэдээлэл хаалттай байсан ч гишүүд цахим хуудсандаа байр сууриа илэрхийлэн “нээлттэй” болгосон байна. Гишүүн З.Энхболд “Би Сонгуулийн ажлын хэсгээс сайн дураараа гарлаа, МАН одоо байгаа царайг харах юм бол цагийн гарз юм байна” хэмээн албан бус мэдэгдэл хийв. Тэрээр мөн “Тvрvvчийн алдаагаа засахгүйvй байхад Тавантолгойн гэрээг баталж өгөх юм бол УИХ тэнэг харагдана. Засгийн газар Тавантолгойг УИХ-аар шийдуулэхийн өмнө Оюутолгойн гэрээнд оруулах өөрчлөлтөө хийж ирэх хэрэгтэй” гэдгээ ч хэлэв. Үүнийг нь Р.Амаржаргал дэмжин “МАН хувьд асуудал нь сонгуулийн хуульдаа биш Тавантолгой л юм байна. Мөнгөө авах гэж МАН-чууд яарч байгаа юм аа даа” хэмээн хоржоонтой дүгнэв. Тус намын талд зогсохоо мэдэгдээд буй ИЗ-НН-ын дарга Д.Энхбат ч ярианд оролцож “Засгийн газрын эдийн засгийн энэ том төслийг УИХ-аар гурав хоногт багтаан шийдүүлэх гэж оролдох, шахах нь өөрөө засаглалын аюултай гажуудал” гэв. Ямартаа ч үдээс хойш Ардчилсан намын бүлгийнхэн пропорциональ, мажоритар тогтолцооны харьцааг 38:38 байлгах сүүлийн хувилбар дээрээ хатуу зогсоно гэдэг дээрээ үлдэхээр шийдэж. Мөн МАН-ын бүлэгтэй зөвшилцөлд хүртлээ УИХ-ын үйл ажиллагаанд орохгүй гэдгээ гишүүдийн дийлэнх илэрхийлсэн байна. АН-ын бүлгийн нүргээнтэй хуралдаан өндөрлөхөд цагийн зүү 18.50 -ийг зааж байлаа.

No comments:
Post a Comment