2011/07/29

Супер нэгдлийн сул тал

Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчийн олон улсын шалгаруулалтыг эцэслэх асуудлаар одоо Ерөнхийлөгчийн байр суурийг хүлээж байна” хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатар хэлэв. 2011 оны долдугаар сарын 02 -ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг The Mongolian Mining Journal сэтгүүл өнгөрсөн сарын дугаартаа нийтэлсэн. Түүнээс хойш яг нэг сарын хугацаанд Монголын олон нийт төдийгүй урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцсон гадаадын сонирхогчид ч аливаа шинэ мэдээлэл аваагүй байна.

Сонгон шалгаруулалтын эцсийн дүнгийн талаар мэдээлэл авах оролдлого бүрийд Засгийн газрын Ажлын алба ерөнхий, бүрхэг тайлбар хэлж ирлээ. Зөвхөн Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатараас буюу ганц сувгаар Тавантолгойн талаарх мэдээлэл цацна гэсэн чиг авчээ. Дэлхийн нүүрсний ашиглагдаагүй хамгийн том орд болох Тавантолгойг тойрсон сонирхол асар их байгаагийн учир ийнхүү элдэв янзын мэдээллийн урсгал тарааж, бодлогын асуудлыг тарамдахгүй гэж хичээснийх биз.

Тавантолгой ордын эргэн тойронд бодлогын гол хоёр баримт бичиг бий. 2010 оны тавдугаар сард гарсан Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж ба тэмдэглэл эхнийх нь. Удаах нь мөн өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоол. Эдгээрийг MMJ сэтгүүл тухай бүр нь бүрэн эхээр нийтэлснийг манай уншигчид сайн мэднэ. Дээрх хоёр бодлогын баримт бичигт тулгуурлан өнгөрсөн хугацаанд Засгийн газрын Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж ирсэн.

Өдгөө нэг зүйл тодорхой байгаа нь Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл, УИХ-ын 39 дүгээр тогтоол тус бүрт ойлгомжгүй, бүрхэг санаанууд туссан явдал юм. Баруун Цанхид зөвхөн нэг Консорциум үйл ажиллагаа явуулна гэхийн хамт Монгол улсын хөршүүд ба гуравдагч түншүүдийн ашиг сонирхлыг тэнцүү хадгалах гэх мэт чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл зөвлөмж болгон гаргасан билээ. Тэрхүү Зөвлөмжийг баримтлахын үүднээс Засгийн газрын Ажлын хэсэг таван улсын ашиг сонирхолд таацуулсан ганц Консорциумыг үүсгэх санаатай үргэлжилсэн хэлэлцээрүүд хийсэн юм. Гэвч ийм супер нэгдэл энэ дэлхий дээр байдаг билүү ?

Орос, Хятад, АНУ, Япон, БНСУ-ын сонирхлыг нэгэн дор, тэгш хангах тийм хуваалт гэж байж болох уу? Байлгалаа гэж бодоход Тавантолгойн нүүрсийг ухаж, тээвэрлэж, боомтоор нэвтрүүлэн, зах зээлд зарах, худалдан авах субект нь ГАНЦ этгээд байх нь Монголд ашигтай гэж үү? Монголын төрөөс гаргаж буй бодлогын баримт бичгүүд дотроо зөрчил агуулсан, түүнд нь нийцүүлэх ажлыг Засгийн газар бас л өөрийнхөөрөө ойлгон хийдэг, үр дүнд нь төвөгтэй нөхцөл үүссээр байна. Тавантолгойн хэлэлцээр хүнд нөхцөлд болсны нэг гэрч нь Засгийн газрын Ажлын хэсэг энэ оны дөрөвдүгээр сараас зөвхөн ОХУ, Хятад, АНУ-ын талтай хэлэлцээр хийж эхэлсэн явдал. Өөрөөр хэлбэл, Япон, БНСУ-ын компаниудыг хаалганы гадна түр хүлээлгэж, ОХУ, Хятад, АНУ өөрсдөө тэдэнтэй давхар тохироо хийг хэмээн хэлэлцээрийн ширээ тойрсон этгээдүүдийг даруй хоёроор цөөлжээ. Тавантолгойн хэлэлцээрт ийм цомхотгол орсны эцэст том гурван гүрний хувьд илүү ашигтай нөхцөл үүссэнийг тэмдэглэе.

Одоо Монголын Засгийн газартай тохиролцохоосоо илүүтэй Пибоди, Шинхуа, РЖД өөр зуураа хэлэлцэх шинэ нөхцөл үүссэн гэсэн үг. Ингээд Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээрт тунаж үлдсэн гурван улсын гурван том аж ахуй үүрэг оролцоогоо 40:24:18 хувилбараар хуваахаар тохиролцжээ. Үлдэх 18 хувь нь “Монголын төмөр зам” ТӨҮГ-ын мэдлийнх. Тавантолгойн нүүрсийг хойд чиглэлд тээвэрлэх 1100 километр замын хар ажлыг өдгөө энэ жижигхэн компани л зүтгүүлж байгаа. Өөрөө хөрөнгөгүйн учир арилжааны зээл авч жаал жуул ажил хийдэг. Тавантолгой дахь гадаадын томчуудын сонирхол монголчуудыг хөлдөө чирж эхлэх эхний дарамтыг “Монголын төмөр зам” нэртэй төрийн өмчийн шинэ компани үзэж байна. Гэхдээ “Монголын төмөр зам”-ын хажуугаар Орос-Монголын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” төмөр замын компанийн нэр ч дээрх 18+18 хувь дээр гэнэт гараад ирж мэднэ. Тоглоомын дүрмийг Монголын Засгийн газрын Ажлын хэсэг бус, гадаадын хөрөнгө оруулагчид санал болгож байгаа өнөөгийн нөхцөлийг нийгэм эсэргүүцэж буй юм.

40:24:36 томъёоллыг эдийн засгийн утгаар нь биежүүлэх яриа хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, АНУ-ын компаниуд хоорондоо хийхэд бэлэн байгаа. Харин Монголын олон нийт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, УИХ хэлэлцээрийн эхний шатны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хандлага нь тэрхүү гурвалыг хүлээлтэд оруулсан юм.

Тэгвэл Монголын Засгийн газар олон улсын шалгаруулалтын хэлэлцээрт ямар байр суурьтай оролцож, Ажлын хэсэг өнөөдөр юуг мэдэрч суугаа вэ? Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн, нэрээ хэлэхийг хүсээгүй төрийн түшээ эрхэм “Хэлэлцээр маш хүнд нөхцөлд болсон. Зургаан том улсын хүчирхэг компаниуд төсөлд оролцохыг хүссэн. Гэтэл эднээс ганц “Пибоди” цэвэр арилжааны сонирхлоор орж ирсэн. Бусад бүх компани тухайн улсынхаа улс төрийн ашиг сонирхлыг давхар илэрхийлж байгаа нь хамгийн төвөгтэй асуудал гэж ярьсан юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгой ордын хэлэлцээрт орсон Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Японы компаниуд бүгд Засгийн газрынхаа дэмжлэгтэй, төрийн мэдлийн хувь оролцоотой.

Тэгвэл Тавантолгой ордын ашиглалтын зөвшөөрлийг 100 хувь эзэмшиж байгаа Монголын Засгийн газрын дараагийн алхам юу вэ? Юуны түрүүнд,Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн гурвуулаа өөр байр суурьтай байна. Ерөнхий сайд Ажлын хэсгээ сайн ажилласан гэж дүгнэсэн. Харин УИХ-ын дарга байр сууриа “Долоо хэмжиж нэг огтлох нь зүйтэй. Манай улсын эдийн засгийн энэ оны төлөв эерэг сайн байгаа учир Тавантолгойг түргэн ашиглаж, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхээр яарах шаардлагагүй” хэмээн илэрхийлжээ. Тиймээс одоо Ерөнхийлөгчийн байр суурь гол түлхүүр болон үлдэж байна. Түүний удаа дараагийн хандлагаас үзвэл Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээрийн дүнг хатуу шүүмжлэх магадлалтай. Аль нэг намын гишүүн бус Ерөнхийлөгчийн хувьд Ц. Элбэгдорж нь ирэх жилийн УИХ-ын сонгуулийн марафоныг үл тооцсон, нийгмийн шүүмжлэлийг түлхүү тусгасан байр суурийг Тавантолгойн хувьд хэлэх магадлалтай юм.

Нэгтгэн харвал, Тавантолгой орд дээр Монголын талын Ажлын хэсэг дахин ажиллана гэсэн үг. Тэр нь хэлэлцээрт шинэ нөхцөлүүд гарч ирэхийг харуулж байна. Тухайлбал, угтуулан тавих нөхцөлүүдээр дахин тохиролцохыг Монголын тал оролдоно. Тиймээс ч ”Өмнийн говь” нэртэй дэд бүтцийн бодлогын баримт бичигт хэлэлцээрийн нөхцөлийг нийцүүлэх тухай дахин хүчтэй яригдаж эхэллээ.

2011/07/28

ТЭРБУМ ДОЛЛАРААР БИТГИЙ НАЙРЛАЧИХААРАЙ


39 ДҮГЭЭР ТОГТООЛОО ӨӨРЧЛӨХГҮЙ БАЙХЫГ УИХ-Д ЗӨВЛӨВ
Ээлжит бус чуулганы чимээ бий. Гишүүд ч цуглахаас нэг их цааргалахгүй байгаа юм. Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимынхан ч Тавантолгойг 50 толгой болгож тасдахгүй байж, төрийн нэг л толгой уг ордыг удирдан чиглүүлэх болтугай хэмээн ерөөв.
Гишүүдэд бичсэн захидалд “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын талаар УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 39 тоот тогтоолын хэрэгжилт нь Монгол Улсад хууль яаж хэрэгждэгийг дэлхий нийтэд харуулах тод жишээ, цаашид уул уурхайн томоохон ордуудын ашиглалтын зөв жишиг тогтох нэг гол үндэс тул эрхэм гишүүн та бүхнийг гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулна гэдэгт Монголын хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч гол байгууллага болох МҮХАҮТ, түүний зөвлөл, тэргүүлэгчид найдаж байна” гэжээ. МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хаврын чуулган завсарлахаас урьтаж яаравчлан хаягласан захиаг уншвал хоёр санаа шууд ойлгогдож байгаа юм.
39 дүгээр тогтоолд зааснаар бол төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлж, тө дий хэмжээний хувьцааг нэр лэ сэн үнээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах юм. Я.Бат суурь, Б.Батбаяр нарын хэдэн гишүүн 10 биш 20 ху вийг иргэддээ эзэмшүүлье, ком паниу дад худалдахаа больё гэсэн тогтоолын төсөл са наа чилж, УИХын даргад өргөн барьчихаад буй.
Энэ нь гишүүдийн дунд маргаан дэгдээж, “Монгол 999” гэх бизнесийн байгууллагын хэдэн нөхрийн шарыг гозолзуулахад хүргэсэн. МҮХАҮТ-аас гишүү- дэд явуулсан тэр захидал “Монгол 999” гэдэг нэгдлийн эрх ашгийг тойруу замаар хамгаалж буйг нотлов. Нөгөө утгаараа Тавантолгойгоо яаравч лахыг сануулсан зөв лө- гөөг гишүүдэд өгчээ. Захи дал ингэж л уншигдаж байна.
АЖЛЫН ХЭСЭГ 33 УДАА ХЭЛЭЛЦСЭН. УИХ ДОЛОО ХЭМЖИЖ НЭГ ОГТЛООСОЙ
Тавантолгойн асуудлаар Зас гийн газар ч цаг алдаад, төсөлд элдэв санаа сонирхол шургуулсан юм байхгүй байх. Х.Баттулга, С.Баярцогт, Ч.Хү рэл баатар, Д.Зоригт нар чам гүй хугацаанд бага гүй сорилт бэрхшээл дав сны эцэст Тавантолгойн ор дыг ашиглах хөрөнгө оруу лалтын гэрээний төслийг Зас гийн газрын хуралдаанд танилцуулж, танхимынхаа нөхдөөс “онц” үнэл гээ авсан байна лээ. Одоо Үндэсний аюулгүй байд - лын зөвлөлийн гишүүд төслийн зүйл, заалт, цэг, таслал нэг бүрийг нягталж суугаа байх.
Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, С.Батболд нар саналаа нэгтгэчихвэл УИХ-д илгээгдэнэ. Засгийн газрын Ажлын хэсэг өмнө нь 33 удаа хуралдсан гэж байгаа. УИХ төслийг долоо хэмжиж нэг огтолно гэж найдахаар шүүс багатай байж мэдэх л юм. Ингээд л ажил ундарна даа.
ГЭВЧ ЭРГЭЛЗЭЭ ТӨРЛӨӨ
Хаврын чуулганы төгсгөлөөр 2012 оны төсвийн хү рээний мэдэгдэл, 2013-2014 оны төс вийн төсөөллийг зөв шөө- рөх тухай УИХ-ын тог тоолын төс лийг баталсан. Намын бүлгүү дийн үл ойл голцлоос болж хаврын чуул ганаас “алтан цаг” баахан үрэгд сэн юм. Дээрх баримт бичгүүдийг хэлэлцэн батлах хуулийн хугацаанд баригдахгүйн эрхээр анхны хэлэлцүүлгээр нь чуулган завсарлахаас өмнө Засгийн газраас өргөн барьсан төслийг цэг, таслалын засваргүй ба талж амжсан хэрэг. Сайндаа ч биш юм.
Гэхдээ хамгийн гол зүйлээ алгуурласаар байгаад “ам жилг үй” үлдээчихжээ. Сон гуулийн хуулийг гэх байх. Энэ нь мэ дээж хэрэг чухал. Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталчихаасай гэж олон сэхээтэн, хаширсан улстөрчид хүсэж байсан нь гарцаагүй. Хэрвээ энэ хуулийг чин сэтгэлээсээ батлахыг хүссэн иргэний зориг байсан аваас эдийн засаг, улсын хөгжлийн асуудал хуулиар “тө лөвлөгдөж”, сонгуулийн зориулалттай ил, далд төсөв, хөрөнгө оруулалтыг шууд хязгаарлах эрх зүйн орчин бүрдэх байжээ. Гэтэл тэгээгүй нь хардлага төрүүлж байна. Улс төрийн намын дарга нар мөнгө амлахгүй байх гэрээнд гарын үсэг зурцгаасан. Хууль биш болохоор тэр хэдэн хуудас цаас бол юу ч биш.
Харин Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батал сан бол сонгуульд зориулсан мөнгийг албан ёсоор хязгаарлах байсан юм. На муудын сонгуулийн хөтөлбөр зөвхөн тэр хуулийн хүрээнд боловсрогдож, ялсан нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгон хэрэгжүүлэх таатай орчин бүрдэх байжээ. Ингэж төсвийн бодлого цэгцрэх байсан хэрэг.
2012 оны Төс вийн тухай хуулийг арванхо ёрдугаар сарын 1 гэхэд УИХ батал сан байх ёстой. Төс вийн тодотголыг ч өргөн барих байх. Ингээд бодохоор Тавантолгойн ордын төсөл хэрэгжүүлэгчээс урьдчилгаа маягаар орж ирэх нигууртай нэг тэрбум долларын төлөө санаа зовоод явчихаж байгаа юм. 2008 оны сонгуулийнхаа амлалтын горыг АН, МАН амсаж эхлээд байгаа.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг гурав дахин нэмэх, аймгийн төв болгонд бассейн байгуулж, сурагч бүрийг усанд сэлүүлж сургах, голын голдирлыг хэвийн хэмжээнд нь оруулах, нуур, цөөрмийг нөхөн сэргээх, шинээр авто зам барих гэх мэтчилэн хэрэгтэй хэрэггүй амлалт нь өнөөдрийн байдлаар биелэх боломжгүйд хүрээд буй.
Эх орны хишиг, Эрдэнийн хувийн 1.5 сая төгрөгөө гүйцээн өгөх боломж гүй болсон учраас эрх баригчид бэлэн бусаар олгох арга хайж эхэлсэн. Орон сууцны төлбөрт нэг саяыг бэлэн бусаар олгоё, хөгшчүүлд өгөхийг нь тэтгэврийн санд байршуулъя гэх мэт арга саам хайгаад эхэлчихсэн. Болсон болоогүй амлалтдаа хүрэхийн тулд мөнгөөр зодох хэрэг гарна аа даа. Тэр их хөрөнгө хаана байгаа юм гэхээр Тавантолгойн урьдчилгаа бо лох нэг тэрбум доллараас өөр эх үүсвэр харагдсангүй. Ингэж л санаа зовохдоо тэр тэрбум доллараар битгий найр лачихаарай гэж хэлэх гэсэн хэрэг.
С.БАТБОЛД, Н.АЛТАНХУЯГ ХОЁРТ ИТГЭЖ БАЙНА
Ер нь хамтарсан Засгийн газарт гадаад, дотоодгүй ам сайтай, С.Батболд, Н.Алтанхуяг нарыг зөв бодолтой, зөөлөн бодлоготой улстөрч гэцгээнэ. Миний л сонссоноор М.Энхсайхан, С.Баяр, С.Батболдын тэргүүл сэн танхимыг сүүлийн 20 жилд хамгийн үр дүнтэй ажилласан Засгийн газар гэж учир мэдэх улс хэлдэг. Тэр тусмаа улс төрийн сөргөлдөгч хоёр том нам өнөө хүртэл хамтран ажилласан үр шимийг ард түмэн сайшааж, ээлж хүлээсэн “гарууд” л байх суух газаргүй тэвдэж байгаа нь нууц биш.
АН-ыг хөөе, МАНаас салъя гэсэн үзэл хандлагыг сонгуулийн чимээтэй хамт дэврээх сонирхол сүүлийн үед бий болжээ. АН хариуцлагаас бултлаа, МАН саалийг нь аваад савыг нь хаялаа гэж хэлүүлэхийн тулд энэ хоёр нам эвслийн Засгийн газар байгуулаагүй нь тодорхой. Харин түүний оронд уучлаарай, манай хоёр нам бие биеэ давж гарахын тулд үнэндээ дааж давшгүй амлалт авчихжээ.
Түүнээсээ эр зоригтойгоор татгалзъя гээд дараагийн сонгуульдаа хүн үнэмшихүйц, улс орноо хөгж үүлэхүйц тогтвортой бодлогын хөтөлбөрийг санал болговол мэргэн ард түмэн хү лээн авах буй за. Дахин са нуулъя. Тавантолгойн тэр бум долларыг ёроолгүй сав руу битгий цацчихаарай даа.

Тавантолгойн сая тонн нүүрс “Peabody”-гийн урмыг хугалав


 “Peabody energy”-гийн гүйцэтгэх захирал Грег Бойс “Тавантолгойгоос ойрын жил үүдэд их хэмжээний нүүрс олборлох боломжгүй нь урам хугалж байна” хэмээн мэдэгджээ.
Нүүрсний үнэ урт хугацаанд өндөр үнэтэй байхыг мэргэжилтнүүд хэлж байгаа нь түүний ийн ярих шалтгаан болсон аж. БНХАУын нүүрсний дотоодын хэрэглээ жилд 550 сая тонн бөгөөд энэ жил 40 сая тонныг импортолно гэж мэдэгдсэн.
Дээр нь Энэтхэг, Бразилийн нүүрсний хэрэгцээ нэмэгдэж, дэлхийн нийт хэрэглээ 100 сая орчим тонноор өсөх төлөвтэй байгаа.
Гэтэл дэлхийд нөөцөөрөө тэр гүүлэх Тавантолгойн орд ойрын жилүүдэд энэ хэ рэгцээг хангах боломжгүй бөгөөд “Эрдэнэс MГЛ” ком панийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн хэлс нээр Цанхийн зүүн хэсгээс энэ жил ердөө сая тонн нүүрс л экспортлох боломжтой аж.

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ “CHINALCO”-Д ХУДАЛДАНА


 “Эрдэнэс МГЛ” компани Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг худалдан авах компанитай өчигдөр гэрээ байгуулав. Гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтаа хараахан эцэслээгүй ч “Эрдэнэс Тавантолгой” хэмээх үндэсний компанийн олборлосон нүүрс ирэх сараас өмнөд хөршийг зорих нь. БНХАУ-ын төрийн өмчийн “Chinalco” корпорацийн охин компани “Chalco trading” (China aluminum international trading) Монгол Улсад 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр өгч, хариуд нь Монголын тал Тавантолгойн нүүрсийг таван жилийн турш нийлүүлэхээр гэрээ байгуулав.
Түүний зэрэгцээ Тавантолгойн Цанхийн баруун хэсгийн сонгон шалгаруулалтад ОХУ-ын төрийн өмчийн компанитай түншилж байсан ч урьдчилсан ялагчдыг тодруулах үед нэр нь “гээгдсэн” БНСУ-ын “Korea resources”, Японы “Mitsui”, “Itochu” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь анхаарал татлаа. Энэ арга хэмжээний үеэр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас цөөн асуултад хариулт авав.
-“Chalco” компанид ямар хугацаанд хэр хэмжээний нүүрс нийлүүлэх вэ?
-Цанхийн зүүн хэсэг бол Монгол Улсын Засгийн газар 100 хувь эзэмшиж, ашиглах орд. Энэ гэрээнд гарын үсэг зурснаар Засгийн газар энэ ажлаа эхэлж байна. Та бүхэн мэдэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани “Хүний хөгжил сан”-д тодорхой хэмжээний мөнгө бэлдэж өгөх ёстой. Энэ гэрээг байгуулаад, урьдчилгаа төлбөр авснаар бид “Хүний хөгжил сан”-д мөнгөө байршуулах юм. Наймдугаар сарын эхний арав хоногт багтаан нүүрсээ борлуулж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, төслөөс бодитой ашиг олж эхэллээ гэсэн үг. Мөн нэгэнт урьдчилгаа төлбөр авч байгаа болохоор бид үүрэг хүлээж таарна. Тэгэхээр энэ урьдчилгаа төлб өрөө барагдуулж дуустал бид Тавантолгойн нүүрсээ БНХАУ-ын “Chalco” компанид нийлүүлнэ. Харин түүнээс хойш нүүрсээ зах зээлийн зарчмаар, олон улсын аргачлалаар ахиу үнээр борлуулах юм. Дараагийн асуудал бол бид бүх нүүрсээ зөвхөн Хятадад нийлүүлэх бодолгүй байгаа.  Нэлээд урт хугацааны хэлэлцээрийн дүнд гэрээний таван жилийн хугацаанд бид Цанхийн зүүн хэсгийн нүүрснийхээ 30 хүртэл хувийг “Chalco”-гоор дамжуулж БНСУ, Японы компанид нийлүүлэхээр болсон. Японы “Mitsui”, “Itochu”, БНСУ-ын “Korea resources” групптэй гарын үсэг зурсны учир энэ. Харин таван жилийн дараа Монгол Улс өөрийн нөхцөлөөр, дуртай зах зээлд, дуртай үнээрээ нүүрсээ нийлүүлнэ.
-“Chalco” Монгол Улсад хэр хэмжээний урьд чилгаа төлбөр олгож байгаа вэ?
Түүнийг хэр хугацаанд барагдуулж дуусах вэ? -“Chalco” компани 250 сая орчим ам.доллар олгоно. Энэ урьдчилгаа төлбөрийг 1-1.5 жилийн хугацаанд барагдуулж дуусгана. Энэ онд нэг сая орчим тонныг нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Автозамаар экспортолно. “Chalco” манай улсад урьдчилгаа төлбөр өгөөд, мөн “Korea Resources”, “Mitsui”, “Itochu” компанид нүүрс нийлүүлэх үүрэг авч, урьдчилгаа төлбөрийг бараг дуулж дууссаны дараа Тавантолгойн нүүрсийг зах зээлийн зарчмаар худалдаж авахаар гэрээ байгуулж байгаа юм. Бид үүнийг Монгол Улсад маш ашигтай, амжилттай гэрээ боллоо гэж дүгнэж байна. Дахин тодруулж хэлэхэд, урьдчилгаа төлб өрөө барагдуулж дуустал буюу 1-1.5 жилийн дотор БНХАУ-д нийлүүлнэ, дууссаны дараа 20-30 хувийг бид мэдэлдээ аваад үлдсэнийг нь таван жилээ дуустал БНХАУ-д нийлүүлнэ. Бид хүнээс мөнгө зээлчихсэн байгаа учраас то дорхой хэмжээний квотыг БНХАУ-ын талд давуу байдлаар өгч байна гэсэн үг.
-Цанхийн зүүн хэсгийн гэрээт олбор логчийн тендерийн явц ямар байгаа вэ?
-Цанхийн зүүн хэсгийн операторын сонгон шалгаруулалтыг Цанхийн баруун хэсгийн ажлын явцтай уялдуулж шийдвэрлэх бодолтой байгаа. Өмнө зарласан сонгон шалгаруулалтын хугацаа дуусаад, хаагдчихсан. Харин Цанхийн баруун хэсэгт хамтарч ажиллахаар олон улсын хүчирхэг компаниуд саналаа ирүүлсэн. Тэдэн дотроос аль нэгийг нь томилоход онцын асуудал байхгүй гэж бодож байна.
-Өмнөх сонгон шалгаруулалтын хураангуй жагсаалтыг хүчингүй болгосон хэрэг үү?
-Яг тэгж хэлж болохгүй. Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлогч сонгон шалгаруулах тенде рийн хуулийн хугацаа дуусчихсан. Бид нар түүнийг харгалзаж үзээд Цанхийн ба руун хэсэгт саналаа ирүүлсэн компанитай хамтруулан консорциум байгуулаад Цанхийн зүүн хэсгээс нүүрс олборлуулж болно. Энэ нэг их хүнд рэлтэй асуудал биш. Үүнээс өмнө “Эрдэнэс Таван толгой” гэдэг Монголын компани нүүрсээ өө рөө олборлож байгаа нь хамгийн чухал гэв.

Тавантолгойн бас нэг гацаа


Тавантолгойг тойрсон толгой эргүүлж буй асуудлуудын хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл Япончуудын зүгээс гаргасан хоёр дахь мэдэгдэл. Өмнө нь Монгол Улсын Засгийн газарт тендерийн эцсийн шалгаруулалтад гурван консерциум шалгараад байгаа гэж танилцуулсан там тум мэдээллийн араас япончуудын гаргаж байгаа хоёр дахь гомдол нь. Хэдийгээр Засгийн газарт гурван ялагчийг танилцуулсан гэж байгаа боловч там тум гэж онцолмоор бүрхэг мэдээлэл гарсан учраас эхлээд солонгосчууд дараа нь япончууд хоёронтаа гомдлын үгс шидлээд байгаа. Манай зүгээс яг нарийвчилбал “Эрдэнэс МГЛ” болоод “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын албыг хавсран хашиж буй ноён Б.Энэбиш зөвхөн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан асуудал болохоос бус эцэслэсэн шийдвэр биш гэж тайлбарлаж байгаа. Эцсийн бус гэж мэдэгдээд байгаа энэ мэдээллээр бол мөнхийн хоёр хөрш+Канад буюу Канадын “Пибоди” групп, БНХАУ-ын “Шиньхуа” болон Орос Монголын хамтарсан консерциум гэсэн гурван ялагч тодроод байгаа гэдэг нь аль хэдийнэ олон нийтэд тодорхой болоод байгаа. Тэр ч дагуу Япон, БНСУ яагаад биднийг гадуурхан орхив гэсэн гомдлыг дайгаад байгаа хэрэг. Харин үүнд Засгийн газрын зүгээс ямар хариу өгсөн талаар албан мэдээлэл байхгүй. Б.Энэбиш захирлын нэгэн хэвлэлд хэлснээр бол гурван ялагч гээд байгаагийн дотор Япон болон Солонгосын хувь тодорхой хэмжээнд байгаа гэсэн мэдээлэл гарсан.

Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнд бол Оросын талын буюу Монгол-Оросын хамтарсан консорциум гэдэгт Япон, Өмнөд Солонгосын төлөөлөл багтаж байгаа гэсэн хариуг амаар өгсөн гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Эрдэс баялаг, эрчим хүчний асуудал хариуцсан ахлах референт О.Цэндсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдээлсэн байна. Үүнээс гадна олон улсын тендерт тунаж үлдсэн зургаан консорциумаас гурвыг нь шигшлээ гэж байсан хэдий ч өдгөө “гол баатар”-уудын нэг болоод байгаа Монгол-Оросын консорциум гэгчийн нэр “шөвгийн зургаа”-д огт байгаагүй гэсэн фактыг албаны хүмүүс хэлээд байгаа. Ер нь бол хэдийнээс гүйцэтгэх засаглалынхны зүгээс дээр дурдсан хоёр хөрш+гуравдагч хөрш гэсэн зохицлыг хангах нь геополитикийн хувьд ч хамгийн оновчтой сонголт гэж байсан ч тендер гэдэг тендер л байдаг. Хэн хүссэн бөгөөд боломжтой, сонирхолтой байгаа нь тендерт оролцоно уу гэж олон улсын нээлттэй тендер зарласан мөртлөө дараа нь хариу тодорхой байсан мэт тайлбар хэлэх нь “хүний хүүхдүүд”-ийг хий уралдуулсан мэт дүр зураг харагдаад байгаа биз дээ.

Энд эргэн сануулахад анх Тавантолгойн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтад 11 консерциум оролцож байгаа гэсэн ганц тоог “Эрдэнэс МГЛ”-ынхон тод чангаар хэлдэг байсан. Гэвч хоёр жилийн өмнөөс зарласан тендер дунд нь тоймлоход хэцүү олон нугачаанд бүдэрч ээдэрсээр сүүлдээ бүр учир нь ч ойлгогдохоо больсон. Тухай үед нь албаны эх сурвалжуудын тайлбарласнаар бол Засгийн газрын шийдлийг хүлээж байна хэмээн хоёр ч удаа хугацааг нь хойш татаж байсан. Эхний удаад 11 консорциум оролцож байгаа гэсэн боловч сүүлд гаргасан мэдээллээр буюу өнгөрсөн жилийн есдүгээр сарын 24-нд саналыг хүлээж авах хугацааг дуусгавар болгоно гэсэн хоёр дахь удаагийн “хугацаа сунгалт”-аар

-Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стилэнд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум,

-ОХУ-ын ”Базовый элемент”, “Реново” компанийн консерцуим

-АНУ-ын “Пибоди Энержи” болон БНХАУ-ын “Шинхуа Энержи” компанийн хамтарсан консерциум,

-Япон Улсын “Мицуи энд Ко” компани, мөн улсын “Иточу“ корпорациар ахлуулсан “Сожиц”, “Марубени”, “Сумитомо” компанийн консерциум,

-Швейцари-Австралийн “Экстрата” компани,

-ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг,

-БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” групп саналаа ирүүлсэн гэгдэж байсан. Үүний өмнө ч ”Базовый элемент”, “Реново”-той хамтрана гэгдэж байсан “Северсталь” нэрээ татсан. Японы “Мицуй”, Хятадын төрийн өмчит “Шинхуа”-тай хамтрахаар боллоо гэсэн мэдээллүүд гарч байсан. Гэвч хэн нь хэнтэйгээ хамтарч, салж нийлж байгаа талаар мэдээлэл мөн л хомсхон байсаар өнөөдрийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тухайн үедээ анх саналаа өгч байсан 11 консерциум дотроо “нэгдэн салах урвал”-ууд явагдаж байна гэсэн маягийн тайлбар албаны хүмүүс хэлж байсан санагдаж байна. Энэхүү тайлбарт үндэслээд анх саналаа өгсөн компаниуд гэрээ хэлэлцээрийн шатанд нэгдэх нь нэгдэж, тусгаарлах нь тусгаарлаж өнөөгийн гурван ялагч торойж гарсан юм болов уу л гэж таамаглахаас. Гэхдээ л дээр дурдсан тендер бол тендер байдаг учраас ямархуу гэрээ хэлэлцээрээрээ “нэгдэх салах” процесс явагдсаныг холбогдох албаныхан тайлбарлах нь зүйтэй болов уу? Энд Тавантолгойн сонгон шалгаруулалт хийгээд үйл явцыг нээлттэй, ил тод байлгах ёстой гэсэн чигийг УИХ-аас гаргасан тогтоолд үгчлэн үүрэг болгосон гэдгийг дахин сануулах юун. Тэр ч дагуу удахгүй энэ бүхэнд эгэл жирийн иргэн хэн боловч ойлгохоор цэгцтэй хариулт өгөх буй за гэж найдацгаая.

Харин одоо яг ямар үйл явцыг бид хүлээгээд өөрөөр хэлбэл хүсэн хүлээж байгаа Тавантолгойн ашиглалтыг “хурдны зам” дээр гаргахад юу хүлээгдээд байгаа билээ.

Юуны өмнө уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой. Үүнд Засгийн газрын зүгээс асуудлыг нарийвчлан тайлбарлаагүй, ойлгомжгүй зүйл их байгаа гэж тус зөвлөлийнхөн гомдоллож буй. Төсөрхөн хийсэн энэ мэдэгдлээс хойш даанч их хугацаа өнгөрөөгүй байгаа болохоор хэрэгтэй мэдээллийг цэгцлэн танилцуулсан гэж итгэхэд хэцүү. Танилцуулсан байлаа ч энэ долоо хоногийн хувьд л гэхэд Ерөнхий сайд Дундговь, УИХ-ын дарга Хөвсгөл аймагт наадамдаж буй. Тэгэхээр тэд ирээд асуудлаа цэгцлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана гэвэл энэ долоо хоногтоо л лав амжихгүй нь гээд таамаглачихад хол ташаа зөрөхгүй л болов уу? 

Харин дашрамд энэ долоо хоногийн бас нэг чихэнд чимэгтэй мэдээлэл нь Тавантолгой нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах эхний шанг татаж, гэрээнд гарын үсэг зурсан ёслолын ажиллагаа болов. Зүүн Цанхи буюу “Эрдэнэс Тавантолгой” компани оператори компанитай хамтран нүүрс олборлох хэсгийн бүтээгдэхүүнийг Хятадын төрийн мэдлийн “Chinаlco” компанийн охин компани болох “Chalco” худалдан борлуулж зөвхөн Хятадын гэлтгүй БНСУ, Японы компаниудад таван жилийн турш нийлүүлэх болж байгаа юм. Учир нь тус компани манай улсад 250 сая ам.долларын урьдчилгаа төлсөн бөгөөд үүний хариуд “Эрдэнэс Тавантолгой” борлуулалтыг таван жил хариуцна. Харин үүнээс хойш Монгол Улс өөрөө борлуулалтаа хариуцах юм байна. Ямар ч гэсэн урьдчилгаа гээд авчихсан 250 сая ам.доллараа төлж эхлэх нь дээ, Тавантолгойн нүүрсээрээ..

Эрдэнэс Тавантолгой мөнгө ''үйлдвэрлэж'' эхэллээ

Эрдэнэс Тавантолгой мөнгө ''үйлдвэрлэж'' эхэллээ
Мөн ч их мөрөөдсөн сөн. Мөрөөдөл биелж эхэлж байна. Аль социализмын үед л Тавантолгой монголчуудыг хэдэн үеэр нь тэжээнэ хэмээн ярьдаг байлаа. Тэр цаг бодитойгоор ирж, өмнийн их говь эхний хишиг буянаа эх орондоо авчирлаа.

Тавантолгойн бүлэг ордын Зүүн Цанхийн нүүрсний анхны арилжаа хийгдсэн нь энэ орд газрын ашиглалтыг эхлүүлж байна гэсэн үг юм. Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани ирэх сарын эхний 10 хоногт багтаан нүүрсээ экспортолж эхэлнэ. Анхны худалдан авагч нь Хятадын "Chalco" компани байх бөгөөд үүний урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.доллар монголчуудын гар дээр удахгүй очно.

Гар дээр очно гэхээр мөнөөх 532 ширхэг хувьцааны ногдол ашиг хэмээн андуурав. Энэ мөнгө Хүний хөгжил санд шилжих юм. Учир нь "Эрдэнэс МГЛ" болон түүний охин компани болох "Эрдэнэс Тавантолгой" компани энэ сангийн санхүүжилтийг бүрдүүлэх үүрэг даалгавартай. Хоёр хоногийн өмнө Тавантолгойн нүүрсний экспортын худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл эхний ээлжийн баталгаат зах зээл бий болж байна гэсэн үг.

Дээрх гэрээнд Монголын талаас "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх  захирал Б.Энэбиш, БНХАУ-ын талаас "Chalco" компанийн ерөнхийлөгч Ли Дунгуанг болон "Shal steel" гангийн үйлдвэрийн удирдлагууд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр бас БНСУ-ын "Koreas", Японы "Itochu", "Mitsui" корпорациудын Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон.

Ингэснээр дээрх таван компани "Эрдэнэс Тавантолгой"-н олборлосон нүүрсийг худалдаж авахаа баталгаажуулж байгаа юм. Манай талын тухайд гэвэл ирэх таван жилд олборлосон нүүрсээ дээрх компануудад нийлүүлэх үүргийг энэ гэрээгээр хүлээж байгаа юм билээ.

Тавантолгойн галт тэрэг хөдөлсөн хэмээн ярьдаг бол одоо энэ их уурхай эдийн засгийн эргэлтэнд ийн орж эхэлж байгаа нь энэ. Монголчуудын хувьд Зүүн Цанхийн ордыг бие даан 100 хувь дангаар ашиглахаар зорьж байгаа бол Баруун Цанхад стратегийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулахаар бэлтгэж байгаа билээ.

"Эрдэнэс Тавантолгой"-н Хятадын "Chalco" компанитай экспортын гэрээ байгуулснаар бүтээгдэхүүний урьдчилгаа болгож 250 сая ам.доллар авч байгаа аж. Одоогоор Эрдэнэс Тавантолгой Зүүн Цанхад олборлолт явуулж эхлээд байгаа бөгөөд энэ ондоо багтаж нэг сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Ирэх жил 4-5 сая тоннд хүргэнэ.

Дээрх 250 сая ам.долларын урьдчилгааны хариуд олборлосон нүүрсээ нийлүүлэх бөгөөд үүнийг төлж дуусгахад 1-1,5 жил шаардагдана гэсэн тооцоог хийж байгаа юм. Харин энэ урьдчилгаагаа төлж дуусаад цаашид нүүрсээ дэлхийн зах зээлийн ханшаар нийлүүлэх юм байна. Монголын талын хувьд олборлосон нүүрсээ зөвхөн урд хөршид бус гуравдагч орны зах зээлд гаргах сонирхол их байгаа. Тийм болохоор олборлосон нүүрсний 70 хувийг нь Хятадын компани авч, үлдсэн 30 хувийг нь Япон, Өмнөд Солонгосын компаниудад худалдах бөгөөд энэ үүргийг "Chalco" гүйцэтгэхээр гэрээнд туссан.

Харин гэрээ дууссанаас хойш "Эрдэнэс Тавантолгой" компани олборлосон нүүрсээ хаана хэнд ямар үнээр борлуулахаа өөрсдөө шийднэ. "Эрдэнэс Тавантолгой" компани ойрын таван жилд багтаж нүүрс олборлолтын хэмжээгээ 15 сая тоннд хүргэх зорилготой байгаа юм.

Монголчуудыг зуун дамжин тэжээх Тавантолгойн орд газрын ашиглалт ийнхүү түрүүчээсээ эхэлж, үр шимээ өгч эхэлж байгаа нь том алхам. Нэгэнт эхэлсэн юм гэдэг эргэж хургахгүй урагшилна. Харин одоо Баруун Цанхийн хөрөнгө оруулагчдыг тодруулах, энэ ажилд оролцох сонирхолтой хоёрдогч гуравдагч хөршүүдийнхээ эрх ашгийн сонирхлыг тугалыг нь турааж эхийг нь эцээхгүйгээр оролцуулах том шалгуур хүлээж байна.

2011/07/27

Япон Тавантолгойн асуудлаар Монголын талд гомдол гаргажээ

Япон, Өмнөд Солонгостой хамтарч Тавантолгойн нүүрс боловсруулах төслийн тендертэй холбоотой асуудлаар Монголын талд гомдол гаргасан талаар Reuters агентлаг мэдээлжээ. Японы тал тендерт ялах нь тодорхой пүүсүүдтэй түншийн харилцаатай ч Япон, Өмнөд Солонгос хоёр улсын пүүс компаниудыг шахаж байна гэж үзэж байгаа юм. 

Өмнөд Солонгосын зүгээс долдугаар сарын эхээр дэлхийн хамгийн том ашиглагдаагүй коксжих нүүрсний ордод боловсруулалт хийх тухай өрсөлдөөнтэй тендерийг ил тод бус, шударга бус байдлаар явуулж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд үүний дараа Япон улс Өмнөд Солонгосын мэдэгдлийг дэмжиж, өөрийн гомдлыг гаргажээ.

Монгол улс долдугаар сард баруун Цанхийн нөөцийг боловсруулах тендерт оролцсон нийт зургаан оролцогчдоос АНУ-ын уул уурхайн “Peabody Energy”, Хятадын “Shenhua”, Оросын Төмөр замынконсорциум (одоо Орос Монголын хамтарсан консорциум)-ыг сонгосон ч хараахан эцсийн шийд гараагүй байна хэмээн мэдэгджээ.

Австралийн нүүрсний уурхайн салбарын зүрх нь болсон Квинслэнд мужид 2011 оны эхээр их хэмжээний үер болж, Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлтээс бүрэн хамааралтай Япон болон Өмнөд Солонгосын гангийн пүүс компаниудыг сандаргасан бөгөөд сүүлийн үед Монголын Тавантолгойн ордын төсөл дээрх хоёр улсын хувьд туйлын хүслэн болоод байгаа юм. 

Япон болон Өмнөд Солонгосын пүүсүүд Оросын Төмөр замын консорциумд бүртгэлтэй ч дээрх зарлалд нэр нь огт дурьдагдаагүй байна. Мөн Японы “Mitsui & Co” худалдааны пүүс Хятадын “Shenhua” компанийн түншлэгч хэдий ч дээрх зарлалд нэр нь ороогүй байна. 

Японы талаас гаргасан гомдолд Монгол улс эрдэс баялаг боловсруулах тал дээр Японоос уйгагүй туслалцаа хүсч, энэ хүрээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Японд айлчилж, айлчлалынхаа үеэр харилцан ашигтай эрдэс баялгийн боловсруулалтын ажилд хоёр талын түншлэлийн чухлыг онцолж байсан талаар бичжээ. Түүнчлэн хэрэв Тавантолгойн тендерийн ялагчдын нэрсийн жагсаалтад Японы пүүсүүд ороогүй байвал нөхцөл байдал хоёр засгийн газрын хэлэлцэж тохиролцсоноос эсрэг зүгт хандах болно. Ийм явдал тохиолдвол туйлын харамсалтай байх болно гэжээ. Гэсэн хэдий ч Япон, Өмнөд Солонгосын засгийн газраас гаргасан гомдолд Монголын талаас хариу өгөөгүй байгаа аж.  

Улаанбаатарт төвтэй Frontier Securities-ийн үйл ажиллагаа хариуцсан дарга Оскар Мендоза хэлэхдээ “Тендерт оролцсон зарим нэг пүүсүүдэд татгалзсан хариу өгсөн ч Япон, Солонгосын пүүсүүдийг тендерээс хассан талаар албан ёсны мэдээ одоогоор байхгүй. Монгол улс Shenhua, Peabody болон Оросын Төмөр замын консорциумаар Япон, Солонгосын талд хэчнээн хувийг олгохыг шийдүүлэх хүсэлтэй байгаа” гэжээ. 

Харин Эрдэнэс Тавантолгойн зүгээс хуваарилалтыг дотроо хэлэлцэж байж шийднэ гээд ямар компани хэдэн хувь эзэмших нь тухайн компаниас шалтгаална. Жишээлбэл, Shenhua-д дийлэнх хувь нь очвол тэдний талаас Mitsui-д хэчнээн хувийг олгохоо шийднэ гэжээ. 

Түүнчлэн Японы засгийн газраас гаргасан гомдлын хажуугаар Оросын Төмөр замын консорциумд нэгдэж орсон Японы худалдааны пүүсүүдээс Itochu, Sumitomo, Marubeni, Sojitz зэрэг компаниуд хамтарч Монголын засгийн газрын эсрэг гомдол гаргаад байгаа аж. 

Тавантолгойн нүүрсний орд маш сайн чанарын, нягтрал сайтай коксжих нүүрстэй бөгөөд Японы гангийн үйлдвэрлэгчид болон Хятадын гол эрэлт болоод байгаа ба Монголын Тавантолгойн нүүрсний ордын Баруун Цанхийн хэсэгт ган хайлуулахад шаардлагатай өндөр үнэ хүрэх сайн чанарын 1,2  тэрбум тонн коксжих нүүрс байна гэж тогтоожээ. Гэвч нүүрсний зах зээлд уг нүүрсийг шуурхай, эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээр нийлүүлэхийн тулд уг бүс нутагт авто болон төмөр замын сүлжээ хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн томоохон уурхайн байгууламжийг бий болгоход цахилгаан, усны хангамж дутагдаж байгаа тухай “Reuters” агентлагийн нийтлэлд бичсэн байна. 

Япон, Солонгосын төр Тавантолгойгоос сонирхлоо ”гээхгүй”

Тавантолгойн хөрөнгө оруулагчийн шалгаруулалт задрах нь. Үүнд хэд, хэдэн зүйл нөлөөлж байгаа юм. Уг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийг явуулж, Хятадын “Шинхуа энержи” 40 хувь, АНУ-ын “Пибоди” 24 хувь, ОХУ, Монголын консорциум 36 хувийг эзэмшинэ” хэмээн урьдчилсан байдлаар мэдээлсэн. Гэтэл энэ нь араасаа маргаан дагуулж эхэллээ. Учир нь Оросын тал Өмнөд Солонгос болон Японтой хамтарсан хэрнээ эцэст нь дангаар 18 хувийг эзэмших эрхтэй үлдсэн нь солонгосчуудыг уурлуулсан юм. Японы эрчим хүчний яам “Тендер шударга бус боллоо. Хэлэлцээр хийж байхад Монголын Засгийн газар нэг талыг хэт баримталсан” хэмээн гомдол илэрхийлсэн. Үүгээр зогсохгүй Монгол, Оросын хамтарсан консорциум ямар бүрэлдэхүүнтэй болохыг гаргаж ирэх хэрэгтэйг ч сануулсан юм. Харин япончуудын тухайд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн ард хэзээ, хэрхэн үлдсэнээ ойлгохгүй байгаа ч зүгээр суух хэрэггүйг ухаарсан бололтой. Японы Ерөнхий сайд солонгосчуудыг бодвол соёлтой загнаж, захидал илгээв. Түүний элч болж Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн И.Кога Монголд айлчилсан юм. Японы Ерөнхий сайд Наото Кан захидалдаа “Хоёр орон харилцаагаа шат ахиулан стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон нь шинэ хуудас нээсэн” гэсэн нь Японы компаниуд Тавантолгойн төсөлд оролцох сонирхлоо дахин илэрхийлснийг нь илтгэж байна. Тэгэхээр Япон, Өмнөд Солонгосын компаниуд бууж өгөхгүй гэдгээ өөр, өөрийн онцлогоороо манай улсын Засгийн газарт мэдэгдлээ. Гэтэл Тавантолгойн гэрээний төслийг судалж буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч ойлгомжгүй асуудал гарсан гэнэ. Тэд “Япон, Өмнөд Солонгосын компаниуд консорциумдаа бий юү” хэмээн ажлын хэсгийнхнээс асуухад “ОХУ-ын талтай тухайн улсын компаниуд тохирсон. Энэ асуудлыг Оросын тал хариуцаж байгаа. Гэхдээ Япон, Өмнөд Солонгосын оролцоо бий” гэх хариулт өгсөн байх юм. Үнэхээр эдгээр компани байгаа юу, байхгүй юү гэдгийг хэн мэдэж байна вэ. Бас “Эрдэнэс МГЛ”-ийн компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгойн төслийг гардан ажиллаж байгаа хүний хувьд уг асуудлыг маш сайн мэдэх учиртай. Гэтэл “Сайн мэдэхгүй” байна хэмээн хариулснаас нь үзэхэд Тавантолгойн хөрөнгө оруулагчид задрах магадлалтай байгаа юм. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тавантолгойн гэрээг судалж буй ажлын хэсгийнхэн буцааж мэдэхээр байгааг хэлсэн. Хамгийн гол нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг биелүүлээгүй. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор өгөгдсөн зарим асуудлыг  тусгаагүй. Зөрүүтэй санаагаар гэрээнд тусгасан гэхчлэн буцаахаас өөр аргагүй байдал үүссэн аж. Мөн Тавантолгойгоос иргэдэд 10 хувийг эзэмшүүлэхээр болсон. Гэхдээ энэ 10 хувийг Тавантолгойн баруун, зүүн цанхын аль хэсгээс нь өгөх нь бас л ойлгомжгүй байгаа юм. Иймд Тавантолгойн талаар гаргасан Засгийн газрын шийдвэр буцаж магадгүй болсон ажээ.

”Эрдэнэс Тавантолгой” орлого олж эхэлнэ

-Тавантолгойн экспортлогч компаниуд тодорч, худалдан авагчидтай хийх
гэрээнд гарын үсэг зурав-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлосон нүүрсийг худалдан авах экспортын гол түнш тодорсон онцгой арга хэмжээ өчигдөр Улаанбаатар зочид буудал “Urguu hall” танхимд боллоо.

Тавантолгойн бүлэг ордыг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь үндсэн хоёр хэсгээс бүрдэхийн нэг нь зүүн цанхийг төрийн өмчит компани 100 хувь ашиглах явдал юм. Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” олборлолтоо хийж эхэлсэн хэдий ч хараахан олон улсын зах зээлд гаргаагүй байв. Харин өчигдөр болсон арга хэмжээгээр энэхүү компанийн олборлосон нүүрсийг худалдан авах түншүүдтэй гэрээ, санамж бичиг байгуулснаар асуудал нэг мөр шийдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний экспортын гэрээнд Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, БНХАУ-ын талаас “Chalco” компанийн болон “Shal steel” гэх гангийн үйлдвэрийн төлөөллүүд зурсан юм. Гэрээнд зурах ёслолын ажиллагааны дараа Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон. Үүнд, БНСУ-ын “Koreas”, Японы “Itochu”, “Mitsui” корпораци болон БНХАУ-ын дээрх хоёр компанийн удирдлага оролцож гарын үсэг зурав. Санамж бичиг нь дээрх гэрээг үндэслэн дээрх таван компани “Эрдэнэс Тавантолгой”-н олборлосон нүүрсийг худалдаж авахыг баталгаажуулж буй хэрэг гэнэ.

Гарын үсэг зурах ёслолоын ажиллагаанд албаны 50 орчим хүн оролцсоны дунд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд,  “Chinalco” корпораци болон “Chalco” компанийн өндөр албан тушаалтнууд, Японы “Itochu”, “Mitsui” компани, Солонгосын “Koreas” компанийн удирдлага ирсэн байлаа. Мөн Монголын талаас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Д.Энхтайван, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, дэд дарга О.Эрдэнэбулган, “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан байлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны гол оролцогчид Хятад улсынх байсан тул арга хэмжээг монгол, англи, хятад хэл дээр орчуулан таван орчуулагчтайгаар хөтлөн явуулсан.

“Эрдэнэс Тавантолгой” компани дээрх экспортын гэрээг байгуулснаар “Chalco” компаниас урьдчилгаа 250 сая ам.доллар авч байгаа аж. Дээрх урьдчилгаа төлбөрийг төлж дуустал компани олборлсон нүүрсээ тус компанид нийлүүлэх юм байна. Гэхдээ олборлосон бүх нүүрсийг “Chalco”, “Shan steel”  авна гэсэн үг биш. 70 хувийг нь Хятадын компани авч, үлдсэн 30 хувийг нь Япон болон БНСУ-ын нэр бүхий дээрх компаниудад худалдах үүргийг “Chalco” хүлээж байгаа ажээ. Харин урьдчилгаа төлбөр дуусахад “Chalco” дараагийн таван жилд тавантолгойн нүүрсийг олон улсын зах зээлийн зарчмаар худалдан авч байх гэнэ. “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Энэбишийн ярьснаар Монгол Улс “Chalco”-оос урьдчилгаа болгон авсан 250 сая ам.долларын төлбөрөө 1-1,5 жилд багтаан төлж дуусах болов уу гэсэн юм. Одоогийн байдлаар зүүн цанхид олборлосон 50 мянган тонн нүүрсийг ачихад бэлэн болгосон байгаа гэнэ. Мөн 250 мянган тонн нүүрсийг олборлоход бэлдэн хөрсийг нь хуулжээ. Юутай ч энэ ондоо багтаж үлдсэн хагас жилийн хугацаанд “Эрдэнэс тавантолгой” нэг сая тонн нүүрс олборлож экспортлох гэнэ. Дараагийн жилүүдэд олборлолтын хэмжээгээ нэмж ойрын 3-4 жилд багтаан 15 сая тоннд хүргэхийг зорьж байна хэмээн Б.Энэбиш захирал ярьсан.

Урьдчилгаанд авсан 250 сая ам.долларыг юунд зарцуулж байгаа нь сэтгүүлчдийн анхаарлыг татаж байсан. Үүнийг эх орны хувь хишгийг бүрдүүлдэг “Хүний хөгжил сан”-гийн орлого болгож байгаа гэнэ. Энэ сангийн хөрөнгийг бүрдүүлэх нь “Эрдэнэс тавантолгой”-н үүрэг болохоор үндсэндээ олборлох нүүрсээ барьцаалан дээрх хэмжээний хөрөнгийг “Chalco”-оос урьдчилгаа болгон авчээ.

Ийнхүү гэрээг байгуулснаар “Эр­дэнэс Тавантолгой” компанийн олбор­лосон нүүрс хөрш орон төдийгүй гурав­дагч, дөрөвдэгч улсын зах зээлд хүрэх болж, экспорт наймдугаар са­раас эхлэх боллоо. Нөгөөтэйгүүр сүү­лийн жилүүдэд эрчимтэй яригдсан Мон­голын ашигт малтмал гуравдагчб орны зах зээлд хүрэх нь. Тодруулбал, ирэх сарын эхний тав хоногт багтаан эрдэнэсийн савын эхний ашигт малт­мал Азид хүрэх ба монголчууд эр­дэс баялгийнхаа шимийг амсана. Таван­толгой төсөл ч бодитой хэрэгжиж, мөн­гөн орлого олж эхэлж байгаа гэсэн үг юм.

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гарын үсэг зурах ёслолын үеэр үг хэлэхдээ “Тавантолгойн бүлэг ордыг ашиглах нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал үүрэгтэй. Тиймдээ ч өндөр ач холбогдол удаан хугацааны туршид бид хэлэлцээ хийх гэж маш их хөдөлмөрлөсөн. Хэлэлцээр хийх явцад “Chalco” компани бидний тавьсан саналыг хүлээн авсанд баяртай байна. Энэ бол Засгийн газрын санал болгож байгаа урьдчилгаа төлбөрийн асуудал юм. Мөн хөрш орон болох Орос, Хятадад ашигт малтмалаа хүргэх биш гуравдагч орны зах зээлд хүргэх тухай юм. Тодруулбал “Chalco”-гийнхон бидний хүсэлтийн дагуу Япон, Солонгосын зах зээлд эцсийн хэрэглэгч компанид “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг борлуулах үүрэг хүлээсэнд бид баяртай байна” гээд гэрээ нь цаашдын хоёр улсын өргөн хүрээг хамарсан, урт хугацаатай, харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл байх болно хэмээн онцолсон.

Мөн “Chalco” компанийн толгой компани болох “Chinalco” корпорацийн ТУЗ-ийн дарга үг хэлсэн. Тэрбээр Монгол Улсын хууль дүрмийн дагуу, ёс заншилд нийцсэн хариуцлагатай үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдэж, зөвхөн ашигт малтмалыг нь авах биш, ард түмний амьдралд, улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах болно гэдгээ амласан юм.

Төрийн өмчийн хороо тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг зөвхөн Хятад улсад нийлүүлэхгүй гэдгээ шулуухан хэлж байна лээ. Юутай ч хүнд үед их хэмжээний урьдчилгаа төлбөр төлсөн “Chalco” компанид тохиролцсон нөхцөлийн дагуу нүүрсээ нийлүүлж өрөө төлнө. Ирэх таван жилд мөн олборлосон нүүрсээ өгөхийг энэхүү гэрээгээр хүлээсэн байна. Харин үүнээс цааш “Эрдэнэс Тавантолгой” компани олборлосон нүүрсээ хэнд, ямар үнээр худалдахаа “Эзэн нь юмаа мэдэж, эрэг усаа хашдаг” зарчмаар ажиллаж, өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн.

Энэ дашрамд Баруун цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагчийг ажилуулах хэлэлцээрийн явцын тухай дуулгая. Албаныхан хэлэлцээр ном журмын дагуу хэвийн үргэлжилж байгаа гээд эцсийн шийд гарахад ойрхон байгаа гэсэн юм. Хоёр ч удаагийн томоохон хэлэлцээр хийсэн ч зарим нэг асуудлыг тодруулах шаардлагатай байсан учраас шийдэгдэж чадаагүй түр саатаад байгаа гэнэ.

2011/07/26

Тавантолгойн ажлын хэсэг юугаар тоглоод байна аа...

4
-Оросын олигархи О.Дерипаска анхнаасаа Тавантолгойд хувь эзэмшихээр Оросын тємєр замтай єрсєлдсєєр иржээ- Оюутолгойн гэрээг маш их алдагдалтайгаар баталж, ард тvмний ширvvн эсэргvvцэлтэй тулгарах vед эрх баригчид "Одоо энэ гэрээг буцаах юм бол олон улсын хэмжээнд манай нэр хvнд унах гээд байна.
 

Тиймээс алдагдалтай ч гэсэн баталж орхиё. Харин Тавантолгойг єєрєєр хийнэ ээ" хэмээн донгодож байсан билээ. "Олон улсын тавцанд нэр хvнд унана гэдэг тийм л аймшигтай, vндэсний эрх ашгаас илvv юм байдаг байжээ" гэж ойлгогдохоор байв, тэр vед Гэтэл жинхэнэ "чулуу" болгоно гэж амлаад байсан Тавантолгойн гэрээг батлахдаа Стратегийн хєрєнгє оруулагчийг тодруулах ажлын хэсэг Засгийн газрынхаа нэр хvндээр тоглож орхилоо.

Оросын тємєр замтай хамтран орж ирээд "жийгдсэн" Япон, БНСУ-ын компаниуд тендер шударга бус болсон талаар ээлж дараалан гомдол мэдvvлж эхлэв. Тавантолгойн тендерийн ялагчийг тодруулах ажлын хэсэг єнгєрсєн сарын 27-нд Засгийн газарт Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын талаар танилцуулахдаа Цанхийн баруун хэсэгт vйл ажиллагаа явуулах стратегийн хєрєнгє оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтад гурван оролцогч тунаж vлдээд байгааг дуулгасан билээ. Гэтэл тендер эхлэх vед ОХУ-ын "Оросын тємєр зам" болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл гэсэн нэрээр явж байсан консорциумаас БНСУ, Японы тєлєєлєл алга болж, Орос Монголын хамтарсан консорциум гэсэн нэртэй єрсєлдєгч АНУ-ын "Пибоди Энержи", БНХАУ-ын "Шинхуа Энержи" болон Японы "Иточv", "Мицуй" компаниудын консор-циумтай хамт ялагчаар тодорсон баих нь тэр. Учир битvvлгээр тулаанаас гарсан БНСУ-ын ПОСКО тэргvvтэй компаниуд тэр даруй гомдол мэдvvлж эхэлсэн бол Японы тєлєєллvvд єнгєрсєн долоо хоногт албан ёсоор гомдол мэдvvлж эхэллээ.

Тэд єєрсдийг нь шахаж орж ирсэн Монголын талын компани нь чухам ямар нэртэй болох нь одоо болтол тодорхойгvй байна хэмээн гомдолложээ. Vнэхээр ингэж эгдvvцэх нь аргагvй юм. Япон, Солонгосын нэр бvхий дээрх компаниуд Оросын тємєр замтай консорциум болохын тулд хэдэн сарын турш ажиллаж байсан. Гэтэл Монголын компани энэ ажлыг нь хэдхэн хоногт хийчихээд Орос-Монголын хамтарсан консорциум нэрээр орж ирсэнд гайхаж байгаа аж. Энэ асуудлыг Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєр авч хэлэлцэх байсан ч хойшлогдсоор байгаа нь дээрх бvх тодорхойгvй байдлуудтай холбоотой. Гэхдээ сvvлийн vед єрнєж байгаа vйл явдлуудаас vзэхvл япон, солонгосчуудаас нэгмєсєн нvvр буруулчихгvй, маркетингийг нь хариуцуулах асуудал яригдаж байгаа бололтой.

Орос-Монголын нууцлаг компаниуд
Маргааны бай болоод байгаа консорциумыг тендер эхлэн vед "Оросын тємєр зам" хувьцаат нийгэмлэг толгойтой консорциум" гэж нэрлэж байсан билээ. Гэтэл сvvлийн vед аж ахуйн нэгжийн нэр нь гээгдээд зvгээр л "Оросын" гэх болов. Энэ ньхоёр шалтгаантай байж болно. Нэгдvгээрт, нэгэнт Тавантолгойд эзэмших хувь хэмЖээ нь тодорхой болсон хойно єєр бас нэгэн компани Оросын тємєр замын хажуугаар чихэж орж ирсэн байж болно. Монголд маш их нєлєє бvхий, нэгэн цагт "Монголын банк санхvvгийн 50 хувийг атгадаг" хэмээн бичvvлж явсан Оросын олигархи ОДерипаска анхнаасаа Тавантолгойд хувь эзэмшихээр Оросын тємєр замтай єрсєлдсєєр ирсэн. Тэд "тогоон дотроо" тохиролцоонд хvрсэн байж болно. Тиймээс "Оросын" гэх нэрний цаана Оросын тємєр замаас гадна олигархиудын байгуулсан компани явж байж мэдэх юм. "Оросын тємєр зам" хувьцаат нийгэмлэг СУЭК компанитай хамтрахаар болж байсан єнгєрсєн оны есдvгээр сард О.Дерипаскагийн хянадаг EN групп мєн Тавантолгойн тендерт оролцохоор тэдэнтэй єрсєлдєж байсан билээ. Тендерт замын голоос орж ирсэн бас нэг (нэлээд хэд ч байж магадгvй) компани "Монголын" гэх нэрний цаана нуугдаж буй. Япончууд гомдол гаргахдаа єєрсдийг нь шахан орж ирсэн компанийнхаа нэрийг Ажлын хэсэг одоо болтол зарлахгvй байна гэсэн байсан. Єєрєєр хэлбэл, Оросын тємєр зам толгойтой консорциумд багтаж байсан БНСУ, Японы компаниудыг тодорхой бус шалтгаанаар хасч, оронд нь одоо болтол нэр нь тодорхойгvй байгаа компанийг оруулж ирсэн байна. БНСУ, Японы компаниудыг жийж, Засгийн газрын нэр хvндийг дэлхий нийтийн ємнє унагасан тэр компани нь хэний, ямар нэртэй компани юм бол.

Тавантолгойн шийдлээ хүлээсэн олон асуулт хариулт нэхэж байна

Тавантолгойн шийдлээ хүлээсэн олон асуулт хариулт нэхэж байна
Засгийн газар, УИХ Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай зургаан жил маргаж мэтгэлцсэний эцэст сая нэг юм хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулсан. Тэгвэл үүнтэй адил Тавантолгойн асуудал улиг болж мэдэхээр байна.

Ийн хэлэхийн учир УИХ, Засгийн газрын гишүүд өөрт ашигтай ажлыг яаруулан байж шийдүүлчихээд ард түмэнд хамаатай хэсэгт төдийлөн ач холбогдол өгөхгүй гэлтэй найр наадам хэсэж явна. Үүний цаана Тавантолгойтой холбоотой, шийдлээ хүлээсэн олон асуудал үлджээ.

Өнгөрсөн хугацаанд эрхэм гишүүд Тавантолгойн ордоос иргэн бүрт 536 ширхэг хувьцаа тараах, стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулж урьдчилгаа төлбөр авахад ихээхэн хүч боломжоо зарцуулав. Өөрөөр хэлбэл, ард түмний өмнө сайхан харагдаж, тэдэнд амлалтаа биелүүлдэг түшээ, бас нам болж харагдахын тулд тэр.

Нэрлэсэн үнэ нь ямар байх, хэзээ үр шимээ өгөх, мөн хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй тараахаас үүдэлтэй аливаа эрсдэлийг тооцолгүйгээр "та бүхэн гэр бүлийнхээ гишүүдийн тоогоор тус бүр 536 ширхэг хувьцаа эзэмшээрэй. Хувьцаа бол эд баялгийн нэгэн чухал эх булаг" хэмээн зарлахдаа намын нэр хүндээ эхэнд тавьсан биз.

Түүнчлэн, төсвийн алдагдлаа нөхөх, амласан эх орны хишгээ тараах мөнгөгүй болж бараг л уйлчих шахаж байх үед ганц амин зуулга нь Тавантолгойн хөрөнгө оруулагч нараас татах урьдчилгаа төлбөр байсан. Сангийн яам "Эрдэнэс Тавантолгой"-гоос мөнгө нэхэж, цаадуул нь аргаа барахдаа бонд гаргах асуудлыг ч сөхөж байсан удаатай.

Гэвч Дэлхийн банкны шинжээчид өнөөгийн нөхцөл байдал гадаад болон дотоод зах зээлд аль алинд нь бонд гаргахад төдийлөн оновчтой бус хэмээсэн. Иймээс ганц найдвар тээсэн боломжоо ашиглаж Тавантолгойн хөрөнгө оруулагчийг тодруулж урьдчилгаа төлбөрөө аван 21 мянган төгрөгөө хүлээсэн иргэдийн амыг таглав.

Ямар ч байсан улстөрчид амлалтаа биелүүлж, сонгуульд голоо зогсоох боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн хамгийн их сэтгэлийг нь чилээж байсан зүйлүүд Тавантолгойгоор дамжин шийдлээ олов. Ийм ч учраас тэд сэтгэл амарсан гэлтэй найр наадам хэсч одсон. Тэгвэл одоо ард түмэнд ихээхэн хамаатай олон асуудал шийдлээ хүлээж байна.

Наад зах нь гэхэд Тавантолгойн эдийн засгийн тооцоо судалгаа, үндэслэл чухам хэрхэн гарч байгаа нь тодорхойгүй байна. Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах тендерт шалгарагсдын материал, ажлын хэсгээс боловсруулсан төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байгаа. Уг төслийг ҮАБЗ хэлэлцэн санал зөвлөмжөө өгсний дараа Засгийн газар эцсийн байдлаар дахин боловсруулж УИХ-д оруулах учиртай. Харамсалтай нь ҮАБЗ-ийн ажлын хэсэг төсөл түүхий хэмээсэн.

Учир нь ҮАБЗ-ийн зөвлөмжийг тусгаагүй, УИХ-ын 37 дугаар тогтоолыг биелүүлээгүй зэргээр шүүмжлэх зүйл олон байгаа бололтой. Мөн эдийн засгийн тооцоо судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл учир дутагдалтай байгаа гэсэн. Товчхондоо, шал түүхий төсөл авчирчихаад "шахах" гэж зүтгэсэн бололтой.

Тэгвэл эндээс үүдэн Тавантолгойн төслийг ээлжит чуулганаар оруулах асуудал үлгэр болж мэдэх нь.
Гэтэл Тавантолгойн ордыг ашиглаж эхэлснээр Монголын уул уурхайн үйлдвэрлэл 2014 оноос огцом өснө хэмээн олон улсын судалгааны байгууллагууд дэлхийн уул уурхайн салбарынханд зарлачихсан байдаг. Энэ хэрээр зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн уул уурхайн салбарынхны дунд хүлээлт, төлөвлөлт бий болчихсон. Үүнээс гадна ирэх оны нэгдүгээр улиралд Тавантолгойн хувьцааг олон улсын бирж дээр арилжаална хэмээж байгаа.

Гэтэл мөн л амжих болов уу гэсэн эргэлзээ дагалдаж байна. Түүнчлэн, стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа шударга өнцөг барьж чадсан уу гэсэн асуудал мөн л маргаан дэгдээх бололтой. Япон, Солонгосын тал тендерийн дүн гарсан цагаас эхлэн гомдоллож, хоёр орны найрсаг харилцааны асуудал ч хөндөгдөж мэдэхээр байна.

Үүнээс гадна Хятадын тал яагаад 40 хувийг эзэмшив гэсэн асуултад хариулт өгөх хүн алга. Уг нь манай улс гурав дахь хөршид илүү найр тавих бодлого, төлөвлөгөөтэй байсан хэмээн ойлгогдож байв. Гэтэл Хятадын тал илт давуу болж, тэр хэрээр өмнө нь улиг болтлоо ярьж байсан үндэсний аюулгүй байдал, нэг улсаас хараат байхын бэрхшээл зэргийг биеэрээ амсах эрсдэлийг бий болгов.

Нөгөөтэйгүүр, хоёр хөршдөө энэ тэнцүү хандана гэсэн бодлого ч зөрчигдөж байх шиг. Хятад 40, Орос 18 хувь. Үүнийг хэн ч энэ тэнцүү ханджээ хэмээн үзэхгүй биз. Энэ мэтээр Тавантолгойг тойрсон шийдлээ хүлээсэн олон асуулт хөвөрсөөр байна. Гэтэл ганц иш татах мэдээ нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас гаргасан хагас хуудас мэдээлэл байх жишээтэй. Эрхэм гишүүд найр наадмаа өндөрлөж Тавантолгойн асуудалд нухацтай, хариуцлагатай хандахгүй бол болохгүй нь.

Та бүхэн Тавантолгой хэмээх алаагүй баавгайн арьсыг иргэн бүрт хувааж, хөрөнгө оруулагч нараас авсан урьдчилгаагаа тараан сонгуулийн "шоу" хийж, ард түмнээс "кок" үнэлгээ авах гэж мэрийлээ. Харин одоо Тавантолгойн ард түмэнд илүү хамаатай хэсэгт анхаарах цаг болжээ.

2011/07/25

Япончууд Тавантолгойн төсөлд оролцохоо дахин илэрхийллээ

Японы ерөнхий сайд Наото Каны Тавантолгойн төсөлд оролцох хүсэлт бүхий захидлыг тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн,Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч И.Кога өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдод уламжилжээ. Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч И.Кога тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр Япон улстай бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурдаад, харилцаагаа шат ахиулан Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн гэдгээ илэрхийлэв. 

Харин Ноён И.Кога цаг зав гарган хүлээн авч, уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд Японы ард түмэнд тохиолдсон хүн бэрх үед Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, эд материалын болон бие сэтгэлийн гүн туслалцаа үзүүлэн, хохирогчдын төлөөллийг гурван ч удаа хүлээн авсанд Японы төр, засаг болон ард түмэн талархаж байгаагаа илэрхийлжээ.

Д.Даваасамбуу: Улстөрчид Тавантолгойг үнэгүйдүүлж байна

Д.Даваасамбуу: Улстөрчид Тавантолгойг үнэгүйдүүлж байна
УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Даваасамбуутай ярилцлаа. 

-Эдийн засгийн байдал сайжирч байна гэж улстөрчид мэдэгдэж байна. Яг амьдрал дээр өсөлт үнэхээр байна уу, эсвэл эрх баригчдын ухуулга яваад байна уу? 
-Олон улсын хэмжээнд, ялангуяа Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнууд хямралыг амжилттай даван тууллаа. Эдийн засаг нь түргэн сэргэж, дэлхийд аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ, хэрэгцээ эргэн нэмэгдлээ. Үүнийг дагаж манайд байгалийн баялаг хайх, ашиглах, экспортлох ажил ч ихэсч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн голлох салбаруудын үйл ажиллагаа идэвхжиж, хөрөнгө оруулалт өсч байна. Өнгөрсөн онд л гэхэд төсвийн орлого гурван их наяд хүрч, зарлагаа бүрэн нөхөөд, цаана нь 42 тэрбумын ашигтай гарлаа. Он гарсаар эрдэс түүхий эдийн үнэ ч санаснаас хамаагүй илүү өсөв. Нөгөөтэйгүүр, банкны систем дэх мөнгөний хангамж, нийлүүлэлт өнгөрсөн оноос 2.2 их наядаар өсч, таван их наядыг давсан байна. Дөрвөн их наяд нь эдийн засагт зээл хэлбэрээр үлдэж, үлдсэнийг нь Монголбанк хяналтандаа нөөцөлсөн байна. 

-Энэ бүх тааламжтай байдлыг бид тэгээд зөв ашиглаж чадаж байна уу. Иргэдийн амьжиргаа төдий л сайн биш хэвээр байна шүү дээ?

-Байгаль эхээс үүсэлтэй энэ алтан боломж бидэнд тохиож байна. Үүнийг дээд зэргээр оновчтой, үр ашигтай ашиглаж байж улс орны хөгжлийн хоцрогдлыг арилгах ёстой л доо. Төр авто болон төмөр зам тавьж, өндөр хүчдэлийн шугам татаж, цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр бий болгож, хувийн хэвшлийнхэнд илүүтэй  боломж гаргах ёстой юм. Орон сууц, ахуйн үйлчилгээний бүтээн байгуулалтыг өрнүүлэх, боловсрол, эрүүл мэнд, даатгал, халамжийн зэрэг нийгмийн салбарыг дэлхийн жишигт хүргэх ёстой. Ийм томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг хичээж байгаа нь үнэн. Байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж, нөхцөл бүрдүүлэх нь төрийн бас нэг үүрэг болоод байна. 

Ер нь бол ядуу зүдүүгээрээ далимдуулан гадныхны гар харах гэсэн сэтгэлгээнээсээ бид салах ёстой. Дөрөв, таван жилийн өмнөхийг бодвол манайхны амьжиргаа хавьгүй  сайжирч, ядуурлын төвшин хоёр дахин буурсан. Дэлхийн банкны мэргэжлийн хэсгийн ч үүнийг нотолсон байна лээ. Дэлхий дахин биднийг ядуу гэдэг ангиллаас гаргаад байгаа гэх үү дээ. Гэтэл улс төрийн намууд нэг нэгээсээ дээр гарахын тулд ард түмнээ баян хоосноор нь дуудаж, ядуу зүдүүг “ёрлож” байгаа нь утгагүй юм.

-Гэхдээ төрөөс эдийн засгийг эрүүлжүүлэх, зөв аваад явчих оновчтой шийдвэр гарч байна уу. Бэлэн мөнгө тарааж байгаа нь инфляцыг л хөөрөгдөж байгаа биз дээ?

-Энэ удаагийн төр, зас засгаас зууны хэмжээнд тооцогдох Оюутолгойн ордын уурхай барих ажлыг эхлүүлж, хувийн хэвшлийн зарим компаниудад Тавантолгойн нүүрсний ордын зарим хэсэгт ашиглалт явуулах боломж олгосон нь зарчмын шинжтэй, бусдад үлгэр болж, итгэл өгсөн шийдвэр боллоо. Энэ бол өнөөгийн амжилтын үндэс болсныг олон зүйл гэрчилнэ ээ. Эдгээр ордын талаар гарч буй шүүмжлэл дотор ажил хэрэгч нь давамгайлж байгаа ч хувийн эрх ашгийн зөрчлөөс гаралтай, түүнийгээ ард түмний нэрээр хаацайлан улс төрийн өнгө аяс оруулах гэсэн нь ч байна.  Гол нь улстөрчид үүнд нь төөрөлдөж, түмэн олонд сайн хүн болох гэж уралдан алдаад байна уу даа гэж би хардаг. Бидний хэдэн жилийн өмнө үзэн ядаад байсан тэгшитгэн хуваарилах нийгэмд амьдарч байгаа юм шиг хүн бүхэнд сая саяар бэлэн мөнгө амлаж, төрд гарахыг Ерөнхийлөгчөөсөө эхлэн төрийн түшээд маань амлаж байснаа буруу гэж ойлгож байна. Оронд нь ажил хөдөлмөртэй болгох нь чухал гэдгийн ухамсарлаж, сонгуульд мөнгө амлахаа больж байгаа нь сайн хэрэг. Үр ашгаа өгч, ашиг хуваарилах тухай ярихад хол байхад ард түмэнд үнэгүй хувьцааг Тавантолгойгоос ахиухан өгнө хэмээн зарлаж, ашигт малтмалын ордоо үнэгүйдүүлж болохгүй санагдах юм. Одоо нэмээд 10 хувийг үнэгүйгээр хуваарилах мэт яриа гаргаж, нөгөө талын туйлшралд бас ормооргүй байна л даа.

-Уул уурхайн томоохон ордуудаа ашиглаад л хөгжилд хүрчихнэ гэж байгаа шүү дээ. Тавантолгойгоос амлаж байгаа хувьцаа ч үүний нэг илрэл биз дээ?
-Хөгжилд яарж байгаад алдаж болохгүй. Дэлхий дахин болон манай орны хөгжлийн байдлаас харахад эдийн засгийн дээшлэх, доошлох мөчлөгийн цаг хугацаа богиносч байна. Бүр арав хүрэхгүй жил болох нь ажиглагдаж байна. Бидний ирээдүйг голлон тодорхойлдог зэс, нүүрс болон мал аж ахуйн түүхий эд, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүний үнэ ханш, эрэлт өндөр байгаа өнөөгийн цаг үеийг ашиглаж, эдийн засгийнхаа хүч чадлыг нэмэгдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хөгжил, ирээдүйн тогтвортой байдал хоёрыг хангахуйц мөнгө, зээл, төсвийн бодлогыг илүүтэй явуулах хэрэгтэй байна. Алдаа, оноогоо цэгнэн зөвийг олж явах учиртай юм. Хэт улайрч болохгүй.   

Сүүлийн жилүүдэд сургамжтай олон үйл явдал боллоо шүү дээ. Санхүү, эдийн засгийн хямрал 2008 оны сүүлчээс эхлэн 2009 оны турш үргэлжлэв. Ган зудны уршгаар  2009-2010 өвөл, хавар арав гаруй сая мал сүргээ алдсан. Хямрал хамгийн түрүүнд манай экспортын барааны үнийн доошлолтоор илэрч байлаа. Хөгжил, бүтээн байгуулалтын олон хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүд ч хойшилж, бидний хүсэл тэмүүлэлд саад болсон.  Хямралын үед буюу 2008 оны сүүлч, 2009 оны эхээр  зэсийн үнэ тонн нь найман мянган ам.доллараас буурч 2.8 мянга болсон. Азийн санхүүгийн хямралын дараа эрдэс түүхий эдийн үнэ мөн л унаж байлаа. Тэр үед тонн зэс 1200 ам.доллар болж байсан. 

Дэлхий дахинд аль нэг томоохон орны эсвэл бүс нутгийн эдийн засаг доголдоход ганц зэс гэлтгүй бүх төрлийн байгалийн баялаг, мал аж ахуйн бүтээгдэхүүний  эрэлт, үнэ буурдаг. Бидний сайн мэдэх ноолуур кг нь 60-70 мянган төгрөгөөс 30 хүрэхгүй мянга болж буурч, бүх төрлийн арьс шир үнэгүйдлийн доод цэгт хүрсэн. Иймэрхүү эдийн засгийн хөгжлийн мөчлөгийн нугачаа манайх шиг ашигт малтмал, мал ахуйд түшиглэсэн эдийн засагт томоохон цохилт болдог. 

-Тэгэхээр яах ёстой вэ?
-Монголын эдийн засгийн онцлогийг анзаараагүй зарим нь, тухайлбал, Дэлхийн банкны ганц хоёр эдийн засагч бараг бүх арилжааны банкыг дампууруулах тухай ярьж байсан. Онцлог гэдгийг миний бие банкны зээлийн баталгаа болж буй байгалийн баялаг, мал аж ахуйн үнэ ханш сэргэхээр банкны активууд эргээд сайжирж, төлбөрийн чадвар дээшилнэ гэдэгт итгэхгүй байсан гэж ойлгож байна.  Харин хэр удаан хугацаанд гэдэг нь асуулт болж байгаа юм. Ямар ч гэсэн хоёр жилийн турш  санхүү, эдийн засгийн хүндрэл гарна хэмээн тооцож, үүнийг даах хэмжээний санхүүтэй болох нь нэн чухал юм. Энэ нь хувь хүн, аж ахуйн нэгж компани, төр засаг зэрэг зах зээлд оролцогчдод бүгдэд нь хамаатай. Хувь хүн хуримтлалтай, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн хөрөнгийн хүрэлцээ сайтай, улсын хэмжээнд гадаад валютын болон дотоод нөөцийг бүрдүүлэх зорилт тавьж, эдгээрт чиглэсэн макро-эдийн засгийн ухаалаг бодлого явуулах ёстой. 

-Төсөв, татварын бодлогын талаарх өөрийн сэтгэгдлээ хуваалцаач? 

-Төсвийн хүрээнд хямралаас сургамж авч, олон чухал бодлогын шинжтэй шийдвэр, эрх зүйн актууд гарлаа. Өнгөрсөн хямралын үед төсвийн хүрээнд ажиглагдсан зүйл бол хямралын өмнөх жил буюу 2007 онд төсвийн байгууллагуудын ажилтнуудын цалинг амжиж нэмсэн нь хямралын үед хэрэглээг бүр дорд оруулчихгүй, мах, гурил, ногоо зэрэг наад захынхаа зүйлсийг ихэнх  иргэд, хөдөлмөрчид ажрахгүй худалдан аваад байх нөхцөл бүрдүүлсэн байсан. Дэлгүүр, захууд үүдээ хаачихааргүйгээр бужигнаад харагдсан. Эндээс цаашдаа дотооддоо үйлдвэрлэл, хэрэглээ хоёрыг өргөжүүлэн нэмэгдүүлэх нь чухал гэж ойлгосон. Энэ бол өнөөгийн эдийн засгийн тэлэлтийн үеийн нэгэн давхар хамгаалалт болно. Экспортын баримжаатай Хятад, Солонгос зэрэг орон ч гэсэн дотоодынхоо хэрэглээний өсөлтөөр хямралыг амархан давж байсныг бид ажиглаж сонссон. Хямрал гэпэг юмаа гадагшаа зарж чадахгүй болох, зарсан ч хямдхан өгөх, нэгэнт юмаа зарж чадахгүй бол гаднаас бараа авах боломж хомсддог л үйл явц шүү дээ. Ингэхээр дотоод нөөцөө дээд зэргээр ашиглах, өөрсдөө юмаа хийгээд хэрэглэчих чадвартай байвал хэр баргийн зах зээлийн давалгаанд автаад байхгүй болох учиртай. Тиймээс төрөөс зориуд бодлого явуулан эр зориг гаргасан эхний алхам бол “Атрын гурав дахь аян”-г өрнүүлж, Монголынхоо хөрснөөс улаанбуудай, төмсний хэрэгцээг бараг хангах дөхөж байгаа нь сайшаалтай. 

Хямралын өмнөх жилүүдэд төсвийн хүрээнд төсвийн тогтворжуулалтын сан бий болгож, хагас их наяд гаруй төгрөгийн нөөц бүрдүүлсэн байсан нь цалин тэтгэврээ юу юугүй буулгахчихгүй амь дүүж, донор орнууд, санхүү, эдийн засгийн байгууллагуудын  зээл, тусламжтай залгасан. Өнгөрсөн жил батлагдсан Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль ирээдүйгээ харсан чухал ач холбогдолтой болсон. Ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрийг үнийн өсөлт тодорхой босгыг давсан нөхцөлд боловсруулалтынх нь төвшинг харгалзан нэмэгдүүлэн авах болсон нь байгалийнхаа баялагийн үр өгөөжийг төсвөөр дамжуулан ард түмнийхээ нийтлэг хэрэгцээнд зориулахад чухал ач холбогдолтой боллоо. Энэ зарчмаар мал аж ахуйн түүхий эдэд экспортын татварыг ногдуулах боломжийг судалж үзэх хэрэгтэй. 

Тавантолгойн төсөл шалгуур давах уу?

т
Дэлхийд нөөцөөрөө гайхуулж байгаа Тавантолгойн нүүрсний орд ашиглалтад ортлоо удах бололтой. Засгийн газар уг ордоос иргэн бүртээ 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болж, УИХ-аар тогтоол батлуулан “алаагүйн баавгайн арьс хувааж” байх зуур ордын ашиглалт, хөрөнгө оруулалтын ажил өмнөхтэйгээ адил “нам суусан” хэвээрээ л байна.

Өнгөрөгч сарын 27-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан Тавантолгойн ордыг ашиглах тендерт шалгарагсдын материал, ажлын хэсгээс боловсруулсан төслийг Засгийн газар ҮАБЗ-д танилцуулахаар хүргүүлээд байгаа. Хаврын чуулган хаахтай зэрэгцэж хүргүүлсэн дээрх төслийг ҮАБЗ-өөр авч хэлэлцэн санал зөвлөмжөө Засгийн газарт өгсний дараа Засгийн газар эцсийн байдлаар дахин боловсруулж УИХ-аар оруулах ёстой. Одоогийн байдлаар тендерт БНХАУ, ОХУ, АНУ-ын консерциумууд шалгараад байгаа гэдгээс илүү тодорхой мэдээллийг Засгийн газар нийтэд дэлгээгүй.

Харин нэг зүйл тодорхой байгаа нь Таван­толгойн ордыг ашиглах компаниудын хувь оролцоог Хятад 40, ОХУ 36, АНУ 24 хувь  байхаар тогтоосон.

Хятадын тал манай нүүрсний хамгийн том худалдан авагчийн хувьд борлуулалтын давуу эрх эдэлж, мөн дэд бүтцэд хөрөнгө оруулах, урьдчилгаа төлбөр өгөх, операторын үйл ажиллагаа явуулах бүх шалгуурыг хангаж байгаа гэдэг утгаараа давуу эрхтэй байгаа бол Оросын компани зөвхөн дэд бүтцэд буюу төмөр замд хөрөнгө оруулах үүрэг хүлээж, урьдчилгаа төлбөр төлөхөөс татгалзсан мэдээ бий. Харин тэдэнтэй хамтарч оролцохоор саналаа ирүүлсэн БНСУ, Японы талыг Засгийн газар одоохондоо анхаарлын гадуур үлдээгээд байгаа.

Гэвч ҮАБЗ дээр хүлээгдэж байгаа Таван­толгойн төсөл ажил болтлоо багагүй хугацаа авах бо­лол­­той. Уг асуудлыг УИХ-ын ээлжит хуралдаанаар шийдвэрлэж магадгүй гэсэн хүлээлт байсан ч Засгийн газар танилцуулгаа ҮАБЗ-д шилжүүлснээс хойш гурав хоногийн дараа Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан төслийн талаар “Зөөлөн хэлбэл бүрдэл дутуу, хатуухан хэлбэл хариуцлагагүй материал  ирүүл­сэн байна. Тиймээс нэмж мэдээ, мэдээлэл шаардаж авч, судалж үзсэний дараа санал, дүгнэлт хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжтой” гэсэн билээ. Үүнээс хойш дахиад хагас сар өнгөрөөд байхад ҮАБЗ уг төслийг хэлэлцээгүй л байна. Аюулгүйн зөвлөл гурван гишүүнтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Энэ гурав гурвуулаа байж Аюулгүйн зөвлөл хуралдах учиртай. Гэвч төсөл хэлэлцэгдэхгүй байгаа шалтгаан Аюулгүйн зөвлөлд биш, төсөл боловсруулж, танилцуулгаа хүргүүлсэн Засгийн газарт байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Юуны түрүүнд Засгийн газ­раас томилсон ажлын хэсгийн боловсруулсан төсөл, Тавантолгойн ашиглалтын гэрээ ҮАБЗ-өөс өг­сөн зөвлөмж, УИХ-ын 37 дугаар тогтоолыг биелүүлээгүй байна гэх мэдээллийг эх сурвалжууд дэлгэж эхэллээ. Төслийг боловсруулах, хөрөнгө оруулагчидтай гэ­рээ хэлцэл хийхдээ зөвхөн мэргэжлийн хүмүү­сийг оролцуулах, өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр алдсан алдаагаа дахиж давтахгүй байх гэсэн зөвлөмжийг Аюулгүйн зөвлөлөөс удаа дараа өгсөн аж. Гэвч уг зөвлөмжийг хэрэгсэлгүй, сайд дарга нарын хүрээнд хийсэн гэрээ хэлцэл, боловсруулсан төсөл нь эдийн засгийн ямар ч тооцоо судалгаагүй, хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээ байхгүй, техник эдийн засгийн үндэслэл ч үгүй орж ирсэн аж. Тиймээс энэ асуудлыг энэ хэвээр нь ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх боломж­гүй, хэлэлцлээ гэхэд буцаа­хаас өөр аргагүй болно гэсэн дүгнэлтийг Аюулгүйн зөвлөлийн ажлын алба, шинжээчид хийсэн байна.

Ирэх лхагва гаригт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар орон нутаг дахь томилолтоо дуусгаж, ажилдаа орно. Ажлын албаныхан ч тэднийг ирэхээс өмнө Засгийн газрын ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нэмэлт мэдээлэл, материалыг гаргуулж авахаар ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь Тавантолгойн төслийг ҮАБЗ-д анх хүлээн авсны дараа тэд ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нэмэлт мэдээлэл авах гэсэн боловч ЗГХЭГ-ын дарга нь өөрөө тодорхой мэдээлэл өгч чадаагүй тул эл уулзалт амжилт муутай өндөрлөжээ.

Мөн Хятад, Оростой хамтарсан консерциум байгуулаад байсан Япон, Солонгосын тал яагаад шалгаруулалтаас хасагдсан, тэд Хятад, Оростой ямар гэрээтэй байсан талаар ч тодруулах шаардлага байгаа бололтой. Учир нь тендерийн эцсийн шалгаруулалт зарлагдсаны дараа Япон, Солонгосын тал “Монголын Засгийн газар хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа” хэмээн гомдоллосон бөгөөд дээрх хоёр улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар манай талаас төрийн төвшинд өгсөн амлалт, яриа хэлэлцээрүүд ч цөөнгүй байсан билээ.

Тиймээс хэрэв Тавантолгойн төслийг чуул­ганы завсарлагааны хуга­цаанд урагш ахиулья гэвэл Засгийн газар өмнө боловсруулсан төслөө дахин хянаж үзэхээс өөр аргагүйд хүрч байгаа бололтой. Харин ирэх сарын 1-нээс бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжийн амралтаа төлөвлө­чи­хөөд байгаа Засгийн газар эл асуудалд ач холбогдол өгч анхаарал тавих эсэхийг тааж хэлэх аргагүй юм. Хэрвээ ҮАБЗ-ийн гурван гишүүнийг ирэхээс урьтаж ажлын алба нь мэдээллээ цуглуулж чадвал Тавантолгойн төсөл Аюул­гүйн зөвлөлөөр хэлэлцэгдэж, цааш явах “виз”-ээ авна гэсэн үг.

Япон, Солонгосын хувьд Тавантолгой нам гүм байна

Өмнөд Солонгосын Засгийн газар долдугаар сарын 5-нд Тавантолгойн тендер шударга бус явагдаж байгаад сэтгэл дундуур байгаагаа албан ёсоор  мэдэгдсэн билээ. Японы Засгийн газар ч мөн Өмнөд Солонгосын адил байр суурьтай байгаа тухай дэлхийн хэвлэлүүдээр өнгөрсөн долоо хоногийн эцсээр шуугиж эхэлсэн юм. Гэвч өнгөрсөн баасан гаригт Японы Гадаад хэргийн сайд, Монгол улстай томоохон ашигт малтмалын ордуудыг нь ашиглахад Японы компаниудын үүрэг оролцооны талаар өндөр хэмжээний яриа хэлэлцээр хийсэн. Японы Засгийн газраас Тавантолгойн тендерийн талаар албан ёсоор ямар нэгэн сөрөг мэдэгдэл хийгээгүй гэж мэдэгджээ.
Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт Хятадын Шинхуа, АНУ-ын Пибоди, Орос-Монголын консорциум үлдсэн гэсэн мэдээлэл Шинхуатай нэгдээд байсан Японы Мицүи, Оросын төмөр замтай хамтран оролцож байсан Солонгосын төрийн өмчийн Коres тэргүүтэй компаниуд, мөн Японы Иточу тэргүүтэй томоохон компаниудын гайхлыг төрүүлсэн нь лавтай.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай уулзах үеэрээ Японы Гадаад хэргийн дэд сайд Ютака Банно “Японы компаниуд Тавантолгой болон Монголын бусад ордуудыг ашиглахад оролцоно гэж найдаж байна” гэжээ.
ЗТБХБ-ын сайд хариуд нь Монголын тал Японы компаниудыг ашигт малтмалын ордуудыг ашиглах болон дэд бүтцийн салбарын төслүүдэд оролцоно гэж харж буйг илэрхийлсний зэрэгцээ төмөр замын сүлжээг Орос руу өргөтгөхөд Японы компаниудыг хөрөнгө оруулахыг уриалжээ. Тэрбээр, Монголын нүүрс голдуу Хятад руу экспортлогдож буй нь үнэ тохиролцох нөхцөлийг хааж байгаа юм. Шинэ төмөр зам нь Япон болон бусад орон руу Оросоор дамжуулан нүүрс экспортлох боломжийг бүрдүүлэх болно гэж нэмж хэлжээ.
Өнгөрсөн баасан гаригт Оросын төмөр зам тэргүүтэй консорциумд багтсан Иточу, Сүмитомо, Марубэни, Сожиц зэрэг компаниудыг төлөөлж Иточугийн хэвлэлийн ажилтан Японы тал тендерт үлдсэн эсэх нь тодорхойгүй байна гэж мэдэгдсэн юм.

Япон, Өмнөд Солонгос Тавантолгойн тендерт гомдолтой байна

Япон, Өмнөд Солонгос Тавантолгойн тендерт гомдолтой байна
"Фокс ньюс"-д Япон-Монголын хамтын ажиллагааны асуудлаарх нийтлэл тавигджээ. Тэнд өгүүлснээр Японы Гадаад харилцааны яам өнгөрсөн баасан гаригт манай талтай дээд хэмжээний яриа хэлэлцээр байгуулсан аж.

Хэлэлцээрийн хүрээнд Японы тал Монгол дахь уул уурхайд оролцоогоо нэмэгдүүлэхийг хүсчээ. Тухайлбал, уул уурхайн ашиглалт, хайгуулын ажилд Японы тал түлхүү оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч энэ тухай Токиогийн албаны хүмүүс мэдээлэхээс татгалзжээ.

Монгол Улс Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерт АНУ тэргүүтэй Япон, Өмнөд Солонгосын компаниуд тодорхой хувийг эзэмшихээр болсон. Мөн БНХАУ-ын "Шенхуа интернэшнл", Орос-Монголын нэгдсэн консорциум багтсан юм. Энэ нь дэлхийн хамгийн их нөөцтэй тус ордын төлөөх сонирхолтой үйл явдал өрнөж болохыг харуулж байна хэмээн нийтлэлд дурьджээ.

Монголын талын албаныхан "Бид Японы компанийг оролцуулаад ялагчдыг тодруулсан. Энэ нь бидний анхны шийдвэр байсаар байна. Шийдвэрээ буцаах боломжгүй" гэжээ. "Ройтерс" агентлагт Монголын нэрээ хэлэхийг хүсээгүй засгийн газрын нэгэн ажилтны ярьснаар Японы тал Тавантолгойн тендерийг будлиантай явагдсан хэмээн үзэж байгаа аж. Иймээс манай Засгийн газрынхан энэ асуудлаарх гомдлыг "Япон, Солонгосын компаниуд сэтгэл хангалуун бус байгаа. Гэвч тэд хамтран үйл ажиллагаа явуулах эсэхээ өөрсдөө шийдэх ёстой" гэжээ.

Японы Гадаад харилцааны дэд сайд Ютака Банно өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ "Бид Монголын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай Монголын уул уурхайд Японы оролцооны асуудлаар ярилцлаа. Ямартай ч Тавантолгойг ашиглахад манай тал оролцож, Монголын хөгжилд тусална" хэмээжээ.

Харин Х.Баттулга сайд "Монголын талд хөгжлийн асуудлаар төмөр зам, дэд бүтцийн хүлээлт байгаа. Японы компани үүнд оролцох гэж байгаад сэтгэл хангалуун байна" гэжээ. Мөн тэрбээр Японы талыг төмөр замын асуудлаар ОХУ-тай хамтран ажиллах боломжтойг сануулсан хэмээн "Никкей" сонины өнгөрсөн пүрэв гаригийн дугаарт бичсэн байна.

Х.Баттулга "Монгол улс нүүрснийхээ дийлэнх хэсгийг хямд ханшаар БНХАУ-д эскпортолдог. Төмөр замын асуудлаа шийдчихвэл ОХУ, Япон манай нүүрсийг эскпортлох боломжтой" хэмээн онцолжээ.
Энэ оны зургаадугаар сарын 5-нд Өмнөд Солонгосын засгийн газар гомдолтой байгаагаа илэрхийлсэн аж. Учир нь тэд Тавантолгойн тендерт ялалт байгуулах боломжтой байсан ч ОХУ, Японы лобби явагдсаны улмаас ялагдал хүлээсэн гэнэ.

Харин өрсөлдөөнөөс хасагдсан Японы корпорациудын удирдлагууд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. "Иточу"-гийн төлөөлөгч “Тендерээс "Сумитомо", "Марубени" болон "Сожитз" компани хасагдсан. Тэднийг хэрхэн хасагдсан нь тодорхойгүй байна" гэжээ.

Энэхүү нийтлэлийг бичсэн "NY times''-ын сэтгүүлч Венкат Рамакришнаны үзэж буйгаар Японы талын Тавантолгойгоос авсан хувь нь яг таарсан аж. Учир нь энэ ордын төлөө Монголын хөршүүд үнэмлэхүй ялалт байгуулахаас өөр аргагүй. Иймээс ч Япон, Өмнөд Солонгосын компаниудад Тавантолгойг ашиглагчдын нэг байх нь тэнгэрээс од шүүрсэнтэй адил юм байна.

Өмнийн говийн энэ ордын 36 хувийг Орос-Монголын нэгдсэн консорциум эзэмшихээр болсон. Энэ тухай ч Оросын хэд хэдэн сонинд бага хувь эзэмшихээр болсон хэмээн бичсэн байдаг. "Коммерсант", "Правда", "Москва таймс" сонинд бичсэнээр Тавантолгойгоос эзэмшихээр болсон Оросын хувь нь харьцангуй бага аж. Тус ордын нүүрсний эцсийн хэрэглэгч БНХАУ, Япон, Өмнөд Солонгос байх тулд эдгээр улсын компани тендерт амжилт гаргахад нөлөөлсөн аж.

Юутай ч Тавантолгойн Цанхийн баруун хэсгийн оператор компаниуд олон улсаас бүрдсэн. Тиймээс аль нэг улсад илүү хандсан үйлдэл гаргахгүйн төлөө Засгийн газар ийм шийдвэрт хүрсэн бололтой. Харин нэгэнт шийдвэр гарсан хойно тендерт ялагчид их бага хувь авсан асуудлаар ярих болсон нь ёстой л "бандан тас" юм.

2011/07/22

Хуваарилалт нь ямар санагдаж байна!

Хуваарилалт нь ямар санагдаж байна!
Монгол Улс 6,4 тэрбумын нөөцтэй Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэлээ базаасаар л байна. Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах үйл явц нэлээд төвөгтэй ажил байсан. Ажлын хэсгийнхэн Хятадын оролцоо 40 хувь, Америкийнх 24 хувь. ОХУ, Монголын оролцоо 36 хувь байхаар тохиролцоо хийснээ Засгийн газарт танилцуулсан. Үүнийг олон нийт янз бүрээр хүлээн авч байна.

Ажлын хэсэг дэндүү бөөрөнхий шийдвэр гаргалаа гэж үзэх нэг хэрэг байхад, энэхүү тохиролцоог зөв шийдвэр болсон гэх хэсэг байгаа. Цанхийн баруун хэсгийг их гүрний мэдэлд 100 хувь тушаагаагүй нь хамгийн зөв тохиролцоо бөгөөд эдийн засгийн болон улс төрийн хувьд хамгийн оновчтой хувилбар болсон гэж ахмад эдийн засагчид үзэж байна. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй ийм шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй ч байж магад.

Монгол Улсын хувьд Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт урд хойд хоёр хөршөө сонгохгүй байж боломгүй байсан байх. Нэгэнт үндэсний компани оролцохгүйгээс хойш хоёр хөршийн оролцоо хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байх шүү.

Гэтэл бас Орос юм уу Хятад, аль эсвэл АНУ дангаараа стратегийн хөрөнгө оруулагчаар тодорсон бол, аль нэгнийх нь оролцоо хэтэрхий давамгайлж, монополь эрхтэй болж Монголын талд ашиггүйгээр эргэх тал бий. Энэ байдлаас болгоомжилж чадсан гэж ажлын хэсгийнхнийг үнэлэх хүмүүс байна.

Хөрөнгө оруулагчидтай их л олон удаа яриа хөөрөө өрнүүлж хэлэлцээрийн ширээний ард суусан ажлын хэсэг Америк гүрнийг орхиогүй нь зөв хувилбар болов уу гэсэн бодол төрж байна. Хятадад яагаад 40 хувийг нь өгчихөв өө гэсэн эргэлзээтэй хүмүүс олон байна.

Гэхдээ Хятад улс өнөөдөр дэлхийд эдийн засгийнхаа өсөлтөөр тэргүүлж байгаа, дэлхийн эрчим хүчний дийлэнхийг Хятадад үйлдвэрлэдэг зэргийг бодолцсон байх л даа. Мөн нүүрсээ борлуулахад Хятад улс л хамгийн том зах зээл байх болно. Санал болгосон урьдчилгаа хөрөнгө нь харгалзан үзэх шалгуурын нэг байсан. Энэ талаараа боломжийн байсан биз.

Оросууд манайхыг шатахуунаар шантаажилж байгаад Тавантолгойд ороод ирсэн гэх хардлага огт үндэсгүй зүйл биш. Хөрөнгө оруулагчийг тодруулахтай зэрэгцэн шатахууны асуудал манайхныг дээр дооргүй сандаргаад, эргээд хэвэндээ орчихдог нь тохиолдлынх гэхэд эргэлзээтэй. Хөрөнгө оруулагчдийн тухайд нэг иймэрхүү.

Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиалгаар Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх оператор компанийг тодруулах тендерт БНЭУ-ын "MESCO steel", ХБНГУ-ын "ВВМ Operta", Австралийн "Мас-mahon" нар өрсөлдөж байгаа.

Олборлолтыг Монголчууд өөрсдөө хийж чаддаг атал гадаадын компаниудаас оператор тодруулах гэж байгаа нь буруу хувилбар юм. Өөрсдийн чаддаг ажлыг өрөөл бусдаар хийлгүүлэх гэж байгаад гайхаж байна. Удахгүй гурвуулаа олборлолт хийхээр боллоо гэсэн хувилбар сонсогдож магадгүй дээ.