УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооныхон өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан юм. Энэ асуудалтай холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас дараах асуултад хариулт авлаа.
-Байнгын хорооны гишүүдээс танай хороо “Сайн ажилласан” гэсэн дүнг авлаа. Ямар үзүүлэлтүүд өөдрөг дүн дагуулав?
-Санхүүгийн зохицуулах хорооны хувьд энэ он онцлог жил. Бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор таван жилийн хугацаанд юу хийв, ямар үр дүнд хүрэв гэдэг тайланг байнгын хорооны хуралдаанд тавилаа. Хадгаламж зээлийн хоршооны хямрал, санхүүгийн хямралтай он жилүүд байсан ч, манай салбарт бүхий л зүйл өссөн үзүүлэлттэй гарсан. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршооны актив хөрөнгө өссөн, ашиг орлого нь өссөн. 2006 онд 51 хадгаламж зээлийн хоршоонд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож байсан. Одоо 179 болж өссөн байх жишээтэй. Хөрөнгө нь 15 тэрбум төгрөгөөс 44 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Мөн банк бус санхүүгийн байгууллагууд санхүүгийн хувьд чадавхижсан, орлого нь өссөн. Монгол Улсын иргэдэд уул уурхайн баялгаас хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээл олны анхаарлыг татаж байгаа. Одоо бид банк давамгайлсан санхүүгийн системтэй, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд даатгалын компаниудын үйл ажиллагаа мөн сайжирсан. Сан нь өссөн, ашиг орлого нь нэмэгдсэн. Манай хорооны чиг үүрэг ч бас их нэмэгдсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсан. Банкны шинэ хуулийг баталснаар арилжааны банкууд хүртэл манай зохицуулалтад тодорхой хэмжээгээр тусгай зөвшөөрлөөр холбогдож орж ирж байна.
-Цаашид анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай асуудал юу байгаа вэ?
-Байнгын хорооны гишүүдийн хувьд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд сайн анхаараач ээ. “Эрдэнэс тавантолгойн” компаниас иргэдэд олгох хувьцаа 1990-ээд оны үед олгосон цэнхэр, ягаан тасалбар шиг юм болох вий. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх вий. Олон нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай байна гэсэн саналыг хэллээ. Мөн Тавантолгой, Оюутолгойн ордын хувьцаанууд яагаад өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдэхгүй байна вэ. Цаанаа асуудал байгаа юм биш, үүнийг хурдан бүртгээд олон нийтэд мэдээлээч ээ гэдэг асуудлыг тавьсан. Компанийн засаглалыг сайжруулах талд бид бас тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Энэ бүхнийг ажил хэрэг болгоно гэсэн бодолтой л байна даа.
-УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын хувьд “Тавантолгой, Оюутолгойн хувьцааг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэж хэлсэн. Танай хороо Засгийн газарт энэ талаар шаардлага шахалт үзүүлсэн үү?
-Хоёр талтай ойлголт л доо. “Оюутолгой” компанийн хувьд улсын бүртгэлд хаалттай компани. Хягаарлагдмал хариуцлагатай компани гэсэн бүртгэлтэй учраас. Гэтэл Оюутолгойн орд маань өөрөө стратегийн орд учраас Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах болж байгаа юм. Уг хуулиар стратегийн орд газрын хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална гэсэн байдаг. Ингэхээр компани нь заавал хувьцаат компани байна гэдэг хуулийн шаардлагатай. Энэ шаардлагыг биелүүлэх ёстой. Хэрэгжүүлэхийн тулд заавал манайд бүртгүүлэх ёстой. Энэ ажлыг хийх байх. Тавантолгойн ордын хувьд иргэн бүрт олгохоор шийдвэрлэсэн 536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ нь тогтоогүй байгаа учраас, хойшлогдсоор байна. Уг нь дүрмэндээ нэрлэсэн үнээ заагаад, хувьцааныхаа тоог тавиад, бүх асуудлаа тавиад манайд орж ирэх ёстой. Засгийн газрын зүгээс нэрлэсэн үнээ тогтоох ажлыг хийж байгаа болов уу, үүнээс болоод асуудал нэлээн удаашраад байгаа юм. Хэрвээ манай Санхүүгийн зохицуулах хороонд эдгээр асуудал ирэх юм бол бүх зүйл олон нийтэд нээлттэй болно. УИХ-ын гишүүдийн ярьж байгаа зөв л дөө. Хуулиараа тийм шаардлага тавигдаж байгаа юм.
-Гэхдээ хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохын тулд Тавантолгойн ордыг дахин үнэлэх гэх мэт нэлээд ажлууд бий гэх. Мөн дээрх хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах хүртэл нэрлэсэн үнийг гаргах бололцоогүй гээд байгаа шүү дээ. Хэрвээ эрт нэрлэсэн үнийг тогтоочих юм бол цэнхэр, ягаан тасалбар шиг үнэгүйдчихнэ гэж болгоомжилж байна?
-Хувьцааны нэрлэсэн үнийг олон улсын зах зээл дээр гарахаас өмнө тодорхойлох ёстой. Яагаад гэвэл бүртгэлийг байнга хийх ёстой юм. Компани, үнэт цаасны хуулиар дүрмэн дотроо нэрлэсэн үнээ заавал заах ёстой гээд заачихсан байдаг.
-Иргэд 5000 төгрөгөөр данс нээлгэх гэж брокер диллерын компаниуд дээр дугаарлаж байна. Зөв үү?
-Ер нь уул уурхайн хувьцааг яриагүй байлаа ч гэсэн иргэд үнэт цаасныхаа дансыг 5000 төгрөгөөр нээлгэж болно. Брокер диллерын компаниуд нээж байгаа. Хөрөнгийн биржийн дэргэдэх Үнэт цаасны төлбөр тооцооны төв дээр тодорхой хэмжээгээр иргэд очдог. Энэ утгаар нь бид иргэдэд хөнгөлөлттэй хандах асуудлыг шийдэх ёстой. Түүнээс хувийн бизнесийн үйл ажиллагаа руу шууд орж хураамж авч болохгүй гэж хүчлэх боломжгүй л дээ.
-Орон нутагт байнгын ажиллагаатай брокер диллерын компаниуд байхгүй тул арилжааны банкуудаар дамжуулж иргэдэд үйлчлэх бололцоотой гэх мэдээлэл гарах боллоо. Ингэж болох юм уу?
-Хүн болгон хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлж байна. Хэдийгээр санхүүгийн мэдлэг боловсрол дутмаг ч гэлээ би хувьцаа эзэмшигч гэдэг байдлаар хандаж байна. Орон нутагт иргэдэд үйлчлэх байнгын ажиллагаатай брокер диллерын компаниуд байх шаардлагатай байгаа юм. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Арилжааны банкууд банкны шинэ хуулийн өөрчлөлтөөр хөрөнгийн зах зээл дээр үйлчилгээ явуулах бололцоотой. Тийм учраас банкны системийг ашиглах бололцоо бий. Тодорхой чиглэлүүд удахгүй гарах болно. Ер нь бол хувьцаа эзэмшигчид аль болох үйлчлэх тал дээрээ ажиллана.

No comments:
Post a Comment