Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо Засгийн газрын гишүүдтэй Тавантолгойн ордын талаар санал солилцож байна. Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл хуралдаж, Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгсөн юм байна. Энэ хүрээнд ажил хийгдэж чадаж байна уу, зарим ажил юунаас болж саатаад байна вэ гэдэгт Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүд, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал, Төрийн өмчийн хорооны дарга нарыг “байцааж” буй юм.
Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Тавантолгойн ордод олборлолт явуулахаар өрсөлдөж байгаа гадаадын консерциумуудын сонгон шалгаруулалтын байдалтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаныхан яагаад танилцаж болдоггүй. Мөн тус албаны шинжээчдийн хэлж буйгаар Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компани дээр байгаа бичиг баримтуудтай яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч очоод танилцаж болохгүй, дандаа нууцын зэрэглэлд хамаарах болсон шалтгаан. Гадаадын компаниудтай сайд нар янз бүрийн явцуу юм ярьж байна гэх юм. Төрийн зүгээс мэдэх юм аа мэдэж анхаарч байна. Хууль бус зүйл гаргуулахгүй байх тал дээр Засгийн газар хэр анхаарч байна вэ гэдэгт хариулт өгөхийг хүссэн юм. Мөн нэг иргэнд яагаад 536 ширхэг хувьцаа ногдуулсан, 1072 ширхэг хувьцаа байж болоогүй юм уу. Засгийн газраас сүүлийн үед гаргаж байгаа тоотой холбоотой шийдвэрүүд нь бутархай тоогоор гарах боллоо. Үүнд тодорхой хариулт өг гэв.
Дээрх асуултад Тэргүүн Шадар сайд хариулт өгсөн юм. Тэрбээр “2010 оны тавдугаар сарын 18-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад Тавантолгойн ордыг яаж ашиглавал өгөөжтэй, үндэсний аюулгүй байалд нийцэх вэ гэдэг талаар зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн дагуу УИХ асуудлыг авч хэлэлцээд 2010 оны долдугаар сарын 7-нд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай гэсэн тогтоол баталсан. Өнөөдрийг хүртэл УИХ-аас баталсан тогтоолын дагуу Засгийн газар ажиллаж байна.
Тавантолгойн хувьцаа яагаад 536 ширхэг байна вэ гэвэл 2011 оны гуравдугаар сарын 31-нээр тасалбар болгоод Моногл Улсад бүртгэлтэй иргэнийнхээ тоог гаргаж, 1.5 тэрбум ширхэг хувьцаандаа хуваахад гарсан тоо. Харин 15 тэрбум хувьцааны тухайд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэд, хэдэн хэлэлцэж байж тогтсон. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн 1072 ширхэг хувьцааг иргэддээ өгье гэвэл хэдээр ч тогтоож болох тоо. Гэхдээ 1072 хувьцаа өгвөл ханш нь өнөөдрийн үнэ цэнээс хоёр дахин хямд болно. Тийм учраас нэг тоо тогтох ёстой байсан. Тэр тоо нь 15 тэрбум юм гэлээ.

No comments:
Post a Comment