Иргэд Тавантолгойн хувьцаагаа яаж авах билээ гэж биеэ биеэсээ сураглаж байна уу гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл Тавантолгойн олон асуудлаар ямар ч мэдээлэлгүй сууж байгаа юм байна. Түүний өөрийнх нь хэлснээр бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт нь хүртэл мэдээлэлтэй танилцах гэхээр “Маш нууц” гэсэн тамгатай тулгардаг гэнэ. Тиймээс өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгойн “толгой”-нуудыг дуудаж уулзан байцаав. Өөрөөр хэлбэл, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Энэбиш болон албаны бусад хүмүүс байцаагдаж, УИХ-ын гишүүн Б.Батбаяр Н.Батбаяр, З.Энхболд, Д.Зоригт, Ерөнхий сайд асан Д.Содном гуай, Гавьяат уурхайчин Б.Хурц, иргэдийн “Альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа, эдийн засагч Н.Дашзэгвэ, “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Ч.Лхагважав нар санал бодлоо хэлж амжив.
Ерөнхийлөгч яагаад иргэн бүрт 536 хувьцаагаа олгох болчихов, хүсвэл нэмж хувьцаа худалдаж авч болох уу гэх зэрэг үй түмэн асуух асуулттай, бидний адил гайхаж яваа юм байна. Басхүү хүмүүсийн толгойг эргүүлээд байдаг Баруун, зүүн Цанхи, хөрөнгө оруулагч, оператори компанийн тендер, эрчим хүч, усны хангамж гээд цаашилбал, Тавантолгойн аливаа асуудлыг компанийнх нь Төлөөлөн удирдах зөвлөл шийдэж байна уу, эсвэл Засгийн газар өмнүүр нь орж гүйгээд байдаг юм уу гэж гайхширч байгаагаа асууж, одоо ер нь ямар ажил нь ядахдаа “эмхрэх” шатандаа явааг танилцуулахыг шавдуулан шаардав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга “Миний хариуцсан асуудал биш л дээ” гэж тайлбарлах гээд Ерөнхийлөгчийн эгдүүг хөдөлгөн, ширүүхэн үг сонсч, “Эрдэнэс МГЛ”-ын захирал “Чадахгүй бол ажлаа өгөх өргөдлөө өгөөрэй” гэсэн сануулгыг гурвантаа хүртэж амжив.
Ерөнхийлөгчийн танин мэдэхүй асуулт үүгээр хязгаарлагдаагүй нь ерөнхийдөө бол ажлын хэсгийнхнийг алсуур түншин байцаах тактик байсан бололтой. Дээрх танин мэдэхүйн асуултаараа жирийн иргэд бүү хэл, Ерөнхийлөгчид ч Тавантолгойн талаар тоймтой мэдээлэл олдохгүй, мэдлэг муутай байгаа болохоор хувьцааны талаар сургалт явуул гэсэн шахаа хийв. Одоо нүүрсийг ямар үнээр зарж байна, эндээс 20 ам.доллараар зардаг мөртлөө цаашлаад 120 ам.доллар хүрдэг нь ямар учиртай вэ гэсэн асуултынхаа араас нүүрс борлуулах квот олж авах гэж үүгээр түүгээр бултагнадаг, дундаас нь дамлаж, замхруулдаг, бүр Монголын нүүрсийг урд хил гарахад үнийг нь унагаж авдаг бүтэц бий болсон байна гэж анхаарууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргад нарийн мэдээлэл ирж байгаа хэрэг биз.
Ерөнхийлөгчийн аливаа асуултад Н.Алтанхуяг 2010 оны долдугаар сарын 7-нд гаргасан УИХ-ын 39 дүгээр тогтоолыг алхам тутамдаа мөрдлөгө болгон ажиллаж байгаагаа илэрхийлж, эгээ л шүлэг шиг цээжилж байгаа дайны л юм болов. Гэвч харамсалтай нь, бараг л сахиус мэт өмнөө бариад байгаа тогтоолынх нь тусгай зөвшөөрлийг бүхэлд нь “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжүүлнэ гэсэн заалтыг лав хараахан хэрэгжүүлж амжаагүй байгаа гэнэ. Уг нь лизенцийг төрийн нэг компаниас нөгөө рүү шилжүүлэхэд ядах юм байхгүй мэт боловч Б.Энэбиш захирлын хэлснээр үнэлгээ хийлгэхэд зөвлөгөө өгөх гэх мэт ажил байгаа аж. Тэртэй тэргүй үнэтэй ч үнэгүй ч шилжүүлэх боломжтой атал яагаад ингэж он дамнуулан “зөвлөгөө авч байгаа”-г сэтгүүлчид лав ойлгосонгүй. Ерөнхийлөгч бас ойлгоогүй байх аа. Гэхдээ энд нэг хардлага байдгийг эргүүлэн сануулахад аливаа компани уул уурхайн ийм том төсөлд гартаа атгах лицензгүйгээр их хэмжээний хөрөнгө оруулна гэж бараг байж болшгүй зүйл. Тиймээс Баруун Цанхийн ордод хөрөнгө оруулахаар тодруулна гэж хүлээгдээд байгаа хөрөнгө оруулагчид “Эрдэнэс МГЛ” одоо эзэмшиж байгаа таван лицензийнхээ аль нэгийг баталгаа болгон гаргаж өгөхөөс өөр аргагүй гэсэн яриа байдаг. Гэхдээ яг энэ талаар бол Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр хөндөгдөөгүй л дээ. Ерөнхий сайд асан Д.Содном “Зөвшөөрөл, талбай гэж хоёр өөр зүйл байгаа мэт яриад байгаа юм. Угтаа уг талбайг ашиглах зөвшөөрөл учир нэг зүйл гэж ойлгох хэрэгтэй” гэж сануулаад өнгөрснийг эс тооцвол. Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд Баруун Цанхийг гадаадын хөрөнгө оруулагчид өгнө гээд байгаа нь лиценз цулаараа байх ёстой гэдгийг зувчуулах гээд байгаа хэрэг бус уу гэж эргэлзэхэд Б.Энэбиш “Лиценз гэдэг өөр ойлголт. Бид зөвхөн энд талбайн асуудлыг ярьж байгаа” гэж хариулсан хэрэг. Гэхдээ л эрхэм гишүүд анхнаасаа Тавантолгойн хоёр хэсэгт хоёуланд нь оператор компани оруулна гэсэн биз дээ гэж эргэлзэж, эцэс сүүлд нь УИХ-ын гишүүд маань гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийн талаар ямар ойлголтой байгаагаа нягтлахыг анхааруулав. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч ойрын хугацаанд Тавантолгойн асуудлыг УИХ дахин нэг авч үзэх нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна.
Ерөнхийлөгчөөр тууз хайчлуулж чадах болов уу?
Тавантолгойн асуудалд яалт ч үгүй эрчим хүч, усан хангамж, нөөц, төмөр зам дэд бүтэц яригдана. Үүнээс улбаалаад Ерөнхийлөгч олон жил яригдсан ТЭЦ-V хаачсаныг Хэрэг эрхлэх газрын даргаар нь дамжуулаад, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаас нь сайн гэгч нь хоргоож амжив. Станцаа барих газраа гурван жил ярилцаад Улиастайн аманд товлотол газар хөдлөлийн идэвхтэй, хагалбар газар байж таарч. Одоо ТЭЦ-III-ийн хажууд буюу тус станцыг өргөтгөх маягаар хийхээр болж. Гэхдээ нохойн дуу ойрттол бас ч болоогүй бололтой. Дэд сайд дөрөвдүгээр сард багтаагаад урьдчилсан Техник, эдийн засгийн үнэлгээг гаргаж, Засгийн газарт танилцуулна, дараа нь тендер зарлаад, тэгээд ... гэх мэт баахан зүйл гүвтнэв. Ерөнхийлөгч шавдуулсаар “Дөрөвдүгээр сарын 30-нд ТЭЗҮ гаргаад танилцуулах юм бол тендер зарлаад 70 хоног. Ядахдаа наадмын өмнө шавыг тавьж чадах уу” гэж ам асууж, өөрөө шав тавих ёслолд нь очиж, туузыг нь хайчлана гэж “айлгав”. Цаадуул нь итгэлгүйхэн дүлэгнээд байгааг бодоход чадахгүй л золигнууд болов уу. Мань Ерөнхийлөгч “өөрийнхнийхөө” ажлын хурдыг ерөнхийд нь багцаалчихаад тууз хайчилна гэж айлгаад байгаа бололтой юм. Ядаж байхад уулзалтад оролцсон нэгэн бээр “ТЭЦ-Y-ийг Багануурын уурхайгаа түшиглээд барьж болдоггүй юм уу” гэж оройтсон санал хэлэхэд “Одоо энэ байгаа дээр нь л наадхиа барь. Багануур гээд дахиад нэг юм ярихаар дахиад гурван жил болно. Нэг өглөө нэг юм бодож босч ирчихээд л будилуулаад явчихав” гэж занг нь сайн мэддэг хаширсан хүний ёсоор халаглаж суух. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй ээ гэж... Бага зэрэг хадуурсан сэдэв рүүгээ эргээд ороход Тавантолгойн эрчим хүчийг яаж шийдэх вэ гэдэг бас “ээрч дүлэгнэсэн” хэвээрээ. Уг нь борлуулалт муу байх магадлалтай эрчим хүчний нүүрсээ бараадаад Тавантолгойд цахилгаан станц барих жанжин шугам байгаа. Цаашлаад усны нөөц хүрэх үү, үгүй юү гэхээр болбол нь хайгуулаа хийгээд болохгүй бол Оюутолгойн нөөцийг түшиглэх үү гэх маягийн зүйл л шийдэж ядаж байгаа бололтой. Уг нь Ухаа худагт усны нөөц байгаа гэх боловч заавал Оюутолгой гэж зүтгүүлэхийн тухайд “Монгол хүний зарчмын санал болгоны цаана өчүүхэн жижиг нэг сонирхол нуугдаж байдаг” гэсэнтэй ойролцоо сануулгыг дайв. Өөр ашиг сонирхлоо оруулаад асуудлыг битгий будилуулаад бай гэж.
Энд монгол маягийн ажлын онцлогийг илэрхийлсэн бас нэг жишээг татья. Ерөнхийлөгч өөрөө тоо иш татан асууж сураглахыг бодоход тэрбээр нэлээд нарийн мэдээлэлтэй байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” уг нь өнгөрсөн жил ашиглалт олборлолтоо хийгээд улсын төсөвт 13 тэрбум төгрөг тушаах ёстой байсан. Харин Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн бахархалтайгаар хэлснээр өнөөдрийг хүртэл тэд нэг ч кг нүүрс экспортлоогүй байгаа. Олборлолтоо эхэлнэ гэж тооцоолоод банкнаас 22 сая ам.доллар зээлсэн ч олборлолт эхлээгүй учир арав гаруй саяыг нь буцаагаад Сангийн яам руу шилжүүлчихсэн байгаа аж. Уг нь банкнаас авсан хүүтэй зээл баймаар. Харин Б.Энэбиш тушаах ёстой 13 тэрбум төгрөгөө аль хэдийнэ улсын төсөвт, нийлүүлчихсэн гэх. Эргээд л яагаад олборлолтоо эхлүүлдэггүй юм бэ гэхээр УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж, тогтоол гартал ажлаа эхэлж болохгүй ээ гэж өгсөн чиглэлийг баримталж, өөрөөр хэлбэл тогтоол шийдвэрийг нь хүлээсээр олборлолтоо хийж чадаагүй гэх. Эдүгээ он гарсаар хоёр дахь улирлын дундаа орж байтал Тавантолгойд ахисан ажил үгүй, гогцоорсон, сунжирсан асуулт тайлбар үргэлжилсээр. Энэ онд л гэхэд “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх ёстой 310.6 тэрбум төгрөгөө та нар яах юм бэ” гэсэн ширүүхэн зандралтад Б.Энэбиш дарга амгалан гэгч нь “Төвлөрүүлнэ ээ” л гэж хариулах. Ийн уулзалт сурлага, ажил муутай, олон хүүхэдтэй айлын аав шиг Ерөнхийлөгчийн зургаан сарын дараа дахиад л уулзахад энэ мэт бүтэлгүй зүйлээ дахиад яриад сууж байх вий гэсэн халаглал, а нхааруулга заналхийлэлтэйгээр үргэлжилсээр. Ямар ч гэсэн Ерөнхийлөгчийн зөвлөснөөр бол Тавантолгойн асуудлыг УИХ дахин нэг авч үзэх, магадгүй эдгээр нөхдийг Ерөнхийлөгч зургаан сарын дараа дахин нэг цуглуулж уулзах чиглэлтэй л үлдэв бололтой. Дашрамд сануулахад хайгуул, ашиглалтын лизенц олгохыг түр түдгэлзүүлэх Ерөнхийлөгчийн чиглэл энэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болно. Үүнээс өмнө “хэдүүлээ” буюу уул уурхайн салбарынхан, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийнхэн хууль тогтоогчид бүгдээр нэг уулзацгаая гэсэн болзоо тавив.

No comments:
Post a Comment