Засгийн
газрын цагаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдааныг үргэлжлүүллээ. Түүгээр үдээс өмнө эхэлсэн Таван
толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны
долдугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэн
гишүүд асуулт хариулт явуулав.
“Эрдэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, дээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулахаар 39 дүгээр тогтоолд тусгасан 10 хувийг нэмж иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх талаар гишүүдийн дунд мэтгэлцээн боллоо. Гишүүн Ц.Батбаяр “Хувьцаа өгнө гэж иргэдэд цонхны цаанаас чихэр долоолгож шоу хийх нь утгагүй” гэсэн бол гишүүн Д.Хаянхярваа “Тавантолгойн хувьцааг 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбартай зүйрлэж цонхны цаанаас чихэр долоолгох гэж байна гэж хэлж болохгүй” гээд Тавантолгой жинхэнэ утгаараа ашиглалтад ороод ирэхэд иргэд хувьцаа гэдгийн үнэ цэнийг мэдрэх болно гэж байлаа. Гишүүн С.Эрдэнэ “Монголын төр уул уурхай үүсээгүй байхад хэний нуруун дээр явсан юм. Хувийн хэвшлийн нуруун дээр явсан биз дээ. Уулын буга хараад унасан морио хаяв гэж аж ахуйн нэгжүүдэд борлуулах хувьцааг яагаад болиулах гээд байгаа юм. Өмнөх 39 дүгээр тогтоол хэвээрээ байх ёстой. Аж ахуйн нэгжүүд юугаараа цалингаа нэмэх юм. Төрийн 150-160 мянган албан хаагчийн цалинг нэмэх гэж байна. Үүний хүндийг хувийн хэвшил үүрнэ. Дээр нь олон хүн тэжээж байна. Яагаад Тавантолгойн аравхан хувийг Монголын аж ахуйн нэгжүүд хувааж авч болдоггүй юм. Хэний лобби яваад байгаа вэ. Үүнд гайхаж байна” гэлээ.
Гишүүн Я.Батсуурь “Халамжийг хавтгайруулсан шигээ хувьцааг хавтгайруулж таарахгүй. Уул уурхай, бусад том компаниуд л хувьцаа авна. Жижиг нь авч чадахгүй. Амьдрал баян учраас жилийн өмнөх 39 дүгээр тогтоолыг өөрчлөх шаардлага гарч байна. Үүний ард лобби байхгүй” гэлээ. Гишүүн Х.Жекей “Ямар нэг аж ахуйн нэгжийг гадуурхах, бодлогын хувьд дэмжихгүй байх зорилго агуулаагүй. Аж ахуйн нэгжүүдэд 400-гаад мянган хүн ажилладаг юм байна. За сайндаа 800 мянган хүн. Тиймээс 2,7 сая хүнд хувьцааны 20 хувийг эзэмшүүлье. Түүн дотор тэр 800 мянган хүн ч орно гэж үзээд төсөл санаачилсан. Нэг талыг барьж ярих нь сайн хэрэг биш. Тиймээс хэлэлцэх эсэхээ шийдээд ажлын хэсэг гаргаад ярилцъя гэж гишүүдэд уриалмаар байна” гэлээ. Я.Батсурь гишүүн 2300 аж ахуйн нэгж бий. Хувьцаагаа авсан захирлууд ажилтнууддаа хувьцаанаасаа өгөхгүй. Нэг захирал нэг хоёроос эхлээд 35 аж ахуйн нэгж удирдаж байна. Тиймээс хувьцааны 10 хувь цөөн хүнд очино. Ингэснээс 2,7 сая хүндээ хувааж эзэмшүүлэх нь дээр гэсэн юм. Р.Гончигдорж гишүүн аж ахуйн нэгжүүд олон хүн тэжээж байгаа биш, харин олон хүний хүч хөдөлмөр дээр аж ахуйн нэгжүүд тогтдог. Тавантолгойн хувьцаа тараах эхний гараан дээр иргэддээ тэнцүү нөхцөл өгөх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байлаа.
Гишүүд ийнхүү байр сууриа хуваалцсаар ажлын цаг дууссанаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

No comments:
Post a Comment