Засгийн газрын
хуралдаанаас өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг Лондон,
Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр тус бүр гарган арилжаалах шийдвэр гаргалаа.
Ингэснээр Тавантолгойн хувьцааг үнэ цэнэтэй болгох алхам бүрдэнэ хэмээн үзэж байна. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, зарим асуултад
хариулт өглөө. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр гаргаж борлуулах боломжтой байхаар
Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ хүрээнд Их
Британид бүртгэлтэй “Эрдэнэс тавантолгой пи эль си” компани
байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр манай Тавантолгойн орд газар үнэд хүрэх, хувьцаа нь ихээхэн эрэлттэй байх бололцоо бүрдэнэ. УИХ-ын
39 дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс
тавантолгой”-н компанийн хувьцаанаас тодорхой хувь эзэмшихээр болсон. Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэр нь
Тавантолгойн хувьцааг хамгийн
өндөр үнэлгээнд хүргэж болох хувилбараар шийдэж байгаа нь энэ юм” гэлээ.
-Шийдвэрээ гаргачихлаа, харин ажил хэзээнээс эхлэх
вэ?
-Цаг хугацаа ер
нь тулчихсан байгаа. Дээрх биржүүдэд хувьцааг гаргахаар зөвхөн бүртгэлийн ажил
гурваас дөрвөн сар үргэлжилнэ. Тэгэхээр Засгийн газрын хувьд
Лондонгийн биржид Тавантолгойн ордын хувьцааг бүртгүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах болж байгаа.
-“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны нэгж хувьцааны үнэ хэд байх
вэ. Ард иргэд хэдий хэмжээний үнэ цэнэтэй
хувьцаа эзэмших болсноо мэдмээр байна гэж өнгөрсөн хугацаанд
нэлээд сураг тавьж ирлээ?
-Одоохондоо үнэлгээг хийж
амжаагүй байна. Ойрын хугацаанд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж
хэлэлцүүлнэ.
-Хэд байх боломжтой гэж үзэж байгаа
вэ?
-Урьдчилсан
байдлаар одоогоор УИХ-ын 39 дүгээр тогтоолд зааснаар 29 хувь гэж байгаа. Түүгээр
тооцохоор гурван тэрбум
ам.доллар орчим болох тооцоо гарч байгаа.
No comments:
Post a Comment