УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Тавантолгойн
нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 2010 оны долдугаар
сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын
тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хоёр
үндсэн байр суурийг баримталж маргаж байсан ба Тавантолгойн нүүрсний
ордын хувьцааны 10 хувь дээр нэмж 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй
эзэмшүүлэх нь зүйтэй, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр
худалдахыг хэвээр үлдээх нь зүйтэй гэдэг байв. Ингээд голлох санааг
хүргэе
Д.Тэрбишдагва: Жилийн өмнө биш одоо ярьж байгаагийнх нь шалтгаан юу юм бэ. Ард түмэнд таалагдах гэж байгаа юм уу. Сонгууль дөхөөд ингэж байгаа юм уу.
Я.Батсуурь: “Тавантолгойн хувьцаа үнэд ороод ирэхээр талхны цехтэй иргэн хувьцааны ашгаа хүртээд бизнесээ хийхгүй байдалд хүрч болзошгүй учраас аж ахуйн нэгжүүдийн хувьцааг иргэдэд тараах төсөл санаачилсан.
Батж.Батбаяр: Жинхэнэ баялаг бүтээгчид бол иргэд. Иргэдээрээ дамжиж улс орон, аж ахуйн нэгжүүд хөгжинө. Энэ бол мөнгө тараах бус баялаг хуваах хэлбэр юм. Компанийн эзэд иргэдээс хувьцаа худалдаж авах эрх нь нээлттэй. Яахаараа ард иргэд хувьцаа эзэмшиж болдоггүй, аж ахуйн нэгжийн захирлууд болохоор хувьцаа эзэмшиж болдог юм бэ. Дан ганц компанийн захирлууд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг баялаг болгож чаддаг, жирийн иргэд болгож чадахгүй гэсэн ойлголтоор хандах нь буруу. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа 7000 ам.долларт хүрнэ гэж байна, олон улсын хөрөнгийн бирж дээр. Тэгвэл иргэд 7000 ам.долларт хүрэх хувьцааг 70000 ам.доллар, бүр 700 мянган ам.долларт хүргэг л дээ.
С.Бямбацогт: Иргэд дор хаяж 7000 ам.долларын хувьцаа эзэмших тооцоо гарсан байсан. Өнөөдөр өдрийн 20 мянган төгрөгөөр барилгын ажил хийх хүн олдохгүй байна. Төрөөс бэлэн мөнгө авдаг, эсвэл төрийн байгууллагад орохоор хөөцөлдөөд явдаг хүмүүс л олширлоо. Ийм байхад хувьцаа нэмж эзэмшүүлнэ гэж байгаа буруу.
Г.Батхүү: Тавантолгойн хувьцаанаас ард иргэддээ нэмж тараана гэдэг нь ААН-үүдийг дэмжихгүй байгаадаа биш. ААН-үүд давуу эрхээр авна гэдгийг дэмжинэ гэхээр багш, эмч нар гээд л нийгмийн өөр бүлгүүдийн эрх ашиг хөндөгдөх гээд байна.
Р.Буд: Эдийн засгийн ихэнх ачааг хувийн хэвшлийнхэн л үүрч байгаа. Аж ахуйн нэгжүүдэд хувьцаа олгоно гэснээс хойш татварын орлого эрс нэмэгдсэн. Тэгэхээр аж ахуйн нэгжүүддээ таван хувийг ч болтугай олгож болохгүй юу.
Н.Батбаяр: Эрсдэл хүлээж ААН байгуулан, ажлын байр бий болгож байгаа хүмүүст яагаад нэрлэсэн үнээр нь зарж болохгүй гэж. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас ард иргэдэд нэмж 10 хувийг үнэгүй эзэмшүүлнэ гэсэн энэ шийдвэрээс чинь болж Тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлгээ нь хоёр дахин буурах болно шүү Жилийн өмнө аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн хувьцаа олгох гэж байхад бүгд дэмжсэн.

No comments:
Post a Comment