УИХ-ын
чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүд Засгийн
газрын мэдээлэл сонслоо. Энэ удаа эрхэм гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг,
Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Тавантолгойн
нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг "Энержи ресурс" ХХК-д олгосон болон
Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаарх асуулгын
хариуг сонссон юм. Ерөнхий сайд С.Батболд АНУ руу Монгол Улс НҮБ-д
элссэний 50 жилийн ойд оролцохоор явсан тул Эрдэс баялаг, эрчим хүчний
сайд Д.Зоригт мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсан юм.
Д.Зоригт сайдын мэдээлснээр Засгийн газраас 2007 оны арванхоёрдугаар сард удирдамж гаргаж, ажлын хэсэг томилон ажиллуулж, тус ажлын хэсэг “Энержи ресурс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Тавантолгойн орд газарт төрийн оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлыг дөрвөн сарын турш олон хувилбараар хэлэлцжээ. Ингээд “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшилд байсан зургаан лицензээс таван лицензийг төр өөртөө шилжүүлэн авч, Тавантолгойн нүүрсний ордоос тусдаа орд болох Ухаахудаг ордод ашигт малтмалын ашиглалтын нэг тусгай зөвшөөрлийг үлдээхээр шийдвэрлэн, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал н.Лхагвадорж нар 2008 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан байна. Ухаахудагийн ордын тусгай зөвшөөрлийн талбайд ноогдох нөөц нь Тавантолгойн нийт нөөцийн дөрвөн хувьтай тэнцэж байжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордод төрийн эзэмшил 50 хүртэл хувьтай байж болно гэж зааснаас илүү хувийг төр өөртөө авч үлдсэн нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн асуудал болсон хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хэлэв.
Тавантолгой ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор баталжээ. Тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагаа явуулж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компанийн хэлбэрээр байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулах, 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах зэргийг зааж өгчээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дүрэмд уг компани 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар заасан байна. Монгол Улсын иргэдэд эхний ээлжинд хувцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн, татвар төлж буй аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр борлуулах, хувьцааны 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж, ордыг ашиглахад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлыг тогтоолд заажээ.
Стратегийн ач холбогдол бүхий ураны Дорнод, Мардай, Гурванбулагийн ордуудыг ашиглах асуудлыг Цөмийн энергийн хуулиар хэрэгжүүлэх юм байна. Уг хуулийг батлахаас өмнө ураны орд эзэмшүүлснийг шилжүүлэн шинэчлэн бүртгэж байгаа юм байна. Асгатын мөнгө, Цагаансуваргын ордуудын асуудлыг Ашигт малтмалын хуулийн дагуу зохицуулж байгаа гэж сайд хэллээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Тавантолгойн ордоос Ухаа худаг хэдэн хувийг эзэмшиж байгаад хариулт өгөхийг хүссэн юм. Ингэхдээ “Энержи ресурс” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр Ухаа худгийн 20 хувиар хувьцаа гаргаж, 700 сая ам.доллар босгосон байгаа. Түүгээр тооцохоор Ухаа худаг 3.5-4 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Том тавантолгойн ордыг үнэлсэн Дэлхийн банкны судалгаа бий. Тус банк Том тавантолгой бол 15 тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэнэ гэсэн. Ухаа худгийн үнэлгээ дөрвөн тэрбум болж байна гэдэг нь үндсэндээ дөрөв биш, 40 хувийг “Энержи ресурс”-т өгчихсөн юм биш үү гэж үзэхэд хүргэж байна. Хоёрдугаарт, нөхөн олговорт яагаад заавал Ухаа худгийг өгсөн бэ” гэлээ.
Энэ асуултын хариуд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Ирээдүйд олох ашгийг өнөөдрөөр тооцож гаргадаг аргачлал бий. Тэр хүрээнд гаргасан тооцооллууд. Том тавантолгойгоос олборлох олборлолт жилдээ 15 сая тонн, цаашид 20 сая тоннд хүргэнэ. Ухаа худгийнх мөн жилийнх нь олборлолт 15 сая тонн байгаа. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” компанийн нөөц маш их учраас олборлолт урт хугацаанд явна, харин Ухаа худгийнх дуусна гэж ойлгох хэрэгтэй. Харин Том тавантолгойгоос яагаад заавал Ухаа худгийг салгаж “Энержи ресурс”-д өгсөн бэ гэдэг нь тусгаарласан салангид хэсэг байсан учраас өгсөн” юм гэлээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Гүндалай Тавантолгой ордыг хэд хуваачихаад байгаад хариулт өгөхийг хүссэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн тоо гарч байгаагаас бүр төөрчихөөд байгаа аж. Мөн тэрбээр монголчууд өөрсдөө яагаад Тавантолгойн Зүүн цанхийн ордод олборлолт явуулж болохгүй гадаадынхны дунд тендэр зарлаад байгааг сонирхов. Учир нь орон нутгийн өмчит Тавантолгой компани, “Энержи ресурс”, “Эрдэнэс МГЛ” компаниуд нүүрс олборлон бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаад байхад ямар шалтгаанаар Зүүн цанхид гадаадын компани хэрэгтэй болчихоод буйд шалтгаан хэрэгтэй гэж үзсэн юм.
Ашигт малтмалын газрын даргын тайлбараар бол Тавантолгой орд дээр долоон лиценз байдаг. Нэг лицензийг нь орон нутгийн өмчит Тавантолгой, хоёр дахь лицензийг “Энержи ресурс”, үлдэж байгаа таван лиценз нь “Эрдэнэс МГЛ” компанид хамаарна. Нөөцийн хувьд авч үзвэл тогтоогдсон нь “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэл дэх талбайд 600 сая тонн нүүрс, “Энержи ресурс”- т хамаарах Ухаа худгийнх 411 сая тонн нүүрс, орон нутгийн өмчит жижиг Тавантолгойнх 110 сая тоннын нүүрсний нөөцтэй аж.
Харин Тавантолгойн ордын Зүүн цанхид яагаад заавал гадаадын оператор компани оруулж ирэх гээд байна вэ гэдэг нь нэг талаар монголчуудын хувьд тэднээс суралцах зүйл олон байгаатай холбоотой. Нөгөө талаас дээр нэр дурдсан компаниудын хувьд тэр дундаа орон нутгийн өмчит Тавантолгойн хувьд гол төлөв хятадууд ажилладаг. Экскваторын жолоочоосоо эхлээд бүгд хятадууд байдаг. Өөрөөр хэлбэл, хятадуудаар ухуулж, ачуулаад эзэмшигчид нь зөвхөн нүүрсний гэрээгээ хийж мөнгөө халаасалдаг байна. “Эрдэнэс МГЛ” компанийг том Тавантолгойд олборлолт явуулахдаа гадаадын компанитай гэрээ байгуулж ажилла гэсэн үүргийг УИХ-аас даалгасан. Энэ хүрээндээ ажил явж байгаа. Долоон жилийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Цаашдаа гэрээ дуусахад монголчууд өөрсдөө бие даан олборлолт явуулдаг болсон байх ёстой. МАК компанийн хувьд Нарийн сухайт дээр бие даан олборлолт явуулж байгаа юм байна. Нэг ёсондоо цаашид монголчууд том Тавантолгойн орд дээрээ бие даан олборлолт явуулахад ирэх долоон жилийн хугацаанд суралцах шаардлагатай болж буй нь энэхүү асуулгын үеэр хөндөгдсөн юм.
Зарим гишүүний тавьсан асуулт, сайдын өгсөн хариултаас дурдвал,
Гишүүн Ц.Шинэбаяр: -Өнөөдөр А лиценз 1207 ширхэг байна. Үүнийг 21 аймагт хуваавал нэг аймагт 60 уурхай, 60 лиценз ногдож байна. Гэтэл 60 уурхай, 60 лицензтэй аймгууд хөгжихгүй байна. Ард түмэн, аймагт орлого нь очихгүй цөөн тооны хүний гарт очиж байна. Ухаахудагийн хувьцаанаас Хонконгийн бирж дээр зарсан тохиолдол гарсныг Хонконгийн хэвлэлүүд мэдээлсэн байсан. Төр, яам үүнийг анхаарсан уу?
Сайд Д.Зоригт: -Уурхай, лицензээс аймгууд ашиг олдог уу гэвэл Монгол Улсын 12 аймаг улсын төсвөөс татаас авахаа больж төсөвт мөнгө өгөх боломжтой болж байна. Уул уурхайгаар өөрөө өөрийгөө аваад явдаг аймгуудтай боллоо. Өмнөговь аймаг 65 сая төгрөг өгч байна. Говь-Алтайд төмрийн хүдэр ашиглаж байна. Эх орон, ард түмэн яриад шударга хүн болоод байвал улс орон хөгжихгүй. Хорин жил ярьснаараа бол бид одоо диваажинд амьдарч байгаа. “Энержи ресурс”-ээс 14 компаниас Петровис, Шунхлай, MCS-ээс бусад нь гарсан гэлээ. Харин Хонконгийн бирж дээр хувьцаа зарсан талаар дурдсангүй.
Гишүүн Д.Оюунхорол: -Төр нэг бол хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг. Нөгөө талаасаа хувийн хэвшлийнхнийг хамгийн муу менежер, олигархи, харамч, луйварчин гэдэг. Монголын төр 20 жилд хувийн хэвшлийг дэмжсэнгүй. Гэтэл хувийн хэвшлийнхэн өөрөө өөртөө мөнгө олж, ДНБ-ний 80 хувийг гүйцэтгэдэг болсон. Төр энэ олон замбараагүй лицензийг цэгцлэх тал дээр анхаарах уу?
Сайд Д.Зоригт: -Наймааны хэрэгсэл болоод байсан лицензийг цэгцэлж байна. Нийт 7000 гаруй лицензээс 3000 гаруй лиценз үлдээд байгаа.
Гишүүн Батж.Батбаяр: -Тавантолгойг төр авсан нь зөв байсан уу.Төр авсан 96 хувь өнөөдөр яаж ажиллаж байна. Нөгөө дөрвөн хувь яаж ажиллаж байна Төр одоо ард түмэнд өгнө гэж хурааж авсан юмаа өөр компанид өгнө гээд байна. Социализмын үе шиг нэгээс нь хураагаад, түүнийгээ нөгөөд нь зарж болох уу. Төр эзэмшинэ гэж авчихаад нөгөөд зарах гэдэг нь юу вэ. Стратегийн орд гэж дээрэм байна. Стратеги гээд хамгийн их мөнгө олох зүйлийг төр хурааж авч бизнес хийнэ гэсэн үг биш шүү.
Сайд Д.Зоригт: -Бид үйл ажиллагааг хуулийн дагуу хийж байгаа. Ашигт малтмалын хуулийн дагуу төр ордыг авсан. УИХ-ын тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулах, 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаална гэж заасан. 96 хувь яаж ажиллаж байна гэвэл энэ жил л гэхэд “Эрдэнэс-МГЛ” компани хүний хөгжлийн санд 116 тэрбум төгрөг орууллаа. Эндээс иргэд хүний хөгжлийн мөнгөө авч байна. УИХ-ын тогтоолоор Тавантолгойн 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдана гэсэн. Нэр бүхий гишүүд энэ худалдана гэж заасан 10 хувийг ард түмэнд нэмж өгье гэснийг Засгийн газар дэмжиж санал өгөөд байгаа гэлээ.
Засгийн газрын мэдээлэл сонсох цагийн төгсгөлд эрхэм гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад тавьсан асуулгынхаа дагуу суудлаасаа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Тавантолгойг Ерөнхий сайд С.Батболд нар эзэмшиж байсан. Өнөөдөр Тавантолгойг хадгалж байгаад эх оронч санаачилга, сэтгэлээрээ буцаагаад өгчихсөн юм шиг зүйлийг хэлж байна. Гэтэл Монгол орны газар нутаг дээр байгаа ашигт малтмал, уул уурхай энэ бүх юм бол төрийн болоод ард түмний өмч. Тэр утгаараа үүнийг бид хуулийн хүрээнд зөв ойлгож, зөв ярих нь зүйтэй. Хэн нэг хүн өөрөө тарьж ургуулаад, бий болгоод, түүнийгээ төрд үнэгүй өгчихсөн юм шиг байдлаар ярих юм бол тэр хамгийн ухвар мөчид, хийсвэр ойлголт гэж ойлгож байгаа. Тавантолгойн асуудлыг бид удаа дараа тавьсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, түүний сайд Тавантолгойн асуудалд тун хариуцлагагүй хандаж ирсэн. Сая ч гэсэн асуулгын хариуд өгсөн хариулт маш бүрхэг, бөөрөнхийлсөн, асуудлынхаа голыг олоогүй, амь аргацаасан байдлаар хариулсан нь харамсалтай.
Энэ орд Монголын ард түмний баялаг. Өнөөдөр бид Оюутолгойг үндсэндээ тавиад туучихсан. Ард түмэнд очиж болох цорын ганц баялаг бол Тавантолгой. Үүнийг тавиад туух уу, УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу ард түмний гар дээр хувь хишиг хүртээх үү гэдэг аминд тулаад байна. Өнөөдөр энэ ордын өрөм, сор болсон хэсгийг таслаад дөрөв, тавхан гэр бүлийн өмч болгоод өгчихсөн. Нийт үнэлгээний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий ордыг өгчихсөн байгаа. Үлдсэн 60 хувийг 2,7 сая монгол хүн хувааж, хувилж хүртэх юм байна л даа. Ийм байдлаар увайгүй дээрэм хийдгээ боливол яасан юм бэ. Засгийн газар энэ хууль бус үйлдлээ таслан зогсоовол яасан юм бэ гэсэн шаардлагыг би хэлэх гэсэн юм. Тавантолгой бол хэн нэг эрх мэдэлтний халаасны өмч биш, энэ бол Монголын ард түмэнд өвөг дээдсээс өвлүүлсэн өв баялаг юм. Энэ баялгийг дөрөв, тавхан гэр бүл, хэдхэн эрх мэдэлтний мэдэлд өгч, тоглуулж, Монголын ард түмний хувь хишиг хүртэх эрхийг хааж боогдуулж, бууруулах эрх хэнд ч байхгүй. Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаа, ашигт малтмал, уул уурхай, Монгол орны газрын баялагтай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шийдэж чадахгүй байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд огцрох ёстой. Асуудлыг хянаж, хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа Ерөнхий сайд өөрөө ч хариуцлага хүлээх ёстой” гэлээ.
Үүгээр Засгийн газарт гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонсч дууссан юм.

No comments:
Post a Comment