Тавантолгойн
нүүрсний ордыг ашиглахтай холбоотойгоор УИХ 2010 оны долдугаар сард
тогтоол баталж, “Эрдэнэс МГЛ” компанийн харьяа “Эрдэнэс тавантолгой”
компанийг байгуулан Монгол Улсын нийт иргэдэд 10 хувийн хувьцааг үнэ
төлбөргүй эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн 10 хувийн хувьцааг
нэрлэсэн үнээр нь арилжаалах шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Эрдэнэс
тавантолгой” компанийн хувьцаанаас үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн
хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалах нь шударга бус хуваарилалт бий
болгох болж буй учраас дахин нийт иргэддээ 10 хувийн хувьцаа эзэмшүүлэх
нь илүү ончтой шийдэл болно хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр,
Батж.Батбаяр, Д.Хаянхярваа нар үзэж, хуулийн төсөл санаачилсныг Засгийн
газар дэмжсэн. Энэ асуудал УИХ дахь хоёр намын бүлгээр мөн хэлэлцэгдээд
дэмжлэг хүлээсэн бөгөөд одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны
хуралдаанаар хэлэлцэж байна. Эл асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн
С.Бямбацогт “Иргэдэд нэмж “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас
нэмж 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь ажил хөдөлмөр эрхлэх
сонирхолгүй болгоно гэж үзэж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд иргэн бүрт
21 мянган төгрөг тарааснаас болж нэг өдөр 15000-20000 төгрөгөөр
барилгын ажил хийчих хүн олдохгүй болжээ. Болж өгвөл зүгээр сууж
байгаад мөнгө авчих санаатай иргэн олон болсны зэрэгцээ мөн төрийн
албанд ажилд орох сонирхолтой иргэдийн тоог өсгөжээ. Тиймээс төр дахиад
Тавантолгойн хувьцаанаас иргэдэд үнэ төлбөргүй олгоно гэвэл ДНБ-ийн 80
хувийг бүрдүүлж буй аж ахуйн нэгжид хэн ажиллах болж байна вэ. Үүнд нэг
тоймтой хариулт өгөөч гэлээ.
Дээрх асуултад хуулийн төсөл санаачилсан гишүүд хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь: -Бидний хувьд судалгаа хийж үзсэн. Монгол Улсад өнөөдөр 57 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс тэдний 80 хувь нь алдагдалтай ажилладаг. Ингээд ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд нь ердөө 2700 хүний гарт төвлөрч байна. Тэгэхээр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг 2700 хүнд өгөх үү, 2.7 сая иргэндээ тэгш хуваарилах нь зөв үү гэдэг сонголтын өмнө ирж байгаа. Эцсийн дүндээ аж ахуйн нэгжүүдэд иргэд ажиллаж баялаг бүтээдэг. Хэрвээ аж ахуйн нэгжүүдэд дээрх хувьцааг олгоно гэвэл эзэд л авна. Тэр компанид ажиллаж байгаа ажиллагсдад энэ хувьцаа хуваарилагдахгүй. Тийм учраас иргэн бүртээ олгох нь зөв алхам болж байгаа гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Батж.Батбаяр: -Хэрвээ та бүхэн ард иргэдэд хувьцаа тараах нь буруу юм гэж бодоод бидний судалгаанд итгэхгүй байгаа бол ард түмнээс асуу. Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс тавантолгой” компанийн 5000 хувьцаа өгөх үү, аль эсвэл ард, иргэдэд 536 ширхэг хувьцаа хуваарилах нь зөв байна уу гэдгийг асуухгүй юу. Энд ингэж талцаж суухаар. Ер нь УИХ-ын гишүүд та бүхэн их сонин сонин юм ярьж байна. Яахаараа ард иргэд хувьцаа эзэмшиж болдоггүй, аж ахуйн нэгжийн захирлууд болохоор хувьцаа эзэмшиж болдог юм бэ. Дан ганц компанийн захирлууд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг баялаг болгож чаддаг, жирийн иргэд болгож чадахгүй гэсэн ойлголтоор хандах нь буруу. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа 7000 ам.долларт хүрнэ гэж байна, олон улсын хөрөнгийн бирж дээр. Тэгвэл иргэд 7000 ам.долларт хүрэх хувьцааг 70000 ам.доллар, бүр 700 мянган ам.долларт хүргэг л дээ. Энэ хувьцаа чинь бэлэн мөнгө тараахаас өөр зүйл гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаярын хувьд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаалах ёстой байсан. Аж ахуйн нэгжүүдэд хувьцаа арилжаалахыг дэмжиж гар өргөн кноп дарсөн гишүүд одоо огт өөр юм яриад сууж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Ер нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас ард иргэдэд нэмж 10 хувийг үнэгүй эзэмшүүлнэ гэсэн энэ шийдвэрээс чинь болж Тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлгээ нь хоёр дахин буурах болно шүү гэсэн юм.
Үүнтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар санал нийлэхгүй байгаагаа мэдэгдлээ. Учир нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг ард иргэд эзэмшихээр хувьцааных нь үнэ хоёр дахин буураад, аж ахуйн нэгж эзэмшихээр үнэ нь өсөөд байдаг гэсэн ойлголт байж болохгүй. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьд энэхүү хувьцааг худалдан авах эрх нээлттэй. Хэрвээ иргэд хувьцаагаа зарна гэвэл түүнийг нь үндэсний аж ахуйн нэгжүүд авах боломжийг нээж өгсөн байгаа гэсэн юм.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

No comments:
Post a Comment