АНУ-ын
уул уурхайн томоохон компаниудын төлөөлөл энэ сарын 22-24-ний өдрүүдэд
Монголд айлчилж Монголын Засгийн газар болон бусад салбарынхантай
уулзаад буцсан байна. Тавантолгойн дахин зарлагдах тендерт оролцох
боломжийн талаар мэдээлэл авах зорилго нь ноён Сүрэш Кумар (АНУ-ын
Худалдааны Яамны Олон Улсын Худалдааны Газрын Худалдаа дэмжих асуудал
хариуцсан Туслах Нарийн Бичгийн Дарга /дэд сайд/ бөгөөд АНУ болон Олон
Улс дахь Худалдааны Төлөөлөгчийн Газруудын Ерөнхий захирлын албан
тушаалыг хашдаг) тэргүүтэй энэ бизнесийн төлөөллийнхний айлчлалын гол
зорилгын нэг байсан аж. АНУ-ын бизнесийн төлөөлөгчдийг тэргүүлэн Монголд
ирсэн ноён Сүрэш Кумар болон АНУ-аас Монгол суугаа Элчин сайд ноён
Жонатан Эдлтон нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн
асуултад хариуллаа.
Сүреш Кумар:
-Миний бодлоор бол хоёр орны харилцаа өндөр төвшинд төдийгүй олон нийт,бизнесийн хэмжээнд ч бас өргөн хүрээтэй хөгжих ёстой юм. Миний хийж байгаа айлчлал бол АНУ-ын дэд ерөнхийлөгчийн танай оронд хийсэн айлчлалын үргэлжлэл гэж хэлж болох юм. АНУ-ын бизнесийн томоохон компаниудын төлөөлөл надтай хамт ирсэн. Тэдгээрийн зарим нь та бүхэнд нэлээд танил болсон байх. Тухайлбал “Пибоди”, “Женерал Електрикс” зэрэг компанийг монголчууд хэдийнээ таньдаг болсон байх. Түүнээс гадна Монголтой анх удаагаа танилцахаар ирж байгаа компаниуд бас бий.Тэд бол уул уурхайн салбарт нэлээд нэр хүндтэй байр суурьтай компаниуд юм. Мөн АНУ-ын Бүсийн эдийн засгийн хөгжлийн агентлагийнхан хамт ирсэн байгаа.Бид энд байх хугацаандаа Монголын Засгийн газрын төлөөлөл болон холбогдох яамдын удирдлагуудтай уулзлаа. Мөн хувийн хэвшил,бизнес уул уурхайн салбарын төлөөлөл, бас Уул уурхайн ассоциацитай ч уулзсан юм. Уулзалтууд маш үр дүнтэй болж бид зорилтынхоо дагуу хэр их зүйлийг хийж болох талаар туйлын нааштай эерэг ойлголт,мэдээлэл авсан гэж болно.
-Монголд хөрөнгө оруулахад ямар давуу тал болон, бэрхшээлүүд байгаа вэ?
- Монгол орон бол 15 жилийн дотор ДНБ-ээ нэг тэрбум ам.доллараас 6 тэрбум ам.доллар болтол өсгөж чадсан орон. Одоо энэ хэмжээг богинохон хугацааны дотор дахиад хоёр дахин өсгөж чадах боломж байна. Энэ мэт олон боломж байгаа нь Монголын давуу тал юм. Тиймээс манай америкийн компаниуд уул уурхайн салбар зэрэг олон төсөлд оролцох сонирхолтой байгаа. Тухайлбал “Пибоди” гэхэд Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Иймд энэ төслийн талаар тодорхой мэдээлэл авах чиглэлээр ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ Монголд уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ байгальд ээлтэй, аюулгүй, сайн технологи хэрэгтэй юм гэдгийг бид зөвлөж ярилцсан. Яг энэ чиглэл дээр “Женерал Электрикс” компани Монголд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байгаа. Салхины эрчим хүч болон газар тариалангийн чиглэлд ажиллаж байна. Мөн компани олон талт үйл ажиллагаа эрхэлдгийг хувьд эрүүл мэндийн салбарт ч хамтран ажиллах, үйл ажиллагаагаа оруулах төлөвлөгөөтэй байгаа. Хоёр орны компаниудын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгаагийн нэг тод жишээ нь МИАТ болон “Боинг” компанийн түншлэл юм. Саяхан Монгол улс АНУ-аас дөрвөн ч “Боинг” агаарын хөлөг авсан нь энэ хамтын ажиллагааны нэг үр дүн боллоо. АНУ-ын компаниуд Монголд ямар хэрэгцээ шаардлага байна, тэр бүгдийг судалж хэрэгцээтэй бараа болон үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой байгаа юм.
-Монголын Засгийн газартай хамтран ажиллахад тулгарч болох хүндрэл, эрсдэлийн талаар ярилцсан болов уу ?
-Хүндрэл, саад бэрхшээлийн талаар Монголын засгийн газартай энэ удаа яриагүй. Ирээдүйд байгаа боломжуудыг л авч хэлэлцсэн. Тэгэхдээ давж гарах ямар бэрхшээл байж болох талаар ярилцсан. Монголын уул уурхай дөнгөж хөгжиж эхэлж байгаа ч цаашид томоохон боломжууд байгаа гэж найдаж байна. Тиймээс яг одоо бол хөгжлийн зөв горимыг бий болгох шаардлага байгаа гэж бид ярилцсан. Үүнд байгальд ээлтэй, аюулгүй байхаас гадна монголын иргэдэд ажлын байр гаргах асуудлууд орж байгаа юм.Мөн тендер зарлах зэрэг үйл явц нь нээлттэй, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх хэрэгтэй байгаа юм. Тендер нь хэзээ эхлэх вэ, төсөлд нь хэзээ хэрэгжих шаардлагатай вэ гэх мэт. Ингэж байж Монгол улс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Бидний зүгээс Монголын Засгийн газартай хэлэлцсэн бас нэг асуудал бол гэрээ хийсний дараа юу хийх вэ, яаж гэрээ хэлэлцээрийн биелэлт рүүгээ орох вэ гэдэг байсан. Гэрээ хийгдэж, гүйцэтгэгч тал машин техникээ оруулж ирснээр бүх ажил эхэлдэг. Тэгээд энэ бүхний дараа хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг ярилцлаа.
-Та бүхний энэ удаагийн айлчлал болон уулзалт нь Тавантолгойн тендер дахин зарлагдах болсонтой холбоотой хийгдэж байна гэх бодол төрсөн. Тийм тал бий юу ?
-Сайхан асуулт байна. Тийм, таны зөв. Үнэхээр бидний энд хийсэн уулзалт ярианы ихэнх хэсгийг Тавантолгойн төслийн талаархи асуудлууд эзэлж байсан. Мөн ийм уулзалт яриа өрнүүлэх их найдварыг бидэнд төрүүлсэн зүйл нь Оюутолгойн төсөл байсан. Энэ төслийн тухайд Монголын Засгийн газар маш зөв бодлого явуулж гэрээгээ хийгээд,бас гэрээгээ дагаж байгаа нь бусад компаниудад их итгэл найдвар төрүүлж байна. Тавантолгойн төсөл дээр АНУ-ын бизнесийн хэд хэдэн агентлаг, компаниуд оролцох санал хүсэлтээ өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тэд тендерт оролцох гэж байна. Бид Тавантолгойн тендерийг удахгүй зарлах байх гэж бодож байгаа. Мөн Тавантолгойн төсөл дээр америкийн хэд хэдэн компани хангамжийн чиглэлээр болон операторчноор ажиллах, үүний зэрэгцээ жижиг хэмжээний компаниуд ч бас энэ төсөл рүү оролцох хүсэлтэй байгаа. Тиймээс бид Тавантолгойн төслийн зах зээл цаашид ямар байх вэ зэрэг асуудлыг хөндөж ярилцсан.
-Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон компаниудын хувьд монголчуудаас олж мэдэхийг хүссэн ямар нийтлэг зүйл байсан юм бол?
-Үндсэндээ Монголд ирсэн компаниудын зорилгыг хоёр хэсэгт хувааж болж байгаа юм. Нэг хэсэг нь Монголд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн компаниуд байгаа. Монголд цаашид ямар боломж байгааг судлах, нээгдээгүй байгаа өөр боломжуудыг нээж гаргаж ирэх, ийм чиглэлээр илүү өргөн мэдээлэлтэй болох зорилгтой байгаа. Харин Монголд анх удаа ирж байгаа бусад компаниудын хувьд Монголын талаар хэвлэл мэдээллээр дамжуулан танилцахаасаа илүүтэй бодитоор, өөрсдийн нүдээр харж танилцан мэдээлэл авах сонирхолтой байсан юм. Мөн бидний үзэж байгаагаар бол Монголын Засгийн газар Оюутолгой болон Тавантолгойн төслүүд дээр сайн ажилласан гэж бид үзэж байгаа юм. Тавантолгойн асуудлын хувьд олборлолтоос гадна дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг АНУ-ын компаниудын сонирхсон хэд хэдэн салбар байгаа. Яг энэ дэд бүтцийн асуудлаар судалгаа хийхэд АНУ-ын компаниуд оролцсон байна лээ. Дэд бүтцийг хөгжүүлснээр Монголын ашигт малтмал ганцхан Хятад биш дэлхийн хэмжээний бусад зах зээлд ч гарах боломж байгаа юм. АНУ-ын компаниудад байгаа технологи, үйлчилгээ болон бүтээгдэхүүн нь энэ чиглэл рүү хандсан дэд бүтцийг хөгжүүлэхэд туслах боломжтой байгаа юм. Жишээ нь Тавантолгойн төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн “Пибоди” компани гэхэд төмөр зам барихаар төлөвлөж байна.
-Америкийн компаниуд Тавантолгойн төслийн тендерт ялалт байгуулна гэж бодож байна уу?
-АНУ-ын компаниуд юунд итгэлтэй байна гэхээр тэдэнд зөв төсөл байна, зөв технологи нь байна, мөн зөв эрмэлзэл байгаа юм. Хэрэв Тавантолгойн төслийн тендер нээлттэй, чөлөөтэй, шударга явагдвал АНУ-ын компаниуд ялна гэдэгт итгэлтэй байна.
-Хөрөнгө оруулалтын таатай нөхцөл Монголд хэр бүрдсэн гэж үзэж байгаа вэ?
-Монголын хөгжилд уул уурхайн салбар чухал үүрэгтэй байгаа. Энэ салбар бусад салбарын хөгжилд ч нөлөөлнө. Энэ удаагийн айлчлалд АНУ-ын уул уурхайн салбарын компаниуд түлхүү оролцсон болохоор уул уурхайд анхаарлаа илүүтэй хандуулсан тал бий. Гэхдээ АНУ-ын компаниуд Монголын нэг биш нэлээд олон салбарт ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа юм. Тухайлбал, эрүүл мэндийн салбар байна. АНУ-д анагаахын хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг компани энэ салбарын хөгжилд оролцох сонирхлоо илэрхийлж байгаа. Санхүүгийн болон даатгалын үйлчилгээний салбарт ч хамтран ажиллах бололцоо байгаа гэж харж байна. Тэгэхдээ бусад салбаруудад ч хамтран ажиллах зөндөө олон компаниуд байгаа гэдгийг хэлэх байна. Бидний хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдаж байна. Монголд АНУ-аас оруулж байсан экспорт 2009 онд 40 сая ам.доллар байсан бол дараа жил нь буюу 2010 онд 115 сая ам.доллар болж байсан. Тэгвэл 2011 онд МИАТ-ийн худалдаж авсан дөрвөн “Боинг” агаарын хөлгийг оруулахгүйгээр 300 сая ам.долларын хэмжээнд хүрч байна. Энэ бол өсөлтийг харуулсан том үзүүлэлт боловч нөгөө талаараа бага тоо юм. Энэ үзүүлэлт өсөх боломж байгаа.
-Уул уурхайн ассоциацитай уулзалт хийсэн гэж байсан. Хувийн хэвшлийнхнийг төлөөлдгийн хувьд ямар нэг зөвлөгөө та бүхэнд өгсөн үү?
-Анхны удаадаа харилцан ойлголцож, танилцах зорилготой л ирсэн. Бид зөвхөн эхлэлийг нь тавьсан цаашдаа харилцаа өрнөх болохоор бие биенээсээ суралцах байх. Уул уурхайн ассоциаци бидэнд маш их мэдлэг өгсөн. Зөвлөгөө гэхээсээ илүү бидний нүдийг нээсэн олон чухал мэдээллийг бидэнд хэлж өгсөн. Үүнээс гадна манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүсийн эдийн засгийн хөгжлийн агентлаг орсон байгаа. Энэ байгууллага дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр АНУ-ын 13 мужид төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай. Үүнийгээ бас монголчуудтай хуваалцахдаа баяртай байгаа.
-Элчин сайдаас асууя. Энэ бизнесийн салбарын уулзалтын нэгэн адил өөр бусад салбарын уулзалтыг ч мөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа болов уу ?
-Жонатан Эдлтон (АНУ-аас Монгол улсад сууж байгаа Элчин сайд ):
-Бид тодорхой салбарын компаниуд болон хувь хүмүүсийг хооронд нь уулзуулах үүрэгтэй байдаг л даа. Надаас гадна манай ЭСЯ-ны ажилтнууд ч бас маш сайн ажилладаг. Энд АНУ-ын бизнесийн төлөөлөгчдийн уулзалт болж байх үед би өөрөө мөн энэ чиглэлийн уулзалтуудыг АНУ-д хийж байсан. “Боинг” компанийнхантай уулзалж байсан. Мөн Сиэттл хотын худалдааны хөгжлийн агентлагтай уулзалт хийсэн байгаа. АНУ-д байх үеэрээ би Монголын Архангайн Цэцэрлэг хоттой түншилж байгаа Вашингтон мужийн Гронненхейм хот болон Эрдэнэт хоттой түнш Аляскийн хотынхонтой уулзалт хийгээд ирсэн. Тухайн хотод боловсрол олж авч байгаа монгол оюутнуудтай уулзаж ярилцаж амжсан. Нийтдээ хориод оюутнууд байгаагийн дийлэнхи нь хотуудын хамтын ажиллагааны шугамаар Эрдэнэт хотоос очин сурч байгаа залуус байдаг. Тэд эдийн засаг,менежмэнтийн болон инженерийн гэх мэт олон чиглэлээр сурч байгаа бөгөөд сургалтынхаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлж байгаа юм. Тэдэнтнй уулзах байх үед Монголынхоо одоогийн нөхцөл байдал, ажиллах боломж, улс орныхоо хөшгжилд оруулж болох хувь нэмрийнхээ талаар их ярьж байна лээ. Би чадах хэрээрээ мэдээлэл өгсөн байгаа. Ер нь таны энэ асуулт олон салбарт ийм хэлбэрийн уулзалтуудыг хийх нь ямар чухал болох талаар надад сануулж өглөө гэж бодож байна.
Жич:
АНУ-ын бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон компаниудын нэрс:

Баярлалаа.
Жич:
АНУ-ын бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон компаниудын нэрс:
- Appalachian Regional Commission
- ConveyWeigh LLC
- General Electric
- Geonano Technology Corporation
- Kanawha Scales and Systems Inc.
- Kress Corporation
- Peabody Energy
- Phillips Machine Service Inc.
- Rio Tinto
No comments:
Post a Comment