Иргэн бүр Тавантолгойн хувьцаанаас 500 ширхэг хувьцаа авах гэж байгаа. Эрдэнэс -Таватолгой 15 тэрбум ширхэг хувьцаа гаргана. Иргэддээ тараахаас гадна 1,5 тэрбум ширхэг хувьцааг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр худалдана. 29 хувийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар болсон. Засгийн газар олон улсын үзах зээл дээр энэ үйл ажиллагаа явуулахад дэлхийд нэр хүндтай банкмийг хөлслөхөөр шийдээд буй. Ийнхүү олон улсын тендерийг зарласан. Тендерийг нэгдүгээр сарын 31 –нд хаасан байна. Тендерт 16 банк материалаа ирүүлжээ. Төрийн өмчийн хувьцааг арилжаалахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг дэлхийд эхэнд жагсах шилдэг банкууд хүсч байгаа аж. Касгийн газрын хувьд оролцогч банкуудтай нэгбүрчлэн уулзаж, энэ онд багтаан хувьцаагаа гаргах бодолтой гэсэн байр суурь илэрхийлжээ. JP Morgan, Banc of China international, Goldmen Sach, Credit Suisse, Morgan Stanley, Deutsche banc, UBS, BHP Paribas, Banc of America Merril Lynch зэрэг банкууд тендерт саналаа ирүүлжээ. JP Morgan-ыг манайхан андахгүй. Дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк. Зээл олгох, зөвлөх, стратегийн төлөвлөгөө боловсруулж өгөх зэрэг санхүүгийн чиглэлээо үйл ажиллагаа явуулдаг. Banc of China international бол Хятадын төрийн өмчийн дөрвөн банкны нэг. 1869 онд байгуулагдсан Goldmen Sach ч тендерт өрсөлдөж байна. Уол Стрийтийн томоохон хөрөнгө оруулагч. Энэ мэтээр дэлхийн үйл ажиллагаараа танигдсан томоохон банкууд тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр дугаарлаад байна. Монгол жирийн нэг улс биш, монголын ордууд зүгээр л нэг баялгийн нөөцтэй биш гэдгийг энэхүү тенерт оролцогчид баталж байна. Хөрөнгө оруулалтын банкийг шалгаруулах ажил ид өрнөж байгаа аж. Төрийн өмчийн хорооны даргын хэлж байгаагаар ирэх долоо хоногийн дундуур дүн нь гарчих бололтой. Нэг биш 3-4 банкийг сонгож магадгүй байна. Сонгогдсон банкны ажилтнууд ордоо үнэлж, 15 тэрбум хувьцааны нэгжийн үнийг гаргах юм байна. “Эрдэнэс Тавантолгой” дэлхийд эхний байранд орох том хувьцаат компанийн нэг болох нь. Одоогийн байдлаар 10 гаруй тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.
No comments:
Post a Comment