УИХ
дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдаж, Тавантолгойн асуудлыг
авч хэлэлцэхээр болжээ. Эл асуудлыг тус намын бүлэг өнгөрсөн хоёр долоо
хоногийн турш авч хэлэлцсэн ч “Эрдэнэс тавантолгойн хувьцааны 10 хувийг
иргэдэд үнэ төлбөргүй олгох уу, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр
арилжаалах уу гэдэг дээр тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байгаа юм.
Харин өнөөдөр эцэслэн шийдэх төлөвтэй байна.
Бүлгээр хэлэлцэх хоёр дахь асуудал нь улаан буудайнд татвар ногдуулах эсэх тухай юм. Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа төсөлд импортын улаан буудайнд 40 хүртэлх хувийн татвар ногдуулахаар тусгаад буй. Ингэснээр тариаланчдын улаан буудай импортын улаан буудайнд цохигдохоос сэргийлж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж үзэж байгаа билээ. Гэхдээ энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэж, “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзээд буй ч тус намын бүлгийн гишүүд дотор “Импортын буудайнд ногдуулах татварыг боомтуудад өөр, өөр тавьж өгөхгүй бол алслагдсан бүс нутагт гурилын үнэ нэг кг нь 1100 төгрөгт хүрч болзошгүй байна” гэсэн мэдэгдлийг хийгээд буй. Тиймээс энэ асуудлыг бүлэг дахин авч хэлэлцэхээр болжээ.

No comments:
Post a Comment