Тавантолгойн
сайн чанарын нүүрсний их орд дэлхийн томчуудыг Монгол тийш татсаар
байна. Тэдний нэг болох ХБНГУ-ын канцлер, дэлхийн хүчирхэг эмэгтэй
улстөрчдийн нэг, хатагтай Ангела Меркел Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболдын урилгаар албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Монголтой эртний
түншийн харилцаатай Германы хувьд Засгийн газрын тэргүүн нь анх удаа
эрдэс баялаг арвинтай Чингисийн нутагт хөл тавьсан нь энэ юм.
Тэрбээр урьд өдрийнх нь шөнө ирээд өчигдөр үдээс хойш 15.20 цагт нутаг руугаа мордлоо. Хатагтай Ангела Меркел энэ удаа Азийн хоёр оронд айлчлал хийсний эхнийх нь Вьетнам байв. Газрын ховор элементийн нөөц сайтай орны нэгт тооцогдох болсон Вьетнамд хатагтай Ангела Меркел хоёр хоног саатаж, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах талаар яриа хөөрөө хийжээ. Газрын ховор элементийн нийлүүлэлтээр Хятадын дагнасан хараат болохгүй гэсэндээ Азиас түнш хайх гэсэн ХБНГУ-ын овоо хараанд ийнхүү Монгол, Вьетнам хоёр багтсан бололтой юм. Канцлерийн бараа бологчид ч цомхон. Бундестагийн таван гишүүн, тэгээд ашигт малтмалын салбарын хэдэн эрхэм багтжээ.
Монголд айлчлахдаа зургаан баримт бичиг байгуулсны гурав нь ашигт малтмалтай холбоотой байсан нь германчууд эрдэс баялгийн салбарт хамтрах зорилго нэн тэргүүний байсныг гэрчилнэ. Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Уурхайн гэрээт олборлогчийн тухай “Эрдэнэс Тавантолгой” компани, Германы “ББМ Оперта” групп хоорондын гэрээ, Хамтран ажиллах тухай “Эрдэнэс Тавантолгой” компани, “Сийменс” компани хоорондын ерөнхий гэрээнд албаны хүмүүсээр гарын үсэг зуруулж, нүүрсний салбарт хамтран ажиллах зорилгоо биелүүлэв. “Дэд бүтэц, эрчим хүч, Тавантолгой, нүүрс” гэсэн сонирхлыг хатагтай канцлер Монголын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан уулзалт болгондоо онцолжээ. Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх технологийг нэвтрүүлэх чиглэлээр Монгол, Германы компаниудын хамтын ажиллагааг дэмжинэ гэдгээ онцолсон байна. Ашигт малтмалын салбарт Германы оролцоог албажуулан баталгаажуулснаараа хатагтай А.Меркел хэрэг зоригоо хагас өдөрт бүрэн бүтээгээд Монголоос мордлоо.
Германы өндөр технологи, ноу-хау-г Монголд нэвтрүүлж, түүхий эд бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Монголын нутагт үйлдвэрлэхэд тус дэм үзүүлэхээ амлалаа. Ингэхдээ Герман улс Монголын тогтвортой сайн түнш байна гэдгээ батлан хэлэв.
Бас нэг онцолсон салбар нь батлан хамгаалах юм. Монголын дайчид Афганистаны хамгийн аюултай Файзабадын хойд бүсэд Германы цэргийн командлал дор энхийг сахиулж байгааг канцлер онцлон хэлж, тэнд алба хаасан дайчдын төлөөлөлтэй уулзан баяр хүргээд цаашид ч алан хядагчидтай тэмцэх үйлст “нэг баг шүү” гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсыг ардчилалд хөл тавьсан цагаас дэмжиж тусалсан орны нэг бол ХБНГУ. Ялангуяа Европ тивээс, бас хуучин цагт зүүн хагас нь Монголтой ижил системтэй байсан орны хувьд социализмыг хамт байгуулж явсан андуудаас Монголд хамгийн ойр дотно явж ирсэн нь энэ орон юм. Тиймдээ ч богино хугацаанд хийсэн айлчлалынхаа үед канцлер А.Меркел Монголын ардчиллыг үлэмж үнэлж явдгаа хэлж, Ази тивдээ үлгэр үзүүлэн цаазаар авах ялыг халах бодлого барьж яваад нь талархан амжилт хүслээ. Бас цаазаар авах ялыг бүрмөсөн халах шийдвэр гаргахад нь та бүхнийг зоригжуулмаар байна гэдгээ илэрхийлэв.
“Ардчилсан нийгмийнхээ сонгосон замаар тууштай хөгжихөд тань миний бие та бүхнийг зоригжуулмаар байна. Намрын чуулганаараа сонгуулийн эрхийн шинэчлэлийг хэлэлцэж байгаа тань магадгүй УИХ-д олон түмний төлөөллийг илүү боловсронгуй болгох нэг чухал алхам болох болов уу. Ардчилал бол өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг германчууд бид гашуун туршлагаасаа мэднэ. Бүтцийн хүчтэй байгууламж, эрх зүйт төрийн бат бөх тогтолцоо, нэн ялангуяа үүний төлөө амьдарч, өдөр тутам түүнийгээ хамгаалж чаддаг зоригтой иргэд зайлшгүй байх ёстой болов уу” гэсэн канцлерийн үг “Сонгуулийн хуулийг зөв батлаарай. Сонгуулийн тогтолцооноос ардчиллын бат бэх чанар хамаарна шүү” гэдгийг УИХ-ын эрхэм гишүүдэд сануулсан хэрэг боллоо.
Монголыг Европын холбоотой улам дотносуулж, Монголын талаас хүссэний дагуу Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад оролцогч орноор элсэх сонирхолыг нь дэмжинэ гэдгээ хатагтай А.Меркел илэрхийллээ.
Боловсролын салбарт хамтран ажиллах тухай ч айлчлалын үед яригдлаа. Монгол-Германы боловсролын харилцаа бүр 1920-иод оноос улбаатай. Тэгвэл өдгөө Монголд Германы их сургууль байгуулж, эрдэмтэн багш нараа ирүүлж герман стандартын дагуу сургалт явуулж, мэргэжилтэн бэлтгэх нь зөв зүйтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үедээ хэлжээ. Монголын залуу эрдэмдтийг дэмжиж туслахаа ч амласан.
Мэдээж “хөшигний цаана” үүнээс цааш яриа хэлэлцээ болсон байж таарна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын асуудлыг ямар нэг байдлаар хөндсөн нь гарцаагүй. Гэхдээ үүнийг хатагтай канцлер өөрөө яриад яваагүй, бараа бологчдоос нь холбогдох албаны хүмүүстэй ярилцсан нь бараг тодорхой биз ээ. Ялангуяа тухайн үед Д.Энхбатыг гүйцэтгэх ажлын шугамаар Монголд авчрах үед ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүдтэй Бундестагийн төлөөлөгчид уулзсан байна. Тэр үеэр ярилцсан хэлэлцсэн зүйл байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ямар боловч Европын орнуудаас Монголд хамгийн ойр, үнэнч байдаг Германы тал Монголын ашигт малтмалын салбарт нэг томоохон түнш болох замаа канцлерийн айлчлалаар нээлээ.

No comments:
Post a Comment