Тавантолгойн
ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд хувьцаа
гарган, анхдагч хувьцаагаар хөрөнгө босгоход зөвлөх үүрэгтэй оролцох
банкны тоог 1-2-оор нэмнэ гэж Тавантолгойн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс
Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалт, санхүүгийн албаны дарга Ц.Цогт
хэлсэн талаар “Ройтерс” мэдээлсэн байна.
Уг мэдээлэлд,
IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор “Германы Дойче” банк, АНУ-ын “Голдман Сакс” банкийг Монголчууд сонгосон. Мөн хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын “Би Эн Пи Париба” банк, Австралийн “Маквэари” банк тус тус шалгарсан бол одоо хувьцааны борлуулалтад оролцох, хөрөнгийн биржид зуучлах, хамтран ажиллах үүрэгтэй 1-2 банк шаардлагатай байгаа аж.
15 тэрбум ам.долларын хөрөнгөөр анхдагч хувьцаа гаргах ажлыг ирэх 2012 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба “Зөвлөх банк нэмж авах нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын аль хөрөнгийн биржид арилжаалах шийдвэрээс шалтгаална гэж Ц.Цэнгүүн хэлсэн байна. Монголын Засгийн газар, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн хувьцааг Хонконг, Лондоны хөрөнгийн биржид гаргахаар ярилцаж байгаа юм. Тавантолгойн баруун Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулах стратегийн хөрөнгө оруулагчдын урьдчилсан шалгаруултад Хятадын “Шинхуа”, АНУ-ын “Пибоди Энержи” болон Орос, Монголын хамтарсан консорциум шалгарсан ч эцсийн шалгаруулалтын дүн гараагүй байгаа юм. Учир нь Өмнөд Солонгос, Японы хөрөнгө оруулагчид урьдчилсан шалгаруулалтын дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах асуудал Монголын Засгийн газрын түвшинд яригдаж буй ээдрээтэй асуудлын нэг гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалт, санхүүгийн албаны дарга Ц.Цогт мөн онцолсон байна. Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн сард “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг парламентын дараагийн чуулганаар баталж, хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажлыг 2012 оноос эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байдаг юм.

No comments:
Post a Comment