Тус холбооны тэргүүн Д.Даваадоржоос энэ талаар тодрууллаа.
-Эрдэнэс Тавантолгойгоос иргэн бүрт 536 ширхэг хувьцаа ногдох тухай хэлдэг. Гэтэл та бүхний тооцоогоор энэ тоо өсөх үү?
-Эхний жил нэг сая тонн нүүрс олборлоход Эрдэнэс Тавантолгойгоос иргэдэд олгох 536 ширхэг хувьцааны нэгжид ногдох ашиг нь хоёр төгрөг 93 мөнгө, жилдээ нэг иргэний нийт хувьцаанд нь 1575 төгрөг ногдож байна.
Хэрвээ 5-10 жилийн дараа нүүрсний олборлолт дээд цэгтээ хүрч жилд 15 сая тонн нүүрс олборлож эхэлсэн үед нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг 44 төгрөг болж нэг иргэн жилд 23 мянга орчим төгрөг хүртэнэ гэсэн тооцоог манай холбооноос гаргаад байна. Гэхдээ бид Эрдэнэс Тавантолгой компани хэзээ ашиглалтад орох, орохгүйг яриагүй.
Нэг жил ч бай, арван жил ч бай, хэзээ ашиглалтад орно тэр цагт иргэнд
хуваарилагдах 536 ширхэг хувьцааны ногдол ашиг ийм байх юм гэдгийг л
хэлж байгаа юм.
-Иргэд хэзээнээс хувьцааныхаа үр өгөөжийг хүртэх нь тодорхойгүй байна.
-Аливаа юмс далд байхаараа гоё сайхан, цөөхөн тайлбартай байдаг. Ил гараад ирэхээрээ олон тайлбартай болж байдгийг энэ гэрээ үзэглэгчдээс харж байна. Эхлээд 536 ширхэг хувьцаанд чинь ашиг мөнгө олгогдоно гээд байсан түшээд одоо Тавантолгойг ашиглах яагаа ч үгүй, хэн хэдэн хувь хөрөнгө оруулах нь ч тодорхойгүй байхад гэх зэргээр ярьж эхэллээ.
Иргэдийг хөөргөж данс нээлгээд л байсан. Энэ хувь хишиг худлаа болж эхэллээ гэдэг нь тодорхой болж байна. УИХ-аас Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулах хоёр тогтоол баталж, удирдамж тогтоолын дагуу уг ордод төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани олборлолтоо эхэлж, төсөв, хүний хөгжлийн санд 116 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгааг гишүүд хэлдэг.
Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ны хувьцааны арван хувийг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх ажлыг энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлсэн. Ийнхүү иргэн бүр 536 ширхэг хувьцааны эзэн болж гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааг арилжих бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
-Одоогийн байдлаар хэчнээн хүн хувьцааны данс нээлгэсэн байгаа вэ?
-Хувьцааны ногдол ашгийг хуваарилах эсэх нь тодорхойгүй байна. Дансаа нээлгэхээ хойшлуул гэхээр дансаа нээлгэ гээд дайрах аж ахуй нэгжүүд байх юм. Ерөнхий сайд албан ёсоор хувьцааны ногдол ашгийг хуваарилахгүй гээд мэдэгдчихсэн шүү дээ. Хэлсээр байхад залилагчдад хууртаад данс нээлгэх зорилгоор мөнгөө алдаж байгаа иргэд ч байна.

Тавантолгойн 536 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахаар он гарсаар 62
мянган хүн шинээр данс нээлгэсэн байна. Данс нээлгэх шаардлагатай хоёр
сая 200 мянган хүн бий гэнэ. Ингэснээр 11 тэрбум төгрөг цуглах нь.
Хэрвээ иргэд хувьцаагаа хүртэхгүй бол ийм хэмжээний мөнгөн хохирол амсах
нь байна. Үнэт цаасны компаниуд Тавантолгойн хувьцааг эзэмшснээр тухайн
компанид хяналт тавих, удирдлагаа сонгох бололцоотой болно гэж ярьж
байгаа юм.
Энэ бол ямар ч утгагүй ойлголт. Яаж хянах гээд байгаа юм. 10 хувийг эзэмшээд 90 хувьд нь хяналт тавина гэж байдаггүй.
-Жирийн иргэн Оюутолгойгоос хувь эзэмшиж болох уу?
-Оюутолгойгоос хувь эзэмшиж болно. Тавантолгойн нүүрс тонн нь 70 ам.доллар бол Оюутолгойн зэс тонн нь долоон мянган ам.доллар. Энэ мэт үнэ ханшийн хувьд эрс ялгаатай зүйл бий. Монгол Улсын иргэн бидэнд хар нүүрснээсээ хувь хүртээд алт эрдэнэсээ харийнханд өгөөд суух шударга биш гэдгийг хэлэх нь зүйтэй.

No comments:
Post a Comment