Австралийн
“Макмохан Холдинг” компанийн удирдлагууд Тавантолгой ордын зүүн Цанхийн
хэсэгт олборлолт явуулах эрх авсны дагуу ирэх арванхоёрдугаар сарын
1-нээс эхлэн нүүрс олборлож эхэлнэ хэмээн мэдэгджээ. Энэ талаар
“Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
“Үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрхийн дагуу бид ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс нүүрс олборлож эхэлнэ” гэж зүүн Цанхийг “Макмохан Холдинг”-той хамтран ашиглах эрх авсан Германы “BBM Operta Group”-ын захирал Волфганг Петерс мэдэгджээ. Волфганг Петерс бол Германы Канцлер Ангела Меркелийг Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд оролцсон бизнесменүүдийн нэг юм. Тэрбээр Тавантолгойн зүүн Цанхиас 2012 онд гурван сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашид олборлолтын хэмжээг 15 сая тоннд хүргэнэ хэмээн ярьсан байна.
“Монголын Засгийн газар 7,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэгддэг Тавантолгойн ордын 40 хувийг эзэлдэг зүүн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ирэх оны эхний улирал гэхэд олон улсын хөрөнгийн биржүүдэд хувьцааг нь худалдаалж эхлэхээр төлөвлөөд байгаа юм. Тавантолгойн баруун Цанхийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалтын гэрээ одоо хэр нь маргаантай байгаагаас Тавантолгойн төслийн хэрэгжилт удааширч болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа аж. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдын урьдчилсан сонгон шалгаруулалтын дүнд Өмнөд Солонгос, Японы тал сэтгэл дундуур үлдсэнээс Засгийн стратегийн хөрөнгө оруулагчдын нэрсийг зарлахаа хойшлуулсан юм. Урьдчилсан сонгон шалгаруулалтаар Тавантолгойн баруун Цанхийн эзэмшлийн 40 хувийг Хятадын “Шинхуа”, 36 хувийг ОХУ, Монголын хамтарсан консорциум, 24 хувийг АНУ-ын “Пибоди Энержи” эзэмшихээр сонгогдсонд Япон, Өмнөд Солонгос дургүйцлээ илэрхийлсэн. Тавантолгойн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн сард мэдэгдэл гаргахдаа “Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэр гараагүй учраас өрсөлдөгч компаниудад боломж байгаа” гэсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн хувьцааны 33 хувийг АНУ-ын “Пибоди Энержи”-тэй хамтарсан Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдад, Хятадын “Шинхуа”, ОХУ-ын консорциумд 33 хувийг эзэмшүүлэх шинэ хувилбар гарсан талаар Монголын хэвлэлүүдээр бичиж эхлээд буй. Монголын Засгийн газар 2008 онд сонгогчдод амласан амлалтаа биелүүлэхийн тулд Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг аль болох ойрын хугацаанд байгуулахыг хичээж байна. Гэвч стратегийн энэ том ордын хувь заяаг популистуудын хоосон амлалтад даатгахгүйн тулд ирэх жилийн парламентын сонгууль дуустал хойшлуулах нь зөв гэж үзэх хүмүүс байгаа юм” хэмээжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлэлд,

No comments:
Post a Comment