Монголчууд алаагүй баавгайн арьсан дээр зодолдож байна. Коксжих нүүрснийхээ нөөцөөр дэлхийд тэргүүлж буй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслийг эхлүүлсэн нь гадаад, дотоодод багагүй “дажин” дэгдээгээд байгаа юм. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг ард иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэгийг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн ‘’Таван толгойн нүүрсний орд’’-ыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийг ард иргэддээ үнэ төлбөргүй тараах асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэмжсэн нь олон нийтийг талцуулаад байгаа юм. Тиймээс дээрх асуудлаар УИХ-ын гишүүд болон, аж ахуйн нэгжүүд, иргэд ямар бодолтой байгааг сонирхсон юм.
Д.ХАЯНХЯРВАА: ЭДИЙН ЗАСГИЙГ УУЛ УУРХАЙГААС ХЭТ ХАМААРАЛТАЙ БОЛГОНО
-Нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдахаар шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан иргэд болон бусад иргэнд хэт ялгавартай хандсан, тэгш бус хуваарилалт гэж үзсэн хэрэг. Хамгийн гол нь, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран бүх аж ахуйн нэгжид хавтгайруулан уул уурхайн компанийн хувьцааг худалдах нь эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байхыг улам нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй шүү дээ. Я.БАТСУУРЬ: АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ШУДАРГА ХУВААХ БОЛОМЖ БАЙХГҮЙ
-Бидний санаачилсан энэ хуулийн төсөл нь хувьчлалыг шударга явуулах, байгалийнхаа баялгийг иргэддээ шударга хуваарилах зорилготой. Бусад орны жишгийг харж байхад байгалийн баялгаасаа иргэддээ л хувь хишиг хүртээж байдгаас биш аж ахуйн нэгжүүддээ хувь өгсөн тохиолдол байхгүй юм билээ. Ер нь аж ахуйн нэгжүүдэд шударга хуваах боломж байхгүй л дээ. Харин компанид хуваарилах замаар Тавантолгойгоос ахиу хувьцаа эзэмших гэсэн хэсэг бүлэг хүн л үүнийг хүчтэй эсэргүүцээд байгаа юм.
Д.ОДБАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ МАГАДГҮЙ
-Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас нэрлэсэн үнээр худалдахад хүндрэлтэй зүйл багагүй гарахаар байсан. Судлаад үзэхээр Үндсэн хууль зөрчигдөх юм ч харагдаж байна лээ. Манай улсын хүн амын тоо тодорхой. Өнөөдөр Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо тодорхойгүй. Гэтэл нэг биш нэлээд хэдэн компанид хөрөнгө оруулсан хүн цөөнгүй байна. Тавантолгойн сургаар нэг иргэн 35 компанид хөрөнгө оруулаад амжчихсан байх жишээтэй. 1482 иргэн гурван аж ахуйн нэгжид, нэг компани 53 аж ахуйн нэгжид, 54 компани тус бүр гурван аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан байна. Гэрчилгээтэй боловч үйл ажиллагаа эрхлээгүй, татвар төлдөггүй аж ахуйн нэгжүүд иргэдийг бодвол их хэмжээний хувьцаа давхар эзэмших боломж харагдлаа. Монголын нийт компаниудын 59 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй болон алдагдалтай ажилладаг гэдгийг ч бодолцох хэрэгтэй.
СОНГУУЛИЙН ШОУ БОЛООД БАЙНА
Монгол Улсын ерөнхий сайд асан, “МАК” компанийн зөвлөх Д.Содном-УИХ-аас нэгэнтээ баталсан тогтоолоо өөрчилнө гэдэг үнэндээ өөрсдийнх нь нэр хүндэд халтай юм шүү дээ. Монголын парламентийн гаргасан шийдвэртэй галзуу хүн шиг ханддаг гэж гадныхан шоолбол яана. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарахыг би зөв гэж бодож байна. “Эрдэнэс Тавантолгой” компанид маш их мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг нь аж ахуйн нэгжүүдийнхээ халааснаас гаргах боломж байхад гадныхнаас царай алдаад л байх юм. Тогтоолоо хэрэгжүүл гэж би шаардмаар байна. Үнэндээ манай улстөрчид ард түмэндээ нэг их хайртай хүний хувьд аж ахуйн нэгжүүдийн 10 хувийг булааж тараах гээд байгаа юм биш. Ердөө л сонгуулийн шоу. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Хүн зүгээр өгсөн юмыг юу ч болголгүй үрэн таран хийчихдэг биз дээ. Ингээд нийгмийн халамжийг хавтгайруулаад байх юм бол ажил хийх хүн олдох юм уу даа.
АРВАН ХУВИЙГ ҮНЭГҮЙ ТАРААЖ БАЙХААР АЖЛЫН БАЙРЫГ НЬ БЭЛТГЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
“Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ын ажлын албаны дарга Б.Аюуш-Иргэдэд хувьцааг үнэгүй тараана гэдэг иргэдэд бэлэн мөнгө тараахтай л адилхан. “Эрдэнэс Тавантолгой” компанийг гадаадын хөрөнгийн зах зээлд гаргахад өнөөдөр мөнгө хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдээс 300 сая ам.доллар босгох боломж байхад буруу хараад зүтгээд байх юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг иргэдэд үнэгүй тараах юм бол улстөрчдийн шахаагаа хийдэг компани болно. Тэнд хэн юу зарж, хэн юу идэж байгаа нь хаалттай байх юм. Харин аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарвал өөр. Хувьцаат компанийнхаа хувьд үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх юм. Ард түмэнд зүгээр мөнгө өгсөн нь дээр үү, ажлын байрыг нь бэлтгэж өгсөн нь дээр үү. Яг үнэндээ загас барьж өгөх үү, загас барих аргыг нь заах уу гэдэг л болоод байна.
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ӨӨР АРГААР ДЭМЖИЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ
“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран-Миний хувьд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах хэрэггүй гэж бодож байна. Аж ахуйн нэгжүүд, ард түмнийг адил төвшинд аваачих хэрэггүй. Ард иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны 20 хувийг үнэ төлбөргүй тараахыг би хувьд зөв л үйлдэл гэж дүгнэж суугаа. Аж ахуйн нэгжүүд нь ард иргэдээсээ хувьцааг нь худалдаж авах хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ нэг ордын хувьцаа эзэмшигч болох гээд хэрүүл хийгээд, тэмцэл өрнүүлээд алаагүй баавгайн арьсан дээр зодолдох хэрэг байна уу. Аж ахуйн нэгжийн захирал ч бас л үнэ төлбөргүйгээр 1072 ширхэг хувьцаатай болно. Зах зээлийн зарчим гэж ярих дуртай хэрнээ аж ахуйн нэгжүүд өөрсдөө үлгэрлэмээр байна. Тэгвэл иргэдэд ч бас нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдаж авах эрхийг нь нээлттэй үлдээх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн захирал гэхээр давуу эрх эдэлдэг Архангайн нэг малчин өвгөн болохоор ард нь үлддэг байж болохгүй. Газрын хэвлий доорх байгалийн баялгаа ижил тэгш хэмжээгээр хуваарилна гэж л байгаа юм бол 10+10 гээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэдэд өгөх ёстой. Аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих өчнөөн боломж байна. Татварын бодлогоор дэмжиж болно. Гадаад түншүүдтэй холбож өгч болно. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь дотоодын зах зээлд борлуулахад нь тусалж болно. Түүнээс байгалийн баялгаа хоёр өөр хэлбэлээ, хоёр өөр хэмжээгээр хуваарилж болохгүй.
ХЭН ШАНАГАДААД, ХЭН НЬ ХАЛБАГАДАХ ГЭЖ
Монголын үндэсний жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал П.Алтан-эрдэнэ
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах асуудлыг дэмжиж байгаа. Үнэндээ үндэснай аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэдэг хэдхэн тооны олигархиудыг л тэтгээд өнгөрнө гэсэн үг. Ашгийн хуваарилалт биш, газрын хэвлийн доорх баялгаа ард түмэндээ ижил тэгш хэмжээгээр олгож байгаа асуудал. Иргэд яагаад баян байж болдоггүй юм. Аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэдэг нэг үгээр хэлбэл иргэдээ компанитай, компанигүйгээр нь алагчилж, ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр гэж бодож байна. Хэсэг бүлэг хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас илүү их хүртэхээр байгаа. Зарим хүмүүс гадуур янз бүрийн яриа гаргаад байна лээ. Ялангуяа тэр “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийнхэн. Хувьцаа үнэ цэнэгүй болно ч гэх шиг. Тийм юм байхгүй. Тэртээ тэргүй гадаадын хөрөнгийн биржүүд дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа гараад эхлэнгүүт л Монгол Улсын иргэн бүрт тараасан өнөөх хувьцаа үнэд орно. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэдэг байж боломгүй зүйл. Аж ахуйн нэгжгүй хүмүүсийн хохь нь гэх үү. Аж ахуйн нэгж ашгийн төлөө байгууллага. Ашгийн төлөө байгууллагыг ард түмнээсээ илүү үзэж, хэсэг бүлэг нөхдүүдэд Тавантолгойн ордоос шанагадах боломжийг олгох гэж үү. Гэтэл ихэнх иргэн нь халбагадах төдийл өнгөрөх нь байна шүү дээ. Хэнд нь шанагадах боломж өгөөд хэнийг нь халбагад гэх билээ
УИХ
дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдаж, Тавантолгойн асуудлыг
авч хэлэлцэхээр болжээ. Эл асуудлыг тус намын бүлэг өнгөрсөн хоёр долоо
хоногийн турш авч хэлэлцсэн ч “Эрдэнэс тавантолгойн хувьцааны 10 хувийг
иргэдэд үнэ төлбөргүй олгох уу, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр
арилжаалах уу гэдэг дээр тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байгаа юм.
Харин өнөөдөр эцэслэн шийдэх төлөвтэй байна.
Хятадын хөнгөн цагааны магнат, төрийн өмчит “Чайналко” компани ирэх гурван жилийн хугацаанд Монголын Тавантолгой уурхайгаас жилд 15 сая тонн буюу нийтдээ 45 сая тонн нүүрс авна гэж өнгөрсөн лхагва гаригт мэдэгджээ.
АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны газрын Худалдаа дэмжих асуудал хариуцсан Дэд сайд Сүреш Кумар Монголд айлчлах гэж байна. Тэрбээр манай улсад Америкийн уул уурхайн томоохон компаниудын төлөөлөгчдийн багтай ирж Монголын уул уурхайн салбар, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцаж, холбоо тогтоох зорилготой аж. Америкийн Дэд сайдын айлчлалын бизнесийн бүрэлдэхүүнд Appalachian Regional Commission, ConveyWeigh LLC, General Electric, Geonano Technology Corporation, Kanawha Scales and Systems Inc. , Kress Corporation, Peabody Energy, Phillips Machine Service Inc., Rio Tinto компаниудын төлөөлөгчид багтжээ.
Баруун
Цанхийн хэлэлцээрийг долоо хоногийн эцсээр, үгүй бол ирэх даваа гаригт
хийнэ. Энэ удаад эцсийн шийдвэрийг гаргахгүй ч олон асуултын хариулт
тодорхой болно гэдгийг манайхан, хэлэлцээрт оролцож буй орнууд, олон улс
хүлээж буй. ҮАБЗ-өөс ОХУ, АНУ, БНХАУ-ын найдварыг тас цохисон. Тиймээс
Тавантолгой ордыг ашиглахдаа геполитикийн асуудлаас гадна, гуравдагч
хөршийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа зэргийг харгалзан
үзэхээр болсон юм. Энэ уян хатан шийдвэр Япон, Өмнөд Солонгосын
компаниудыг хэлэлцээрийн ширээнд суух боломжтой болгосон гэхэд
болно.ҮАБЗ-өөс төслийн шинэчлэл, хэлэлцээрийн үр дүнд ногоон тамга дарах
эсэх нь олон улсад бий болох чухал хөдөлгөөний зүгийг заах нь тодорхой.
Хэрвээ Монгол Улсын Засгийн газар зангаргаа харуулж улсын эрх ашгийг
нэгдүгээрт тавиулж дөнгөвөл Орост давуу байдал үүснэ. Оросууд
Тавантолгойгоос олборлолт хийхийн хажуугаар манай тээвэр, боомтын
асуудлыг бүрэн даах сонирхолтой байгаа. Гэхдээ давуу талтай болно уу
гэхээс давамгайлсан эрх үүсэх тухай яриа огт байхгүй. Тэд манайд зохих
татвар, орд ашигласны төлбөр зэргийг төлөхөөс өөр аргагүй. Гэхдээ л
манайхтай консорциум болон оролцож байгаа учраас тэд арай илүү орчныг
бий болгож байгаа хэрэг. 
БОЛЗООТЫН БОР ТОЛГОЙ-БАРУУН ЦАНХИ
Австралийн
“Макмохан Холдинг” компанийн удирдлагууд Тавантолгой ордын зүүн Цанхийн
хэсэгт олборлолт явуулах эрх авсны дагуу ирэх арванхоёрдугаар сарын
1-нээс эхлэн нүүрс олборлож эхэлнэ хэмээн мэдэгджээ. Энэ талаар
“Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
Тавантолгойн
сайн чанарын нүүрсний их орд дэлхийн томчуудыг Монгол тийш татсаар
байна. Тэдний нэг болох ХБНГУ-ын канцлер, дэлхийн хүчирхэг эмэгтэй
улстөрчдийн нэг, хатагтай Ангела Меркел Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболдын урилгаар албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Монголтой эртний
түншийн харилцаатай Германы хувьд Засгийн газрын тэргүүн нь анх удаа
эрдэс баялаг арвинтай Чингисийн нутагт хөл тавьсан нь энэ юм.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын
гэрээний эргэн тойронд дуулиан дэгдэж байх зуур Тавантолгойн тааварт
маргаан бас үргэлжилсээр. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс голж
буцаасан төслийг засч сайжруулаад энэ долоо хоногт танилцуулна гэсэн
мэдээлэл гарсан ч таг чиг. Сураг сонсох нь ээ, энэ чуулганы хугацаанд
амжуулж УИХ-д өргөн баривал их юм гэсэн яриа гарч байна. Гэтэл энэ зуур
бас Тавантолгойн бүхий л ажилд мөрдлөгө болгон ажиллах ёстой УИХ-ын 39
дүгээр тогтоолыг ч бас өөрчилж магадгүй гэх хандлага дэгдэх. Ийн
Тавантолгой ажил таавар болж байх зуур гадны хэвлэлүүд бас таамаг
дэвшүүлсэн хэвээр байна. Энэ удаад “Wall Street Journal”-д гарсан
мэдээллийг хүргэж байна. 
Ирэх долоо хоногийн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотой зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэхээр болжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийсний дараа гишүүд өөр өөрсдийн чиглэлээр асуулт тавьж, хариулт авч байна. Оюутолгой, Тавантолгойн орд тойрсон асуудлын зэрэгцээ өвлийн бэлтгэл, хадлан тэжээл, хуш модны самар гээд ер нь юм юм л асууж, сэтгүүлчдийн богцыг “цоохор мэдээгээр” жинхэнэ дүүргэж өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд, намын бүлгүүдийн дарга нарыг цуглуулан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа 20.00 цаг дөхөж байхад Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Рио Тинто” команиуд хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр нэлээд шазруухан асуултыг Ерөнхий сайдад тавилаа.