“Эрдэнэс Тавантолгойн” ХК- ийн ТУЗ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийлгэж, Тавантолгой төслийн хэрэгжилт улс төрийн болон төрийн хүнд суртлаас шууд хамааран удааширж улмаар дампуурахад бэлэн болсон байгаа талаар мэдэгдлээ. “Таван толгойн” хувьцаагаа авахаар... гэсэн иргэдийн хүлээлт горьдлого талаар өнгөрч магадгүй болоод байна. УИХ-ын тогтоол гарснаас хойш байгуулагдахгүй удаан хугацаанд сунжирсан “ЭрдэнэсТавантолгой” ХК хэл ам хэрүүл шуугиан дэгдээн байж байгуулагдсан боловч өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн өмчгүй, өмчгүй учраас үнэлгээгүй компани болчихоод байгаа гэнэ. Тус компанийн үйл ажиллагаанд улс төрчдийн оролцоо хэтэрхий их байгаа нь 39-р тогтоолыг хэрэгжих, мөн тус компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болж байна. Уг лицензийг гартаа авах гэсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн нууц хуйвалдаан ч хэрээс хэтэрч байгаа юм байна.
Түүнчлэн УИХ-ын 39 дүгээр тогтоолын зарим заалтыг өөрчлөх тухай хэсэг бүлэг бизнесийнхэн ярьж байгааг дуулгасан юм. Тус тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийж, гадаад, дотоодын хөрөнгийн зах дээр 30 хувийг арилжаалж, 10 хувийг ард иргэдэд, 10 хувийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр худалдах заалтад өөрчлөлт оруулах тухай эрх ашгийн зөрчилтэй зарим нэг гишүүд санаачилсан нь хамтарсан Засгийн Газрын дэмжлэг аван чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаа гэнэ. Ийнхүү УИХ батлаад удаагүй тогтоолоо дахиад л хэлэлцэж эхлэх нь. Үүнийг тэрээр Монгол улсын бодлого гэж юм алга. 10,20 жилийн төлөлвөлт битгий хэл зургаан сарын ч бодлого алга байна гэж халаглан ярилаа. Ачааны хүндийг үүрдэг хувийн хэвшлийнхэнийг төр дарамтлахаас бус дэмжиж байсан удаагүй. Дэлхийн бусад улс орнууд дэлхийд өрсөлдөх хэмжээний үндэсний том компаниудыг төрийн зүгээс бодлоготойгоор дэмжиж бий болгодог жишгийг дагаж аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдан авах боломж олгосон юм. Энэ нь улс орны хөгжлийг олон жилээр харж чадсан оновчтой шийдвэр хэмээн сайшаагдаж байсан. Харин одоо дахин шинэчлэхээр яригдаж эхлээд байгаа нь улс төрийн “хор” орсоных гэж тэрээр хэллээ. Улс төрийн хамгаалалттай бөгөөд Тавантолгойн ордын баялагыг хувийн сонирхолд нийцүүлэн ашиглах сонирхолтой нөхдүүдийн нууцлаг үйл ажиллагаанаас болж Таван толгойн ордын ашиглалтын үйл ажиллагаа эхлэхгүй байгааг ЗТБХБЯ- ын сайд Х.Баттулга хэлсэн байсан. Энэ үг “Эрдэнэс Тавантолгойн”ТУЗ- ын гишүүн Ж.Батзандангийн үгээр дахин батлагдлаа.
-“Эрдэнэс МГЛ” компанийн нэр дээрх Тавантолгойн бүлэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компани руу шилжихгүй байгаа нь уг компанийн ажилд нэлээд чөдөр тушаа болж байгаа гэж Ж.Батзандан дахин дахин хэлж байв. Энэ үеэр түүнээс олон улсын хэмжээнд зарласан тендерүүдийн сонгон шалгаруулалтын явц ямар байгааг тодруулахад,
-“Эрдэнэс Тавантолгой”-н ажлыг эхлүүлэхгүй байна. Оператор болон Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахыг огт хүсэхгүй байна. Эдгээр сонгон шалгаруулалтад ТУЗ-ийн гишүүд байдаггүй болохоор асуудал аль төвшинд очиж гацчихаад байгааг мэдэхгүй нь. Би байнга л асуудаг, хариуд нь маргааш, энэ сард, ирэх сард гэсэн хариулт ирдэг гэв. Оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт үнэлгээний хороо шийд гаргахыг огт хүсэхгүй байгаа нь ажил явахгүй байх шалтгаан болж байна. Энэ нь дээр дурьдсан улс төрийн хамгаалалттай бизнесийн бүлэглэлийн үйл ажиллагааны үр дүн юм байна.
УИХ-ын гишүүд иргэн бүрт сар бүр тарааж буй 21 000 төгрөгийн нийт зардал болох 333 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргахыг үүрэгдсэн гэнэ. Тиймээс уг компани мөнгө зээлэх тухай ярих болж. Энэ нь тухайн компанийг өрөнд оруулж буй хэрэг бөгөөд хэрвээ өр тавьж, энэ мөнгийг гаргаж өгвөл компани олон улсын хөрөнгийн захаас хөрөнгө босгох боломжгүйд хүрэх гэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын гишүүдэд шаардах бичиг хүргүүлснээ танилцуулав. Шаардах бичигт, төслийг хэрэгжүүлэх багийн удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн удирдлагыг “Эрдэнэс Монгол” компаниас салгах зэрэг асуудлыг хөндсөн байна. Энэхүү шаардлагыг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хүлээж авахгүй, асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол ТУЗ-ийн хараат бус гишүүнээс татгалзаж тэмцлийн хэлбэрт шилжинэ гэв.

No comments:
Post a Comment