-УИХ-ын 39-р тогтоолын 1-р зүйлд заасан ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-д хуваахгүйгээр шилжүүлэх асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсоор байна. Иймээс “Эрдэнэс Таван толгой” ХК нь тодорхой өмч хөрөнгөгүй, албан ёсны үнэлгээгүй, ард түмэнд олгож буй хувьцаа нь эрх зүйн болон өмчийн ямарч баталгаагүй болж хувирлаа. Мөн оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа мөн л тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлэгдэхгүй байгаа нь Эрдэнэс Таван Толгой төслийг өдрөөс өдөрт үнэгүйдүүлж улам гацааж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгох нийт хувьцааны 10 хувь ч өнөөдөр улс төрийн шалтгаанаар тодорхойгүй болж эхэллээ хэмээсэн юм.
Үүний зэрэгцээ Ж.Батзандан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд төслийн үйл ажиллагааг яаравчлуулах утга бүхий шаардлага хүргүүлж байгаа ажээ.
Түүний хэлж буйгаар төслийг удаашруулж буй гол буруутан нь Засгийн газрын ажлын хэсэг гэх нэр бүхий сайд нараас бүрдсэн улс төрийн бүлэглэл болон “Эрдэнэс МГЛ” компани нь “Эрдэнэс Таван толгой” компанитайгаа хутгалдчихсан явдал гэлээ. Хоёр компани атлаа нэг захирал, нэг ТУЗ-ын дарга, давхардсан ТУЗ-ын гишүүдтэй ажээ. Энэ зохион байгуулалт, удирдлагын алдаатай бүтэц нь Эрдэнэс таван толгой төслийг дампууруулахад хүргэж байна гэсэн юм. Одоогоор “Эрдэнэс МГЛ” компанийн гvйцэтгэх захирал, “Эрдэнэс таван толгой” компанийн гvйцэтгэх захирлын vvрэг гvйцэтгэгч нь Б.Энэбиш гэх хүн байгаа билээ.
Мөн улс төрийн намуудын сонгуулийн амлалт болох хүний хөгжлийн сангийн 330 тэрбум төгрөгийг шинээр байгуулагдсан, дөнгөж хөлд орж буй “Эрдэнэс таван толгой” компаниас гаргуулахаар шахаж буй гэлээ. Иргэдэд 21 мянган төгрөг тараахаар тус компаниас шаардаж буй энэ мөнгө нь төслийг дампууруулахад хүргэж мэдэхээр болж байгаа тул энэхүү алсын хараагүй, эдийн засгийн ямарч үндэслэлгүй шийдвэрүүдээ эргэн харахыг хүсье гэсэн юм.
Ж.Батзандан “Би 2011 оны нэгдүгээр сард энэ компанийн ТУЗ-ын гишүүнээр сонгогдсон. ТУЗ-ын хурал дээр энэ уурхай, төсөл хэзээ хэрэгжиж эхлэх вэ, Монголчууд хэзээнээс ашиг хүртэж эхлэх вэ гэж нэг л асуулт асуусан. Надад дөрөвдүгээр сараас эхлэнэ гэж хариулсан. Энэ нь долдугаар сар, наймдугаар сар болж хойшилж байна. Наймдугаар сар хүртэл харъя гэж бодож байна. Хэрвээ есдүгээр сарын 1-н гэхэд энэ төсөл эхлэхгүй бол, ард түмэнд очих хувьцааны үнээ тодорхой болгохгүй бол, засгийн газар УИХ өөрсдийн гаргасан увайгүй шийдвэрээ өөрчлөхгүй бол би ТУЗ-ын хараат бус гишүүнээс татгалзаж, улс төрийн аргаар улс төрчдийн эсрэг тэмцэнэ гэдгээ хатуу мэдэгдэж байна” хэмээлээ.
No comments:
Post a Comment