“Байна уу, Д.Зоригт сайд уу. Би “Роснефть”-ийн ерөнхийлөгч Эдуард Худайнатов байна. Бидний тавьсан болзлыг биелүүлэхгүй бол нефтийн цоргоо хаалаа шүү. Сайхан мэдээрэй!”. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Америкаас ирмэгц оросууд ингэж сүрдүүлэв. Кремлийн ноёд үнэхээр нэхэл хатуутай байна. Тэд “Монгол бол Оросын колони орон” гэдгийг их гүрнүүдэд харуулахыг эрмэлзэж, гурван жилийн өмнө Монголын улстөрчдөд бичсэн “захидал”-аа дахин ирүүллээ. Мэдээж хэрэг, буцах хаягтай энэхүү “захидал”-ыг хүлээж авах ёстой эзэн нь Ц.Элбэгдорж. Гэвч оросууд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод сануулга өгсөн мэт дүр үзүүлж, дипломат арга хэрэглэв. Яг л С.Баярыг бойкотолж байсан шиг…
2009 он. Ерөнхий сайд асан С.Баяр “Роснефть”-ийн эрх ашгийг бодолцож, ахан дүүсийн ёсоо эрхэмлэхийг УИХ-ын гишүүдэд анхааруулав. Тэрбээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэгэн төлөөлөл биш, харин Кремийн бие төлөөлөгчийн дүрээр чуулганы танхимд морилохдоо ийм утгатай үг хэлж байсан юм. “Монголд шатахуун түгээх 100 станц байгуулах тухай оросуудын хүсэлтийг хүлээн авахгүй бол байдал бишдэнэ шүү” гэж. С.Баяр бачимдаж, адгуу шаардлага тавьсан нь ч учиртай. Түүнийг УИХ-д тулгалт хийхийн өмнөхөн “Роснефть”-ийнхэн Үйлдвэр, худалдааны сайд асан Х.Наранхүүд “Бидэнд шатахуун түгээх 100 станц барих зөвшөөрөл олговол танай улсад экспортолдог нефтийнхээ үнийг хөнгөлж болох л юм” гэсэн утгатай захидал ирүүлж байсан билээ. Харин Ерөнхий сайд асан С.Баяр “Роснефть” компани Монголд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаагаасаа болж, 4.8 сая ам.долларын алдагдалд орчихоод байна” хэмээн учирласан ч УИХ-ын олонхи гишүүн дэмжээгүй юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд С.Баяраас тэс өөр хүн. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин түүнтэй андын харилцаа тогтоох гэж хэд, хэдэн удаа оролдсон ч амжилтгүй болж байсан. Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновыг Улаанбаатар руу үе, үе илгээн Ц.Элбэгдоржтой ойртож дотносохыг даалгасан ч бүтэлтэй болоогүй юм. Харин Монголд шатахууны хомсдол нүүрлэхийн цагт
Энэ үеэр В.Путин “Роснефть” компанийн нөөцөөс шатахуун нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Засгийн газрын орлогч дарга И.Сечин нарт үүрэг болгосон ч оросууд цааргалсан хэвээр байна. Учир нь тэдний сонирхлыг Ц.Элбэгдорж, В.Путин нарын түншлэлээс илүү Тавантолгой татаж байгаа юм. Хятадын эрх баригчид Ерөнхий сайд С.Батболдод “Шинхуа” группийг санал болгож, Цагаан ордныхон “Пибоди энержи”-г голлон тоглогчоор шалгаруулахгүй бол гуравдагч хөршийн харилцаагаа эргэн харах болно шүү” хэмээн Ерөнхийлөгчид анхааруулсаар байхад Кремлийн ноёд тайван сууж чадна гэж үү. Тавантолгойд хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулах гурав дахь шатны хэлэлцээр өнөө, маргаашгүй эхлэх гэж байхад тэд Монголын эдийн засгийг “багалзуурдах” нь аргагүй. Нөхцөл байдал ийм байхад АИ-92 шатахуунаар Тавантолгойн чагт хийхээ ч мэдэлгүй дээ. Монголчууд Оросын дуу хоолойг сонсож, өмнийн говьд өөрсдөд нь зориулсан хүлээн авалт хийтэл тэд харамч дүр эсгэсэн хэвээр байх биз.
Оросууд монголчуудыг хардаж байна. Тэр тусмаа Ц.Элбэгдоржийг Б.Обаматай уулзах үеэр бүр ч их бухимдацгаав. Төрийн тэргүүн Кремлийнхний хүсэл ёсоор Казахстаны нийслэл Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох ёстой байлаа. Гэвч мань эр Вашингтоныг зорьсон нь хойд хөршийнхний төлөвлөгөөг нураав. “Роснефть”-ийнхэн монголчуудыг бойкотлох зуур Ц.Элбэгдорж Кремлийнхнийг царайчлан очиж, Астанад “Стан”-уудынх нь удирдагчидтай мөр зэрэгцэн зогссон бол тэдний хүсэл биелэх байлаа. Харамсалтай нь Ц.Элбэгдорж урхинд нь орсонгүй.
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил тус байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ташкентийг зорихын өмнөхөн Оросын хэвлэлүүд түүнийг гол сэдвээрээ сонгож байсан юм. Тэд “Монгол бол ОХУ, БНХАУ-ын дунд оршдог өргөн уудам газар нутагтай орон. Тиймээс тус улсын гадаад бодлого тун тодорхой. Тухайн үед ЗХУ, Хятадын харилцаа таагүй болох үед монголчууд энэ хоёр орны аль нэгийг сонгоход бэлэн байсан. Гэвч өдгөө аль, алинтай нь түншилчихлээ” гэсэн утга бүхий суртал ухуулга явуулж байлаа. Тэр ч атугай “Улс орнуудын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал адилхан байдаг ч монголчууд илүү нухацтай ханддаг. Тэд Америк, Японтой харилцаагаа улам өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Зарим баримт бичгээс харахад, дээрх орнууд Монгол Улсын гуравдагч хөрш болжээ. Харин жагсаалтын ард Орос, Хятад бичигдэх нь. Хачирхалтай нь Ерөнхийлөгч асан Жорж Буш Иракт цэргийн ажиллагаа явуулахад монгол цэргүүд оролцсон” хэмээн бичиж байжээ. Ц.Элбэгдорж Кремлийнхний урилгыг сая хүлээн аваагүй нь тэднийг бүр уурлуулж орхилоо. Ерөнхийлөгч Д.Медведев Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож, тус байгууллагыг Хятадаар удирдуулахыг дэмжсэн нь ч санаандгүй хэрэг биш. Учир нь өмнөд хөрш бол Монголын эдийн засгийн томоохон “цорго” юм.
Оросуудын хүслийг биелүүлэлгүй Б.Обаматай сүжирсэн Ц.Элбэгдорж өдгөө Украйнд айлчилж байна. Ийм тохиолдолд оросууд чухам ямар хандлага гаргана гэж. Тус улсын Засгийн газар байгалийн хий болон эрчим хүчний үнийн талаар оросуудтай тохиролцож чадаагүй л байгаа. Ерөнхий сайд асан Ю.Тимошенко 2009 онд В.Путинтэй уулзаж, “Газпром”-ын түлшийг Украйны “Нафтогаз” компанид зуучлагчгүйгээр нийлүүлэхээр тохиролцож байв. Гэвч тэрбээр “Төслийн мөнгийг хувьдаа завшсан” гэх үндэслэлээр шүүхийн хаалга татаж, украйнчууд оросуудад дарамтлуулсан хэвээр үлдлээ. Орос, Украйны хооронд байгалийн хий нийлүүлэлтээс үүдэлтэй хямрал нүүрлэсэн энэ мөчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын төрийн тэргүүн В.Януковичтой гар барин уулзаж байна. Харин Тавантолгойг өөрсдийн болгох амбицдаа хөтлөгдсөн оросууд Монголд колони орон мэт хандаж, Ерөнхийлөгчийн институцийг нь “хакердах”-ыг завдлаа. Гэвч Д.Зоригтод хаяглаж, өөрт нь хандаж бичсэн “захидал”-ыг Ц.Элбэгдорж уншсан болов уу.

No comments:
Post a Comment