Ирэх оны эхээр олон улсын бирж дээр IPO хийхээр төлөвлөөд байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани IPO хийхээс өмнөх санхүүжилтээ хэрхэн хийх нь тодорхойгүй хэвээр байгаа.
Дэлхийн банкны Монгол улсын эдийн засгийн нэгдүгээр улирлын тайланд тус компанийг 500 сая ам.долларын бонд гаргана. Үүнээс 250 саяыг нь уурхайн үйл ажиллагаанд, 250 саяыг нь Хүний хөгжил санд төвлөрүүлж магадгүй хэмээн дурдсан байв. Байгуулагдсанаасаа хойш хөрс хуулалт гээд багагүй ажил хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ганц ч төгрөгийн орлогогүй, зээлээр “амьдарч” байгаа компани.
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өчигдөр болсон Mongolia Capital Raising&Investvent чуулган дээр ““Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкуудаас зээл авах талаар ахисан түвшинд яриа хэлэлцээр хийгдэж байна” хэмээн хэлсэн. Ийнхүү зээл авах болсон шалтгааныг мэргэжилтнүүд олон янзаар тайлбарлаж байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Тавантолгойн төслийг зээлээр эхлүүлбэл бидэнд ашигтай. Жаахан үнэд хүргэж байгаад IPO-гоо гаргая. Хэрэв зээл авахаар бол энэ зөв алхам гэж хувьдаа бодож байна” гэсэн юм.
Харин зарим хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-г үйл ажиллагааны хөрөнгөгүй болчихоод санхүүжилт хайж байгаа юм хэмээн тайлбарлаж байгаа юм.
No comments:
Post a Comment