2011/06/30

Тавантолгойн хувьцаанаас иргэд 20 хувийг эзэмших тогтоолын төслийг УИХ-ын гишүүд өргөн барив

Тавантолгойн хувьцаанаас иргэд 20 хувийг эзэмших тогтоолын төслийг УИХ-ын гишүүд өргөн барив
УИХ-ын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ‘’Таван толгойн нүүрсний орд’’-ыг ашиглах зарим асуудлын тухай'' 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Х.Жекей, Д.Хаянхярваа болон нэр бүхий гишүүд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан юм.

УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь болон гишүүдийн өргөн барьсан тогтоолын төсөлд заахдаа, ‘’УИХ-аас гаргасан 39 дүгээр тогтоолд 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил хэмжээгээр нэрлэсэн үнээр Таван толгойн хувьцааны 10 хувийг худалдахыг заасан байдаг. 

Гэвч тухайн заалт  улс орны эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай болгож байна гэж үзсэн байна. Иймээс  аж ахуйн нэгжүүдийг байгуулагдсан он, сар, өдрөөр нь ялгаварлан хувьцаа эзэмшүүлэхээр заасан нь шударга бус учраас улсын төсөвт их хэмжээний татвар төлдөг, олон мянган ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдэд бодлогоор тэгш хандах хэрэгтэйг тогтоолын төсөлд заасан байна.

Түүнчлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр болон нэр бүхий гишүүдийн өргөн барьсан тогтоолын төсөлд онцлохдоо, ‘’Эрдэнэс Таван Толгой’’ төрийн өмчит ХК-ний хувьцааны 10 хувийг эхний ээлжинд Монгол Улсын иргэн бүрт адил тэнцүү хэмжээгээр, түүнчлэн үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр худалдах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын төсөлд заасан байдгийг өөрчлөн, иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх хувьцааны хэмжээг 10 биш, харин 20 хувь болгон нэмэгдүүлэх саналыг тусгажээ. 

Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэхэд хэзээ байгуулагдсан эсэхийг харгалзан 39 дүгээр тогтоолд заасан байсныг хүчингүй болгох саналыг нэмж оруулсан байна. Ингэснээр манай улсад албан ёсны бүртгэлтэй 50 мянга гаруй аж ахуйн нэгжид ялгаваралгүй хандах эрх зүйн орчин бүрдэхийг тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд хэлж байлаа.

Мөн энэ өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ‘’Монгол Улсын Шүүхийн тухай’’ хуулийн төсөл болон ‘’Шүүгчийн эрх зүйн байдлын тухай’’, ’’Эвлэрүүлэн зуучлалын тухай’’, ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай’’ хуулийн төслүүдийг тус тус өргөн барилаа.

Шүүх эрх мэдлийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх зорилго, зорилт байгаа бөгөөд шинэчлэлтийг хийснээр Монгол Улсын Үндсэн Хуульд заасан нийгмийн харилцааг журамлаж, шүүхийн-эрх зүйг бүрэн утгаар бий болгоход чиглэсэн хуулийн зохицуулалтыг бий болгож чадна гэж хуулийн төсөлд дурдсан байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ''Шүүхийн тухай хууль'' нийгмийн хөгжил, салбарын эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа учраас шүүхийн институтыг бэхжүүлэх, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, олон бодлогын зохицуулалтын асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас өргөн барьсан хуулийн төсөлд тусгасан болохыг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Ширхэг ч лицензгүй "Эрдэнэс Тавантолгой" хувьцаа тараана

Энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр нэрийн данстай, дансандаа "Эрдэнэс Тавантолгой" компанийн 536 ширхэг хувьцаатай болно гэсэн мэдээлэл ил болсноос хойш хэдэн cap өнгөрлөө. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Засгийн газар "Эрдэнэс МГЛ" компанийг давуу эрхийн хувьцаатай болгож, хүн бүрт алт, мөнгөн нэг ширхэг хувьцааг өгөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Гэхдээ энэ нь УИХ 39 дүгээр тогтоолдоо өөрчлөлт оруулахаас нааш хэрэгжих боломжгүй. 76 эрхэм аж ахуйн нэгжүүдэд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны арван хувийг өгнө гээд зүтгэчихвэл алт, мөнгөн хувьцааны сураг шууд тасарна. Төр, засаг өнөөг хүртэл нэгж хувьцааны үнэ ханш зарлаагүй.

Ер нь Таван толгойтой холбоотой тодорхой мэдээлэл үүнээс өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин тодорхойгүй, тойм төдий мэдээллүүд бол бий. Тухайлбал, удахгүй "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг олон улсын биржүүдэд гаргаж арилжаална. Лондон, Хонгконгийн хөрөнгийн биржийн нэгийг нь эсвэл хоёуланд нь гаргах асуудал хэлэлцээрийн түвшинд явж байгаа, хувьцааны нэрлэсэн үнийг Засгийн газраас тогтоосон ч, эцэслэн батлаагүй байгаа, улсын наадмаас өмнө хувьцааг иргэддээ тараана.

Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулах компани, Баруун Цанхийн хэсэг дэх стратегийн хөрөнгө оруулагчийг энэ сард шалгаруулна. Хөрс хуулалтын ажил хийгдсэн, борлуулалтын гэрээг үзэглэх юм бол нүүрсээ ачуулахад бэлэн болсон гэх зэрэг. Энэ бүгдээс харахад ажил нь урагштай байгаа юм шиг дүр зураг харагдана. Гэхдээ энэ бүхнийг "Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан үгүйсгэлээ. 

Уг нь жилийн өмнө батлагдсан УИХ-ын 39 дүгээр тогтоолын 1-д "Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах "Эрдэнэс-Тавантолгой" охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх" гэж заасан. 

Эндээс ганцхан буюу Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах "Эрдэнэс-Тавантолгой" охин компанийг байгуулах гэсэн заалт нь хэрэгжжээ. Үүнээс бусад нь таг. "Эрдэнэс МГЛ" Тавантолгойн бүлэг ордын лицензийг төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах "Эрдэнэс Тавантолгой" компани руу шилжүүлэхгүй байгаагаас ямар ч өмчгүй, компани гэж нэрлэхэд ч хэцүү болжээ. 

Ширхэг ч лицензгүй, ямар ч өмчгүй компани иргэн бүрт хувьцаа тараана гэдэгт итгэх шаардлага тулгарч байна. Энэ талаар удирдлагууд нь яагаад ч үнэн зөв мэдээлэл өгдөггүй юм бүү мэд. Харин олон түмэн рүү харахаараа инээд алдаж байгаад л сайхан ярихыг нь яана. ёстой л "Бүүвэй, бүүвэй, болж өгвөл бүрмөсөн бүүвэй" гэж дуулаагүй байлгүй гэж бодоход хүргэнэ. Ямартай ч Ж.Батзандангийн хийсэн мэдээллийн ачаар "Эрдэнэс Тавантолгой" компанид ширхэг ч лиценз "Эрдэнэс МГЛ" компаниас шилжиж ирэхгүй байгаагаас ажил нь явахгүй байгаа нь тодорхой боллоо. 

Гэхдээ тус тусдаа өөр үүрэг, статустай хэдий ч нэг удирдлагатай хоёр компанид лиценз шилжүүлэх нь хялбар ажил байж болох талтай. Мөн Үнэлгээний хороо гээч нь оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт шийд гаргахыг огт хүсэхгүй байгааг мэдлээ. Энэ олон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл "...Салаа замаар ороод салам төөрөөд ирлээ би, замбараагүй энэ замын алинаар нь явах вэ та минь ээ" гэдэг дууны мөрийг санагдуулна.

Уг нь энэ сарын 17-нд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг УИХ баталсан. Холбогдох хууль батлагдахыг хүлээсэн, бэлтгэл шаардлагатай байгаа зэрэг шалтгаантай зарим зүйл заалтаас бусад нь мөн өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байгаа. Ийм хуультай болсноор төрийн байгууллагууд болон төрийн өмчит хуулийн этгээд мэдээллээ "манай байгууллагын нууц" гэдэг үгээр халхавчлах боломжгүй болсон. 

Уг энэ хуулийн үйлчлэх хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд багтана гэж заасан болохоор "Эрдэнэс Тавантолгой" багтаж буй нь лавтай. Гэхдээ өмч, хөрөнгөгүй компанид бэлтгэл шаардлагатай болохоор цахим хуудсаар дамжуулан мэдээллээ мөд ил тод болгохгүй биз ээ. 

Ганцхан "Эрдэнэс Тавантолгой"-г тойрсон толгой эргэм, төөрмөөр мэдээллүүд цөөнгүй байна. Монгол Улсын иргэнд бүрт хамааралтай энэ компанийн талаархи мэдээллийг нэг мөр болгох зайлшгүй шаардлага байгааг эрхэм гишүүд болгоогүй нь харамсалтай. Мөн холбогдох сайд нар нь үнэн зөв, толгой эргүүлэхгүй мэдээллийг өгнө гэдэг мөн л эргэлзээтэй.

2011/06/29

“Тавантолгой”-н хувьцаа иргэдэд олгогдохгүй


“Эрдэнэс Тавантолгойн” ХК- ийн ТУЗ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийлгэж, Тавантолгой төслийн хэрэгжилт улс төрийн болон төрийн хүнд суртлаас шууд хамааран удааширж улмаар дампуурахад бэлэн болсон байгаа талаар мэдэгдлээ. “Таван толгойн” хувьцаагаа авахаар... гэсэн иргэдийн хүлээлт горьдлого талаар өнгөрч магадгүй болоод байна. УИХ-ын тогтоол гарснаас хойш байгуулагдахгүй удаан хугацаанд сунжирсан “ЭрдэнэсТавантолгой” ХК хэл ам хэрүүл шуугиан дэгдээн байж байгуулагдсан боловч өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн өмчгүй, өмчгүй учраас үнэлгээгүй компани болчихоод байгаа гэнэ. Тус компанийн үйл ажиллагаанд улс төрчдийн оролцоо хэтэрхий их байгаа нь 39-р тогтоолыг хэрэгжих, мөн тус компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болж байна. Уг лицензийг гартаа авах гэсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн нууц хуйвалдаан ч хэрээс хэтэрч байгаа юм байна.

Түүнчлэн УИХ-ын 39 дүгээр тогтоолын зарим заалтыг өөрчлөх тухай хэсэг бүлэг бизнесийнхэн ярьж байгааг дуулгасан юм. Тус тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийж, гадаад, дотоодын хөрөнгийн зах дээр 30 хувийг арилжаалж, 10 хувийг ард иргэдэд, 10 хувийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр худалдах заалтад өөрчлөлт оруулах тухай эрх ашгийн зөрчилтэй зарим нэг гишүүд санаачилсан нь хамтарсан Засгийн Газрын дэмжлэг аван чуулганаар  хэлэлцэгдэх гэж байгаа гэнэ. Ийнхүү УИХ батлаад удаагүй тогтоолоо дахиад л хэлэлцэж эхлэх нь. Үүнийг тэрээр Монгол улсын  бодлого гэж юм алга. 10,20 жилийн төлөлвөлт битгий хэл зургаан сарын ч бодлого алга байна гэж халаглан ярилаа. Ачааны хүндийг үүрдэг хувийн хэвшлийнхэнийг төр дарамтлахаас бус дэмжиж байсан удаагүй. Дэлхийн бусад улс орнууд дэлхийд өрсөлдөх хэмжээний үндэсний том компаниудыг төрийн зүгээс бодлоготойгоор дэмжиж бий болгодог жишгийг дагаж аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдан авах боломж олгосон юм. Энэ нь улс орны хөгжлийг олон жилээр харж чадсан оновчтой шийдвэр хэмээн сайшаагдаж байсан. Харин одоо дахин шинэчлэхээр яригдаж эхлээд байгаа нь улс төрийн “хор” орсоных гэж тэрээр хэллээ. Улс төрийн хамгаалалттай бөгөөд Тавантолгойн ордын баялагыг хувийн сонирхолд нийцүүлэн ашиглах сонирхолтой нөхдүүдийн нууцлаг үйл ажиллагаанаас болж Таван толгойн ордын ашиглалтын үйл ажиллагаа эхлэхгүй байгааг ЗТБХБЯ- ын сайд Х.Баттулга хэлсэн байсан. Энэ үг “Эрдэнэс Тавантолгойн”ТУЗ- ын гишүүн Ж.Батзандангийн үгээр дахин батлагдлаа.

-“Эрдэнэс МГЛ” компанийн нэр дээрх Тавантолгойн бүлэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компани руу шилжихгүй байгаа нь уг компанийн ажилд нэлээд чөдөр тушаа болж байгаа гэж Ж.Батзандан дахин дахин хэлж байв. Энэ үеэр түүнээс олон улсын хэмжээнд зарласан тендерүүдийн сонгон шалгаруулалтын явц ямар байгааг тодруулахад,

-“Эрдэнэс Тавантолгой”-н ажлыг эхлүүлэхгүй байна. Оператор болон Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахыг огт хүсэхгүй байна. Эдгээр сонгон шалгаруулалтад ТУЗ-ийн гишүүд байдаггүй болохоор асуудал аль төвшинд очиж гацчихаад байгааг мэдэхгүй нь. Би байнга л асуудаг, хариуд нь маргааш, энэ сард, ирэх сард гэсэн хариулт ирдэг гэв. Оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт үнэлгээний хороо шийд гаргахыг огт хүсэхгүй байгаа нь ажил явахгүй байх шалтгаан болж байна. Энэ нь дээр дурьдсан улс төрийн хамгаалалттай бизнесийн бүлэглэлийн үйл ажиллагааны үр дүн юм байна.

УИХ-ын гишүүд иргэн бүрт сар бүр тарааж буй 21 000 төгрөгийн нийт зардал болох 333 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргахыг үүрэгдсэн гэнэ. Тиймээс уг компани мөнгө зээлэх тухай ярих болж. Энэ нь тухайн компанийг өрөнд оруулж буй хэрэг бөгөөд хэрвээ өр тавьж, энэ мөнгийг гаргаж өгвөл компани олон улсын хөрөнгийн захаас хөрөнгө босгох боломжгүйд хүрэх гэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын гишүүдэд шаардах бичиг хүргүүлснээ танилцуулав. Шаардах бичигт, төслийг хэрэгжүүлэх багийн удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн удирдлагыг “Эрдэнэс Монгол” компаниас салгах зэрэг асуудлыг хөндсөн байна. Энэхүү шаардлагыг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хүлээж авахгүй, асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол ТУЗ-ийн хараат бус гишүүнээс татгалзаж тэмцлийн хэлбэрт шилжинэ гэв.

2011/06/28

Р.Зоригт: “Таван толгой”-н нэг хувьцаа хоёр ам.долларт хүрэх боломжтой

Ихэнх компаниудын хувьцааг үнэлсэн "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн захирал Р.Зориг­тын үзэж буйгаар бол мон­гол­чууд гад­ны хөрөнгийн бир­жүү­дээс ямар ч хувьцааг худалдан авах боломж­той. Энэ хүрээнд өөрсдийн уул уурхайн компа­ниудыг өөрсдөө худалдан авах боломжтой гэнэ. 


Тэрээр Санхүүгийн зохи­цуу­лах хороонд шүүмж­лэлтэй хан­даж, МХБ-ийг нааш­тай үнэлж байна. 

  БИД ХУВЬ ХҮН, КОМПАНИЙГ ҮНЭЛНЭ

-Танай компанийн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн шаардлагыг хангаж байна уу?

-Дэлхийн өндөр хөгжилтэй ор­нууд нэг л аргачлалаар үнэлгээ хийж байгаа. Бид 1994-1996 онд Дэлхийн банкны Эдийн засгийн хүрээлэнгээс зохион байгуулсан сургалтад хамрагдаад, үнэлгээ хийх эрхээ авсан. Манай компанид гадаадын олон оронд суралцсан мэргэжилтнүүд бий.

-Юуг эсвэл ямар үйл ажил­лагаанд үнэлгээ хийх вэ?

-Хүмүүс үнэлгээ гэхээр ямар нэгэн байшин барилга гэх мэт биет зүйлийг үнэлдэг гэж ойлгодог. Биет болон биет бус зүйлийн үнэлгээ гэж байдаг.

-Биет бус ямар зүйлийг үнэ­лэх вэ?

-Хувь хүн, компанийн нэр төрийг үнэлж болно. Компанийн үйл ажил­лагаа, шүүхийн маргаантай асуу­дал гэх мэт олон зүйлийг үнэлнэ. Гэхдээ бидний гол хийдэг ажил бол хувьцааны үнэлгээ.

-Та нарын үнэлгээ олон ул­сын хэмжээнд хүлээн зөв­шөө­рөгдөх үү?

-Бид олон улсын байгуул­лагуу­дад ч үнэлгээ хийж өгдөг. Хүлээн зөвшөөрдөг.

-Үл хөдлөх хөрөнгө, хувь­цаанаас өөр ямар үнэлгээ хийх вэ?

-Янз бүрийн хохирлууд, даат­галын учирч болзошгүй эрсдлүүд, компаниудыг үнэлнэ. Компанийн хөрөнгөөс гадна компанийн үнэ цэнэ гэж байдаг. Компанийн биз­нес үнэлгээг хийнэ.

-Төр танай үнэлгээг хүлээн зөвшөөрөх үү?

-Зөвшөөрнө. Бидний үнэл­гээ­ний ихэнх нь төрийн байгууллагын захиалга байдаг.

-Гадны орнуудад компанийн эрсдлийн үнэлгээ гэж байдаг. Танайх энэ үнэлгээг хийх үү?

-Компанийн үйл ажиллагааны үнэлгээнд эрсдлийн үнэлгээ чу­халд тооцогдоно. Манайх энэ үнэл­гээг хийдэг.

-Эрсдлийн үнэлгээ гэж юу вэ. Компаниуд энэ үйлчилгээг авс­наар юу хожих вэ?

-Аливаа бизнес эрхлэхэд эрсд­лийг тооцож байж ашиг олно. Ямар хэмжээний ашиг олох нь учирч болох эрсдлийг хэрхэн даван туулахаас шалтгаална. Ашиг их байх тусам эрсдэл төдий чинээ их байх магадлалтай. Шинээр бизнес эрхлэгчид эрсдлээ хэр зөв тооц­соноос бизнесийн ашгаа тодор­хойлно. Бид үнэлгээний хүрээнд ийм хэмжээний ашиг олох юм бол энэ бизнест орж болно гэсэн зөв­лөгөө өгдөг.

-Та нараар эрсдлийн үнэлгээ хийлгээд амжилтад хүрсэн ком­паниуд байна уу?

-Олон байгаа. Бидний давуу тал нь зөвхөн сонгосон бизнест үнэл­гээ хийж, зөвлөгөө өгөөд зог­сох­гүй. Хэн ч хийгээгүй бизнес, боломжтой салбарын орон зайг санал болго­дог.

-Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийнхэн хэр ялгаатай харагдаж байна? 

-Үнэлгээчид их өөнтөгч харцтай болчихдог. Ашгийг нэмэгдүүлэх ямар боломж байгааг байнга хай­даг. Энэ нь алдаатай үйлдэл бол­гонд шүүмжлэлтэй ханддаг бол­годог. Улсын үйлдвэрийн газрууд хэцүү л дээ. Орон тоо хэмнэх, зардал бууруулах, өндөр үр ашиг­тай менежмэнт нэвтрүүлэх тал дээр үнэхээр сул. Ихэнх том мөнгө төрийн мэдлийн компаниудаар урсаж байгаа. Гэтэл "Энер­жи ре­сурс" компаниар жишээ авахад тэр их мөнгөөр юу ч хийж болдог нь ойлгомжтой байгаа шүү дээ.

"АНОД"-ЫН ХУВЬЦАА ЯВЦГҮЙ ГЭД­ГИЙГ МЭДЭЖ БАЙСАН

-Хэр олон хувьцаа үнэлсэн бэ?

-Анх ягаан, цэнхэр тасал­ба­раар хувьчилсан компаниудын хувьцааг бүгдийг зуун төгрөгөөр үнэлж зах зээлд гаргасан. Аж ахуйн нэгжүү­дийн хөрөнгийг балансын үнээр нэгтгээд, түүнийгээ зуун төгрөгийн хувьцаанд шилжүүлэх хэлбэрээр компаниудыг үнэлсэн. Туршлага, мэдлэг ч бага байсан. Гэтэл хувьч­лалын дараа энэ арга нь явцгүй болох нь тодорхой бол­сон. Хөрөн­гийг өөр хэлбэрээр үнэлэх шаард­лагатай болсон. Хөрөнгө болон компанийн үнэл­гээний шинэ арга нэвтэрсэн. Энэ үеэс эхлээд ихэнх хувьцаат ком­пани, төрийн өмчийн үнэлгээг манайхан хийсэн.

-"Зоос", "Анод" банкуудад хувьцаа гаргахад оролцсон уу?

-Оролцоогүй.

-Тухайн үедээ сонирхож бай­сан уу?

-Сонирхолгүй яахав. "Зоос" банкны хувьд бид хөрөнгийн үнэл­гээг хийж байсан. Харин хувьцаа үнэлэхэд оролцоогүй. Гэхдээ хувь­цааны үнийг боломжийн гэж үзэж байсан. Харин "Анод" банкны хувьцааны хувьд боломжгүй гэж мэдэж байсан.

-Анхааруулах боломж бай­гаа­гүй юу?

-Байгаагүй. "Анод"-ын хувьцаа маш хурдан яваад өнгөрсөн.

-МХБ-ээр зарагдаж байгаа дотоодын компаниудын хувь­цааны үнэ бодит байж чадах уу?

-Бодит гэхэд хэцүү. Маш хямд байдаг юм.

-Яагаад?

-Хувьцаат компаниудын засаг­лал нь нууц, тайлангаа худлаа гаргана, захирал нь өмч захиран зарцуулах эрхээ ашиглаад арай илүү цохино, ноогдол ашиг бага хуваах гэх мэт юм их байдаг. Зөвхөн ХК биш, ХХК нь ч дээр ч бас ийм үзэгдэл их байгаа. Захирлын сууд­лыг авсан тал нөгөө хувь ний­лүүлэгчдэдээ бага хүртээдэг жишиг бий. Тэгээд ашиг бага хүртэхээр хэн ч үнэ хүргэж хувьцаа авахгүй л дээ.

-Монголд хувьцаа ашиггүй гэсэн үг үү?

-Үгүй. Би хүмүүст зөвлөгөө өгөхдөө "Компанийн хөрөнгийг худалдаж авахдаа хувьцаагаар нь худалдаж ав. Тэгвэл тухайн ком­панийн хөрөнгийг тав дахин хямд худалдаж авах боломжтой" гэдэг.

-Анхны хувьцаат компаниуд яагаад иргэдэд ашгаа өгсөнгүй вэ?

-Ягаан, цэнхэр тасалбараар авсан хувьцаа нь тухайн үйлдвэ­рийн нэг хэсэг гэдгийг иргэд ойл­гоогүй. Мөн үнэгүй авсан болохоор нэг их анхаарал тавихгүй байсаар хяналт тавих хугацаа алдсан. Манайхан саяхан ганц нэг компани өндөр ашиг хуваарилсан, "Таван толгой"-н хувьцааг иргэдэд тараах сургаар л 20 жилийн өмнө авсан хувьцаандаа анхаарал тавьж эхэл­сэн.

-Компаниудыг Монголын баял­­гаар гадны биржүүдээс мөнгө босгож байна гэсэн шүүмж­лэл их гарч байна.

-Уг нь тэр гадаадын бирж дээр зарагдаж байгаа Монгол компа­нийн хувьцааг авах боломж байгаа. Мэдээллийн, төлбөрийн систем боловсронгуй, хялбархан болсон өнөө цагт аль ч компанийн хувь­цааг бид авах боломжтой.

-"Таван толгой"-н хувьцаа ямар үнэтэй байх бол?

-"Ухаа худаг" 400 сая тонн нүүрсний нөөцтэй гэж зарласан. Тэд нөөцийнхөө 20 хувьд хувьцаа гаргаад 700 сая ам.доллар босго­сон. "Таван толгой"-н орд 6.5 тэр­бум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. "Ухаа худаг"-ийн нэг тонн нүүрс хөрсөн дороо байхдаа 10 ам.дол­лараар үнэлэгдсэн гэж тооцвол "Таван толгой" 65 тэрбум ам.дол­ларт хүрнэ. Эхний ээлжийн хувьцаа 30 тэрбум ам.доллар болно шүү. Тэгэхээр 15 тэрбум хувьцааны нэг бүрийн үнэ хоёр ам.долларт хүрэх боломжтой

-Тэгвэл бид ноогдол ашиг аваад л "хэвтээд" байх нь ээ.

-Яг ч тийм биш. Хувьцаанаас хоёр хэлбэрээр ашиг олж болно. Ноогдол ашиг хүртэж болно. Гэх­дээ компани өндөр ашигтай байж, ноогдол ашиг ахиухан хуваарил­сан тохиолдолд. Зарим тохиол­долд бага, түүгээр ч зогсохгүй ху­ваа­рилахгүй байж ч болно. Өөр нэг ашиг хүртэх арга нь хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олж болно. Компани үйл ажиллагаагаа өргө­жүүлээд ирээдүйд өндөр ашиг олох нь тодорхой болмогц хувь­цааны үнэ өснө. Энэ үед хямдхан авсан хувьцаагаа өндөр үнээр зарах хэлбэрээр ашиг олж болно.

-Хувьцаа эзэмшигч бүр байн­гын ашиг хүртэж чадах уу?

- Барууны компаниудыг хараад байхад стратегийн хөрөнгө оруу­лагч нар голлон ашгаа хүртээд жижиг хувьцаа эзэмшигчид үнийн зөрүүн дээр тоглоод ашиг хүртээд байгаа.

-Манай хөрөнгийн биржээр хувьцаа гаргаад, тэр нь зараг­даад, хувьцаа эзэмшигч ашиг олох боломж байна уу?

-Сүүлийн үед гарсан хувь­цаа­ны ихэнхийг манайх үнэлсэн. Гэх­дээ бидний хувьцааг нь үнэлсэн нэг ч компани эрсдэлд ороогүй. Ер нь бол биржээр хувьцаа зарагдах боломжтой. Гэхдээ хууль эрх зүй, менежмэнтийн хувьд эргэж харах юм бий.



МОНГОЛЫН МӨНГӨНИЙ ИХЭНХ НЬ ТӨРД БАЙГАА



-Хуулиар Монголд үйл ажил­лагаа явуулж байгаа хувьцаат компаниуд арван хувиа МХБ-ээр арилжина гэдэг.

-Энэ заалт хэрэгжихгүй байгаа юм.

-Сүүлийн үед хувьцаа гарах нь багасчих шиг боллоо.

-Сүүлийн гурван жил бараг гараагүй гэж болно.

-Яагаад?

-Санхүүгийн зохицуулах хороо төслийн хөрөнгийн 80 хувийг бос­го­­чихоод хувьцаа гаргах зөв­шөө­рөл олгох тухай журам гаргасан.

-Тэгвэл хувьцаа гаргах ямар шаардлага байна?

-Тэгээд л хувьцаат компани гарахгүй байгаа байхгүй юу.

-Монголын үйлдвэрлэл, үйл­чил­гээний хэдэн хувь нь төрд, гадныханд, хувийн хэвшилд байгаа бол?

-Мэдээлэл хаалттай болохоор яс тоо хэлэх боломжгүй. Гэхдээ том мөнгөний урсгал нь төрд байгаа. Мөнгө хийх гээд өдөржин бужиг­наад байгаа нийгмийн ихэнхэд нийт мөнгөний багахан хэсэг ноог­дож байна.

-Монголын нийт баялгийг үнэлж үзсэн үү?

-Ер нь бол сонирхолтой сэдэв л дээ. Цаашид бодох л хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой”-н ашиглалтыг шуурхайлахыг шаардав

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж УИХ-ын 39 дүгээр тогтоол бодитой хэрэгжихгүй байгаа тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тус компанийн үйл ажиллагаанд улстөрчдийн оролцоо хэтэрхий их байгаа нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бизнесийн зарчмаар ажиллах нөхцөл боломжийг хааж байна гэсэн юм. 

“Эрдэнэс Тавантолгой” компани хэдийгээр байгуулагдсан ч өөрийн гэсэн өмчгүй, өмчгүй учраас үнэлгээгүй компани болчихоод байгааг тэрбээр хэлсэн юм. Учир нь, тус компанийн олборлолт явуулах Тавантолгойн бүлэг ордын лиценз “Эрдэнэс Монгол” компаниас шилжиж ирээгүй өдий хүрсэн гэнэ. Харин ч уг лицензийг гартаа авах гэсэн улс төр, бизнесийн бүлэглэл нууц хуйвалдаан ч хийж байхыг үгүйсгээгүй юм. 

Түүнчлэн УИХ-ын 39 дүгээр тогтоолын зарим заалтыг өөрчлөх тухай хэсэг бүлэг бизнесийнхэн ярьж байгааг дуулгасан юм. Тус тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийж, гадаад, дотоодын хөрөнгийн зах дээр 30 хувийг арилжаалж, 10 хувийг ард иргэдэд, 10 хувийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр худалдах заалтад өөрчлөлт оруулах тухай сэм яригдаж эхэлсэн гэнэ. Түүнчлэн “Эрдэнэс МГЛ” компанийн нэр дээрх Тавантолгойн бүлэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компани руу шилжихгүй байгаа нь уг компанийн ажилд нэлээд чөдөр тушаа болж байгаа гэж Ж.Батзандан хэлж байв. Энэ үеэр түүнээс олон улсын хэмжээнд зарласан тендерүүдийн сонгон шалгаруулалтын явц ямар байгааг тодруулахад,
-“Эрдэнэс Тавантолгой”-н ажлыг эхлүүлэхгүй байна. Оператор болон Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахыг огт хүсэхгүй байна. Эдгээр сонгон шалгаруулалтад ТУЗ-ийн гишүүд байдаггүй болохоор асуудал аль төвшинд очиж гацчихаад байгааг мэдэхгүй нь. Би байнга л асуудаг, хариуд нь маргааш, энэ сард, ирэх сард гэсэн хариулт ирдэг. 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн лиценз “Эрдэнэс МГЛ” компаниас шилжиж ирэхгүй байгаа нь уг ордыг ашиглах ажлыг удаашруулж буй гол шалтгаан гэнэ. Оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт үнэлгээний хороо шийд гаргахыг огт хүсэхгүй байгаа нь ажил явахгүй байх удаах шалтгаан болж байна гэсэн юм. УИХ-ын гишүүд иргэн бүрт сар бүр тарааж буй 21 000 төгрөгийн нийт зардал болох 333 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргахыг үүрэгдсэн гэнэ. Тиймээс уг компани мөнгө зээлэх тухай ярих болж. Энэ нь тухайн компанийг өрөнд оруулж буй хэрэг бөгөөд хэрвээ өр тавьж энэ мөнгийг гаргаж өгвөл компани олон улсын хөрөнгийн захаас хөрөнгө босгох боломжгүйд хүрэх гэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын гишүүдэд шаардах бичиг хүргүүлснээ танилцуулав. Шаардах бичигт, төслийг хэрэгжүүлэх багийн удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн удирдлагыг “Эрдэнэс Монгол” компаниас салгах зэрэг асуудлыг хөндсөн байна. Энэхүү шаардлагыг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хүлээж авахгүй, асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол ТУЗ-ийн хараат бус гишүүнээс татгалзаж тэмцлийн хэлбэрт шилжинэ гэв. 

Ж.Батзандан: Есдүгээр сарын 1-н гэхэд "Эрдэнэс Таван Толгой"-н асуудлыг шийдэхгүй бол хатуу тэмцэнэ

Ж.Батзандан: Есдүгээр сарын 1-н гэхэд
Өнөөдөр "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн ТУЗ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийлгэж, энэхүү төслийн хэрэгжилт маш удаашралтай, улс төрөөс болон төрийн хүнд суртлаас шууд хамааралтайгаар гацаанд орж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжсэн талаар мэдээллээ. Тэрээр:

-УИХ-ын 39-р тогтоолын 1-р зүйлд заасан ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-д хуваахгүйгээр шилжүүлэх асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсоор байна. Иймээс “Эрдэнэс Таван толгой” ХК нь тодорхой өмч хөрөнгөгүй, албан ёсны үнэлгээгүй, ард түмэнд олгож буй хувьцаа нь эрх зүйн болон өмчийн ямарч баталгаагүй болж хувирлаа. Мөн оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа мөн л тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлэгдэхгүй байгаа нь Эрдэнэс Таван Толгой төслийг өдрөөс өдөрт үнэгүйдүүлж улам гацааж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгох нийт хувьцааны 10 хувь ч өнөөдөр улс төрийн шалтгаанаар тодорхойгүй болж эхэллээ хэмээсэн юм.

Үүний зэрэгцээ Ж.Батзандан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд төслийн үйл ажиллагааг яаравчлуулах утга бүхий шаардлага хүргүүлж байгаа ажээ.

Түүний хэлж буйгаар төслийг удаашруулж буй гол буруутан нь Засгийн газрын ажлын хэсэг гэх нэр бүхий сайд нараас бүрдсэн улс төрийн бүлэглэл болон “Эрдэнэс МГЛ” компани нь “Эрдэнэс Таван толгой” компанитайгаа хутгалдчихсан явдал гэлээ. Хоёр компани атлаа нэг захирал, нэг ТУЗ-ын дарга, давхардсан ТУЗ-ын гишүүдтэй ажээ. Энэ зохион байгуулалт, удирдлагын алдаатай бүтэц нь Эрдэнэс таван толгой төслийг дампууруулахад хүргэж байна гэсэн юм. Одоогоор “Эрдэнэс МГЛ” компанийн гvйцэтгэх захирал, “Эрдэнэс таван толгой” компанийн гvйцэтгэх захирлын vvрэг гvйцэтгэгч нь Б.Энэбиш гэх хүн байгаа билээ.

Мөн улс төрийн намуудын сонгуулийн амлалт болох хүний хөгжлийн сангийн 330 тэрбум төгрөгийг шинээр байгуулагдсан, дөнгөж хөлд орж буй “Эрдэнэс таван толгой” компаниас гаргуулахаар шахаж буй гэлээ. Иргэдэд 21 мянган төгрөг тараахаар тус компаниас шаардаж буй энэ мөнгө нь  төслийг дампууруулахад хүргэж мэдэхээр болж байгаа тул энэхүү алсын хараагүй, эдийн засгийн ямарч үндэслэлгүй шийдвэрүүдээ эргэн харахыг хүсье гэсэн юм.

Ж.Батзандан “Би 2011 оны нэгдүгээр сард энэ компанийн ТУЗ-ын гишүүнээр сонгогдсон. ТУЗ-ын хурал дээр энэ уурхай, төсөл хэзээ хэрэгжиж эхлэх вэ, Монголчууд хэзээнээс ашиг хүртэж эхлэх вэ гэж нэг л асуулт асуусан. Надад дөрөвдүгээр сараас эхлэнэ гэж хариулсан. Энэ нь долдугаар сар, наймдугаар сар болж хойшилж байна. Наймдугаар сар хүртэл харъя гэж бодож байна. Хэрвээ есдүгээр сарын 1-н гэхэд энэ төсөл эхлэхгүй бол, ард түмэнд очих хувьцааны үнээ тодорхой болгохгүй бол, засгийн газар УИХ өөрсдийн гаргасан увайгүй шийдвэрээ өөрчлөхгүй бол би ТУЗ-ын хараат бус гишүүнээс татгалзаж, улс төрийн аргаар улс төрчдийн эсрэг тэмцэнэ гэдгээ хатуу мэдэгдэж байна” хэмээлээ.

Тавантолгойн чагт АИ-92


“Байна уу, Д.Зоригт сайд уу. Би “Роснефть”-ийн ерөнхийлөгч Эдуард Ху­дайнатов байна. Бид­ний тавьсан болзлыг бие­лүүлэхгүй бол нефтийн цоргоо хаалаа шүү. Сайхан мэдээрэй!”. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг Америкаас ирмэгц оросууд ингэж сүрдүүлэв. Кремлийн ноёд үнэхээр нэхэл хатуутай байна. Тэд “Монгол бол Оросын колони орон” гэдгийг их гүрнүүдэд харуулахыг эрмэлзэж, гурван жилийн өмнө Монголын улстөрчдөд бичсэн “захидал”-аа дахин ирүүллээ. Мэдээж хэрэг, буцах хаягтай энэхүү “захи­дал”-ыг хүлээж авах ёстой эзэн нь Ц.Элбэгдорж. Гэвч оросууд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод сануулга өгсөн мэт дүр үзүүлж, дипломат арга хэрэглэв. Яг л С.Баярыг бойкотолж байсан шиг…

2009 он. Ерөнхий сайд асан С.Баяр “Роснефть”-ийн эрх ашгийг бодолцож, ахан дүүсийн ёсоо эрхэмлэхийг УИХ-ын гишүүдэд анхаа­руулав. Тэрбээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэгэн төлөөлөл биш, харин Крем­ийн бие төлөөлөгчийн дү­рээр чуулганы танхимд морилохдоо ийм утгатай үг хэлж байсан юм. “Монголд шатахуун түгээх 100 станц байгуулах тухай оросуудын хүсэлтийг хүлээн авахгүй бол байдал бишдэнэ шүү” гэж. С.Баяр бачимдаж, ад­гуу шаардлага тавьсан нь ч учиртай. Түүнийг УИХ-д тулгалт хийхийн өм­нөхөн “Роснефть”-ийнхэн Үйлдвэр, худалдааны сайд асан Х.Наранхүүд “Бидэнд шатахуун түгээх 100 станц барих зөвшөөрөл олговол танай улсад экспортолдог нефтийнхээ үнийг хөнгөлж болох л юм” гэсэн утгатай захидал ирүүлж байсан билээ. Харин Ерөнхий сайд асан С.Баяр “Роснефть” ком­пани Монголд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлж бай­гаагаасаа болж, 4.8 сая ам.дол­ларын алдагдалд орчихоод байна” хэмээн учирласан ч УИХ-ын олонхи гишүүн дэмжээгүй юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд С.Бая­раас тэс өөр хүн. ОХУ-ын Ерөн­хий сайд В.Путин түүнтэй андын харилцаа тогтоох гэж хэд, хэдэн удаа оролдсон ч амжилтгүй болж байсан. Ха­лимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновыг Улаан­баа­­тар руу үе, үе илгээн Ц.Эл­­бэгдоржтой ойртож дот­­­носохыг даалгасан ч бү­тэл­­тэй болоогүй юм. Харин Мон­голд шатахууны хомсдол нүүр­лэхийн цагт

Энэ үеэр В.Путин “Роснефть” компанийн нөөцөөс шатахуун нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Засгийн газрын орлогч дарга И.Сечин нарт үүрэг болгосон ч оросууд цааргалсан хэвээр байна. Учир нь тэдний сонирхлыг Ц.Элбэгдорж, В.Путин нарын түншлэлээс илүү Тавантолгой татаж байгаа юм. Хятадын эрх баригчид Ерөнхий сайд С.Батболдод “Шинхуа” группийг санал болгож, Цагаан ордныхон “Пибоди энержи”-г голлон тоглогчоор шалгаруулахгүй бол гуравдагч хөршийн харилцаагаа эргэн харах болно шүү” хэмээн Ерөнхийлөгчид анхааруулсаар байхад Кремлийн ноёд тайван сууж чадна гэж үү. Тавантолгойд хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулах гурав дахь шатны хэлэлцээр өнөө, маргаашгүй эхлэх гэж байхад тэд Монголын эдийн засгийг “багалзуурдах” нь аргагүй. Нөхцөл байдал ийм байхад АИ-92 шатахуунаар Тавантолгойн чагт хийхээ ч мэдэлгүй дээ. Монголчууд Оросын дуу хоолойг сонсож, өмнийн говьд өөрсдөд нь зориулсан хүлээн авалт хийтэл тэд харамч дүр эсгэсэн хэвээр байх биз.   

Оросууд монголчуудыг хардаж байна. Тэр тусмаа Ц.Элбэгдоржийг Б.Обаматай уулзах үеэр бүр ч их бухимдацгаав. Төрийн тэргүүн Кремлийнхний хүсэл ёсоор Казахстаны нийслэл Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох ёстой байлаа. Гэвч мань эр Вашингтоныг зорьсон нь хойд хөршийнхний төлөвлөгөөг нураав. “Роснефть”-ийнхэн монголчуудыг бойкотлох зуур Ц.Элбэгдорж Кремлийнхнийг царайчлан очиж, Астанад “Стан”-уудынх нь удирдагчидтай мөр зэрэгцэн зогссон бол тэдний хүсэл биелэх байлаа. Харамсалтай нь Ц.Элбэгдорж урхинд нь орсонгүй.

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил тус байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ташкентийг зорихын өмнөхөн Оросын хэвлэлүүд түүнийг гол сэдвээрээ сонгож байсан юм. Тэд “Монгол бол ОХУ, БНХАУ-ын дунд оршдог өргөн уудам газар нутагтай орон. Тиймээс тус улсын гадаад бодлого тун тодорхой. Тухайн үед ЗХУ, Хятадын харилцаа таагүй болох үед монголчууд энэ хоёр орны аль нэгийг сонгоход бэлэн байсан. Гэвч өдгөө аль, алинтай нь түншилчихлээ” гэсэн утга бүхий суртал ухуулга явуулж байлаа. Тэр ч атугай “Улс орнуудын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал адилхан байдаг ч монголчууд илүү нухацтай ханддаг. Тэд Америк, Японтой харилцаагаа улам өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Зарим баримт бичгээс харахад, дээрх орнууд Монгол Улсын гуравдагч хөрш болжээ. Харин жагсаалтын ард Орос, Хятад бичигдэх нь. Хачирхалтай нь Ерөнхийлөгч асан Жорж Буш Иракт цэргийн ажиллагаа явуулахад монгол цэргүүд оролцсон” хэмээн бичиж байжээ. Ц.Элбэгдорж Кремлийнхний урилгыг сая хүлээн аваагүй нь тэднийг бүр уурлуулж орхилоо. Ерөнхийлөгч Д.Медведев Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож, тус байгууллагыг Хятадаар удирдуулахыг дэмжсэн нь ч санаандгүй хэрэг биш. Учир нь өмнөд хөрш бол Монголын эдийн засгийн томоохон “цорго” юм. 

Оросуудын хүслийг биелүүлэлгүй Б.Обаматай сүжирсэн Ц.Элбэгдорж өдгөө Украйнд айлчилж байна. Ийм тохиолдолд оросууд чухам ямар хандлага гаргана гэж. Тус улсын Засгийн газар байгалийн хий болон эрчим хүчний үнийн талаар оросуудтай тохиролцож чадаагүй л байгаа. Ерөнхий сайд асан Ю.Тимошенко 2009 онд В.Путинтэй уулзаж, “Газпром”-ын түлшийг Украйны “Нафтогаз” компанид зуучлагчгүйгээр ний­лүүлэхээр тохиролцож байв. Гэвч тэрбээр “Төслийн мөнгийг хувьдаа завшсан” гэх үндэслэлээр шүүхийн хаалга татаж, украйнчууд оросуудад дарамтлуулсан хэвээр үлдлээ. Орос, Украйны хооронд байгалийн хий нийлүүлэлтээс үүдэлтэй хямрал нүүрлэсэн энэ мөчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын төрийн тэргүүн В.Януковичтой гар барин уулзаж байна. Харин Тавантолгойг өөрсдийн болгох амбицдаа хөт­лөгдсөн оросууд Монголд колони орон мэт хандаж, Ерөнхийлөгчийн институцийг нь “хакердах”-ыг завдлаа. Гэвч Д.Зоригтод хаяглаж, өөрт нь хандаж бичсэн “захидал”-ыг Ц.Элбэгдорж уншсан болов уу.

Тавантолгой гэж

“Нүүрс нь одоогоос 1 саяас 400 сая жилийн өмнө байсан ургамлын чулуужсан үлдэгдэл юм…Нүүрсийг нүүрс төрөгчийн агууламжаар нь дөрөв ангилдаг юм байна. Энэ нь чулуун нүүрс, битүм нүүрс, хагас битүм нүүрс, хүрэн нүүрс. 82-87 хувийн нүүрстөрөгчийн агууламжтай битүм нүүрснээс кокс гаргаж авна. Үүнийг бас коксжих нүүрс ч гэнэ. Кокс гэдэг нь гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг боловсруулсан түлш. Маш их дулаан ялгадаг. Үүнийг битүм нүүрсийг агааргүй орчинд шатаан гаргаж авна. Байгаль орчинд маш хортой технологи гэх, учир нь энэ процесст хүхэр их хэмжээгээр ялгаран дэгддэг, тэр нь хур тундастай эргэж буудаг аж”. (Баабар“Таван толгой” нийтлэлээс)

“Багабанди” үг
Оюутолгой, Тавантолгой-энэ бол Эзэн хаан, эцэг өвгөдийн минь ариун цусаараа “тамгалсан” ариун дагшин газар, асар их баялаг, асар их мөнгө...
Таван толгойн галт тэрэг зогсоолдоо зогсож байна. “Маршрут” нь тодорхой болсон хэдий ч “машид сайн шалгах”, магадгүй бүр зогсоох эрх Монголын ард түмэнд бий. Хэрэвзээ буруу замаар “нүүрс”-ээ тээвэл буцахдаа шороо тээнэ.
Нэн ялангуяа эх оронч бус, “гарал үүслийн гэрчилгээгүй” зарим нөхөд, улс төр бизнесийн бүлэглэлүүд гаарч байгаа энэ үед Монголын ард түмэн бид Тавантолгойн асуудалд тун болгоомжтой хандах хэрэгтэй юм. Уул уурхайн баялгийг хувьцаа хэлбэрээр ард түмэнд тараах нэрийдлээр цаана нь хичнээн хэмжээний баялгийг хулгайлахаар санаархаж, тооцоолж байгаа бол...
Монголчууд бид мэдэхгүйгээсээ, мэдээлэлгүйгээс, мэдэхгүй байж мэддэг юм шиг царайлдагаас, хальт хульт мэддэгээ хаа хамаагүй дэвэргэдгээс болж алдаж байна. Оюутолгой, Тавантолгой нь Монгол хүн бүрийн ирээдүй, хувь заяатай холбоотой асуудал. Үүний тул П.Очирбат гуайн Таван толгой: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш.УБ. 2006 номын баримт мэдээлэл болон бусад хэвлэл, вэб сайтын материалыг харьцуулан үзэж өөрийн санал бодлоо үгүүлье. Дашрамд хэлэхэд, Оюутолгой, Тавантолгой талаар сонирхож буй хүн Очирбат гуайн энэ хоёр номыг ер нь нэг харчихад гэмгүй дээ.
“Гологдсон” Тавантолгой
Уг ордыг Хуучнаар Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Их Шанхай уулын ойролцоо Өгөөмөр уулын баруун хойд үзүүрт, Цэций уулын ард байдаг таван жижиг толгодын нэрээр “Тавантолгой” хэмээжээ.
Эртнээс энэ орчмын нүүрсний ил цухуйсан хэсгийг малтаж хэрэглэж байсан баримт байдгаас үзвэл уг ордыг нээсэн анхны“геологчид” нь Монголчууд (нутгийн иргэд) бидний өвөг дээдэс юм гэдэг нь маргаангүй.
Харин 1930-аад оны үеэс нутгийн ард иргэд гар аргаар олборлож, түлээ түлшиндээ хэрэглэх нь ихэссэн тул 1936 оноос аймаг сум хамгаалалтанд авч, 1940 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Үйлдвэр хоршооллын артельд (Тухайн үеийн Монголын Үйлдвэрлэл Хоршоолллын Төв зөвлөлийн харъяанд) Тавантолгойн чулуун нүүрсийг олборлох, борлуулах эрхийг өгчээ.
1966 оны 4-р сарын 18-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124-р тогтоол гарч тус ордыг үйлдвэрийн аргаар ашиглахаар Аж Үйлдвэрийн яаманд шилжүүлж, улмаар Дундговь аймгийн Цагаан Овоогийн уурхайн харъяа цөөн хүнтэй хэсэг байгуулан ажиллуулж эхэлжээ.
1976 он хүртэл Тавантолгойнүүрсний уурхай зөвхөн орон нутгийн хэрэгццэнд зориулж жилд 20 орчим мянган тонн нүүрс олборлож борлуулж байв. Гэтэл 1977 оноос Төвийн бүсийн нүүрсний хэрэгцээ эрс нэмэгдэж, Налайх, Шарын голын уурхайн хүч чадал хэрэгцээг хангах боломжгүй болох үед Тавантолгойн уурхайд өргөтгөл хийж, техникийн хүч чадлыг нэмэгдүүлж, Чойрт нүүрс ачих цэг байгуулснаас хойш жилд 120 тонн нүүрс олборлож төв рүү вагоноор тээвэрлэх болжээ.
Мөн Тавантолгойн уурхайн нүүрснй гаралтыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч удаа дараалан өргөтгөл шинэтгэл хийж байсан боловч үлэмж их нөөцтэй энэ ордыг эх орныхоо эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр орулах их хүч чадалтай уулын баяжуулах комбинат, кокс химийн үйлдвэр ийн иж бүрэн цогцолборийг барих зорилтыг (Монгол улс дангаараа) өөрийн хүч хөрөнгөөр хийх боломжгүй байсан (П.Очират.Тавантолгой. 10-р тал) тул 1971 оноос тухайн үеийн Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн (ЭЗХТЗ) гишүүн орнуудад хамтран ажиллах санал байнга тавьсаар ирсэн боловч БНАСАУ-аас бусад улс орнууд: Тухайлбал: ЗСБНХУ (ОХУ), БНБУ (Болгар), БНУУ (Унгар), БНСЧУ (Чехословак), БНАГУ (Герман), БНПУ (Польш), БНСРУ (Румын) Тавантолгойн төсөлд оролцох сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ.
1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д айлчлахдаа ерөнхийлөгч Б.Н.Ельцинд, 1994 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пенийг Монгол улсад айлчлахад нь Тавантолгой коксжих нүүрсний ордыг хамтран эзэмших, ашиглах талаар тус тус санал тавьсан боловч бас л таатай хариу сонсоогүй аж.
Гэсэн хэдий ч ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын тусламжтайгаар хийсэн ажлуудыг дурдалгүй орхиж болохгүй. Үүнд: 1950-аад оны дундуур Тавантолгойд Монгол Зөвлөлт хамтарсан геологийн экспидец зураглал хийсэн, 1974-1975 онд Монгол Болгарын гидрогеологийн экспидецтэй хамтран эрэл үнэлгээний зарим ажил хийсэн. Мөн 1975 онд Болгарын Минпроектт институтэд коксжсон нүүрсний чанар, баяжуулалтын бүтээгдэхүүний балансыг хийлгэсэн, 1974 онд Тавантолгойн коксжих нүүрсний орд дээр коксхимийн үйлдвэр байгуулах боломжийн талар урьдчилсан судалгаа хийж, санал боловсруулах ажлыг Герман, Польш, Чехословакийн мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн... зэрэг болно.
Мөн энэ үед Тавантолгойн коксжих нүүрсний ордын олон хэсэгт 1953-1956, 1974-1988 оны хугацаанд хийсэн эрэл, үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлын дүнд тус ордыг 90 км квадрат талбайд тархсан 5 тэрбум тонн баялагтай (таамаг нөөц) гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаж байсан бол 1990 онд ОХУ-ын ГИПРОШАХТ институт уг орд нийтдээ 6,42 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс коксжих нүүрс 1,8 тэрбум буюу 28% үлдэх 4,6 тэрбум буюу 72% нь эрчим хүчний нүүрс байна гэсэн уг ордыг ашиглах урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ)-ийг боловсруулсан байна.
Харин 1999 онд Канадын “Норвест”компани Тавантолгойн ордод 3000 орчим хайгуулын цооног нэмж өрөмдөж, уг орд нь 3-54 м –ийн зузаан бүхий нүүрсний үндсэн давхаргаас бүрдэх ба нүүрсний геологийн нийт нөөц 6.4 тэрбум тонн болохыг баталгаажуулан тогтоосон байна.
Гэтэл сүүлийн үед Таван толгой орд 7.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн мэдээлэл тархах болсон нь Австралийн ЖОРК (ЖОРК -JORC нь Joint Ore Reserves Committee гэсэн үгсийн товчлол юм. Эрдэс баялгийн нөөцийг хамгийн сайн нарийвчлан тогтоох олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартчилал) аргачлалаар бодсонтой холбоотой аж.
“Голд орсон” Тавантолгой орд газар гэж...
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжмэгц, “хуучин” Таван толгой уурхайг Монгол улсын засгийн газрын өмч хувьчлалын комиссийн хурлын 1994 оны 12 дугаар сарын 05-ны 42 тоот тогтоолоор төрийн өмч давамгайлсан буюу 51 хувийг нь орон нутгийн өмч, 49 хувь нь хувийн өмчтэй Тавантолгой ХК болгожээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орон нутгийн өмчийг төлөөлж 5, хувьцаа эзэмшигч аж ахуй нэгж байгууллага, иргэдийг төлөөлж 4 гишүүн сонгогдон ажиллаж байна.
Одоо Тавантолгой ХК нь 130 гаруй ажилтантай, 11945А тусгай зөвшөөрөлтэй 80 гектар, 287А тусгай зөвшөөрөлтэй 89 гектар талбайд олборлолт явуулж байгаа бөгөөд 2007 онд анх удаа өөрсдийн хvчээр нэг сая тонн нvvрс экспортод гаргажээ.
1998 онд Австралийн “BHP billiton” компани Тавантолгойд (Орон нутгийн Таван толгой гэгдэх Тавантолгой ХК-ны талбайгаас бусад газар) хайгуул хийх лицензийг авсан хэдий ч тухайн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ бага байсан, дэд бүтцийн зардал их, компаний дотоод асуудал зэргээс шалтгаалаад лицензийг буцааж тушаасан байдаг.
Ийнхүү Тавантолгойн коксжих нүүрсний ордыг судлах, хайгуулын лиценз 1999 оны 1дүгээр сараас 1999 оны 10-р сар хүртэл улсын мэдэлд хадгалагдаж байгаад 1999 оны 10-р сард Монгол улсын “Майн Инфо” ХХК-д шилжжээ. Энэ тухай тус компаний захирал Д.Батсайхан: 1999 оны нэгдүгээр сарын 15-ны "Үндэсний эрх" сониноос Таван толгойн нүүрсний ордын хайгуулын лицензийг "Би Эйч Пи" компани буцаасан талаар АМХЭГ-ын Кадастрын албаны мэдээллийг олж үзсэн юм. Манай “Майн-Инфо” комлани уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр тодорхой мэдээллийн сантай болсон байсан юм. Ингээд бид уг ордын талаархи зарим материалыг үзээд лицензийг нь авахаар шийдэн холбогдох хууль, журмуудын дагуу өргөдөлөө гарган 1999 оны 10 дугаар сард хайгуулын лицензээ авсан. Энд ямар нэгэн ар өврийн хаалга, луйвраар авсан зүйл байхгүй, тэр үеийн Кадастрын албаны сонин дээр гарсан мэдээлэл дээр ч манайхыг авсан тухай мэдээлэл байж л байгаа...Бодит үнэн ердөө л энэ. Үнэн ийм атал уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй, ойлголтгүй хумүүс гэнэтхэн "эх орон"-чийн дүрд хувирцгааж, Таван толгойн ордоор дөрөөлж улс төрийн оноо авах зорилготой элдэв явуулга,улс төр хийгээд байгаад үнэхээр харамсдаг. Өнөөдрийн "эх орон"-чдын хэн нь ч гадаадын компанид гологдоод үлдсэн Таван толгойн ордод санаа тавиагүй шүү дээ.Тухайн уед энэ том ордын лицензийг үндэсний компани авч, өнөөдрийг хүртэл бүрэн бүтнээр нь хадгалаагүй бол энэ ордын хувь заяа хаашаа эргэх байсныг төсөөлөхөд бэрх. Энэ тухай бодоод нэг үзээрэй. (Зууны мэдээ сонины 2007 оны 6сарын 8)
...Товч түүх өгүүлье. Энэ лицензийг авснаас хойш би түнш хайж нэлээд олон компанийн хүмүүстэй уулзаж, тэдний саналыг сонсч байсан. Эдний дотор "Алтай трейдинг" компани байсан. Мэдээж би өмнө нь энэ хүнийг огт таньдаггүй байсан бөгөөд зөвхөн Чингис зочид буудлын эзэн гэж л мэдэж байлаа. Манай компанийн санхүүгийн боломж хомс байсан, гадаад түнш хайж томилолтоор явсаар нэлээд зардал гаргасан, лицензийн төлбөр өндөр зэрэг хүчин зүйл болон Су.Батболдын боловсрол, туршлагад итгээд түүний саналыг хүлээн авсан юм. Ингээд 2000 оны наймдугаар сард Су.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр гэдэг залуутай хамтран комлани байгуулж тэр шинэ компанид Таван-толгойн нүүрсний ордын хайгуулын лицензүүдийг шилжүүлсэн. Гэхдээ би Сү.Батболдоос ямар ч мөнгө аваагүй юм шүү. (Зууны мэдээ сонины 2007 оны 6сарын 8)
Ингэж Энержи ресурс консорциум үүсэх, Тавантолгой ордын хайгуулын лиценц тэдний гарт орох үндэс суурь тавигджээ. “Энержи ресурс-т багтдаг 14 компанийг 11 хүн эзэмшиж байна. Г.Батхүү, Т.Бадамжунай, Сү.Батболд, Ч.Ганзориг, Д.Идэвхтэн, П.Очирбат, Ж.Оджаргал, Ж.Оюунгэрэл, Ц.Цэнгэл, М.Энхсайхан,. Тэднээс Сү.Батболд, Батж.Батбаяр, Т.Бадамжунай нар тус бүр хоер компанийг эзэмшиж байгаа юм. (Х.Баттулга. Бодлууд. 49-р тал)
Сү.Батболд Үйлдвэр Худалдааны сайдын албаа БН-ын дарга Б.Жаргалсайханд шилжүүлсэний дараа буюу 2006 оны есдvгээр сарын 1-нд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын №7-4280 тоот тушаалаар “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшилд байгаа Ємнєговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой нэртэй 2138 гектар уурхайн талбай бvхий 11943А тоот ашигт малтмалын ашиглалтын лицензийн талбайгаас 101 гектар бvхий уурхайн талбайг “Дайцvки” ХХК-д шилжvvлжээ. Геологи уул уурхай, кадастрын албаны даргын 2006 оны есдvгээр сарын 1-ний єдрийн 891 дугаар шийдвэрээр ,энэхvv газрыг 30 жилээр эзэмших эрхийг Геологи, уул уурхай Кадастрын албаны дарга Т.Занашир зєвшєєрсєн байна. (2006.09.21 Монголын мэдээ) “Дайцүки” компанийн үүсгэн байгуулагч нь Базарсад овогтой Цогтсайхан, бас холбоо барих хүн гэж “Ханабуса сама” компанийн захирал Б.Пүрэвжаргал (2008 оны УИХ-ын сонгуульд БНН-аас нэр дэвшигч)-ын нэрийг дурдсан байна. (Эх сурвалж: www.iltod.mn) огт санамсаргүй хэрэг биш бөгөөд ийнхүү Тавантолгойд нэгэн шинэ “тоглогч” нэмэгдсэн нь энэ билээ.
Монголчуудыг 250 жил тэжээх баялаг болох Тавантолгойн орд нь 1998 оноос өмнө зөвхөн “Орон нутгийн” Тавантолгойд харъяа хамааралтай байсан бол 2006 он гэхэд “Энержи ресурс”, “Дайцүки” хэмээх шинэ “эзэд”-ийн мэдэлд оржээ.
Үүнийг мэдсэн Монгол эх орон, Монгол ард түмнийхээ ирээдүйн төлөө санаа тавьдаг Монголын шилдэг сэхээтнүүдийн тэмцэл их хурлын танхим, гудамж талбай, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хаа сайгүй хүчтэй өрнөсний эцэст, үнэнд гүйцэгдсэн УИХ 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтыг баталснаар “Тавантолгойн” эздэд нэг бодлын маш таагүй, нөгөө бодлын бүр ч таатай явдал тохиолдсон юм.
Таван толгойн лицензийг гаднынханд зарчихалгүй найман жил хадгалсныхаа төлөө гүтгүүлж явна, адлуулж явна гэсээр мань нөхөд: “Энержи ресурс” компаниас Тавантолгойн нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га, 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шартээг нэртэй 24532 га, Бортолгой нэртэй 12890 га, Бортээг-1 нэртэй 11954А бүхий тусгай зөвшөөрөлтэй 23461 га газрыг төрийн мэдэлд шилжүүлэхээр тохирсон байна. Түүнчлэн “Энержи ресурс” компанийн одоо эзэмшиж буй Ухаа худаг нэртэй 11952А тусгай зөвшөөрөл бүхий 2959 га булангийн цэгийн солбилцлуудыг шинэчлэн тогтоож, тус компанид үлдээхээр тохиролцсон байна. Энэхүү тохиролцооны үр дүнд төрийн мэдэлд нийт 68532 га талбай үлдэв.
“Энержи ресурс”-ийнханд үлдэх Ухаа худаг нэртэй шинэчилсэн талбайн дөрвөн хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс”-ийн эзэмшиж байгаа нийт талбай дахь эрчим хүч болон коксжих нүүрсний нөөцийн 93.6 хувь төрийн мэдэлд шилжинэ гэсэн үг... хэмээн тайлбарлаж буй ч “Төр Тавантолгой ордыг 100 хувь мэдэлдээ авна” хэмээн том дуугарсан Монгол Улсын ерөнхий сайд С.Баяртай “маш сайн” тохиролцоонд хүрч “Ухаа худаг”-ийг салгаж авч чадав. Хэл ам, хэрүүл уруул, хардалт сэрдэлттэй том талбай, олон га газраас “хууль ёсоор” Ухаа худгийг салгаж авах “Энержи ресурст” тэнгэрийн умдаг атгасантай адил хэрэг юм.
Одоо тавантолгой орд газарт дараах компаниуд лиценз эзэмшиж байна. Үүнд:
Компанийн нэр: Тусгай зөвшөөрлийн дугаар Гектар
1 Эрдэнэс МГЛ 11953А 12871
2 Эрдэнэс МГЛ 11954А 23479
3 Эрдэнэс МГЛ 11955А 24532
4 Эрдэнэс МГЛ 11956А 5603
5 Эрдэнэс МГЛ 11943А 2037
6 Таван Толгой ХК 11945А 80
7 Таван Толгой ХК 287А 89
8 Дайцүки ХХК 11977А 101
9 Энержи Ресурс ХХК 11952А 2962

НИЙТ 71754

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ард тїмнийхээ Таван Толгойг ард тїмэндээ өгье. Таван Толгойн нїїрсний уурхайг нийт хїн амдаа хуваая. Манай улсын хїн ам эх орондоо, хилийн гадаа байгаа хэн бїхнээ оруулбал ойролцоогоор 2,8 сая болно. Таван Толгойгоо 2,8 сая хїндээ хувааж өгье. Эзэн нь юмаа мэднэ, эрэг нь усаа хашина гэж Монголчууд ярьдаг. Эзэнд нь юмыг нь өгье.” (Эрдэнийн хувь.2006.12.12)
Ерөнхий сайд С.Батболд “Тавантолгойн орд газрын ашгийг бүх ард нийтэд хувьцаа хэлбэрээр тараана” , Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр: “Тавантолгой”-н орд газрыг 100 хувь буюу бүхэлд нь ард түмний өмчлөлд шилжүүлж, иргэн бүртээ тэгш хувааж эзэмшүүлэх хэрэгтэй хэмээн уриалцгааж байхыг харахад манай улстөрийн нам бүлэг, удирдагчид газрын хэвлий дэх баялгийг ард түмэндээ хүртээх гэдэгт ерөнхийдөө санал нэг байна.
Гэхдээ асуудлын гол нь Тавантолгой орд гэдэгт бид нийт хайгуулын 71754 га газрыг гэж ойлгох уу, эсвэл “Эрдэнэс МГЛ”-ийн мэдэлд буй талбайг хэлээд байна уу? гэдэг л байна.
Үнэндээ Өнөөгийн хамтарсан засгийн ашиг сонирхлын асар их зөрчилтэй нөхдүүд үүн дээр л “ажиллаж”, ард түмнийг “мангартуулахаар” аль хэдийнээс ханцуй шамлан дайрч байна.
Зүй нь, монголын ард түмэн “Тавантолгой” ХК, “Дайсүки” ХХК, “Энержи ресурс” консорциумын талбайгаас ч ашиг хүртэх эрхтэй ба анхнаасаа “орон нутгийн” Тавантолгой хувьчлал, Дайсүки, Энержи ресурсийн лицензийн асуудлыг эргэн харах байсан төдийгүй үндэсний компаниудад ижил гараа, ижил нөхцөл өгөх ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл, “Монгол 999” –д багтаж байгаа үндэсний компани ч, МCS, Петровис,Шунхлай, Ажнай, Ээрмэл...зэрэг компанид ч яг ижил нөхцөл олгоно гэсэн үг.
“Орон нутгийн “жижиг” Тавантолгой бол “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд байгаа төрийн өмчит Тавантолгойн бүлэг орд газрын талбайгаас 200 дахин, Ухаа худаг буюу “Энержи ресурс-ийнхээс 20 дахин бага талбайтай. Гэтэл өчүүхэн жижиг 160 гаруйхан га талбайтай манай уурхай дээр улс төрийн өнгө аястай хандлагууд их гардагт би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг” гэж нэгэн эрхэм айлджээ. Уул нь бизнес хүн өөрийн мөнгөө энэ 100 сая, энэ 50 сая, энэ 3 сая. Энэ 3сая өчүүхэн бага юм чинь хаячихая гэдэггүй дээ.
“Энержи ресурс”-компаний гүйцэтгэх захирал Г. Батцэнгэлээс нэгэн сэтгүүлч, Тавантолгойг ашиглах асуудал яригдаж байна. Танай компани энэ орд газарт хөрөнгө оруулагчаар оролцох уу? хэмээн асуухад:
-Энэ талаархи мэдээллийг хэвлэлээс л авч байна. Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын компаниудын нэр нийтэд зарлагдсан, тодорхой байгаа. Энд “Энержи Ресурс” компанийн нэр байхгүй, бид оролцохгүй...гэжээ. Асуулт нь асуулт, хариулт нь ч хариулт юм даа. Үнэндээ Ухаа худаг бол Тавантолгойн өрөм шүү дээ.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 07 сарын 07 өдрийн 39 дугаар тогтоолын хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын ерөнхий сайд Сү.Батболд “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулах тухай 2010 оны 10 сарын 20 –ны 272 тоот захирамж гарав. Уг захирамжийн гол агуулга нь: “Эрдэнэс МГЛ” ХК-ний охин компани болох “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулах, мөн компаний хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах буюу IPO хийх замаар хөрөнгө босгох... юм.
Үүнээс хойш төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах, зөвлөгөө өгөх нээлттэй сонгон шалгаруулалтад 16 банк саналаа ирүүлснээс АНУ-ын “Голдан сакс”, Германы “Доиче Банк” шалгарсан, хувьцааг борлуулах, зуучлах нэгжээр Францын “Би Эн Пи Перибас”, Австралийн “Макваэри” ажиллахаар эхний ээлжинд тодорлоо л гэнэ. Тавантолгойн хувьцаагаа Лондон, Хонконг, Торонтогийн хөрөнгийн биржийн аль нэгэнд нь арилжаална л гэнэ. Хамтарсан Засгийн газар Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гаргалаа л гэнэ. Нарийвчилсан тоогоор өнөөдөр манай улсад хоёр сая 796 мянга 341 иргэн байгаа бөгөөд 1,5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдож байна л гэнэ. Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт15 компани материалаа ирүүлснээс хоёр дахь шатанд зургаан компани санхүүгийн хэлэлцээр хийхээр болсон л гэнэ.
Нэг бодлын тоймгүй их ажил өрнөөд байгаа ч юм шиг нөгөө бодлын дэндүү удаан, дэндүү “үлгэрийн” байна.
2008 оны сонгуулиар хоёр нам Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруул¬на гэж амласан. Уул уурхайгаа хөдөл¬гөөнд оруулж 2.7 сая иргэд¬дээ хувь, хишиг өгөхөөр ярьсан. Хам¬тарсан засаг байгуулсан гол утга учир энд л байсан. Уг нь энэ хоёр ордын ашиглалтыг зэрэг эхлүүлэх ёстой байсан. Харам¬салтай нь Оюу толгойг түрүүлээд явуулчихлаа. Тавантолгойн ор¬дын ашиглалт хоцорч яригдах болсон нь шулуухан хэ¬лэхэд Ухаа худагтай хол¬боотой л доо.
Ухаа худагийг том Тавантолгойн ор¬доос өрсөж эхлүү¬лэх сонир¬холт¬нууд лобби, нөлөө ихтэй байж чад¬сан. Тэгээд л том Тавантолгойн төсөл хоцор¬чих¬сон. Ингэхгүй бол Ухаа худагийн хувьцаа үнэд орохгүй байсан шиг байгаа юм.
Уг нь том Таван¬тол¬гойн уурхай эхэлж, Оюу¬толгой¬тойгоо цуг хөдөл¬гөөнд орсон бол нэгэн зэрэг ахиухан ор¬лого орж ирнэ ээ дээ. Бөөн орж ирэх мөнгөөр нь дэд бүтцээ хөгжүүлэх, орон сууц¬жуулах, төмөр зам, сумдын авто¬замын сүлжээ гээд тулгамдсан асууд¬луудыг ший¬дье, бодитой ажил болгоё гэсэн санаагаар дээрх төслүүдийг өнгөр¬сөн жил УИХ-аар оруулж батал¬сан юм. 1950, 1960-аад оны үед оро¬суудын хийсэн бодлоготой дүйцэхүйц бодлогыг 2008 сонгуу¬лиар байгуу¬лагдсан УИХ баталсан ухаантай юм л даа, уг нь. (Х.Баттулга: Эдийн засгийн тусгаар тогтнол бидэнд алга байна. ярилцлагаас...)
Үгүй гэх аргагүй юм. Нэг хувийн компани “Mongolian Mining Corporation” нэртэй компани байгуулаад IPO хийгээд мөнгө босгоод байхад төрийн өмчийн том компани яриад л ард түмний толгой эргүүлээд л суугаад байдаг нь ямар учиртай вэ?
Үнэхээр сайн менежменттэй сайн ажиллаж байгаа компаний ажлыг үгүйсгэх нь гол биш. Харин төрийн нэр барьсан компаниудын хийж буй ажил, менежмент, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр харагдахгүй байна. Одоо “үлгэр” дууссан.
Нэгэнт хожимдсон хойно, чадахгүй юм бол Тавантолгойн асуудлыг дахин нэг хэмжиж огтолбол яасийн.
Үнэндээ бол Тавантолгой чинь таван толгой шүү дээ. гурав биш, дөрөв биш. Эндээс л яриагаа эхлэе. Эхнээс нь дахиад...

2011/06/27

Малчин Доржийн хувьцаа ба брокерийн үйлчилгээ

Малчин Доржийн хувьцаа ба брокерийн үйлчилгээ
Миний бие 536 ширхэг хувьцаа эзэмшигч болсон эсэхээ шалгахаар Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-ийн цахим хуудсанд зочиллоо. Регистрийн дугаараа ашиглан үзтэл, дараах бичиг гарч ирэв. Иргэн Та Монгол Улсын Засгийн газраас олгосон "Эрдэнэс Тавантолгой" ХК -ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Та Төвлөрсөн хадгаламжинд данс нээлгээгүй байна.

Хэрэв Та дансаа нээлгэхийг хүсвэл энэ цахим хуудсыг ашиглан брокер дилерийн компаниудын мэдээллийг авч үйлчлүүлнэ үү” гэжээ. Энэ гэснийх нь дагуу цааш аялахад 47 брокер дилерийн компанийн хаяг, холбоо барих утсыг жагсаажээ. Ямар компанийг нь сонгох нь иргэн таны эрх гэнэ. Ямар чиг л байсан аль нэгэн брокерийн компанийг сонгож, дансаа нээлгэх учиртай. Хүн бүхэн интернэтээр аялдаг болсон өнөө цагт дээрх  мэдээллийг авах амархан санагдаж байж болох юм. Гэтэл малчин Дорж хүртэл 536 ширхэг хувьцаагаа шалгаж, улмаар данс нээлгэж ирээдүйд их мөнгө авчрах хувьцааны арилжаанд оролцоход бэлтгэх ёстой. Манайд интернэт хэрэглэгчдийн тоо 450 мянгад хүрсэн гэсэн албан бус судалгаа байдаг.

Гэтэл интернэтийн үйлчилгээ, гэрэл цахилгааны хүртээмж хөдөө, орон нутагт хэр түвшинд байгаа билээ. Монголын бүх сум интернэтэд холбогдсон гэж ярьдаг ч өнөөдөр төвийн эрчим хүчинд холбогдоогүй дизель станцаар амиа аргацаадаг сум гарын арван хуруунаас давсан тоотой. Хөдөө, орон нутаг битгий хэл, Улаанбаатар хотод гэрэл цахилгаангүй суугаа өрх цөөнгүй байгаа гэж бодохоор энэ нь тийм ч амар хялбар шийдэгдэх  ажил биш бололтой. Тэгвэл хэрхэх ёстой вэ? Малчин Дорж ч өнөөдөр болдог бол хувьцаа эзмшигч болсон үгүйгээ шалгаж үзээд, дансаа нээлгэчих юмсан хэмээн санааширч хонио хариулж яваа байх.

Гэтэл интернэтээр дансаа шалгаж үзээд, “Иргэн Та Монгол Улсын Засгийн газраас олгосон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 536 ширхэг хувьцаа  эзэмшиж байна” гэсэн сайхан өгүүлбэрт тайвширах хэрэггүйг “Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн, “Монгол-999 үндэсний нэгдэл” ХК-ийн ТУЗ-ын Ажлын албаны дарга Б.Аюуш онцолж байгааг дуулгая.

Та юуны өмнө сүүлийн үед ашигтай бизнес байж магадгүй гэж монголчуудын хошуураад байгаа брокер, дилерийн компаниудаас аль нэгийг нь сонгож, хувьцааны харилцах данс нээлгэх учиртай. Ингэснээр иргэн Та 536 ширхэг хувьцаагаа эзэмших эзэмшлийн эрхээ албан ёсоор баталгаажуулж  байгаа гэдгийг Б.Аюуш хэлж байна. Тэрбээр “Сүүлийн үед брокерийн компаниудад данс нээлгэхээр хандах хүмүүсийн идэвх суларсан. Ингэж тайвшрах нь уг нь буруу юм. Монголчууд хувьцаа эзэмших асуудалд цагийг нь тулгачихаад яарч сандардаг зангаараа хандаж болохгүй. Анх 536 ширхэг хувьцааг  эзэмшүүлэхээс өмнө Тавантолгойн хувьцааг тараах тухай цуурхал нийгэмд гарах үед ҮЦТТТХТ-д урт дараалал үүссэн.

Тэрхүү  ачааллын үед  хоногт дунджаар 2500 данс нээж байсан. Гэтэл энэ эрчээр явлаа гэж бодоход бүтэн 3.6 жилийн хугацаа шаардагдахаар байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 400 мянга гаруйхан  нь данстай. Үлдсэн 2.3 сая иргэн данс нээлгэх ажилд идэвх чармайлттай оролцоход дээр дурдсан цаг хугацаа шаардагдахаар буй юм” гэж тайлбарлав.
Харин одоо малчин  Доржид хувьцааг яаж хүргэх вэ гэдэг асуудал руугаа эргээд оръё.

Монгол хүн бүр нэгэнт төрөөс эзэмших эрхийг нь өгсөн 536 ширхэг хувьцааныхаа жинхэнэ эзэмшигч нь яаж болох вэ гэдэг  асуултад  хариулт олъё. Б.Аюуш “Ногдол ашиг хуваарилах үйлчилгээний хялбар боломж нээгдэж байгаа. Онлайн сүлжээ ашиглаж, мэдээллийг эх орны аль ч өнцөг буланд хүргэх боломжтой. Электрон гарын үсгийн хууль гаргахаар ажиллаж байгаа. Тэгэхээр электрон гарын үсгийн тусламжтайгаар цахим мэдээллийн санд нэвтэрч, төлбөр тооцоо хийж, арилжаанд оролцох боломжтой болно. Иргэний цахим үнэмлэхийг Улсын бүртгэлийн газар энэ оны эцсээр бэлэн болгохоор төлөвлөж байгаа юм билээ” хэмээв.

 Мэдээллийн эрин зуунд гарч ирсэн гайхамшигт боломжийн нэг нь маргаангүй гар утас мөн. Хөдөө,орон нутгийн иргэд гар утастай болсноос хойш нэлээд хугацаа өнгөрч, малчин Дорж ч 2-3  төрлийн гар  утас хэрэглэж байгаа нь яахын аргагүй  үнэн. Электрон гарын үсгийн хууль гаргаж, хэрэгжүүлэх юм бол зөвхөн тухайн хүн өөрөө нэвтэрдэг хувийн нууц кодоо ашиглан гар утаснаасаа хувьцааны ногдол ашгийн мэдээллийг хүссэн  үедээ авах бүрэн  боломжтой  болох аж. Мэдээж үүнийг нэвтрүүлэхтэй холбоотой хийх ажил багагүй байх нь ойлгомжтой.

Хувьцааны нэрлэсэн үнийг мартах хэрэгтэй
Хувьцаа эзэмшигч болсон эсэхээ шалгаж, данс нээлгүүлэхээс урьтаж иргэдийн бодолд сум шиг харван орж ирж байгаа нэг зүйл нь 536 ширхэг хувьцаа нийтдээ  хэдэн төгрөг болох бол оо. Нэрлэсэн үнэ нь  хэд байх юм бэ? гэдэг чухал байгаа.  Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд ажиллаж, их бага хэмжээгээр туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд “Иргэдэд хувьцааны нэрлэсэн үнэ танд огт хамаагүй гэдгийг хэлээд өгөөч ээ, сэтгүүлчид ээ” хэмээн учирлаж байна.

Энэ үгийг “Монголын хөрөнгийн бирж”-ийн ТУЗ-ын дарга Б.Болд, “Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Б.Аюуш гэх мэтийн хөрөнгийн зах зээлийн учир начрыг сайн мэдэх хүмүүс учирлаж байгаа юм. Тухайлбал, Б.Болд  “Нэрлэсэн үнэ ард түмэнд огт хамаагүй, тэрийг бүр мартчих хэрэгтэй. Хувьцаа нь эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог санхүүгийн бараа учир иргэдэд зах зээлийн үнэ л хамгийн чухал гэдгийг хөрөнгийн зах зээлийн талаарх сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр онцоллоо.

Мөн иргэдэд энэ удаагийн хувьцаа  цэнхэр, ягаан тасалбар шиг болохгүй гэсэн баталгаа байна уу гэсэн болгоомжлол бий.  Тэгвэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Ягаан, цэнхэр тасалбар шиг болгохгүйн тулд эхний ээлжинд тодорхой хугацаанд зарахыг нь хязгаарлаж байгаа юм. Энэ хязгаарласан хугацаанд хоёр ажил хийнэ. Иргэдэд  олон улсын хөрөнгийн зах  зээлийг шинжилж чаддаг мэдлэг чадвар шаардлагатай.

Мөн хувьцаа гэж ямар учиртай, яаж хэрэглэвэл амьдралд хэрэгтэй талаар мэдлэг, мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Энэ бол төрийн үүрэг” хэмээн ярьсан. Б.Аюуш  ч иргэдэд хувьцаагаа нэг хэсэгтээ зарах хөдөлгөөн хийхгүй байх боломж нөхцөлийг нь төр юуны өмнө бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр эхний ээлжийн ногдол ашиг хуваарилж, иргэдэд  хувьцаа эзэмших нь ашигтай  юм байна гэсэн итгэл үнэмшлийг бодитоор мэдрүүлэх явдал юм. Ингэснээр зарж үр шимийг нь хүртэхгүй өнгөрөхөөс сэргийлнэ  гэж үзэж байна.

Харин  сүүлийн үед арилжааны банк брокерийн үйлчилгээ  эрхлэх тухай яриа гарч байгаа нь Б.Аюушийн санааг зовоож байгаа гэнэ. Тэрбээр “Арилжааны банкаар дамжуулж ногдол ашиг  олгодог туршлага зарим хөгжилтэй оронд байдаг. Жишээ нь, ХБНГУ-д  бий. Манай орны хувьд  энэ нь тийм ч тохиромжтой сайн зүйл биш. Учир  нь, банк бол андеррайтерийн үйлчилгээг эрхэлж болно. Харин брокерийн үйл ажиллагааг эрхэлж болохгүй. Хэрвээ банк брокерийн үйлчилгээг эрхлэх юм бол харилцагчийн мөнгө, үнэт цаасыг захиран зарцуулах эрхтэй болно гэсэн үг.

Хөрөнгийн зах зээлийн бүх үйлчилгээг банкинд даатгах хэрэггүй. Банк дангаараа ноёрхсон гэж санхүүгийн тогтолцоо нь манай санхүүгийн системийг эрсдэлд оруулах магадлалтай. Харин харилцагч өөрөө кастодиан банк буюу мөнгөн хөрөнгөө итгэмжлэн дамжуулах арилжааны банкийг  сонгож, үйлчлүүлж  болно. Кастодиан банкны үйлчилгээ бол үнэхээр өнөөдрийн цаг үед манайд  зайлшгүй шаардлагатай байгаа” гэж ярьсан. Түүний нэг болгоомжлоод байгаа зүйл нь банк нь брокерийн үйл ажиллагааг эрхлэх юм бол иргэдийн хувьцааг худалдаж авах нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа юм.

Унтаа брокерийн компаниуд үнэд оров уу?
ҮЦТТТХТ-д бүртгэлтэй 47 компаниас гадна Санхүүгийн зохицуулах  хороонд брокерийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл олноороо ирж байгаа мэдээлэл бий. Өнөөдрийн ҮЦТТТХТ-ийн цахим хуудсанд дурайж байгаа 50-иад брокер дилерийн компаниас хэд нь хөдөө, орон нутагт салбартай вэ? Энэ асуудлыг Тавантолгойн хувьцаа тараах тухай шуугианы үеэр сонирхоход “Би Ди Сек” компани Төв аймаг, Эрдэнэтэд салбартай гэхээс илүү мэдээлэл байдаггүй байсан. Харин хүн бүр хувьцаа эзэмшигч болсонтой холбоотойгоор “Eurasia Capital” групп өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр  Орхон, Дархан-Уул, Даланзадгадад салбараа  нээсэн дуулдав. ТӨХ-ны дарга Д.Сугар ч “1990-ээд оны үед цэнхэр, ягаан тасалбар тараах үед брокерийн компаниудыг бүх орон нутагт нээж байсан. Одоо ч нэмж нээх ёстой” хэмээн ярьсан байсан.

Брокерийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Дүгэржаваас тодруулахад, “Сүүлийн үед брокер дилерийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл  Санхүүгийн зохицуулах хороонд  олноор ирж байгаа нь үнэн. Хуулинд заасан нөхцөлүүдийг  бүрдүүлээд ирж байгаа болохоор татгалзах үндэслэл гарахгүй байгаа. 2002 оны хуулинд зааснаар бол брокерийн компанийн дүрмийн сан 50 сая төгрөг.  Гэтэл санхүүгийн орчин өөрөө өөрчлөмтгий байдаг учраас хуулинд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай байна” гэв.

Брокер дилерийн компани зөвхөн  данс нээгээд амар баяжиж болохоор юм байна гэсэн бодлоор энэ бизнес  рүү хошуурч, брокерийн компани борооны дараах мөөг шиг олшрох  хандлага нийгэмд  бий болжээ. Төрийн өмчийн хорооноос брокер, дилерийн компаниудын босгыг өндөрсгөх шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьж эхэлсэн нь сайшаалтай.

Мөн монгол хүн бүр хувьцаа эзэмшигч болсонтой холбоотойгоор брокерийн компаниудын эрэлт ихэсч, 50-иад брокерийн компанийн ихэнх нь худалдагдаж байгаа гэсэн мэдээлэл чих дэлсэв. Гэхдээ энэ бол хэн нэгэн албаны хүний амнаас сонссон үг биш, албан бус мэдээлэл гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Хөрөнгийн биржтэй хамт 20 жил унтсан манай брокерийн компаниуд өмнө нь огт санаж бодож байгаагүй  боломжийн үнээр борлогдсон гэсэн мэдээлэл үнэн байх талтай. Учир нь, хүн бүр хувьцааны арилжаанд оролцоод, хөрөнгийн зах зээл хөгжөөд ирэхээр хүссэн хүсээгүй   брокерийн үйлчилгээ мөнгө ахиу олдог чухал байгууллага болж хувирна гэж ярих хүн цөөнгүй. Бодоод үзэхээр, тийм  үндэслэл байх талтай учраас бизнесийн гүйлгээ ухаантай зарим нь боломжийг урьдчилж хараад, худалдаж авч байхыг үгүйсгэхгүй. Энэ нь гэхдээ буруу нь юу байх вэ? Хамгийн гол нь брокерийн компаниудын шаардлага шалгуурыг өндөрсгөж, үйлчилгээг нь өргөжүүлэн чанаржуулж, зөв хөгжүүлэх учиртай.

2011/06/25

Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шүү

Монгол Улсын хэрэгжүүлж буй Тавантолгой төсөл гараанаас гарах тун ойртсоор. Одоо зөвхөн хэлэлцээрийн ширээнд сууж буй ажлын хэсгийнхний “марш” гэсэн команд өгөх л дутуу байна. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор байгалийн баялгаа иргэдэд ижил тэгш хэмжээгээр хувь хүртээхээ  Засгийн газар аль эртнээс амалсан. Энэхүү амлалтын эхний шанг татаж,  энэ 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас 536 хувьцааг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүний дараа үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг адил тэгш тоогоор хувааж, нэрлэсэн үнээр нь зарахаар төлөвлөж байсан юм. Энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн үндсэн гол тулгуур зарчмуудтай зөрчилдсөн гэсэн шүүмж сонсч, Засгийн газар үүнийгээ эргэн харахад хүрчээ. Эргэн харахгүй бол иргэдийгээ ялгаварлан гадуурхсан хэрэгт унана. Үндсэн хууль зөрчинө гэдэг үнэн хэрэгтээ гэмт хэрэг үйлдэж байгаагаас ялгаа юун. 

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдахаар шийдвэрлэсэн нь ард түмнийг алаг үзсэн хуваарилалт байсан юм. 

Газрын хэвлий доорх байгалийн баялаг  бол  ард түмний өмч гээд тодоос тод Үндсэн хуулиандаа ч тусгачихсан хэрнээ өнөөдөр нэгийг нь сэтэртэй, нөгөөг нь сэтэргүй хэмээн ялгаварлах нь утгагүй юм. Ард түмний өмчийг ард түмэн адил тэгш эрхтэйгээр хүртээхгүй л юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, иргэдийг талцуулах хэрэг байна уу. Аж ахуйн нэгжийн дарга Дорж, аж ахуйн нэгжийн цэрэг Дорж хоёр адилхан Монгол Улсын иргэн. Монгол Улсын иргэн учраас Үндсэн хуульд заасан ижил тэгш эрхээ эдлэх ёстой. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг  аж ахуйн нэгжид олгох нь иргэддээ хэт ялгавартай хандсан, тэгш бус хуваарилалт гэж УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Б.Батбаяр, Я.Батсуурь, Х.Жекей, Д.Хаянхярваа нар үзсэн байна. Иймээс компанийн нийт хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах хувийг хүчингүй болгож, иргэдэд эзэмшүүлэх хувьцаан дээр нэмж олгох нь зүйтэй хэмээн УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Сайн байна, гишүүд ээ. Та нарын санаачлага тамга барьсан цөөнхөнд таалагдахгүй байж болно. Харин тамгагүй олонх иргэдэд олзуурхан хүлээн авч байна. 

  Тэр тамгатай цөөнх нь нэг бус нэжгээд компанийн эзэд байгаа. Ажлын байр бий болгож, ажилтан цалинжуулж, баялаг бүтээж, татвар төлж байгаа аж ахуйн нэгжээ дэмжих Засгийн газрын бодлого зөв. 

Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үндэсний компаниудад өвөртлүүлж, үүнийнгээ хөрөнгө оруулалтад тооцож болохгүй. Энэ чинь иргэдийг үндэс угсаа,баян хоосноор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн үйлдэл болно. Үндэсний компанийн эзэнд нэрлэсэн үнээр нь зарах нэг ширхэг хувьцааг ч ажилтнууд нь авахгүй, ажилтнууддаа өгөхгүй нь тодорхой.  Аж ахуйн нэгжийн эзэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас адилхан 536 ширхэг хувьцааг үнэгүй авна тодорхой. Үнэгүй 536 ширхэг хувьцаан дээрээ үнэтэй гэгдэх /нэрлэсэн үнээр нь авах/ 30 мянган ширхэг хувьцааг өөрийн болгоно. Нэрлэсэн үнээр нь зарах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны нэг ширхэг  нь ч аж ахуйн нэгжийн ажилтан Доржид оногдохгүй. Асуудал үүнд байгаа юм. Мэдээж, алга дарамхан газар алт ухаж буй хоёр нөхрийн нэгд шанагадах боломж олгоод нөгөөд нь халбагадах зөвшөөрөл өгвөл ямар асуудал гарах нь тодорхой. 

Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэддээ эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй хуваарилах нь “эцэг” хүний үүрэг бус уу.  

Үндэсний компаниудаа дэмжиж, урамшуулья гэвэл өөр өчнөөн арга, боломж байгаа. Адаглаад л аж ахуйн нэгжүүдэээс авдаг татвартаа хөнгөлөлт үзүүлж, төрөөс гаргаж байгаа түмэн янзын бонддоо хамруулж болно шүү дээ. Аж ахуйн нэгжийн эзэнд ая тал засмаар байгаа бол аргаа өөрчлөх хэрэгтэй болох нь.  Тэгэхгүйгээр аж ахуйн даргад нь шанагаар уух боломжийг олгосон атлаа аж ахуйн нэгжийн ажилтанг халбагаар уу гэж  хавчиж болохгүй биз. 536+536 гэх энэ хувилбарт тамгатай, тамгагүй бүгд адилхан  хамрагдахаас хойш аж ахуйн нэгжүүд, ард түмнийг алалцуулсан шийдвэрээ больчихвол яасан юм УИХ-ынхаан.  Ард түмэндээ адилхан эрхийг нь олгохгүй бол ардах асуудал чинь хурцдаж магадгүй шүү. Ирэх жилийн сонгуулиар алагчилж үзсэний хариу болгож иргэд та нарт эвгүйхэн хандвал яана.

Бизнесмэнүүд ээ, уйлагтун

Монголын иргэн бүр Тавантолгойн хувьцаагаа хүлээн аваад байгаа, тодруулбал хөрөнгийн биржид данстай нь. Брокер диллерийн компаниудад данстай хүмүүсийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н 537 ширхэг хувьцаа дансанд тань шилжсэн байгаа. Ингээд л эх орныхоо баялгийн эзэн нь болж байна гэж бодоход бахархмаар ч юм шиг. Хүмүүсийг бүр баярлуулж болмоор мэдээллийг Засгийн газраас бэлтгэжээ. Засгийн газрын мягмар гаригийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 биш бүр 20 хувийг иргэдэд олгох саналыг дэмжжээ. Гэхдээ өмнө нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарна гэж байсан хувьцааг иргэдэд нэмэн олгох санал гаргажээ. Одоогоор компаниудад зарна гэж байсан энэхүү хувийг иргэдэд  үнэгүй тараах уу, эсвэл нэрлэсэн үнээр арилжаалах уу, хэрвээ нэрлэсэн үнээр арилжаалах бол нэг хүнд худалдан авах дээд хэмжээг тогтоох уу гэх мэт олон асуудал бүрхэг хэвээр байна. Тэгээд ч одоохондоо энэ бол санал төдий. Зөвхөн Засгийн газар энэхүү саналыг ерөнхийд нь дэмжиж байна гэсэн үг. Асуудлыг Засгийн газар УИХ-д оруулан шийдэх ёстой. Учир нь өнгөрсөн оны долдугаар сард гаргасан 39 дүгээр тогтоолд иргэдэд 10 хүртэл хувийн хувьцааг үнэгүй тараах, аж ахуйн нэгжид 30 хүртэл хувийг нь нэрлэсэн үнээр худалдаалах гээд тов тодорхой заачихсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын санал дэмжигдэж гэмээнэ УИХ тогтоолоо өөрчлөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа Тавантолгойн тал бүрийн асуудалд ажлын хэсгийнхэн ч яам, агентлагийнхан ч чухамхүү тэр 39 дүгээр тогтоолыг л туг болгон залж байгаа гэдгээ мундахгүй олонтаа зарлаж тайлбарлаж байсан билээ. Засгийн газрын иргэдээ “гийгүүлэх” шинэхэн саналыг УИХ түүхэн шийдвэр болсон гэж тунхаглаж байсан энэхүү тогтоолоо өөрчлөх эсэх нь бас нэг асуудал. Чухамдаа Тавантолгойн тухай ямар ч асуудал босч ирсэн хууль тогтоогчид 39 дүгээр тогтоолоо мөрдөхийг шаардаж, гүйцэтгэх засаглалынхан ч маань мэт цээжлэн хууль мэт дагаж мөрдөж байгаа гэдгээ хэлж байсан. 

Харин одоо энэхүү тогтоолыг өөрчилнө гэвэл яах бол? Эн тэргүүнд жирийн иргэд бид баахан баярлаж, баяжих юм биз. Харин 10 хувийн хувьцаанаас хүртэнэ хэмээн нэрлэсэн үнэ хэд байхыг тандаж, битүүхэндээ мөнгөө зэхэж байсан компанийн захирлууд “уйлах” юм биз дээ?  Энд бас тэртэй тэргүй баян компаниудад яахаараа илүү эрх олгож хувьцаа өгөх гээд байгаа юм гэсэн яриа сэтгэгдэл ч хүчтэй байгаа, ялангуяа чаа гэх ямаагүй, чүү гэх морьгүй гэгчээр хувьдаа компанигүй мань мэтэд. Уг нь бол 39 дүгээр тогтоолын хамгийн гол дэвшил нь үндэсний аж ахуйн нэгжүүддээ боломж олгон хувьцааг нэрлэсэн үнээр зарахаар яв цав тогтоож өглөө гэгдэж байсан. Энэ нэг талаасаа компаниуддаа хөрөнгө оруулалт болно гэж аж ахуйн нэгжүүд баярлаж байв. Харамсалтай нь, өнөөдрийн өнгөөр харвал компаниудад ийн хувьцаа олгох нь хэдхэн хүнийг баяжуулах алхам гэж харагдаад байгаа юм байх. Газрын баялгийг иргэн бүрт тэгш хүртээх ёстой гэснээрээ бол тэртэй тэргүй иргэддээ хувьцааг нь өгчихсөн. Харин аж ахуйн нэгжид олгож буй энэ хувь бэлэг биш, гадаадын бирж дээр гаргахаас нь өмнө арай хямд үнээр худалдан авах боломж, бүр цаашилбал нэгэнт хувьцааг бирж дээр арилжаалаад эхлэхэд хөрөнгө ихтэй гадныхантай хийх хүч тэнцвэргүй тулаанд бага ч гэсэн хүч нэмэх гэсэн алхам гэж яагаад харахгүй байна вэ? Байгалийн баялаг Монгол Улсын иргэн бүрийн баялаг мөн. Гэхдээ газрын хөрсөн доор хэвтэж байгаа баялгийг бүтээгдэхүүн болгоод гаргаад ирэхэд бүр ондоо асуудал болно. Ийн бүтээгдэхүүн болгоход хэрэгтэй байгаа хөрөнгийг босгох нь хувьцаа гаргах гээд байгаагийн бас нэг гол утга учир билээ сэн. Гэтэл энгийн бид бол хувьцаа гэдэг атгаад алддаг цэнхэр, ягаан тасалбар, зүгээр өгдөг бэлэг гэж ойлгосон хэвээр учир компаниудад нэрлэсэн үнээр хувьцаа зарж басхүү нэг талаасаа үндэсний компаниуддаа хөрөнгө, Тавантолгойн арилжаа, бүтээн байгуулалтад оролцох боломж, нөгөө талаасаа төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанид оруулах хөрөнгө оруулалт болно гэдгийг харахыг хүсэхгүй байна уу? Тавантолгойн бүтээн байгуулалтад оролцоё гээд ч хүч бяд нь хол дутахаар байгаа үндэсний компаниуд багахан боловч хувьцааг нь худалдаж авч, бэлгээр бус мөнгөөр авсан хувьцааны эзэн өөрөөр хэлбэл Тавантолгойн эздийн нэг болохыг хүсч байлаа. Харамсалтай нь, одоо Засгийн газрын саналаар бол хэдэн зуугаараа нэгдэж “Монгол 999” нэгдэл байгуулан байж хувьцаа худалдан авах эрхтэй болсон үндэсний компаниуд уйлах хэрэгтэй болох нь. Яагаад гэвэл иргэн бүрээ ижил тэгш харж үзсэнгүй гэж иргэд айлгаад байгаа учраас. Уг нь ч иргэн аж ахуйн нэгж хийгээд хувьцаа бэлэглэх, нэрлэсэн үнээр худалдаалах хоёр шал өөр л ойлголт баймаар. Даанч “угаасаа” баян компаниуд  /уг тэд үнэндээ баялгийг бүтээгч, төдийгөөс өдий хүртэл хүнээс, бусдаас, төрөөс гуйж бус, өөрсдийнхөө хүчээр компаниа босгосон/ бүр нэмээд баян болох гээд байна гэсэн айдас хүйдэс, атаархал, жөтөөрхөл бүр илүү их нэрмээд байна уу даа.  

Ингэхэд яагаад үндэсний компаниуд нь нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авч болохгүй болчихоод байгаа юм бол? Тэд өдий хүртэл баялаг бүтээж, татвар төлж, бусдыг ажилтай болгож байсныхаа төлөө Монголд магадгүй дэлхийд цөөхөн олдох боломжоос хувьцаа хүртэж болохгүй гэж. Дахин сануулахад яагаад тэд нэрлэсэн үнээр тодорхой хязгаар хэмжээтэй хувьцаа худалдаж авахыг л хүссэн шүү дээ.

Я.Батсуурь: Хуулийн төслөө ирэх долоо хоногт өргөн барина

Я.Батсуурь: Хуулийн төслөө ирэх долоо хоногт өргөн барина
УИХ-ын нэр бүхий гишүүд Тавантолгойгоос иргэн бүрт 536 бус 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх хуулийн төсөл санаачилсан. Төсөл санаачлагчид үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцаа хуваарилах шаардлагагүй гэж үзсэн юм.

Үүнтэй холбоотойгоор үндэсний компанийн эзэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Хуулийн төсөл санаачлагчдын нэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсууриас энэ талаар тодрууллаа.

-Хуулийн төслийг дэмжихгүй байгаа хэсэг бүлэг байна. Та ямар тайлбар өгөх вэ. Үндэсний гэх тодоттолтой аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа олгохгүй байх ямар шалтгаан байна вэ?
-УИХ-аар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэлэлцэх шатанд улсын хэмжээнд 30 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан. Гэтэл одоо энэ тоо 53 мянгад хүрсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжийн тал нь ашиггүй ажилласан гэдэг тайлантай. Энэ мэтчилэн үндэсний аж ахуй нэгжүүдийг бүртгэж, тооцоог нь гаргахад хүндрэлтэй боллоо. Үлдсэн 50 хувь нь бас л асуудалтай. Нэг хүний нэр дээр 20-30 компани бүртгэлтэй байна. 

Мөн 27 мянган аж ахуйн нэгжийн тал нь 10 сая төгрөг хүрэхгүй эргэлтийн хөрөнгөтэй. "Эрдэнэс тавантолгой" компанийн хувьцааг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь арилжаалсан тохиолдолд зөвхөн 2700 эзний гарт 100 мянга гаруй хувьцаа төвлөрөх болно. Ингэснээр компанийн эзэн 100 мянга гаруй хувьцаа эзэмшдэг, компанийн ажилтан 536 ширхэг хувьцаа эзэмших шударга бус хуваарилалт хийгдэх болоод байгаа юм. Тэгэхээр 2700 хүний эрх ашиг чухал уу, 2.7 сая гаруй хүний эрх ашиг чухал уу. Нөгөө талаас аж ахуйн нэгжийн хөрөнгийг Тавантолгойн хувьцаагаар уул уурхайд татан төвлөрүүлэх нь буруу.

-Яагаад?

-Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай болж мэдэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн хамаарлыг улам нэмэгдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас Монгол Улсын хөрсөн доорх баялаг ард түмний өмч. Тиймээс газрын баялгийг нийт иргэддээ шударга хуваарилах гэдэг агуулгаар нь авч үзвэл иргэн бүртээ дээрх хувьцааг ижил хэмжээгээр хуваарилах нь илүү шударга алхам болно.

-Засгийн газраас санал ирсэн үү?
-Ирээгүй. Засгийн газраас саналаа өгөхгүй бол ирэх долоо хоногоос хуулийн төслөө УИХ-д өргөн барина.

-Үндэсний компаниуд хувьцаанаас хүртэхгүй гэхэд өөр ямар боломж байна вэ?
- "Монгол 999" нэгдэл шиг үндэсний аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойгоос тодорхой хэмжээний газар олгох нь зөв. Хэрэв хувьцаа өгвөл шударга хуваарилалт болж чадахгүй.