Та
мөнгө авах уу, хувьцаа авмаар байна уу. Аль алиныг нь авна гэж
горьдолтгүй. Эрх баригчид иргэдэд ийм тулгалт хийж байгаа. Энэ хоёрын
алийг нь сонгох нь таны хэрэг. Уг нь дөрвөн жилийн өмнө эрх баригч
намууд их л гоё амлалт өгч байсныг иргэд мартаагүй. Эрдэнийн хувь, Эх
орны хишиг иргэдэд тараахаар их л гоё гоё юм ярьж байсан санагдана.
Гэтэл цагаа тулахаар эрх баригчид наашаа харахдаа малийтал инээж, цаашаа
харангаа хуруугаа гозойлгож эхэллээ. Үнэндээ өнөөдөр иргэдэд ганцхан
сонголт л байна. Мөнгө үү эсвэл хувьцаа юу. Дараагийн сонгуулиар МАН-ыг
сонгох уу эсвэл АН-ыг сонгох уу гэдэгтээ яг адилхан байгаа биз.
Ингэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлнэ гээд том дуугарч, сайхан загнаад байсан эрх баригчдад энэ амлалтаа биелүүлэх сонирхол ер нь байна уу. Энэхүү хувьцаа арилжаанд гарахдаа 800-1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр гарнэ гээд эхрэхм гишүүд ярьдаг. Ямар судалгаа хийж, ямар үндэслэлээр ийм үнэтэй арилжаалах болсныг судлаагүй, одоохондоо таамаг төдий зүйл гэдгийг эдийн засагчид харин өгүүлдэг. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэнэ” гэгчээр худалдаанд гараагүй, нэрлэсэн үнийг нь өнөөг хүртэл тогтоогоогүй байгаа хувьцаагаа ямар хэлбэрээр авахыг нь иргэддээ санал болгоод эхэлчихсэн. Үүнийг нь бодохоор өгөх гээд ч байгаа юм шиг.
Иргэд Эх орны хишиг, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа хоёрыг тусдаа зүйл гэдэгт итгэсээр байсан. Ирэх оны төсөв батлагдах хүртэл. Харин төсөв баталсны дараа Эх орны хувь, хишиг, хувьцаа хоёр нэг зоосны хоёр тал гэдгийг ойлгож байх шиг. 2008 онд тэд өөрийг амлаж, бид ч түүнийг нь аваад хэрэгтэй зүйлд зарцуулахаар төлөвлөгөө гаргах нь халаггүй мөрөөдөж байсан санагдах юм. Одоо бол “Оюутнуудад хувьцаа өгөхгүй. Тэдэнд сургалтын төлбөр хэлбэрээр олгосон. Ахмадууд бас өгөхгүй. Тэдэнд нэг сая төгрөг бэлнээр олгохоор төсөвт суулгасан” гэж ярьж байна.Үүнийг нь харахаар хувьцаа өгөх сонирхолгүй байгаа юм шиг.
Хувьцаа өгөх сонирхолтой байна уу эсвэл сонирхол алга уу гэдгийг уншигч та өөрөө дүгнэлт хийнэ биз дээ. 2009 онд УИХ Хүний хөгжил сангийн хуулийг батлахдаа бэлэн мөнгө, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр зэргээр авч болохоор тусгажээ.
Эдгээр сонголтуудын орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр авах гэдэг хувилбар нь залуусын анхаарлыг татсан биз ээ. Тэр хуулинд Эх орны хишгээрээ орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан авсан иргэн төлбөрөө эх орны хишиг, хувиараа төлж болохоор тусгасан юм.
Гэтэл саяхнаас “Эх орны хишиг, хувиа орон сууцны төлбөр хэлбэрээр хүртэх иргэдийн хүсэлтийг харьяа дүүргийн /орон нутагт сум/ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, хороо хариуцсан хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүдээр дамжуулан хүлээн авна” гэсэн зарлал харагдах болсныг та анзаарсан биз ээ. Хүний хөгжлийн сан гэхээр сар бүр оочерлон авдаг 21 мянган төгрөг гэж ойлгож болохгүйг манай эрхэм түшээдээс илүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сануулах болсныг ч сонсоо байлгүй.
Ингээд орон сууцны зээл, төлбөр зэргээ эх орны хувь, хишгээр төлөхийн тулд харьяа хорооныхоо хөдөлмөр, халамжийн ажилтанд хандан, хүсэлтээ гаргах өргөдөл, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Харин дээр зарлалд дурдсан дүүргийн хөдөлмөр халамжийн төвд шууд хандаж болохгүй. Учир нь тэнд асар их ажилтай гэх ахлах мэргэжилтэн суудаг тул юу бүрдүүлэх, эх орны хишиг, хүний хөгжил сантай яагаад нэгдсэн, Хүний хөгжлийн мөнгөөр байрны зээлд хамрагдах боломжгүй юм биш үү зэрэг “тэнэг” асуулт асуувал загнуулна гэдгийг тун сайн анхаараарай.
Хүсэлтээ гаргасны танай хорооны хөдөлмөр халамжийн ажилтан таны өргөдлийг дүүргийн хөдөлмөр халамжийн төв рүү шилжүүлнэ. Дүүргийн хөдөлмөр халамжийн төвөөс хариу иртэл хүлээнэ ёстой. Харин өмнө нь байрны зээлд хамрагдчихсан иргэдийн хүсэлт хурдан бүтэх магадлал өндөр буй нь харагдсан. Эх орны хишиг өгөх 1072 хувьцаагаа нэг сая төгрөгт тооцож аваад, зээл авсан банкинд чинь тушаагаад гүйцээ. Тэгвэл эх орны хишгээрээ орон сууцны зээлд хамрагдана гэдэг “харганын ноос түүж эсгий хийх”-ийн үлгэр мэт санагдана. Дөрвөн ам бүлтэй гэр бүл 40 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байр авна гэж бодъё. Эх орны хишгийн дөрвөн сая төгрөгөөс өөр үнэлэх томоохон хөрөнгөгүй бол банкууд зээл өгөх үү? Үгүй л болов уу. Дээр нь монголын зуун 170 мянган оюутан байрын зээл, төлбөрт хамаарахгүй нь ойлгомжтой. Тэдний сургалтын төлбөрийг төлсөн гээд бас “гүрийсэн”.
Харин дүүргийн хөдөлмөр халамжийн ахлах ажилтнаас энэ талаар асууж, уурыг нь барж суухад “Бид төрийн анхан шатны байгууллага. Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг” гэлээ. Тэгэхээр танай дүүргийн, хорооны, сумын хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүд танд байрны зээл өгөхийн төлөө бус “дээрээс” өгсөн даалгавраа хийж, сууж магадгүй байна шүү.
Олон жилийн турш “дуншсан” 100 мянган орон сууцны хөтөлбөр ийнхүү Эх орны хишигтэй нэгдэн, хэрэгжих эхлэнэ гэж ярина лээ. Харин “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэнэ” гэгчээр гаргаагүй хувьцааг тарааж, баригдаагүй барилгыг зарах гэж байгаа эрхмүүд санаа зовмоор юм. Гэхдээ бусад иргэдийн адил байртай болохыг хүсдэг болохоор “Эх орны хишиг минь байр болно” гэж найдахаас. Хэрвээ орон сууцны төлбөр хэлбэрээр Эх орны хувь, хишгээ хүртэхээр эргэлт буцалтгүй шийдсэн бол дараах зүйлсийг бүрдүүлэх ёстой юм билээ. Үүнд:
• Орон сууцны зээл, төлбөр авах өргөдөл \Тусгай маягт бөглөнө\
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Орон сууц захиалан бариулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь
• Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт
• Зээл авсан банкны тодорхойлолт
• Тухайн гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нэгтгэн хавсаргана. Мөн орон сууцны хөтөлбөрт гэр бүлийн бусад гишүүдийн хувь, хишиг орох бол хүсэлтэд 16-аас дээш насныхан нь гарын үсгээ зурж баталгаажуулна. Харин 16 нас хүрээгүй бол эцэг, эх, асран хамгаалагч нь гаргаж болох аж. Харин та иргэний шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдаж, үнэмлэх, бичиг баримт ямар ч зөрчилгүй байх ёстой гэдгийг санаарай.

No comments:
Post a Comment