Засгийн
газар амлалтаа зөрчиж эхэллээ. Саяхан “Иргэн бүртээ Тавантолгойн 536
ширхэг хувьцаа олгоно. Сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөгийг өгч
дуусгана” гэж байсан. Харин одоо “Дансанд тань орсон 536 ширхэг хувьцаан
дээр 536 ширхэгийг нэмж өгнө. Эсвэл хувьцааны оронд нэг сая төгрөгөө
бэлнээр нь ав. 536 ширхэг хувьцаа, 1.5 сая төгрөг хоёр тусдаа зүйл биш”
гэж тулгах боллоо. Монгол Улсын бүх иргэнд өндөр настан, хөгжлийн
бэрхшээлтэй гэж ялгахгүйгээр нийт 1072 хувьцаа олгоно гэдгийг өнгөрсөн
долоо хоногт болсон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн
сайд С.Баярцогт хэлж байсан юм. Ингэхийн тулд Тавантолгойн нүүрсний
ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт
оруулахаар хэлэлцэж байгаа билээ. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх
газраас “Одоогийн байдлаар 500 мянган төгрөгийг бэлнээр олгох ажил
үргэлжилж байгаа. Үлдсэн нэг сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус
хэлбэрээр өгч дуусгана. Сая төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн
хувьцаа хэлбэрээр олгоно. Ард иргэддээ Тавантолгойн хувьцаанаас 536
ширхэгийг нь данс нээгээд шилжүүлсэн. Харин одоо 39 дүгээр тогтоолд
өөрчлөлт оруулах замаар нэмж 536 ширхэг хувьцаа өгөөд нэг сая төгрөгийг
бэлэн бусаар олгоно. Тухайн иргэн хувьцаагаа авч үлдэх боломжтой. Эсвэл
Засгийн газарт хүсэлт гаргаад нэг сая төгрөгөө бэлнээр авч болно. Энэ
боломжийг 2012 оны төсөвт бүрдүүлсэн” гэж мэдээллээ. Иргэдийн нэр дээр
бүртгэлтэй, дансанд нь хэдийнэ орсон 536 ширхэг хувьцаан дээр нэмж 536
ширхэгийг олгосноор хувьцааны үнэ нэг сая төгрөг болох аж. Гэхдээ
Засгийн газраас хувьцааны ханш 3-5 жилийн дараа үүнээс хэд дахин
нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм.
Одоогийн байдлаар их, дээд сургуулийн өдрийн ангийн 160 гаруй мянган оюутан Хүний хөгжил сангийн нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авсан. Үүн дээр нэмээд энэ жил их, дээд сургуулийн орой, эчнээ ангийнханд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгохоор болсон юм. Мөн нэг сая төгрөгөө нийлүүлээд жижиг, дунд бизнес эрхэлсэн, мөнгөө урьдчилж зээлж авсан иргэн цөөнгүй байгаа аж. Эдгээр иргэндээ Засгийн газар “Нэг сая төгрөг авсан бол нэмж хувьцаа өгөхгүй” гэж хэлэхээр шийджээ. Тодруулбал, УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу 1.5 сая төгрөгөө авсан бол хувьцаа эзэмших эрхгүй болох ажээ. Гэхдээ Хүний хөгжил сангийн мөнгөө сургалтын төлбөр болон орон сууцны урьдчилгаа төлбөр хэлбэрээр авсан иргэдэд хувьцаагаа авч үлдэх эрх нь нээлттэй байгаа гэнэ. Ингэхийн тулд энэ хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр авах Хүний хөгжил сангийн мөнгөнөөсөө татгалзах хэрэгтэй болжээ. Хэрвээ мөнгөө авна гэвэл тухайн хүний дансанд орсон хувьцааг татаж авах бололтой. Орон сууцны зээл авсан иргэдийн хувьд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа 536 ширхэг хувьцаагаа мөнгө болгоод орон сууцны зээлээ хааж болох ажээ. Гэхдээ энэ талаар УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсны дараа илүү тодорхой мэдээлэл өгөх юм байна. Ерөнхийдөө хувьцаа хэрэгтэй гэвэл авч үлдэх эрх нь ахмадууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аль алинд нь байгаа гэнэ.

No comments:
Post a Comment