Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн байнгын
хороодоос байгуулсан ажлын хэсгүүд хуралдахаар төлөвлөжээ. Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа зарим
байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Хууль зүйн
байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр 12.00 цагаас хуралдах бол УИХ-ын
гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн "Тавантолгойн
нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын 39 дүгээр тогтоолд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгтгэж
хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын
хэсэг 14.00 цагаас хуралдах юм байна.
Түүнчлэн Газрын тухай
болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг
бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны болон Иргэний
эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг
дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны,
Зээлийн батлан даалтын сангийн тухай болон дагалдах бусад хуулийн
төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны
ажлын хэсгүүд хуралдана.
No comments:
Post a Comment