Эрдэнэс Таван Толгой компани ирэх гуравдугаар сард Хонгконг, Монгол,
Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа зэрэг гаргахаар төлөвлөж байсан.
Гэвч Хонгконгийн хөрөнгийн биржид IPO хийхгүй гэж “Reuters” мэдээллээ.
Олон улсын хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа гаргах гэж буй “Эрдэнэс
Таван Толгой” компани эхлээд Лондон болон Монголын хөрөнгийн биржид
дараа нь Хонгконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих юм байна. Ирэх
гуравдугаар сард IPO хийнэ хэмээн мэдэгдэж байсан ч тодорхойгүй
шалтгаанаар тавдугаар сар хүртэл хойшиллоо. Үүнийг дэлхийн санхүүгийн
зах зээлд үүссэн таагүй байдалтай холбоотой хэмээн “Reuters”-ийн
шинжээч Фиона Лау таамагласан байна.
No comments:
Post a Comment