
Дээрх тендерүүдийн ялагчийг ирэх долоо хоногоос тодруулах бололтой. Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерт зургаан оролцогч өрсөлдөж байгаа бөгөөд ялагчийг тодруулах гуравдугаар шатны хэлэлцээр өрнөж буй. Энэхүү хэлэлцээр ирэх долоо хоногт дуусах бөгөөд энэ сарын сүүлээр тендерийн ялагч тодрох бололтой. Их удлаа гэхэд ирэх сарын эхээр стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулна хэмээн “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлагууд мэдэгдэж байгаа юм.
No comments:
Post a Comment