Төрийн бус байгууллагынхан аж ахуйн нэгжүүдтэй барьцаж байгаа гэнэ. Тэд Засгийн газарт хандаж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас хувь хүртэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тавантолгой гэх асар их хөрөнгөтэй авдрын тагийг онгойлгож амжаагүй байхад бөөн мөнгөний үнэр авсан монголчууд яаж ахиухан хувь хүртэх вэ хэмээн ийнхүү алаагүй баавгайн арьсан дээр зодолдож байна.
Тавантолгойгоос хөрөнгө босгох, уг хөрөнгийг манах, зарцуулах эрхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид хуулиар олгосон юм бий. Тус компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах, иргэдэд 536 ширхгийг үнэ төлбөргүй олгох, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах бэлтгэл ажлууд хэдийнэ эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор Германы Дойче банк, АНУ-ын Голдман Сакс банк ажиллаж буй бол хувьцааны борлуулалтад оролцох, зуучлахад Францын Би Эн Пи Париба банк, Австралийн Маквэари банкууд хамтарч байгаа.
Хөрөнгө оруулагч банкуудын хэлснээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа их л удлаа гэхэд ирэх оны эхээр олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавих бололтой. Гэхдээ одоогоор нэрлэсэн үнийг нь тогтоогоогүй байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны нэрлэсэн үнийг хэдээр тогтоох нь олон хүчин зүйлсээс шалтгаална гэдгийг хөрөнгө оруулагч банкирууд мэдэгдсэн.
Нэгдүгээрт газарзүйн байршил, хоёрдугаарт ордын нөөц, гуравдугаарт олборлолтын хэмжээ, дөрөвдүгээрт дэд бүтэц, тавдугаарт компанийн үнэлгээ. Түүнчлэн Монголын зах зээл дэх бэлэн мөнгөний урсгалаас компанийн үнэлгээ хамаарах болохыг ч “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх спонсоруудаас сануулж байгаа юм. Харин Монголын талаас тус компанийн нэрлэсэн хувьцааг 3000 төгрөгөөс буухгүй хэмээн таамаглацгааж байна.
Олон улсын хэчнээн биржээр арилжаалахыг шийдээгүй мөн нэрлэсэн үнийг нь тогтоогоогүй “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас бөөн бөөнөөр нь “атгах” хүсэл монголчуудын гэлтгүй гадаадынхныг зүгээр суулгалгүй дороос нь хатгаад байгаа бололтой юм. Тиймээс иргэдэд 536 биш 1072 ширхэг хувьцааг үнэгүй тараахыг, мөн нэрлэсэн үнээр нь худалдан авах боломж олгохыг зарим хүмүүс шаардах болсон. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгох бөгөөд харин аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах асуудал иргэдэд огт хамааралгүй гэдгийг мэдэгдсэн бий.
Нөгөөтэйгүүр төрийн бус байгууллагынхан аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас адилхан хүртэх ёстой гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд эхэллээ.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтэй зэрэгцэн монголчуудын нэг хэсэг нь хусмаа чамласан хүүхэд шиг аяглаж, нөгөө хэсэг нь хөөрцөглөж, зарим гар бариад бугуй барихын төлөө зүтгэж байна. Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь зарна гэсэн сургаар нэг хэсэг компанийн эрэлт хэрэгцээ ихэссэн. Өөрөөр хэлбэл, өөрт нь өгөх үнэгүй 536 дээр аж ахуйн нэгжийн нэрээр нэрлэсэн үнээр нь авах хувьцааны төлөө компани худалдаж авах иргэдийн идэвх гэнэт сайжирсан. Засгийн газраас өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан, татварын өр ширгүй аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь зарна хэмээн дээрх асуудалд хаалт тавьсан ч ямар нэгэн аргаар ахиухан хувьцаа хүртэх дон зарим иргэдийг нэлээд зовоож байгаа шинжтэй.
Төрийн бус байгууллагуудын зүгээс иргэдээ алагчлах ёсгүй, “Эрдэнэс Тавантолгойн” хувьцааг нэрлэсэн үнээр нь ижил тэгш тоогоор худалдах хэрэгтэй хэмээн Засгийн газарт захидал хаяглаад байгаа гэх. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 5000 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний ихэнх нь үйл ажиллагаа явуулдаггүй юм билээ. Үйл ажиллагаа явуулдаг тэдгээр цөөнх нь гадаадаас санхүүжилттэй. Эндээс харахад төрийн бус байгууллага нэрийн дор “Эрдэнэс Тавантолгой”-гоос хувь хүртэх санаархал гадаадынханд нэлээд байгаа бололтой юм. Надад гуравхан, Намуунаад гурав гэгчээр хүний шунал хязгааргүйгээс энэ хувьцаанаас ахиухан хүртэх шунал, аж ахуйн нэгжүүдэд ч, иргэдэд ч, төрийн бус байгууллагынханд ч байгаа. Тэгэхээр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр иргэн бүхэндээ 536 ширхэг хувьцааг нь үнэгүй олгоод үлдсэнийг зах зээлийн ханшаар нь худалдвал яасан юм. Үнэндээ ийм л аргаар зохицуулахгүй юм бол алаагүй баавгайн арьснаас болж “алалцах” дээрээ тулж магадгүй нь бололтой, зарим нөхөд. Тиймээс гадаадын Дорж, Дулмаа нь адилхан зах зээлийнхээ үнээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж аваад, хувь хүртэнэ биз. Энэ нь илүү шударга, илүү амар шийдвэр болох бус уу. Нийгэм нь тэр чигээрээ улс төрөөр “вакум”-жих болсон өнөө үед төрийн бодлого тэгш бусаар үйлчлээд эхэлбэл Засгийн газар өөрөө хэцүүхэн асуудалтай тулгарч байна. Эцэст нь хэлэхэд иргэний болон байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн хусмаа чамлаж, хумсаа мэрээд эхлэвэл бас яана.

No comments:
Post a Comment