Засгийн газар ирэх сонгуулиас өмнө иргэн бүрт хишиг, хувь хүртээх
шийдвэр гаргасан. Гэхдээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эх
орны хишгийн нэг сая төгрөгөө бэлнээр нь авахаар болсон. Харин бусад
иргэдийн хувьд хувьцаа сонгох гэсэн хувилбар дээр л зогсч үлдээд буй.
Оюутнууд сургалтын төлбөртөө хувь, хишгээ шилжүүлж, оюутан хүүхэдтэй айлын нуруун дээрх ачаа бага ч атугай хөнгөрлөө. Харин эднээс хамгийн гомдолтой байгаа хэсэг нь ид хөдөлмөрийн насныхан. Тэд эрүүл, залуу байгаа нь миний, бидний буруу юм уу хэмээн төр засагт үгээ дайж байна. Хувьцаагаар хулхидах нь гэж эмээж байна. Эдийн засгийн анхны мэдэгдэхүүнгүй олонхи, хувьцаа гэж юу байдгийг мэдэхгүй залуус, зах зээлийн шилжилтийн үеийн цэнхэр, ягаан тасалбарт молигодуулсан хэсэг ингэж эргэлзэж тээнэгэлзэх нь зүйн хэрэг.
Иймд бид энэ удаа хувьцааг иргэдэд хэрхэн хуваарилах талаар танилцуулахыг зорилоо. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувь буюу гурван тэрбум ширхэг хувьцааг иргэдэд, харин компаниудад 10 хувийн хувьцаа тараахаар болсон. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийн хувьд УИХ-ын 39 дүгээр тогтоолын 2.б-д зааснаар 2010 оны зургаадугаар сарын 30-наас өмнө бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авсан бол энэ хувьцааны хуваарилалтад хамрагдана.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний ордыг ихээр бодоход 300 жил ашиглах нөөцтэй гэдэг. Харин тус ордын хувьцааг “Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалаад эхэлбэл хамгийн өндөр гүйлгээтэй, бас өндөр үнэлгээтэй үнэт цаасны нэг болно” хэмээн учир мэдэх эдийн засагчид хэлж буй.
Уржигдар УИХ-ын Байнгын хорооны хурал дээр НХХ-ийн сайд Т.Ганди хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд хуваарилахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар танилцуулсан. Энэ дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэдийн хүсэлтийг ирэх тавдугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон хүлээн авахаар болсон. Эл хугацаанд хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй иргэд болон бэлэн мөнгө хэлбэрээр нэг сая төгрөгийн хишиг, хувиа хүртэх хүсэлт гаргаагүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хувьцаа авах хүсэлтэй гэж тооцохоор болсон талаар тэрбээр тайлбарласан.
Бүр тодруулбал, иргэд ямар ч нэмэгдэл, хорогдолгүйгээр нэг сая төгрөгөөр 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдана гэсэн үг. Харин Засгийн газрын энэ шийдвэрээс болж иргэд ихээхэн төөрөгдөлд ороод байна. Учир нь иргэд “Энэ хувьцааг авсан гэдгээ гэрчлээд гар дээрээ бариад үзүүлэх ямар ч батламж байхгүй байна. Хий дэмий сонгуулийн шоу хийж байгаад, дараа нь сонгууль өнгөрөхөөр хувьцааны тоог тэглэчихвэл яана” хэмээж байна.
Сая төгрөгөөс татгалзсан нь дээр үү
Сая төгрөгийн оронд өгөх 1072 ширхэг хувьцааны нэг ширхгийн үнэ нь яг хэдэн төгрөг юм бэ гэдэг одоо болтол тодорхойгүй байна. Харин ТӨХ-ныхон болохоор “Хувьцааны нэрлэсэн үнийг 900 гаруй төгрөгөөр үнэлнэ. Харин олон улсын хөрөнгийн бирж дээр гарвал энэ үнэ хэд дахин нэмэгдэх боломжтой. Уг нь хувьцаагаа авчихвал тэдэнд их ашигтай” хэмээн тайлбарлаж байгаа.
Миний нэг танил хувиараа бизнес эрхэлдэг нэгэн “Би өчигдөр /уржигдар/ орой ээж, аавдаа очиж “Та хоёр бэлэн мөнгө битгий ав. Хувьцаа аваарай. Тэр хувьцаа үр хойч бидэнд чинь үлдэх асар их хөрөнгө болно шүү” гэж ам найраа хийчихээд ирлээ” хэмээн хошигнож байсан. Нэг талаас хошигнол ч нөгөө талаар үнэний хувьтай. Бизнесмэн хүний мөнгө үржүүлэх ухаалаг шийдэл ч байж болох. Хэрэв үнэхээр их мөнгөний гачигдал гараагүй л бол аз болж тэр хувьцаагаа авах дээрээ тулбал Засгийн газарт ганцхан сая төгрөгөөр зарсны хэрэггүй гэнэ.
Түүний оронд Тавантолгойн хувьцаа олон улсад арилжигдаад эхлэхээр иргэн нэг сая биш, хэдэн саяар нь хувь хүртэх боломжтой болох юм гэсэн. Нэг ёсондоо хувьцаа авахаар болж буй иргэн хүн хувьцаанд бизнесийн ухаанаар хандаж чадвал нэг сая төгрөгийг хэдэн сая төгрөг болгох боломж нээлттэй байна гэсэн үг.
Хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргасны дараа олгох гэж байжээ
Анх Төрийн өмчийн хорооноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эхлээд олон улсын хөрөнгийн бирж дээр гаргасны дараа иргэдэд сая төгрөгийн хувьцаа тараахаар ярьж байжээ. Гэтэл бэлтгэл ажил муу байсны улмаас Лондон, Хонконгийн хөрөнгийн биржүүд хүлээж аваагүй гэнэ. Харин одоо тус компанийн хувьцааг хөрөнгийн биржүүд дээр гаргавал бүх ажлаа амжуулж дууссаны дараа буюу иргэддээ хувьцааг нь тараачихаад үнэт цаас худалдаалах биржүүдэд мэдэгдэнэ гэсэн үг. Ингэхдээ гурван сарын өмнө урьдчилан мэдэгдэж байж арилжаагаа хийдэг байна.
Удтал хүлээлгэсэн хувьцааны асуудал ийнхүү сонгуулийн босгон дээр арай гэж шийдэгдсэний учир нь УИХ-ын 39, 57 дугаар тогтоолуудын агуулгын зөрүүтэй байдал юм. Үүнийг иргэд төдийлөн сайн ойлгохгүй явсаар өдийг хүрсэн хэмээн албаны хүмүүс хэлж байна. Дээрх 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг иргэн, аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэхээр заасан бол 57 дугаар тогтоолд зөвхөн 1.5 сая төгрөг олгох ажлын хүрээнд тус компанийн нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг иргэн бүрт олгохоор тусгажээ. Үүнийг албаны хүмүүс “Уг нь бэлэн мөнгө өгч аль аль талдаа сайн, муу нэр зүүж байсны оронд УИХ-ын хоёр тогтоолоо сайн нягтлаад бүх иргэддээ хувьцааг нь аль хэдийнэ олгочих байсан юм” хэмээж байв.

No comments:
Post a Comment