Одоо өгөх гэж байгаа хувьцааг ногоон тасалбар гэж нэрлээд дээр нь таван ширхэг хүний толгойны зурагтай байхым шиг байгаан. Тэр нь болхоор ерөнхийлөгч ерөнхий сайд сайдууд энээ тэрээгийн зураг байхымуу даа. Тэгээд биднүүс энэ таван толгой сайхан том толгой шүү бишэээ их ухаантай таван толгой шүү гэж хархымуу даа. Зиа тэгээд тэр таван толгойн хувьцаа нэг биш бүүр таван зуу гаруй байхын гэнэ. Шажигнасан таван зуун ногоон заастай болхын гэнэ дээ гэж нэг авгай цуурчээн.
Тавантолгой чинь нуль хувьцаа гэнээ. Тэднүүсийг ухахаар хувьцаанууд гардаг гэнэ. Тэгээд тэднүүсээ хийх газраа олхоо байчаад хүмүүст тарааж байгаа гэнэ. Агуулах сав нь хүрэлцэхгүй байгаа гэнээ. Манайх чинь бас хэдэн хувьцаагаа хийх зоорь ухчихсан тэндээ хийнэ дээ. Улсын юм муу хадгалсан гэж хэрэгт орох вий гэж айхын гэж ярьжаагаа гэнэ хэмээн ярьжаагаа эмээ байна.
Манай нөхөр гэж тэнэг юм яг цаагуураа хүнтэй болчиж. Тавантолгойн хувьцаа гэж юмыг цаад нэг юм нь таван зуун ширхэгийг өгсөн байна. тэгээд төр өгсөн гээд байгаам даа.Төр хэзээ үнэгүй юм өгж байсын авж л байдаг биздээ. Даанч оройтоод байгаам шиг санагдаад байсын. Юу юу байхав дээ тэр Таван толгой гэдэг нь уурхай гэнээ. Тэндхийн л юм шиг байна. Даанч сүүлийн үед гэрт нүүрс оруулж ирэхдээ инээгээд байдаг болчихсон. Багануурын нүүрс муу ч гэх шиг. Тэр яг уурхайд ажилладаг хүүхэн байхоо бүүр алчмаар санагдаад байх юм гэж айлын авгай ярьжээн.
Эзэн Чингис хаан эрт дээр үес өдөр бүр таван хүний толгой авдаг байжээ. Энэ нь монголчууд ирээдүйд тавантолгойгоос юм авахыг зөгнөж байсан байхын. Одоо энэ төр засаг таванзуун ширхэг хувьцаа өгдөг нь буруу Чингис хаан байсан бол зургаан зуун хувьцаа өгөх байсан юм. Энэ тухайгаа Чингис хаан зургаа дахь улсаа эзлэхдээ гүнээр шүүрс алдаснаар тод томруун илэрч байдаг. Хувьцааг бол эцсийн эцэст бүгд сайхан аваад гэртээ залаад сууж байх ёстойм. Учир нь Тавантолгой бол эрт дээр үеэс өвлөж иржээ. Одоо бүгдээрээ хувьцаагаа бурхныхаа өмнө залж сууваас бид үр ашгийг нь өндөр хүртэж 2012 онд дэлхий сүйрвэл ганцаараа үлдэх учиртай гэж нэг дээлтэй хүн зарагтаар ярьжээн.
Эцсийцэст хувьцаа юуын. Надаа тэгэж яриул хувьцаа байна. Ганц шил архи зээлчих би хувьцаагаараа төлчихөе. Архи чинь 4000 билүү таван зуун хувьцаагаан дээрээ 3500 төгрөг өгий. Үхсэн чи муу төрийн хувьцааг юу ч биш гэдэг хэн бэ. Хувьцаа хаана байгаан гэж үү би биеэрээ байна. Энэ хар толгой мөрөн дээр байсан цагт хувьцаагаа авах нь гарцаагүйшд. Амьд хүн баталгаа бололгүй яадын. Хувьцаа шүү дээ чи бодооч юун мөнгө биздээ. Хүн амьтан ч чамайг мянга гаруй хувьцаатай гээд хүндлийшдээ. Надаас өөр чамаас хувьцаагаараа архи хүн олдкуу дээ гэж дэлгүүрт хэрүүл болж байхын.
Манай компани иргэдийн хувьцааг авч гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, одуудад хэрэглүүлэх ингэснээр монгол улсыг мсурталчлах зорилготой байгууллага. Та манай компанид хувьцаатайгаа ирсэнээр хувьцаагааа тэр дор нь өсгөх боломжтой. Манай эхний бриллиантан мэнэжэр шагналтай хүн гадаад улсад аялаад иржээ. Энэ хүн эхлээд архичин байсан тэгсэн өөрийн ажил хөдөлмөрөөр манайд хувьцаагаа өгч доорооо нэлээд хэдэн хувьцаа эзэмшигч олж одоогийн өндөрлөгт хүрчээ. Танд хувьцаа байгаа бол бид таны хувьцааг хамгийн сайхан хувьцаа болгож нүүрний тос, нүдний шил болгож өгнө. Манайхаар үйлчлүүлээрээ гэж байхын нэг сурталчилгаан дээрээс олж харав.
Манай аавд хувьцаа байдаг би тэднүүсээр нь тоглоно. Аав тоглоорой гэсэн. Одоо ээжийн гэдсэнд байгаа төрөх дүү маань хувьцаагүй аав ээж хоёр ээ чаавас гэж голдог юм. Манайхан бүгд хувьцаагаа нийлүүлж байгаад таван гар сууж тоголдог болно гэсэн. тэгээд манайхныг хүмүүс хувьцаатыхан гэдэг болно гэнээ. Ээж эртээд аавд уурлаад чи муу хувьцаагааа хэнд өгчихсөн юм. Төр хувьцаа өгсөн гээд байхад чи авчирахгүй байна. Өөрийхийгөө тэр хүүхэндээ аваачиж өгж болно хүү бид хоёрыхыг авчраачээ гэж уйлсан. Би том болоод хувьцаагаа дандаа гэртээ авчирдаг аав болноо гэж цэцэрлэгт ярьжээнэ гэнэ
Таван толгой гэдэг нэг уурхайн хувьцааг үнэгүй өгөх шийдвэр гарсан гэнэ. Үнэгүй тэгээд төрөөс өгнө гэхээр нэг л сэжигтэй дээ юу өгж алах гэж байгаа бол. Уг нь манай төр чинь авна авна гээл байдгаас өгнө гэж байдгүй улс шүү дээ. Тэр хувьцааг нь авчихвал эргээд баахан мөнгө нэхэж эднүүс алах болуу даа зуснууд. Эсүүл бүүр эрт өгж байсан цэнхэр ногоон хувьцаа шиг худлаа юм өгөх гэж байгаа болуу даа. Тэднүүс тэхдээ худлаа биш байсымшиг байгаан юм мэддэг хэд нь тэрүүгээр баяжсан гэсэн. Мэддэггүй хүнд тэгээд юу ч байсан цаас болоод дуусдаг хорвоо юм даа.
GUMP
2011/04/19
ХӨРӨНГӨТЭЙ ХҮН САЙХАН ЮМ АА, ХӨРӨНГӨӨ ҮЗЭЭД ИРЛЭЭ
Таван толгой”-н нүүрсний ордоос ард иргэддээ 10 хувийг нь олгосон. Энэ 10 хувиас надад 536 хувьцаа оногдоно. Энэ бол миний хөрөнгө. Эх орны минь хишиг, эрдэнийн хувь. Багадахгүй ээ. Чамлаж суухаар чанга атгана. 536 хувьцааг 500 сая төгрөг болгож болно. Би ингэж боддог юм. Тэгсэн чинь миний нөхөр над руу дайрч байна. Үхсэн хойноо 10 хувь, 536 хувьцаа гэдэг чинь нэг муу цаас, Цаадуул чинь эх орноо хятадад худалдчихсан /УИХ засгийн газрыг хэлж байгаа юм Г.Д /,Өөрсдөө хуваагаад идчихсэн гээд л надтай маргаж, хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураах, тэднийг зайлуулах “Энхбаярын цоохор хувьсгалчдын онол”-ыг хэрэгжүүлнэ гэж зүтгэв.
Манай хүн Энхбаярын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зай завгүй зүхэж байгаа баримтыг үндэслэн бичих юм гэнэ. Эрх баригчдын ёстой алж өгөхөөр итгэл үнэмшил үг хоёроо хурцлана. Энэ маргаанаас үүдэн би “Таван толгой”-н нүүрсний ордод юу болж байна нүдээр үзээд ирье. Бас 536 хувьцааны хөрөнгөтэй хүн би хөрөнгөө нэг үзээд ирье гэж томилолт аван гарсан. Тавантолгой, Оюутолгой руу өдөр бүр жижиг онгоц хоёр талдаа дүүрэн зорчигчидтой нисэж байна.
Амар болж ердөө нэг хоноод л ирлээ. Монголын хоёр сая 700 мянган хүний хөрөнгийг арвижуулж эргэлтэнд оруулах үүргийг “Эрдэнэс МГЛ” компани ажиллаж байгаа. Бидний томилсон засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч тэнд хэрэгжүүлж бүгдийг удирдаж байгаа. Очиход “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлага байхгүй байна. Бас нүүрс зөөж байгаа, орон нутгийн “Тавантолгой” буюу ажнайн Бат-Эрдэнийн компанийн удирдлага байхгүй байна. Харин Засгийн газрын төлөөлөгчийг бариад авлаа.
“Эрдэнэс МГЛ” ажлаа эхэлчихжээ. Хаягаа хадчихаж, хорь гучаад гэр барьчихаж. Хааш хаашаагаа 500-гаад метр газар хөрс хуулалтын нүсэр ажил хийж байна. Доошоо 16 метр хөрс хуулаад нүүрсэндээ хүрээд гаргаад ирж. Одоо ачих л дутуу. Урдхан талд нь “Энержи Ресурс” ХХК нүүрсээ ухаж түүний цаана энэ компанийн нүүрсээ ялган сайжруулах аварга том барилга баригдаж байна. “Энержи ресурс” өнгөрсөн жил манай “Эрдэнэс МГЛ” хөрс хуулсан чинээ нэг амнаас л нүүрс зөөж төсөвт 54 тэрбум төгрөг оруулсан гэж бодоход үнэхээр атаархмаар байгаа биз.
Монгол улсын хэмжээгээр анх удаагаа нүүрснээс төсөвт орох орлого Эрдэнэтийн зэсийг давсан гэж бодохоор бид өөрийнхөө өмч болох “Эрдэнэс МГЛ”-ийн нүүрсийг шуудайлаад ч хамаагүй микро автобусанд ачаад яаралтай зөөгөөд хил давуулаад зарчихмаар. Засгийн газрын төлөөлөгч Батбаатар, “Энержи ресурс”-ийн Ухаа худаг салбарын захирал Ш.Байгалмаа нар надаас томилолтын зорилгыг асуухад би хөрөнгөтэй хүн хөрөнгөө эргэж явна. Айл шахуу буугаад олборлолт хийгээд орлогоо олоод эхэлчихсэн танай аварга компани манийхаа хөрөнгөнөөс хусаад байгаа юм биш биз гэж явна гэж цаашлуулахад бүгд инээлдсэн юм.
“Энержи ресурс” үнэхээр аварга бүтээн байгуулалт хийж байна. Хил хүртэлх 300 шахам км хар зам тавьж энэ долдугаар сард ашиглалтад орно. Жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай гурван баяжуулах үйлдвэрийн эхний үйлдвэр энэ 8 сард ашиглалтанд орно гэж баяжуулах үйлдвэрийг босгож байгаа угсралтын менежер Крайг МК Барон гэдэг хөгжилтэй залуу өгүүллээ. Орон нутгийн “таван толгой” ажнайн Бат-Эрдэнийн компани ч сүүлд эхэлсэн гэхэд амжилттай өрсөлдөж байна. Олборлосон нүүрсээ баяжуулах төдий биш бүүр коксжуулаад гаргаж байна.
Засгийн газрын төлөөлөгч Батбаатар, захирал Байгал бид гурав өөрийнхөө хөрөнгийг харлаа. /Эрдэнэс МГЛ-ийн газрыг би миний болон бидний хөрөнгө гээд байгаа юм. Г.Д/ Монголын ард түмэнд оногдсон арван хувийн газар гэдэг чинь том газар байнаа. Хойшоогоо бараг 60-аад км, Зүүн тийшээгээ 40 гаран км сайн нүүрс байна гэнэ. Нүдээр харахад зах нь харагдахгүй их говь сааралтана. Бас нэг баярт мэдээ гэвэл учраа олж булаацалдахгүй байвал Монгол хүний амны хишиг их, орд болгоныг арван хувьдаад байвал хөрөнгө маань нэмэгдээд байх бололтой.
Нутгийн гүн тийшээгээ багцаагүй их нүүрстэй бас нэг орд газар илэрчээ. Засгийн газрын төлөөлөгч хөрөнгөө эргэж яваа надад “Тавантолгой”, “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын төсөл хэрхэн явж байгаа тухай танилцууллаа. Зөвхөн эндээс нэг бүр нь 100 тоннын даацтай 4065 машин нүүрс ачиж байна. Засгийн газар хөрөнгө мөнгө байхгүй ч гэсэн замын цагдаагийн дарга Энхжаргал зөв арга хэмжээ авчээ. Замын цагдаагийн 4 машинтай 8 офицер өдөр шөнөгүй дагаж 8000 жолоочид үйлчилж явна.
Юнителийн залуучууд машин бүрт чеп суулгаж машины мэдээллийг авдаг болгоно гээд ажиллаж байна. Өнгөрсан зун УИХ-ын гишүүн З.Энхболд ерөөсөө хар зам тавиад нүүрсээ машинаар зөөе ядаж ажлын байр гарах нь ашигтай юм гэж байсныг уншигчид санаж байгаа байх. Бас бодлого юм байна хөөе. Одоо 9000 жолооч сард сая гаран төгрөгийн цалин авч байна. Даанч ажил нь хүнд юм. Засгийн газрын төлөөлөгчийн машинд суун нүүрсний машин дагаж хил руу явлаа. Засгийн юм болохоороо тэгдэгдээ, өнөө муу тэрэгний дугуй нь хоёр км яваад л хагарах юм. /Бас үнийг нь төлөөгүй гэж байгаа Г.Д/.
Харин Байгал захирал машин гаргаж хөл залгуулав. Гашуун сухайт боомтын хувьд Засгийн газар чадахынхаа хирээр арга хэмжээ авчээ. Гучаад өрөөтэй боомтын байшин барьчхаж, Хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналтынхан гээд цаг наргүй зогсож байгаа төрийн албан хаагчдаа сайхан тохилог амарч унтах 48 ширхэг байртай болгожээ. Хил дээр байгаа манай төрийн албаныхан Ардчилсан намын дарга шадар сайд Алтанхуягт баярлалаа гэж хэлээрэй гэсэн юм.
Н.Алтанхуяг сайд хил дээр ирж ажил байдалтай нь танилцжээ. Тэгээд маш том арга хэмжээ авсан гэнэ. Гаалийнхан одоо 24 цаг ажиллах боломжтой болсон. Бусад төрийн байгууллагууд ч гэсэн жигдхэн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ. Засгийн газраа хүн толгойтой болгон л зүхэж хараадаг. Урамтай үгийг сонсог дээ. Манай талын хилийн боомт нүүрсээ гаргахад чадлынхаа хирээр ингэж бэлджээ. Харин урд тал яаж тосож хүлээж авдаг харах гээд нар жаргаж байхад хилийн пост дээрээс хүний нутаг руу харлаа.
Нүүрс ачсан машин цаашаа нэвтрэх 10 гарц наашаагаа орох арван гарц байна. Тавин мянган хүн амьдрах байшин барилга зам, дэлгүүр зах, үйлчилгээний газрыг барьчихжээ. Асар их баялаг ачаад Монголоос ирнэ гэж ингэж бэлдсэн байна. Яаж ч харлуулсан энэ засгийн газар аварга бүтээн байгуулалтыг эргэлт буцалтгүй эхлүүлжээ.
Их говийн үүц задарчээ. Энэ их бүтээн байгуулалтын эргэн тойронд мөнгө хаялага арвин байна. Дарханаас ирсэн сайн гагнуурчин залуу долоо хоногт гурван сая төгрөг хийдэг гэнэ. Бусад гагнуурчин гагнасан гагнуураа салахад мань эрийн гагнасан төмөр өөр газраараа сална уу гэхээс гагнаасаараа бол салдаггүйд жолооч нар дугаарлаж байна. Нэг гэр барих зөвшөөрөл гурван саяын шагаар авахад цаана нь мөн тийм ашигтай байна. Жолооч нарын хувцасыг угааж индүүдээд саятан төрж байна. Хулгайгаар ямар ч архи доод тал нь 5000 төгрөг, тэгээд 10000 төгрөг хүрдэг гэлээ. Тавантолгой.
Оюутолгойн төслийн эргэн тойронд нэг иймэрхүү. Эргээд Монгол хүн бүрийн 536 ширхэг хувьцаа буюу үндсэн зорилгодоо оръё.
Хэрвээ Монгол хүн бүр 536 ширхэг хувьцаагаа чулуу болгоё гэвэл Засгийн газар “Эрдэнэс МГЛ”-ийг сайн шахаж яаралтай эргэлтэнд оруулах хүн бүр толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна. Хөрөнгөтэй хүн гэж бодоод “Эрдэнэс МГЛ”-ийн газар дээр зогсох нэг л сайхан. Бас хөрөнгөө арвижуулах бодол төрж байна. Ямар өөрт оногдсон нүүрсээ хүрзээр ухаад тракторын чиргүүлд ачаад эдний машины араас нүүлтэй биш. Гэхдээ л миний хөрөнгө гээд байгаа чинь Монгол хүн бүрийн хөрөнгө.
Төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад УИХ-ын гишүүд бүүр дөнгөж төрсөн хүүхдийн ч хөрөнгө мөн. Бидэнд бас давуу тал бий. Нэгэнт өрсөлдөөнд “Энержи ресурс”, “Оюутолгой”, “Тавантолгой”, “МАК” зэрэг аварга компаниудыг давахгүй юм чинь албан тушаалтнаа ашиглах боломж үлджээ. Төмөр замын тусгай зөвшөөрлийг ганцхан “Эрдэнэс МГЛ-д” өгчих. Гашуун сухайт, Шивээ хүрэн хоёр хилийн боомтын дундуур шинэ боомт нээгээд төмөр зам тавьчих юмсан.
Хятадууд цаанаас нь “Эрдэнэс МГЛ”-ийн нүүрсийг мөн л тосоод авна. Бид ямар тусгай зөвшөөрөл гаргаж чадахгүй юм биш. Монголын бүх улс төрийн болоод төрийн албан тушаалтан бүгдээрээ 536 гаа чулуу болгоё гэж бодож таараа. Том компаниудын хил гаргах бүх ачааг хямд тарифаар тээвэрлэнэ. Хөрөнгөтэй хүн би хөрөнгөө үзээд ирлээ. Бас ингэж бодлоо. Тавантолгой Оюутолгойн ашигт малтмалын орд газар үнэхээр их бүтээн байгуулалт өрнөж байна.
Үүнд сөрөг хүчний үүрэг. гүйцэтгэж байгаа нь энэ гэсэн улс төрчид, тэдний хэвлэл, мэдээллийнхэн, иргэний хөдөлгөөн нэр зүүсэн рекетлэгчид сум аймгийн хурлын болон засаг дарга гэсэн сэтэр зүүсэн нутгийн индианууд санаатайгаар саад болж байна.
ДАШРЭНЦЭН

Хувьцаа эзэмших боломжтой жижиг компанийн дундаж үнэ 1,5 сая болжээ
"Гадаад зах зээл дээр хувьцааг чинь гаргаад өгье" гэж дэлхийн томоохон компаниуд манай улсад ирсэн. "Дотооддоо хувьцаагаа арилжаалахад чинь зайлшгүй шаардлагатай бүтэц, баазыг чинь байгуулж өгье" гэж дэлхийд нэр хүндтэй хөрөнгийн бирж бидэнд хандсан. Үүнтэй холбоотойгоор иргэд хувьцаа эзэмшигч болох нь гэж баахан үймсэн бол одоо аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшихээр үймж эхэлжээ.
"Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухайд" хэмээх оршилтойгоор УИХ 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоол баталсан. Тогтоолд "Хувьцааны 10 хувийг 2009 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн, үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү үнээр худалдана" хэмээн тов тодорхой бичсэн байгаа. Товчхондоо хувьцаа худалдан авах боломж нь том групп байна уу, жижиг ТҮЦ байна уу хамаагүй тэнцүү эрхтэй гэсэн үг.
Мэдээж заасан хугацаанаас хойш байгуулагдсан аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр "Компани зарна" хэмээх зар олшроод байна. Дурын веб, браузер ашиглан "Компани зарна" хэмээн бичээд хайж болно. Хайлтын үр дүнд гарч ирэх зарыг шүүгээд харвал тухайн компаниуд бүгд 2009 оноос өмнө байгуулагдсан байх вий.
Хэд, хэдэн утас руу залгалаа. Анх 2006 онд байгуулагдсан гэх нэгэн компанийн талаар харилцуурын цаанаас ярилцлаа.
-Танайх ямар ч тайлан гаргаагүй болохоор 2009 оноос өмнө байгуулагдсан ч "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг авах боломжгүй юм биш үү?
-Эхний жил л татвар төлсөн. Аялал жуулчлалын компани юм. Тэр хувьцааг чинь авахын тулд сүүлийн нэг жил л татвар төлсөн байхад болох юм билээ. Энэ бол асуудал биш шүү дээ. Татварын байцаагчтай нь яриад л шийдэж болно. Дүүрэг дээр танилтай бол бүр ч амархан бүтээнэ.
-Компаниа яагаад зарах гэж байгаа юм бэ?
-Яах юу байхав дээ. Би өөрөө ажиллуулах боломжгүй болчихсон. Тэгээд ч компани гадуур их үнэтэй байгаа биз дээ. Аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааны талаар сонирхож байгаа бол чи компанийн үнийг судалсан л байлгүй. Би харьцангүй хямдхан 350 мянган төгрөгөөр зарж байгаа юм.
Өөр хэд, хэдэн утас руу залгаж үзлээ. "Манайх "X" тайлан гаргасан болохоор хувьцаа худалдан авахад асуудалгүй. Үнэ нь 1.5 сая" гэх зэрэг хариулт ирж байна. Ямар ч байсан 39 дүгээр тогтоолд заасан шалгуур, үзүүлэлтийг хангаад, элдэв асуудалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үнэ нэлээд өндөр байна. Ойролцоогоор 1-2 сая төгрөг дундаж үнэ ч байж мэднэ.
Дээрх асуудлаар Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн, Монголын хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Компани зарна гэсэн зар сүүлийн үед нэлээд харагдах боллоо. Энэ нь "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг олгохтой холбоотой бололтой?
-Харин одоо компани зарах нь багассан юм биш үү. Ерөнхий сайд ч хэлсэн шүү дээ. "Ийм замбараагүй зүйл байж болохгүй. Төр хувь хишгээ тодорхой хэмжээнд хүртээж, үндэсний үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжиж үйл ажиллагаанд нь шинэ боломж, шинэ санхүүгийн эх үүсвэртэй болгоё гэж байхад компани худалдаж авах нь буруу. Мөн аж ахуй нэгжүүдийг худалдаж, зарж байгааг судалж, дүгнэлт хий" гэж хэлсэн.
-Танайхаас үүн дээр ямар зохицуулалт хийх вэ?
-Төрийн өмчийн хороонд яг энэ асуудлыг дагнан ажиллах боломж, үүрэг байхгүй. Гэхдээ бид судалж байна.
-Заруудаас харахад өнөөдөр ч гэсэн "Компани зарна" гээд зар байсан?
-Компаниудыг зарах, худалдан авахад асуудал өгч болохгүй. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм зүйл хийж байхыг үгүйсгэхгүй.
-Ер нь үндэсний компаниуд олон охин компанитай болоод хувьцааг чадлынхаа хэрээр худалдаж авахад болохгүй зүйл бий гэж үү. Яахав зарим нэг компани дээр олон хувьцаа төвлөрнө л биз?
-Ажлын хэсэг энэ тал дээр судлаад, дүгнэлтээ гаргаад ажиллаж байгаа. Сайн, муу талыг нь дүгнэж цэгнэх хараахан болоогүй байна.
Ямар ч байсан компаниудыг том, жижгээр нь ялгалгүйгээр бүгдэд нь хувьцааг тэнцүү тоогоор худалдах болсон нь компанийн худалдаа газар авахад хүргээд байгаа бололтой. Албаныхны тайлбараар нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авах компанийн болзлыг дахин нарийвчилж, шалгуур тогтоож магадгүй гэсэн. Гэхдээ нэгэнт нэрлэсэн үнэ тогтсон даруйд компаниуд хувьцаа авахаар дараалалд зогсвол зохицуулалт нь ямар байхыг тааж хэлэх боломж алга.
Харин бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар "Чадалтай томоохон компаниуд хувьцаа худалдаж авлаа гээд хувьцааны төвлөрөл болохгүй. Тэд хэрвээ авахаа хүрвэл жижиг компаниудыг санхүүжүүлж байгаад хувьдаа худалдан авч, дараа нь бирж дээрээс ямар нэгэн аргаар авахаа мэдэх байлгүй" хэмээж байсан.
Тэгэхээр одоохондоо юу болохыг ажиглаж суухаас өөр яах билээ. Угаасаа компани худалдан авах, худалдахыг хориглох ямар ч хуульзүйн үндэслэл байхгүй. Дээр нь Компанийн тухай хуулийн дагуу компанийн удирдлагын нэр өөрчлөгдөхөд ямар ч асуудал байхгүй аж.
2011/04/18
РЖД Тавантолгойд 1.5 тэрбум ам.доллар оруулна
Тавантолгойн орд газрыг ашиглах, нүүрс боловсруулахад зориулж оросын төмөр замын РЖД нийгэмлэг нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тус нийгэмлэгийн албаны хүн хэлснийг Ведомости сонин мэдээлжээ.
Албан эх сурвалж хэлэхдээ одоохондоо нарийвчилсан тооцоо алга гэсэн байна. ОХУ-ын сангийн яаманд ч өнөөдөртөө ийм яг таг тооцоо байхгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Монголын Тавантолгойн ордыг эзэмших тендерт оролцохоор гадаадын 17 компани байсан нь энэ оны гуравдугаар сар гэхэд зургаа болж цөөрсөн юм. Энд солонгос, япон, оросын компаниуд байгаа юм. Мөн япон хятадын хамтарсан Mitsui-Shenhua, болон Peabody Energy, Vale, Xstrata, ArcelorMittal консорциумууд байгаа юм. Одоохондоо сонгон шалгаруулалтын дүн гараагүй байгаа ч Тавантолгойгоос Зүүнбаян хүртэл өргөн царигийн төмөр зам тавих гэж байгаа, тэгээд ч энэ ордын коксжих нүүрсийг оросын нутгаар дамжуулан Япон, Солонгос, зүүн өмнөдөд гаргахаар төлөвлөж байгаа болохоор оросын төмөр замын нийгэмлэгийнхэн энэ тендерт ялах сонирхол ихээхэн байгаа юм.
Тавантолгойн хувьцаа маргаантай хэвээр байна
Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, энэ оны гуравдугаар сарын 31-ээс өмнө төрсөн иргэдийн нэр дээр 536 ширхэг хувьцаа хувиарласан боловч аж ахуй нэгжүүдэд хувьцаа хүртээхээ түр азнав. Уг нь татварын өргүй, өнгөрсөн оны зургадугаар сараас өмнө байгуулагдсан үндэсний аж ахуй нэгжид тус бүр 28 мянган ширхэг хувьцаа борлуулах асуудал яригдаж байсан юм. Гэвч том компаниуд жижгээ олон тоогоор худалдан авсан, мөн зарим хүн шударга бус хуваарилалт болж байна хэмээн үзсэн тул ийн хойшлуулахад хүрчээ.
Тухайлбал, нийт аж ахуй нэгжийн 35 орчим хувь нь л хувьцаа худалдан авах чадавхитай байгаа. Тиймээс аж ахуй нэгж жижиг компаниудаа худалдан авах замаар зах зээл дээр хувьцаа цөөн компанид хэт төвлөрөх эрсдэлийг зохицуулах шаардлагатай болжээ. Үүнээс гадна зарим хүн гарт баригдах ямар ч ажил хийдэггүй атал үндэсний компани гэсэн нэрийн дор хувьцаа хүртэх гэж байна, ийм шударга бус зүйл байж таарахгүй хэмээн. эсэргүүцжээ.
Үүнтэй холбоотойгоор зарим гишүүн иргэдэд ногдох хэмжээг 10 бус 20 хувь болгох зэрэг асуудлыг ч тавьж байна. "Компаниудад хувьцаа өгөхгүй гэсэн үг биш. Ямар ч байсан хувьцааг нь борлуулна" хэмээн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлсэн.

460 мянга гаруй иргэний дансыг нээгээд байна
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд нийт 450077 данс нээгдсэн байна. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 10 хүртэл дээрх дансан дээр нэмж 13749 дансыг нээжээ.
Эдгээрийн 13283 дансыг Монгол Улсын иргэд, 150 дансыг гадаадын иргэд, 309 дансыг дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд, долоон дансыг гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд нээлгэсэн байна.
2011/04/17
“Тавантолгой” ХК-ийн хувь нийлүүлэгчид хуралдана
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цааснуудаас хамгийн үнэтэй нь “Тавантолгой” ХК-ийн хувьцаа. Түүний үнэ өдгөө нэг сая орчим төгрөг дээр хэлбэлзэж байна. Хамгийн үнэтэй хувьцаа бүхий “Тавантолгой” ХК-ийн хувь нийлүүлэгчийн хурал энэ сард болох гэж байна. Хувь нийлүүлэгчдийн хурал 28-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт компанийн байранд болох ажээ. Хурлаар, 2010 оны ТУЗ, ХШЗ, гүйцэтгэх захирал, санхүүгийн тайлан, компанийн үнэт цаасны бүрдүүлбэрт өөрчлөлт оруулах тухай, ТУЗ, ХШЗ-ийн гишүүдийг сонгох, ногдол ашиг хуваарилах, ТУЗ, ХШЗ-ийн төсөв батлах, компанийн стратеги хөгжлийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Нэмж сонирхуулахад, тус компани өмнөх жил хувьцаа эзэмшигчдэдээ 50 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан юм.
Түүнчлэн “Шивээ-Овоо” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал мөн энэ сарын 29-нд болох юм байна. Хурлаар компанийн өнгөрсөн оны үйл ажиллагаанд ТУЗ-өөс өгөх дүгнэлт, ТУЗ-ийн ажлын тайлан, компанийн 2010 оны санхүүгийн үйл ажиллагааны талаарх хянан шалгах зөвлөлийн дүгнэлт, компанийн ТУЗ, хянан шалгах зөвлөлийн зардлын 2010 оны гүйцэтгэл, 2011 оны зардлын төсөв, компанийн өмчлөлд байгаа орон сууцны барилгын караказыг ажилчдад худалдах тухай, ТУЗ-ийн гишүүнийг томилох зэрэг асуудал хэлэлцэнэ.
2011/04/13
Оюутолгой, Тавантолгойн хувьцааг бүртгүүлэх ёстой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооныхон өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан юм. Энэ асуудалтай холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас дараах асуултад хариулт авлаа. -Байнгын хорооны гишүүдээс танай хороо “Сайн ажилласан” гэсэн дүнг авлаа. Ямар үзүүлэлтүүд өөдрөг дүн дагуулав?
-Санхүүгийн зохицуулах хорооны хувьд энэ он онцлог жил. Бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор таван жилийн хугацаанд юу хийв, ямар үр дүнд хүрэв гэдэг тайланг байнгын хорооны хуралдаанд тавилаа. Хадгаламж зээлийн хоршооны хямрал, санхүүгийн хямралтай он жилүүд байсан ч, манай салбарт бүхий л зүйл өссөн үзүүлэлттэй гарсан. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршооны актив хөрөнгө өссөн, ашиг орлого нь өссөн. 2006 онд 51 хадгаламж зээлийн хоршоонд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож байсан. Одоо 179 болж өссөн байх жишээтэй. Хөрөнгө нь 15 тэрбум төгрөгөөс 44 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Мөн банк бус санхүүгийн байгууллагууд санхүүгийн хувьд чадавхижсан, орлого нь өссөн. Монгол Улсын иргэдэд уул уурхайн баялгаас хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээл олны анхаарлыг татаж байгаа. Одоо бид банк давамгайлсан санхүүгийн системтэй, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд даатгалын компаниудын үйл ажиллагаа мөн сайжирсан. Сан нь өссөн, ашиг орлого нь нэмэгдсэн. Манай хорооны чиг үүрэг ч бас их нэмэгдсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсан. Банкны шинэ хуулийг баталснаар арилжааны банкууд хүртэл манай зохицуулалтад тодорхой хэмжээгээр тусгай зөвшөөрлөөр холбогдож орж ирж байна.
-Цаашид анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай асуудал юу байгаа вэ?
-Байнгын хорооны гишүүдийн хувьд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд сайн анхаараач ээ. “Эрдэнэс тавантолгойн” компаниас иргэдэд олгох хувьцаа 1990-ээд оны үед олгосон цэнхэр, ягаан тасалбар шиг юм болох вий. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх вий. Олон нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай байна гэсэн саналыг хэллээ. Мөн Тавантолгой, Оюутолгойн ордын хувьцаанууд яагаад өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдэхгүй байна вэ. Цаанаа асуудал байгаа юм биш, үүнийг хурдан бүртгээд олон нийтэд мэдээлээч ээ гэдэг асуудлыг тавьсан. Компанийн засаглалыг сайжруулах талд бид бас тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Энэ бүхнийг ажил хэрэг болгоно гэсэн бодолтой л байна даа.
-УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын хувьд “Тавантолгой, Оюутолгойн хувьцааг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэж хэлсэн. Танай хороо Засгийн газарт энэ талаар шаардлага шахалт үзүүлсэн үү?
-Хоёр талтай ойлголт л доо. “Оюутолгой” компанийн хувьд улсын бүртгэлд хаалттай компани. Хягаарлагдмал хариуцлагатай компани гэсэн бүртгэлтэй учраас. Гэтэл Оюутолгойн орд маань өөрөө стратегийн орд учраас Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах болж байгаа юм. Уг хуулиар стратегийн орд газрын хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална гэсэн байдаг. Ингэхээр компани нь заавал хувьцаат компани байна гэдэг хуулийн шаардлагатай. Энэ шаардлагыг биелүүлэх ёстой. Хэрэгжүүлэхийн тулд заавал манайд бүртгүүлэх ёстой. Энэ ажлыг хийх байх. Тавантолгойн ордын хувьд иргэн бүрт олгохоор шийдвэрлэсэн 536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ нь тогтоогүй байгаа учраас, хойшлогдсоор байна. Уг нь дүрмэндээ нэрлэсэн үнээ заагаад, хувьцааныхаа тоог тавиад, бүх асуудлаа тавиад манайд орж ирэх ёстой. Засгийн газрын зүгээс нэрлэсэн үнээ тогтоох ажлыг хийж байгаа болов уу, үүнээс болоод асуудал нэлээн удаашраад байгаа юм. Хэрвээ манай Санхүүгийн зохицуулах хороонд эдгээр асуудал ирэх юм бол бүх зүйл олон нийтэд нээлттэй болно. УИХ-ын гишүүдийн ярьж байгаа зөв л дөө. Хуулиараа тийм шаардлага тавигдаж байгаа юм.
-Гэхдээ хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохын тулд Тавантолгойн ордыг дахин үнэлэх гэх мэт нэлээд ажлууд бий гэх. Мөн дээрх хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах хүртэл нэрлэсэн үнийг гаргах бололцоогүй гээд байгаа шүү дээ. Хэрвээ эрт нэрлэсэн үнийг тогтоочих юм бол цэнхэр, ягаан тасалбар шиг үнэгүйдчихнэ гэж болгоомжилж байна?
-Хувьцааны нэрлэсэн үнийг олон улсын зах зээл дээр гарахаас өмнө тодорхойлох ёстой. Яагаад гэвэл бүртгэлийг байнга хийх ёстой юм. Компани, үнэт цаасны хуулиар дүрмэн дотроо нэрлэсэн үнээ заавал заах ёстой гээд заачихсан байдаг.
-Иргэд 5000 төгрөгөөр данс нээлгэх гэж брокер диллерын компаниуд дээр дугаарлаж байна. Зөв үү?
-Ер нь уул уурхайн хувьцааг яриагүй байлаа ч гэсэн иргэд үнэт цаасныхаа дансыг 5000 төгрөгөөр нээлгэж болно. Брокер диллерын компаниуд нээж байгаа. Хөрөнгийн биржийн дэргэдэх Үнэт цаасны төлбөр тооцооны төв дээр тодорхой хэмжээгээр иргэд очдог. Энэ утгаар нь бид иргэдэд хөнгөлөлттэй хандах асуудлыг шийдэх ёстой. Түүнээс хувийн бизнесийн үйл ажиллагаа руу шууд орж хураамж авч болохгүй гэж хүчлэх боломжгүй л дээ.
-Орон нутагт байнгын ажиллагаатай брокер диллерын компаниуд байхгүй тул арилжааны банкуудаар дамжуулж иргэдэд үйлчлэх бололцоотой гэх мэдээлэл гарах боллоо. Ингэж болох юм уу?
-Хүн болгон хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлж байна. Хэдийгээр санхүүгийн мэдлэг боловсрол дутмаг ч гэлээ би хувьцаа эзэмшигч гэдэг байдлаар хандаж байна. Орон нутагт иргэдэд үйлчлэх байнгын ажиллагаатай брокер диллерын компаниуд байх шаардлагатай байгаа юм. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Арилжааны банкууд банкны шинэ хуулийн өөрчлөлтөөр хөрөнгийн зах зээл дээр үйлчилгээ явуулах бололцоотой. Тийм учраас банкны системийг ашиглах бололцоо бий. Тодорхой чиглэлүүд удахгүй гарах болно. Ер нь бол хувьцаа эзэмшигчид аль болох үйлчлэх тал дээрээ ажиллана.
“Тавантолгой” хувьцааг хөөрөгдөж байжээ
Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар “Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнийг зохиомлоор хөөрөгдөж байсан гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулахад, энэ нь одоо монголчуудын авна гэж хүлээж байгаа том Тавантолгойн ордтой хамааралтай асуудал огт биш. Жижиг Тавантолгой буюу орон нутгийн 51, хувийн хэвшлийн, өөрөөр хэлбэл, “Ажнай” Бат-Эрдэнийн гэсэн тодотголтой “Тавантолгой” ХК /Монголын хөрөнгийн бирж дэх симбол нь TTL/ 1995 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаа нь хамгийн өндөр үнэд хүрээд байгаа компани. Өнгөрсөн онд хувьцаа нь 100 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй байсан тус компанийн хувьцааны үнэ өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар 950 мянган төгрөг болоод байгаа юм. Гэхдээ энэ бол оргил үнэ биш. Ердөө л хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 8-нд хаалтын ханшийн үнэ 1,08 сая төгрөг хүрсэн гэсэн мэдээлэл Монголын хөрөнгийн биржийн вэб сайтад байгаа бөгөөд 1,4 сая төгрөг хүрч байсан гэх тохиолдол ч бий. Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээллийг шүүж үзэх юм бол TTL-ын арилжааны өсөлт, бууралт их л сонирхолтой харагдана. Нийт 526 мянган ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргасан гэх боловч өдөрт хамгийн дээд тал нь 800 ширхэг л арилжаалагдаж байсан. Гэхдээ энэ нь үнэ нь одоогийнхтой харьцуулахад хэд дахин хямд буюу нэгж хувьцааны үнэ 193 мянган төгрөг дөхөж байх үед. Одоо бол үнэ нь нэг сая төгрөг рүү дөхөж очоод л байгаа шүү дээ. Хувьцааны үнэ ийн өсөхийг мэдэрч хямд байхад нь худалдаж авсан худалдан авагч нарт цагаахнаар атаархах нь зүй. Жил гаруйхны өмнө буюу 2010 оны нэгдүгээр сарын 12-нд 135 мянган төгрөг байхад нь худалдаад авчихсан бол нэг сая төгрөг дөхүүлээд худалдчих боломжтой байжээ гэж хэн ч халаглана. Ингэж халаглаж байгаа хүн ч цөөнгүй байгаа биз.Гэтэл хамгийн гол нь холбогдох албаныхны хийсэн шалгалтаар “Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнийг хиймлээр өсгөж байсан нь илэрчээ. Шалгалт хийх явцад өдөрт цөөхөн ширхэг хувьцааг гуравхан данснаас л худалдан авсан байжээ. Ерөнхийдөө дээр цухас дурдсанаар “Тавантолгой” хувьцааг олноор нь арилжаалсан удаа цөөн. Магадгүй, нэгэнт үнэ нь өсөх нь тодорхой учраас хувьцаагаа худалдах сонирхол бага, биржийн зах дээр гарч ирсэн цөөхөн хувьцааг сонирхогчид нь шүүрээд авчихдаг байжээ гэж ойлгож болох. Гэтэл хувьцааг гуравхан данснаас буюу гурван этгээд л авдаг байж. Энэ дансын цаана нэг эзэн байсан эсэх нь нэг асуудал. Хамгийн гол нь нэг ижил эрх ашигтай этгээд буюу “Тавантолгой” ХК-ийн охин компани, эсвэл түүнтэй хамаатан этгээд байж уу гэдэг нь гол асуудал. Яг үүнд ажлын хэсгийн шалгалтын дүн хариулт өгөх ёстой. Гэвч одоогоор шалгалтын дүнг олон нийтэд ерөөсөө мэдээлээгүй, хэзээ мэдээлэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрвээ ижил сонирхолтой этгээд албаар үнийг хөөрөгдөж байсан бол асуудал нухацтай бүү хэл, эрүүгийн хэргийн зүйлчлэл тал руугаа “явах” ёстой. Монголд өнөөдөр цөөхөн байгаа дилерүүд, мэргэжлийн байгууллагынхан үнэ хөөрөгдсөн бол нэг хэрэг, харин “Тавантолгой”-нхон өөрсдөө үнэ хөөрөгдсөн бол бүр ч өөр хэрэг болно. Учир нь гэвэл мэргэжлийн байгууллагынхан үнэ хөөрөгдсөн “хэрэг” хийх юм бол ердөө л 40-250 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт байгаа.
Нэгж үнэ нь нэг сая төгрөг дөхөөд байгаа хувьцааны асуудалд ёстой “хөөрхөн” торгууль байгаа биз.
Харин сонирхол нэг этгээдүүд үнэ хөөрөгдсөн бол ямар шийтгэл оноох нь одоогоор тодорхойгүй. Эрүүгийн хуульд энэ талаар яг тухайлсан зүйл заалт үгүй л болов уу? Яагаад ийн тодруулах болов гэвэл “Тавантолгой”-н 800 мянган ам.долларын үнэ бүхий хувьцааг банкны барьцаанд тавьсан хэрэг өмнө нь мандаж байсан тухай мэдээлэл бий. Эндээс хувьцааны үнийг хөөрөгдөж байгаад их үнэд хүргэсэн хувьцаагаа банкны барьцааны зээлд тавих, эсвэл өөр ямар нэгэн аргаар “эргэлдүүлэх” заль мэх байна уу гэсэн хардлага төрж болохоор. Гэвч банкинд хувьцаа барьцаалсан гэсэн маргааны талаарх мэдээллийг одоогоор албаны эх сурвалжууд тодорхой тайлбарлахгүй байгаа юм. Ямартаа ч гэсэн банкны барьцаанд тавигдсан “Тавантолгой”-н хувьцааг барьцаанаас чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргасан ч үүнийг прокурор хэрэгсэхгүй болгосон мэдээлэл бий. Нарийвчлан тодруулбал илүү нарийн асуудал байгаа болов уу? Зарим талаар бүрхэг байгаа энэ мэдээллийг орхиод хамгийн эн тэргүүнд тавигдаж байгаа асуудал гэвэл хувьцааны үнийг хиймлээр хөөрөгдсөн тохиолдолд яах ёстой вэ, ердөө л 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх ёстой юу гэсэн асуулт байна. Үүнд хариулт авахын тулд эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны хийсэн үнэ хөөрөгдсөн гэх шалгалтын дүгнэлтийг олон нийтэд хэзээ тодорхой танилцуулан мэдээлэх вэ гэдгийг асуух ёстой. Үнэхээр үнэ хөөрөгдсөн бол хувьцаа худалдан авагчдад ямар хор нөлөө үзүүлэх, гэм буруутанд ямар шийтгэл ногдуулах вэ гэдэг асуулт араас нь урган гарч ирнэ. Үүнээс ургаад дараа дараагийн асуудал ургах ёстой ч одоогийн хууль эрх зүйн заалтаар хариулт нь бүрхэг байна. Эцэст нь Тавантолгойн хувьцаа гаргана, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой гэж хөөрцөглөөд байгаа ч хууль эрх зүйн зохицуулалт нь ямархуу төвшинд байгаа вэ гэдгийг хөндөх цаг аль хэдийнэ болсон биш үү?
ЭНЭ ТАВАН ТОЛГОЙ ДЭЭР ЕР НЬ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?
Өчигдөр Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Таван толгой"-нхонтой тун ширүүн уулзлаа. Энд бүх төвийн хэвлэл мэдээллийнхэн шавсан байв.
"Би жирийн иргэдийн бодож яваатай адил зүйлийг та нараас асууя. Таван толгойг хэзээ ашиглаад хэзээ нөгөө хувьцаагаа тараах юм бэ? Баахан хурал зөвлөгөөн, хууль журам гараад л байдаг. Яг хийгдэж байгаа ажил хаа байна? Энэ Таван толгой дээр ер нь юу болоод байна вэ? Аль эрт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар бүх асуудал цэгцрээд дууссан гэж боддог. Одоо яачихаад байгаа юм... Та нар ажлаа мэдэж байгаа юм бол зүгээр л шууд шууд яриач дээ. Асуудлыг тойруулалгүй нуршилгүй хариул. Наад ярьж байгаа чинь ойлгомжгүй байна..." хэмээн Ерөнхийлөгч ажлын хэсгийнхнийг улалзтал шахав.
Төрийн тэргүүнд ба хэвлэл мэдээллээр дамжуулж ард түмэнд "Таван толгой"-н тухай мэдээлэл өгөхөөр холбогдох газрууд болох Засгийн газар, УИХ, ТӨХ, болон төрийн мэдлийн компани болох "Эрдэнэс МGL"-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж асуултад хариулцгаалаа. Тэд цөм ам амандаа төдөн оны төдөн сарын төдөнд гарсан хууль тогтоолын дагуу түүнд тэгж заасан хэсгийн дагуу...уг асуудлыг хянах, хурлаар шийдвэрлэх, зохих нөхдүүдтэй ярилцаж ойлголцож буй..." гэсэн баахан албаны хуурай үг унаган гоншигонож тэвчээр барж байв. Эсвэл "Энэ миний мэдэх хүрээний асуудал биш. Би энэ талаар ийм бодолтой явдаг" ч гэх шиг бүр уур хүрмээр гүрийх нь нэг л сэжиг бүхий. Шаварт унасан шарын эзэн болох Таван толгойн ажлын хэсгийн ахлагч, шадар сайд Н.Алтанхуяг л үе үе "Үгүй ээ Ерөнхийлөгч өө уг нь ийм учиртай юм л даа. Би олон юм ярихгүй. Тогтоолд заасан хэсгийг л бүтнээр нь уншчихъя" гээд албан бичиг гаргаж ирэх юм.
Энэ өдөр болсон уулзалтаар Ерөнхий сайд асан Д.Содном гуай, УИХ-ын гишүүн З.Энхболд, Н.Батбаяр гээд олон хүн зарим хэлээд байгаа тайлбар, хариултуудыг ойлгоогүйгээ хэлж байв. Тэгэхээр сурвалжлагчдын хувьд бүр "Юу болоод өнгөрчихөв өө" гэгчээр юм боллоо. Тэгэхээр "Таван толгой"-н нүүрсний ордыг ашиглах, түүний эргэн тойрон дахь тулгамдсан асуудлуудын хувьд тун ерөнхий зүйлийг л мэдээлэх байна. (Би буруу ч ойлгосон байж магадгүй шүү. сурв)
Өнгөрдөг гуравдугаар сарын 31-нээр тасалбар болгон түүнээс өмнө төрсөн бүх монголчуудад тус бүр 500 гаруй ширхэг хувьцаа өгнө гэсэн. Харин тэрнээс хойш төрсөн шинэ иргэнд судалж үзээд өглөгт хамруулахаар болоод байгаа юм байх. Тэгэхдээ тулбал нөгөө арван хувиа арай олон хүнд хуваах тул 500 гаруй биш, 500 орчим болон цөөрнө. Энэ асуудлаар хуралдаад л байгаа аж.
Таван толгой орчимд улсын, хувийн, гадаадын, бас орон нутгийн гэсэн олон компаниуд зэрэг нүүрсний аж ахуй эрхэлж байна. Хувийн компаниуд аль хэдийнэ хөрсөө хуулаад нүүрсээ савлаад зөөгөөд эхэлчихсэн. Тэдний хэлж байгаагаар хамгийн том газартай, хамгийн сайн их нүүрстэй "Эрдэнэс MGL" компани уурхайнхаа хөрсийг хуулаад сая дууслаа. Одоо нүүрс рүүгээ ороход бэлэн болчихлоо. Нүүрс олборлох компанийн тендер зарласан. Тендер энэ тэр гэж хурал хуй болсоор байгаад ирэх намраас л ажил эхлэх бололтой. Энэ компани банкнаас 22 сая доллар зээлж авснаа 10-ыг нь буцаагаад өгсөн гэнэ. Яагаад гэхээр ажил зогссон тул хурлын шийдвэр гартал хий мөнгө үхүүлэхгүйн тулд буцаасан бололтой. Төр энэ мэтээр бусад хэвшлийнхний дэргэд эргэж буцсан хурдгүй яваа аж. Гэхдээ энэ жилдээ багтаад нэг сая тонн нүүрс гаргаад зарж амжина гэж тооцоолж байгаа юм байна. Нөгөө талаар энд нүүрсний үнэ тонн нь 25-125 долларын хэлбэлзэлтэй байдаг гэнэ. Яг адилхан нүүрсийг яагаад ийм янз бүрээр зарагдаад байгаад ойлгомжтой тайлбар хэлсэнгүй. ТӨХ-ны Д.Сугар дарга хэлэхдээ нүүрсний засгийн үнэ бол нэг тонныг 22 доллараар бодож байгаа гэв. Ямартаа ч энд нүүрсний ченж гэгч юм бий болж нүүрсний талаарх төрийн нэгдсэн бодлого алдагдсанд Ерөнхийлөгч их бухимдалтай байв.
Нүүрс олборлох уурхайн ашиглалтын лицензийг гадаадын компанид огт тасдаж өгөөгүй болохоор иргэдэд оногдох арван хувийн хувьцааны хэмжээ өөрчлөгдөхгүй гэж мэдэгдсэн. Д.Содном гуай энэ тэр болохоор "Та нар наад уурхайнхаа талыг нь гадаадынханд өгчихсөн юм байна билээ шүү дээ. Тэгэхээр тэр гадаадынхнаасаа бас арван хувийн хувьцаа салгаж иргэддээ тараа. Тэгж байж сая наад 536 хувьцаа чинь бүрдэнэ. Одоогийнхоор бол аягүй бага газраас олсон ашгийн арван хувийг хоёр сая иргэндээ өгөх болчихоод байна. Тэгэх юм бол дэндүү өчүүхэн бараг нэрийн хор төдий юмаар иргэдийг хуурах гээд байна. Ер нь нүүрсийг монголчууд өөрсдөө ашиглаж чаддаг ганц уурхай нь шүү дээ. Яагаад заавал гадныхныг оруулж ирээд байгаа юм" гэв. Хариуд нь "Гадны компани бол зүгээр л орж ирээд ажил хийнэ. Хийсэн ажлынхаа цалинг авна. Түүнээс лиценз, ашиг энэ тэрд огт хамаагүй гэж түрүүнээс хойш хэлээд байна шүү дээ" гэх юм.
Энэ их нүүрсийг эргэлтэд оруулахын тулд нүсэр цахилгаан станц өнөө маргаашгүй хэрэгтэй байгаа. Бас их хэмжээний ус худгаас авах шаардлагатай. Хамгийн чухал хоёр ажил нь эхлээ ч үгүй, Засгийн газар дээр "яригдаж байгаа" гэсээр цаг нөхцөөж буй бололтой. Ёстой уур хүрмээр.
Нөгөө Улаанбаатар хотын тавдугаар станцийг өвөл утаан дунд одоохон шийднэ гэсэн яасан. Бас л хуралдсаар шийдсээр наадамтай золгоно. Дараа нь өө өвөл болчихлоо, тэгээд сонгууль гээд юун цахилгаан станц манатай болчих уу гэж төрийн тэргүүн тэднийг загнав.
-Хотод станц барих газар олддоггүй ээ. Улиастайн аманд барихаар болсон чинь газар хөдөлж магадгүй гээд болиулчихсан. Тэгээд одоо хуучин гуравдугаар станцаа томсгох хэлбэрээр барихаар ярьж байгаа
-Тэгээд наадахаа хэзээ ярьж дуусах юм. Найман сараас өмнө шийдэх юм байгаа биз дээ. Ер нь шийд. Би баргийн үйл ажиллагааны нээлтийн тууз хайчлах дургүй. Харин энэ намар заавал очиж тууз хайчилна шүү гэж Ерөнхийлөгч үүрэг өгөв.
Таван толгой байтугай Оюу толгойн цахилгааны асуудлыг одоо болтол шийдээгүй яваа юм гэхчив. Монголын сумын төв хүртэл дизель станцаасаа болиод удаж байхад Оюу толгой дизельтэйгээ өнөө хүртэл яваа нь шатахууны бизнес хийдэг нөхдийн гар орсонтой холбон хардаж байна. Оюу толгой хойтон уурхайгаа нээх хугацаатай. Гэтэл станц байхгүй. Яаж ийгээд хойшлоод өдий хүрсэн нь бас сонин. Өмнөд хөршөөс цахилгаан оруулах тухай ярьж байгаа авч тэр нь уурхайгаа тавьж өгөх шахуу өндөр үнэ хэлж нээнтэгэнд орсон хэрэг үү гэхэд
-Бид хятад нөхөдтэй ярьж учраа олчих байх, манайхан өөрсдөө экспортын шаардлага хангахгүй хямд нүүрсээрээ цахилгаан станц дотооддоо байгуулах бүрэн боломжтой...
-Тэгээд хурдлаач ээ. Юугаа яриад байдаг юм. Нэг өчүүхэн хувийн сонирхол л цаана яваад байна гэж ард түмэн хардаад байна шүү дээ. Би гадаадын компанийн нөхдүүдтэй уулзахдаа нэг л үгийг хэлдэг. Манайхан өөдөөс чинь гэрээ хэлэлцээрийн хажуугаар хувийн юм ярих л юм бол, тэр талаар та нар харилцан санал солилцох л юм бол ямар ч асуудлыг зөвшөөрөхгүй шүү гэж хэлдэг. Энэ олон нууц хаалттай хуралдаанууд чинь ямар учиртай юм. Арай тэнд хэвлэл мэдээлэл дээр гараад байгаа шиг хувийн эрх ашиг яригддаг юм биш биз дээ. Ард иргэддээ Таван толгойн талаар сургалт явуулмаар байна. Нэгдсэн ойлголттой болцгооё. Чиний яриад байгааг би ч ард түмэн ч бүгд л ойлгодог сайн мэддэг болмоор байна гэж төрийн тэргүүн "Таван толгой"-нхонд хандав.

Subscribe to:
Posts (Atom)