Монголын
төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компаниас олон улсын хөрөнгийн зах
зээлд гаргахаар төлөвлөж буй IPO 10.6 тэрбум ам.долларын үнэ хүрнэ
хэмэээн Хөрөнгө оруулалтын мэдээлэл, судалгааны компани “Frontier
Securities” тооцоолж буй талаар Блумберг агентлаг мэдээлжээ. Монгол
Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар
Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг байхаар тогтоосон.
Ингээд “Эрдэнэс Тавантолгой”-н 15 сая ширхэг хувьцаанд үндэслэн
“Frontier Securities” дээрх тооцоог гаргажээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Уул уурхайн асуудал эрхэлсэн захирал Грем Ханкок энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч IPO дээрх хэмжээний үнэ хүрнэ гэж баталжээ. “Эрдэнэс тавантолгой” ХК өнгөрсөн сард IPO гаргах ажлаа олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас болж ирэх оны хоёр, гуравдугаар сар хүртэл хойшлуулахаар болсон хэмээн мэдэгдсэн билээ. Дэлхий дээрх коксжих нүүрсний хамгийн том ордыг эзэмшдэг тус компани Улаанбаатар, Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржүүдэд анхдагч хувьцаа гаргаж, гурван тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байсан юм.
“Frontier Securities”-ээс гаргасан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн IPO үнэлгээг “Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Mining Corp”-ын адил, үндэслэлтэй үнэлгээ. Гэвч Хөрөнгийн зах зээл одоо дорой байгаа учраас хөрөнгө оруулагчид төдийлөн сонирхохгүй байх магадлалтай” хэмээн “UOB-Kay Hian” ХК-ийн шинжээч Хелен Лау ярьсан байна. Монголын коксжих нүүрсний хамгийн том экспортлогч “Mongolia Mining Corp”-ын Хонконгийн Хөрөнгийн бирж дэх нэгж хувьцааны өнөөдрийн ханшнаас харвал IPO нь нийт 19.8 тэрбум хонконг доллар буюу 2.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Блумбергийн тоон үзүүлэлтээр тус компанийн 3.7 сая ширхэг хувьцаа эргэлтэд оржээ. Блумбергийн уул уурхайн олон улсын индекс өнгөрсөн онд уул хөрөнгийн зах зээл дэх уурхайн компаниудын ашиг 32 хувиар буурсныг харуулсан юм. “Sany Heavy Industry Co” болон “China Nonferrous Mining Corp” л гэхэд өнгөрсөн сард Хонконгийн Хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар төлөвлөж байснаа цуцалж, хувьцааны арилжааг бууруулсан аж. Блумбергийн тоон үзүүлэлтээс харахад 2012 он гартал Хонконгийн Хөрөнгийн биржид компаниуд 3.1 тэрбум ам.долларын IPO гаргажээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК нь IPO гаргахаар төлөвлөж буй Монголын төрийн өмчит анхны компани юм. Тус компани зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын зүүн Цанхийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар олборлолт явуулж байна.

No comments:
Post a Comment