-1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалга өгчээ-
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тухай хэлэлцэх талаар бид мэдээлсэн.
Өнөөдрийн хуралдаанаас хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан өгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн сарын 29-ний байдлаар нэг сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны дийлэнх олонх нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэй байгаа гэжээ.
Түүнчлэн энэ сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлсэн байна. Одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж хоёр тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байгаа аж. Хувьцаа худалдаж авах захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд энэ сарын 28-н гэхэд мөнгөө төвлөрүүлсэн байх ёстой. Энэ мөнгөөр дараа дараагийн санхүүжилтийг хийх боломжтой гэж Засгийн газар тооцоолж байгаа талаар Засгийн газрын ХМА мэдээллээ.

No comments:
Post a Comment