“Эрдэнэс
Тавантолгой” төрийн өмчит компани Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид
гурван тэрбум ам.долларын IPO гаргах хэлэлцээг ирэх есдүгээр сар хүртэл
хойшлуулсан талаар Bлумберг мэдээлжээ. Энэ мэдээлэл аль эртнээс л
гадаадын хэвлэлүүдэд цацагдаж байгаа боловч Монголын Засгийн газар,
“Эрдэнэс Тавантолгой” компаниас ямар нэгэн тайлбар хийгээгүй л байна.
Засгийн газраас энэ оны эхээр бүр хойшиллоо гэхэд сонгуулиас өмнө
“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г Лондон, Хонконгийн биржээр
дамжуулан арилжаална гэсэн шийдвэр гаргасан боловч олон улсын хөрөнгийн
зах зээлд хувьцаа гаргах бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаарх
мэдээлэл хомсхон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх эрх аваад
бүтэн жилийн нүүрийг үзэж буй Германы Дойче, АНУ-ын “Голдман сакс”
банкуудын зүгээс ч мэдээлэл хийхгүй байгаа юм. Магадгүй холбогдох
байгууллагууд мэдээлэл хийх шаардлагагүй гэж үзэж байж болох ч ямар
учраас “Эрдэнэс Тавантолгой”-н IPO намар болтол хойшлогдож болзошгүй
байгааг олон нийтэд тайлбарлах нь зөв болов уу. Энэ мэдээлэл үнэн эсэх
нь иргэдэд хамгийн сонирхолтой байгаа. Учир нь тэд “Эрдэнэс Тавантолгой”
компанийн нийт хувьцааны 20 хувийг эзэмшихээр болсон шүү дээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгойн IPO-г Хонконг, Лондонгийн хөрөнгийн биржид нэгэн зэрэг гаргах бодолтой байгаагаа дурдаад “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал хууль эрхзүйн саадтай тулгарсан. Тиймээс IPO гаргахад юуны түрүүнд хэдэн хувийг нь арилжаалах боломжтойг бид судлах хэрэгтэй” хэмээн ярьсныг Блумберг онцолжээ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд хувьцаагаа дотоодын зах зээлд гаргахаас гадна олон улсын хөрөнгийн зах зээлд давхар борлуулах Depositary Receipt /DR/ буюу Хадгаламжийн сертификат гаргахаар төлөвлөж байгаа гэсэн. Гэхдээ энэ бүхэн бодит ажил болж чадаагүй л байгаа.
Монголын талаас ямар ч байсан эхлээд иргэдэд амалсан хувьцаагаа тараах, хэрвээ иргэн хувьцаа биш сая төгрөг авна гэвэл түүнийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд зарахад нь төр менежерийн үүрэг гүйцэтгэхээр болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг оюутнууд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд авахгүй гэдэг шийдвэрийг ч Монголын төр хэдийн гаргачихсан бий.
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх тендерийг Монголын Засгийн 2010 онд зарлаж,мөн оныхоо арваннэгдүгээр сард Голдман Сакс банк, Дойче банк, “BNP Парибас “ болон “Маквайер групп” шалгаруулсан. Дээрх банкуудтай холбоотой сөрөг мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдаж байсан боловч Монголын Засгийн газар үүнд ач холбогдол өгөөгүй. Тиймээс ч олон нийтэд эргэлзээ төрүүлсэн тэр асуудал өнөөдөрч иргэдийн дунд байсаар байгаа. Тэд яг ямар ажил хийгээд байна вэ гэдэгт иргэд хариулт авахыг хүсч буй нь худлаа биш. Тухайлбал, Германы “Дойче” банк Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн индексийн ханшийг зориуд унаган улмаар өөрсдөдөө ихээхэн ашиг олсон хууль бус ажиллагаа явуулсан гэдгээр олон сая вонныг торгуульд унасан удаатай. Тус банк Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж дээр асар их хэмжээний арилжааны зохиомол байршлуудыг бий болгон улмаар ханшийг унагаж 45 орчим тэрбум вонын ашиг олсон гэдгээр буруутгагдсан. Тэгвэл АНУ-ын Голдман сакс санхүүгийн зах зээлийг уналтад оруулсан хамгийн гол буруутнаар тодорч, шүүхэд дуудагдаж байсан билээ.
Ямар ч байсан Монголын хамгийн баян, коксжих нүүрснийхээ зэрэглэлээр дэлхийд нэгдүгээр жагсч байгаа Тавантолгой ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудал гадаадынхны анхаарлыг татсан хэвээр л байна. Харин Монголд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл таг чиг болчихоод байгаа билээ. Учир нь Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээж байсан ажлын хэсэг хэдийн задраад алга болсон. Ерөнхийдөө энэ талаар ч гадаадынхан Тавантолгойн хэлэлцээр зогсонги байдалд орлоо хэмээн бичиж байна. Ерөнхий сайдын японд хийх айлчлалын үеэр энэ асуудал яригдах байх гэсэн таамаглал ч бий. Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах хэлэлцээр хэдийнээ унтаа байдалд орчихсон бий. Түүнчлэн Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсийг худалдан авч байгаа Хятадын “Чайланко” компани Монголын Засгийн газартай хийсэн гэрээгээ буцаахаар албан бичиг ирүүлсэн гэх мэдээлэл ч байгаа. Тэгэхээр энэ бүгдээс харахад ихээхэн хэмжээний нөөцтэй нүүрсний томоохон орд дээр суугаад тоглолт хийхээр зорьсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн асуудал ерөнхийдөө хүнд байгаа бололтой. Эцсийн эцэст нэг зүйлийг нэмээд хэлэхэд нэрлэсэн үнийг нь өнөөг хүртэл тогтоогоогүй байгааг мартуузай. Эцэст нь Б.Энэбиш даргаас асуухад Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал саадтай байгаа, IPO гаргах асуудал намар болтол хойшлогдсон гэдэг үнэн үү гэж асуумаар байна.

No comments:
Post a Comment