Коксжих
нүүрсний хамгийн том орд Тавантолгойн эзэмшигч төрийн өмчийн “Эрдэнэс
Тавантолгой” компанийн уул уурхай хариуцсан гүйцэтгэх захирал Грем
Ханкок Тавантолгойд 400 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн
мэдэгджээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцааны 29 хувийг Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд шинжээчид Тавантолгойн IPO гурван тэрбум ам.долларын ашиг авчирна гэж таамаглаж байгаа юм. Гэвч парламент Үнэт цаасны тухай хуульд батлахаас нааш Тавантолгойн IPO босгох ажил бүтэхгүй гэж шинжээчид үзэж байна. Тавантолгойн IPO-г босгох, баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгох шалгаруулах процесс төмөр зам тавих яриа хэлэлцээ бүгд уг хуулиас болж хойшлогдож байгаа юм байна. Тавантолгойн IPO босгох ажил хойшлогдсоноос уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад дээрх хэмжээний хөрөнгө шаардлагатай болжээ. Тавантолгойн IPO-г төлөвлөгөөний дагуу энэ оны эцсээр гаргалаа ч гэсэн бидэнд бусад зардлаа нөхөхөд 400 сая ам.доллар шаардлагатай. Хэрэв парламент хаврын чуулганаар үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй энэ оны эцсээс нааш батлахгүй. Тэгвэл бидний ажил ч бас хойшлогдоно. Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлж чадахгүй. Энэ бол Тавантолгойн IPO хойшлогдож буйн нэг шалтгаан” гэж компанийн уул уурхай хариуцсан гүйцэтгэх захирал Грем Ханкок Хонконгод нэгэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Тавантолгойд эхний ээлжинд 200 сая ам.доллар шаардлагатай бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээлд IPO-г хэзээ гаргахаас олон зүйл шалтгаалах гэнэ. Грем Ханкокийн хэлснээр Тавантолгойн IPO-г босгоход тодорхойгүй асуудлууд олон байгаа юм байна. Тавантолгойн нүүрсний олборлолтын хэмжээ 2.5 сая тоннд хүрсэн бөгөөд энэ жил олборлолтыг жилд гурван саяд хүргэхээр зорьж байгаа аж. Харин ирэх жилээс олборлолтыг хоёр дахин нэмэгдүүлж зургаан сая тоннд хүргэх гэнэ.

No comments:
Post a Comment