Хүмүүн
заяаг олж төрсний учир хүн болгонд амны хишиг гэж бий. Үндсэн хуульд
газрын хэвлийн баялаг төрийн өмч гэж заасан болохоор ард түмэн шударгаар
хувь хүртэх учиртай. Өнөөдөр эрх баригчид иргэдэд амласан хувь хишгийн
1,5 сая төгрөгөө өгсөн шиг өгч чадахгүй л байна. Гэтэл алаагүй баавгайн
арьс хуваахтай адил Тавантолгойн хувьцаанаас 536 ширхгийг хүн болгонд
толгой дараалан эзэмшүүлнэ гэсэн УИХ-ын 39 дугаар тогтоол гарсан. Харин
цаг нь тулахаар үнэгүй олгох хувьцаанд үнэ тогтоочихоод тоог нь хоёр
дахин нэмж, үлдсэн сая төгрөгтөө шахах гэж байна. Энэ бол баялгийн
шударга хуваарилалт бишээ.
Анх зах зээлд хөл тавихад адил гараанаас тэнцүү эхлүүлнэ хэмээн өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбарыг хүүхэд, хөгшид гэлгүй тарааж өгсөн. Мал сүрэг, трактор комбайн, үйлдвэр завод юу л бол юуг ч худалдаж авна, хаа дуртай газартаа хувьцаа эзэмш гээд бараг л “Баяжигтун” гэсэн лоозон дэвшүүлсэн. Амины хэдэн мал, хашаа байшингаас өөр юмны бараа хараагүй монголчууд учрыг нь төдийлөн ухаж ойлгоогүй, ойлгуулахыг ч төр хүсээгүй. Цаад учрыг нь гадарласан цөөхөн хүн сэмхэн цуглуулж, гучаад гэр бүл хөрөнгөжсөн. Энэ гашуун түүх олны ой санамжид одоо хэвээр байна.
Баялгийг хуваарилах хамгийн сайн арга бол Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа авч эзэмших явдал. Өмч хувьчлалыг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын туршлага бол ийм аргаар өмчийг эзэнтэй болгосон. Харин 1991 онд Монголын хөрөнгийн бирж (МХБ) байгуулагдаж, 1995 оноос үнэт цаас арилжаалж эхэлсэн ч хөрөнгийн зах зээл олигтой хөгжөөгүй байна. Одоогоор 78 компанийн хувьцаа арилжаалж, шинээр 10 хүрэхгүй компани гишүүнээр элсчээ. Өдрийн арилжаа 100 мянга орчим ам. долларт эргэлдэж байгаа нь барууны багахан брокерийн энд хүрнэ. Иймээс жил гаруйн өмнө Лондонгийн хөрөнгийн бирж (ЛХБ)-тэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, олон улсын стандартад нийцсэн мэдээлэл, арилжааны Millennium IT технологи нэвтрүүлэхээр болсон. Нэг үгээр хэлбэл МХБ-ийн менежментийг ЛХБ-ийн мэдэлд шилжүүлсэн юм.
Хөрөнгийн бирж стратегийн орд газрын нийт хувьцааны тодорхой хэсгийг үндэсний хөрөнгийн биржээр дамжуулан арилжих хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх ажлыг хэдийнэ эхэлсэн байх ёстой. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт парламентын индрээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас шийдвэр гаргаж, Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх ажлыг эхлүүлснээ зарлаж байна” гэж хоёр жилийн өмнө албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэтэл ганц ширхэг хувьцаа гар дээрээ тавьсан нэг ч хүн алга.
Харин төрийн мэдлийн том Тавантолгойн ордоос хүрз нүүрс гаргаж амжаагүй байхад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай “Энержи ресурс” Ухаа худагийн өрмийг дөнгөж хамах төдийд Хонконгийн бирж дээрээс 700 сая ам. долларын хөрөнгө босгожээ. Энэ зам монголчуудын хувьд дардан байгаагүй. Гадны хуулийн шахалтаар Хонконгод бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани байгуулахын тулд олон улсын топ компаниудыг хөлсөлж, эцэст нь ТУЗ-дөө бас л харийнхныг багтаасан. Монголын баялгаар гадаадын 30-аад компани Лондон, Торонто, Хонгконг, Нью-Йорк, Австралийн бирж дээр 40 гаруй тэрбум ам. долларын хөрөнгө төвөггүй босгосны цаад учир энэ. Манай улсын ДНБ-ий жилийн хэмжээ найман тэрбум гээд тооцвол тэд даруй тав дахин ихийг бидний нүүрээр олжээ.
Монгол хүн Монголынхоо баялгаар Монголдоо хөрөнгө босгоход Монголын хөрөнгийн биржийн чац дутдаг юмаа гэхэд Монгол төрийн хийгүй бодлого үгүйлэгдэж байна. Өнөөдөр 7,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчийн шалгаруулалтын талаар хэн ч ам нээж зүрхсэлсэнгүй. Цахилгаан эрчим хүч, зам тээврийн асуудал ч таг чиг. Үүнд мөнгөгүйн гачлан багагүй нөлөөлдөг. Гэхдээ эрх зүйн орчноо боловсронгуй болгож, юуны өмнө стратегийн ордын хувьцааг дотооддоо арилжиж, улмаар гадаадын томоохон биржтэй холбосноор дэлхийн зах зээлд гарна. Гадаадынхны нүдээ ухаж өгөхөөс сийхгүй их баялаг байхад мөнгө босгох ухаанаа олохгүй, толгой цухуйвал эдийн засгийн алуурчдын торонд орооцолдож болох талтайг үгүйсгэхийн аргагүй. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээдэг.
Аливаа юмны үнэ цэнийг заавал мөнгөөр илэрхийлэх албагүй. Заримдаа “алдагдсан боломжийг” ч авралын гарц болгон ашиглаж болдог. Магадгүй энэ нь манай эдийн засгийг олигархийн тогтолцооноос салгаж олон нийтийн засаглалтай болгох түүхэн үйл явц ч байж болох юм.
Иймээс энэ бодлогын хүрээнд стратегийн ач холбогдолтой, үндэсний эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг бизнесийн зарим салбаруудад манай төр илүү либерал бодлого явуулж, олон нийтийн засаглал, хяналтыг тогтоох нь чухал болж байна. Тухайлбал уул уурхай, нефть шатахуун, тээвэр, дэд бүтэц, зам харилцаа гэх мэт салбаруудад зөвхөн олон нийтийн засаглалтай нээлттэй компаниудыг дэмжих замаар баялгийн шударга хуваарилалтыг бий болгох бүрэн боломж бий.
Ганцхан жишээ дурдахад Япон, Солонгос гэх мэт орнуудад электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааны 51-ээс доош хувийг л гадныхан эзэмшиж болох тухай хууль үйлчилж байгаа нь үндэсний эдийн засгаа хамгаалсан ухаалаг бодлого гэдгийг анхаарууштай.
Гадаадын хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгож байнаа гэдэг ломбардад юмаа тавьчихлаа гэсэн үг. Олон улсад хөрөнгийн биржүүд хувьцаа, валют /stock, currency forex/, бараа таваарын /commodity/ зэрэг төрлүүдтэй. Манайх бараа таваарын биржийг хөгжүүлэх замаар Хонгконг, Австралийн биржтэй холбогдож, цаашилбал Торонто, Токио, Нью-Йорк, Шанхайн биржтэй гурвалсан харилцаанд орох боломжтой. Ийм маягаар гадны хуулийн дагуу компани байгуулалгүй хөрөнгийн зах зээлд хөл тавьж болох юм. Үндэсний оператор компани байхгүйгээс Ухаа худаг, Хөшөөт, Оюу толгойн үүцийг гадаадын компани ухаж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк байхгүйгээс “Голдмен сакс”, “Дойче” банкны царай харж байна. Энэ бүхэнд хэдэн зуун сая доллар гадагшаа урсдаг. Хэрвээ Монголд энэ бүхэн хөлд, хэлд орсон бол газрын баялгаа эзэмшдэг, олборлодог, зарж борлуулдаг, хянадаг үүд хаалга нээлттэй байхсан.
Бас хэлд, хөлд оруулах хүсэлгүй гадаад, дотоодын томчууд Монголын баялгаар гараа угааж байна. Дэлхийд гайхуулсан Оюутолгойн ордын ашиглалтын лицензийг эзэмшигч “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг Монголын төр эзэмших гэрээтэй болохоос бус, Торонтогийн бирж дээр олон тэрбум доллар босгосон “Айвенхоу майнз лимитед” компанийн хувьцаа Монголын ард түмэнд огтхон ч хүртээлгүй. Тэгэхээр нэгж хувьцааны үнэ 1-27 хүртэл суга өсч, одоогоор 16 ам. доллар байгааг л харж сууна даа. Хувьцааны үнэ хэд ч дахин өсч, буурч болдог. Оюутолгой, Тавантолгойн хувьцааны ханшийг ч санхүүгийн луйварчид навс унагаж мэднэ. Ер нь олон улсын хөрөнгийн бирж дээр тоглож, ашгаа хуваадаг хэдхэн синдикат байдгийг санахад илүүдэхгүй. Бирж дээр босгосон их мөнгө хаашаа урсаж байгааг хянах боломж хомс. Мэдээж нээлттэй хувьцаат компани их хэмжээний ашигтай ажиллавал ногдол ашиг хүртэнэ, дампуурч унах магадлал ч их. Иймээс баялгийг шударгаар хүртээхийн тулд олон улсын стандартад нийцсэн Хөрөнгийн бирж, олон нийтийн засаглалтай нээлттэй компани Монголын хөгжлийн оньсон түлхүүр болох учиртай.

Ж.БАТЗАНДАН
No comments:
Post a Comment