2012/11/28

Эрдэнэс Tавантолгойд бондын хөрөнгөөс зарцуулна


“Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Засгийн газрын удахгүй гаргахаар “зэхэж” буй бондын зарим хэсгийг тус компанид зарцуулахаар болсныг мэдээлжээ.
Одоогоор бондын санхүүжилтээс “Эрдэнэс Тавантолгой” компанид аль хэр “хишиг” хүртээх нь тодорхойгүй байна. Гэхдээ Засгийн газрын удахгүй гаргах 1.5 тэрбум ам.долларын бондын нэг хэсэг нь энэхүү уул уурхайн үлэмж төсөлд зориулагдах нь бараг тодорхой болоод байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь ч тус компанийн санхүүгийн байдал тун хүнд байгааг хэлж байгаа билээ.
Түүнчлэн Уул уурхайн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Нэмэхбаяр өнгөрсөн даваа гаригт Хонконгт болсон хурлын үеэр “Баруун Цанхийн Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажлыг ирэх оны дунд үе хүртэл хойшлуулсан” гэж Блүмбэргт мэдэгджээ.
Энэ тухайд Хэнкок Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох явц хойшилсон нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тэмдэглэсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компани IPO-ийг зах зээлийн нөхцөл байдал муу байгаагийн улмаас ирэх оны есдүгээр сар хүртэл хойшлуулаад байгаа юм. Хэнкок, цаашдаа Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ өсөх магадлалтай гэж үзэж байна. Учир нь Хятадын дотоодын нүүрсний олборлолт үр ашиг багатай болж буйн зэрэгцээ гангийн үйлдвэрлэл нь ирэх онд өсөх төлөвтэй байгаа ажээ.

2012/11/22

Тавантолгойг дундын хувилбараар ашиглах уу?

Тавантолгойг дундын хувилбараар ашиглах уу?
-"Баруун Цанхи" нэртэй охин компани мэндэлж магадгүй-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэхэн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ирэх оны дунд үед Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөж буй тухай мэдэгдсэн. Тэгвэл саяхан Хонконгод болсон “Монголын хөрөнгө оруулалтын чуулган”-ы үеэр тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок АНУ-ын “Fox” телевизэд ярилцлага өгөх үеэрээ IPO-г ирэх оны сүүлч буюу гуравдугаар улиралд гаргах тухай ярьжээ.

Гурав гурван сараар хойшилсоор буй IPO-г дэлхийд коксжих нүүрсний нөөцөөр тэргүүлэх ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани чухам хэзээ гаргах нь өнөө хэр тодорхой болоогүй байна. Энд жирийн нэг орд биш, 1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн тухай бид ярьж байна шүү дээ. Тус бүр 600 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн баруун, зүүн Цанхи хоёул эдийн засгийн эргэлтэд орсон. Харин тархи нь болох Монголын Засгийн газарт саатал үргэлжилсээр байна.

ОХИН КОМПАНИ БА ДУНДЫН ХУВИЛБАР


“Эрдэнэс Тавантолгой” компанийн хуучин захирал Б.Энэбиш Баруун Цанхийн уурхайн нээлтийн үеэр ордыг ашиглах гурван хувилбар дэвшүүлж байсныг бид өмнө нь мэдээлсэн. Компани өөрөө ашиглах, стратегийн хөрөнгө оруулагч сонгох болон дээрх хоёрыг нэгтгэсэн дундын хувилбар бий. Хэдийгээр энэ гурван хувилбарын алийг нь сонгож байгааг албан ёсоор зарлаагүй ч дундын хувилбарын дагуу Баруун Цанхийн уурхайг ашиглахаар болсон байж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Учир нь саяхан “Reuters” агентлагийн цахим хуудаст “Тавантолгойн ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх оны гуравдугаар сард АНУ-ын “Peabody” компанитай хэлэлцээр хийх гэж байна. Өнгөрсөн сард тус компанитай гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг тэд тавьсан” хэмээн мэдээлсэн. Энэ нь дундын хувилбарын хамгийн гол үндэслэл. Бүр тодруулбал, энэ хувилбарын дагуу бол “Эрдэнэс Тавантолгой” компани уурхайн амыг нээн, хөрс хуулалтыг эхлүүлж, дэргэдээ “Баруун Цанхи” гэх охин компани шинээр байгуулж, гэрээт олборлогч буюу оператор компанийг томилж хамтран ажиллах юм. Харин охин компанийн 49 хувийг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ-ын компаниудад худалдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох төлөвлөгөө бий. Энэ нь аль ч талаас нь авч үзсэн “Эрдэнэс Тавантолгой” компани болон стратегийн хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцсэн онцгой хувилбар гэдгийг эх сурвалж мэдээлэв.

ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ГЭДИЙСЭЭР БАЙНА

Тус компани хоёр жилийн өмнөөс л гурван хөрөнгийн биржид IPO зэрэг гаргана хэмээн мэдэгдэж эхэлсэн. Гэтэл Хонконгийн биржид IPO гаргах асуудал маргаантай байсаар, хэсэг замхарсан. Тэгвэл тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок “Хонконгийн хөрөнгийн бирж өнөөг хүртэл манай компанийг бүртгэх, хүсэлтийг хүлээж авахаас татгалзсаар байгаа” хэмээн саяхан ярьжээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газруудын IPO-г олон биржид давхар гаргах зохицуулалт байхгүй. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Fox” телевизийн сэтгүүлчид ярихдаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай нарийвчилсан зохицуулалт орсон” гэжээ.

“Энэ хуулийн төслийг дэмжих эсэхээс Хонконгийн бирж манай хүсэлтийг хүлээж авах уу, үгүй юү гэдэг нь шийдэгдэнэ” гэж Грэм Хэнкок ярьсан байна. Ер нь бол Тавантолгойн ордыг тойрсон эргэлзээтэй, шийдэл хүлээж буй асуудал бүр нь УИХ, Засгийн газартай холбоотой болов. Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох уу, дундын хувилбарыг батлах уу, IPO-г хэзээ хийх вэ, хуулийн төслийг дэмжих үү. Энэ асуулт бүрийн хариу нь Засгийн газарт буй.

ДУНДЫН ХУВИЛБАР


“Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө уурхайн ам нээх, хөрс хуулалтыг эхлүүлэх (эхлүүлсэн)
Дэргэдээ охин компани байгуулах Баруун Цанхийн уурхайн гэрээт олборлогч – оператор компанийг томилох

Охин компанийн 49 хүртэлх хувийг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ-ын компаниудад худалдаж, хөрөнгө оруулалт санхүүжилт босгох

Нүүрсний борлуулалтын (off-take) тодорхой хувь, квотыг тохирч болох Баруун Цанхи төслийг
хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг хамтран босгох

Нүүрс баяжуулах (угаах) үйлдвэр, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж оролцох боломжийг хэлэлцэх

ӨР ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

Тавантолгойн ордын Зүүн Цанхийн ордын олборлолт эхэлснээс хойш өнөөг хүртэл дөрөв гаруй сая тонн нүүрс экспортолжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийн хэлж буйгаар өдгөө тонн нүүрсээ урагш 60 ам.доллараар борлуулж байгаа юм байна. Ингэхэд “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларын өр барагдаж дууссан уу. Энэ оны эцэс гэхэд нийт 300 сая ам.доллартай дүйцэх хэмжээний нүүрс БНХАУ руу нийлүүлсэн байх ёстой. Уг нь коксжих нүүрсний үнэ хоёр дахин буураагүй байсан бол энэ ондоо багтаан өр эцэслэх магадлалтай байсан юм.

Түүнчлэн шинэхэн захирлын хэлж буйгаар “Чалко”-гоос өөр цөөнгүй компанид өртэй байгаа аж. Тухайлбал, төслийг анх эхлүүлэхэд дотоодын банкуудаас авсан 130 сая ам.долларын зээл төлөгдөөгүй. Энэхүү зээл л гэхэд жилийн 16 хувийн хүүтэй юм байна. Тиймээс өндөр хүүтэй зээлийг төлөхийн тулд өөр банкнаас бага хүүтэй зээл авахаар хөөцөлдөж байгаа юм билээ.

2012/11/19

1072 хувьцаа “амь орох” уу?


1072 хувьцаа “амь орох” уу?

Өмнөх засгийн үед эзэмшсэн 1072 хувьцаагаа “эргэлээ”. “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн цахим хуудаст регистрийн дугаараа бичээд шалгахад ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг та эзэмшжээ” гэсэн утга бүхий бичиг гарч ирж байна.

Тэгэхээр хувьцаа эзэмшигч мөн бололтой. Гэвч бидний Тавантолгойн ордоос эзэмшсэн энэхүү хувьцаа хэзээ хөрөнгийн зах зээлд эргэлдэж, хэзээ мөнгө болж, ашгаа өгөх эсэх нь даанч тодорхойгүй хэвээр байна.

Сүүлийн үед энэ талаар дурсаж байгаа ч хүн алга. IPO хийж мөнгө босгох нь байтугай, орд газраа хэрхэн ашиглах, олборлосон нүүрсээ яаж тээвэрлэх гээд наад захын бодлого нь ч алга. Ердөөсөө л “Тавантолгой”-гоо мартчихаж. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг сольчихсон. Баруун Цанхийн олборлолтыг хөрөнгө оруулагчгүйгээр эхлүүллээ гэсэн ч одоогоор зөвхөн хөрс хуулалтын ажил л хийгдэж байна.

Тус хэсэгт олборлолт хийх эрхийг авахын тулд гадныхан өрсөлдөж байсан нь саяхан. Өнөөдөр тэдгээрээс нэг нь ч сураггүй. Цаасан дээр бүртгэлгүй хэрнээ цахим хуудаст бүртгэлтэй 1072 хувьцааны ид шидийг ойрын үед үзнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй бололтой.

Нөгөө талд нь бэлэн мөнгөний сонголт хийсэн нэг сая 532 мянга 853 хүн бий. Энэ хүмүүсийн хувьд хувьцаагаа Засгийн газарт худалдаж, нэг сая төгрөг авах хүсэлтэй байсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 660 мянган төгрөг бэлнээр авсныг эс тооцвол үндсэндээ энэ мөрөөдөл салхинд замхарсан. Өмнөх засаг амласандаа хүрсэн нэр зүүхийн тулд сонгуулиас өмнө мөнгө босгох хамаг аргаа хэрэглэсэн ч бараагүй.

Шинэ Засаг нь гарч ирээд хуучныгаа үгүйсгэж, “шинэчлэл” нэрийн дор бүгдийг байсанд нь буцаав. Тэр цагаас хойш иргэд хувьцаагаа, бэлэн мөнгөө сураглаж, хэсэг эргэлдэж байгаад үндсэндээ өнөөдөр энэ асуудлыг мартацгааж байна.

Сонгуулийн дараахан сураглахад хуучнаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан учраа олохгүй, хүлээлтийн байдалтай байна гэж байв. Одоо яам нь хоёр салаад, хариуцаж байсан ажилтнууд нь халагдаж, солигдсон. Ердөө л ганцхан сонгуулиар эрх баригчид солигдонгуут төрийн ажил бүхэлдээ өөрчлөгдсөн нь энэ.

Нэг нам нь амласан болж, нөгөө нь түүнийгээ үгүйсгээд өнгөрөв. 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан 1.5 сая хүний мөнгийг бэлнээр нь гаргаж өгөх тухай ирэх оны төсөвт нэг ч өгүүлбэр байхгүй. Зөвхөн эх орны хишиг болох 21 мянган төгрөгөө гүйцэд аваагүй зарим хүний мөнгийг л өгч магадгүй гэсэн. Ингэхдээ илүү мөнгө гарвал гэсэн тодотголтой шүү.
Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”- н хувьцааг худалдаж, олсон мөнгийг нь иргэдэд өгнө гэж байв. Гэвч ердөө хоёр тэрбум төгрөг цугласан гэсэн мэдээллийг хамгийн сүүлд өгсөн. Эргэлдэх эсэх нь мэдэгдэхгүй хувьцаа худалдаж авах хүсэлтэй компани ч одоо байхгүй биз. Ингээд хувьцаа, бэлэн мөнгөний үлгэр дуусах тийшээ хандав бололтой. Магадгүй хэзээ нэгэн цагт сонголт хийсэн иргэдийн 1072 ширхэг хувьцаа “амилж” ч мэдэх юм. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.

2012/11/07

“Эрдэнэс Тавантолгой”-н санхүү үнэхээр хүнд байна”


Монголчуудын найдвар болсон Тавантолгойн орд газрын олборлолт, ашиглалтыг хариуцаж буй төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүү хүндрэлтэй байдалд орсон, зах зээлийн байдлаас шалтгаалаад олон улсын зах зээлд IPO гаргах ажил хойшлогдоод байгаа гээд таагүй мэдээллүүд гараад байгаа. Хамгийн сүүлд л гэхэд нүүрсний зах зээлийн үнэ унаснаар Чалко”-д нэг тонн нүүрсийг 56 ам.доллараар худалдах нь компанийн хувьд алдагдалтай байгаа учраас олборлолт, нийлүүлэлтээ түр зогсоох хүсэлтээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага “Чалко”-д тавьсан талаар мэдээлэл хүргэсэн билээ.Ингээд бид өнгөрсөн аравдугаар сарын 1-нд тус компанийн захирлаар томилогдсон шинэхэн захирал Я.Батсуурьтай нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

-Өмнөх захирлын үед “Пийбоди”-д баруун Цанхид гэрээт олборлогчоор ажиллах санал тавьж, хэлэлцээрт урьж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ хэлэлцээр үргэлжилж байна уу, хөрөнгө оруулагчдад ямар нэгэн дохио өгсөн болов уу? 

-Хүчинтэй хэвээр байгаа УИХ-ын 39-р тогтоолоор баруун Цанхид олон улсын хөрөнгө оруулагч оруулж, ашиглах ёстой. Өмнөх Засгийн газар олон улсын консорциумуудтай уулзаж, яриа хийж тохиролцоонд хүрэх гэсэн ч үр дүнгүй болсон. Энэ тал даар ямар ч ахиц гараагүй. Шинэ Засгийн газар тохиолцоогоо үргэлжлүүлэхгүй байна, үргэлжлүүлэхгүй ч юм шиг байна. Засгийн газар, УИХ хоёр консорциум шалгаруулах тухайд байр сууриа тодорхойлох ёстой гэж би бодож байна. Тохиролцоогоо үргэлжлүүлэх эсвэл өөр хувилбараар баруун Цанхийг ашиглах хэрэгтэй байна. Тохиролцоогоо үргэлжлүүлэхгүй бол бидэнд хоёр хувилбар бий. Баруун Цанхиа монголчууд Зүүн Цанхи шиг нь дангаараа олборлолтоо явуулах, эсвэл 49 хувийг нь олон улсын консорциум, 51 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” эзэмшин хамтарч ашиглах. Ямар шийдвэр гарахыг би мэдэхгүй л дээ, мэдний эрх мэдлийн асуудал биш. 

Шинэ Засгийн газрын 39-р тогтоолийг хэрхэн хэрэгжүүлэх байр суурь нь тодорхой болоогүй байхад “Peabody”-той яриа хийхээс би татгалзаж байна. 

-Тавантолгой ордыг дангаараа ашиглах шийдэлд хүрвэл “Пийбоди” гэрээт олборлогчоор ажиллах уу? 


-Өөрсдөө ашигласан ч олон улсын консорциум оруулсан ч гэрээт олборлогч хэрэгтэй учраас тийм урилга явуулсан байх. Миний хувьд УИХ, Засгийн газраас тодорхой шийд гараагүй байхад толгой мэдэж шийдэх эрх байгүй. Гэхдээ бид баруун Цанхийг ашиглах зайлшгүй шаардлагатай. Үүндээ бэлтгэж ажиллаж байна.  

-Урьдчилгаа болгон авсан мөнгийг Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөнд тараагаад дуусчихсан, олон улсад IPO гаргах асуудал хойшлогдож байна. “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа явуулах хөрөнгө дутуу байдал хүндрээд байгаа гэж ойлгогдож байгаа. дулимаг байхад танд ямар гарц харагдаж байна? 

-Үнэхээр компанийн санхүү хүнд байна. “Чалко”-гаас авсан 350 сая ам.долларын урьдчилгааны төлбөрийн 418 тэрбумыг Хүний хөгжил санд өгсөн. Энэ өрөө төлөхөөр манай уурхай шургуу ажиллаж байна. Одоогоор 120 сая гаруй ам.долларын зээлийг нүүрсээрээ төлсөн. Сүүлд сонгуулийн өмнө авсан 100 саяыг хөнгөлөлттэй зээл аваад бэлнээр төлж болно гэсэн байгаа. Үлдсэн 130 гаруй саяыг ойрын саруудад нүүрсээрээ төлөх боломжтой. “Чалко”-той хийсэн гэрээ манай компанид үнэхээр ашиггүй. Зах зээлийн үнийг дагаад тонн нүүрс 56 ам.доллар боллоо. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлох өртөг үүнээс их учраас алдагдалтай ажиллаж байна. Тиймээс бид “Чалко”-д бодит байдлаа тайлбарласан. Энэ байдлаараа үргэлжлүүлэх юм бол олборлолтоо зогсоохоос өөр аргагүй болох нь. 

-Зах зээлд үнэ унаснаар компани алдагдалтай ажиллах учраас олборлолтоо түр зогсоохоос өөр аргагүй боллоо хэмээн мэдэгдсэн байх аа. 

-Нэгэнт урьдчилгаа авсан л учраас бид үүнийг ямар нэг аргаар төлж барагдуулна. Яг одоогоор Баруун Цанхиа эргэлтэд оруулахад илүү анхаарах хэрэгтэй байна. Иймэрхүү нөхцөл байдлыг бид танилцуулсан. Гэрээгээр бол 350 сая ам.доллараа төлж дуустал зүүн Цанхиас гарах нүүрсийг хэнд ч зарах эрхгүй. Дууслаа ч дараагийн таван жилд нүүрснийхээ 80 хувийг нь “Чалкод” зарах ёстой. Тиймээс бид энэ гэрээг эргэж харья, манай компанид алдагдалтай байна. Хэрвээ эргэж харахгүй бол удаан хугацаанд хамтрах боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.  

-Зүүн цанхид олборлолтоо нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа сайжруулах өөр ямар гарц байна?
 

-Ахиухан санхүүжилттэй болбол баруун Цанхидаа тоног төхөөрөмж авах, зүүн Цанхийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй байна. Зүүн цанхид “Макмохан” гэрээт олборлогчоор ажиллаж байгаагийн хувьд өөрсдөө тоног төхөөрөмжөө оруулж, санхүүжилтээ босгож ажиллаж байгаа. Тийм болохоор хүндрэл харьцангуй бага. 

-“Пийбоди”-д хэлэлцээр хийх санал тавьсан гэхээр зарим хүнд Засгийн газраас илүү толгой мэдэн хөрөнгө оруулагчийг сонгочихлоо гэсэн ойлголт төрж байна л даа. Тэгэхээр “Пийбоди”-д зөвхөн гэрээт оператороор ажиллах л санал тавьсан гэсэн үг? 


-“Пийбоди”-г оператороор ажиллах яриа хийх хэлэлцээрт л урьсан. Одооноор яриа хэлэлцээр эхлээгүй байгаа.  

-Өмнөх засгийн газар урьдчилгаа мөнгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Хэрвээ энэ мөнгийг олборлолтдоо зарцуулсан бол... гэсэн шүүмж, харуусал байдаг. Энэ Засгийн газар танай компанид ямар хөрөнгө төвлөрүүлэх даалгавар өгсөн үү. Бас л мөнгийг нь “татаад” авчих вий гэсэн айдас байна уу? 


-Одоогийн Засгийн газар тийм үүрэг хүлээлгэхгүй байх гэж бодож байна. Бид өмнө нь Хүний хөгжил санд шилжүүлсэн 410 гаруй тэрбум төгрөгөө ирээдүйд төлөх татвартаа суутгах ёстой. Бид ойрын жилүүдэд төсөвт татвараар мөнгө төвлөрүүлэхгүй учраас хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. 

-Тавантолгойн бүтээн байгуулалтад хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай вэ? Төмөр зам, дэд бүтэц, баяжуулах үйлдвэр гээд чамгүй олон зүйл бүтээн байгуулах шаардлагатай байгаа. 

-Цахилгаан станцад дунджаар 600 сая ам.доллар, Нүүрс угаах үйлдвэрт 500 гаруй сая, усны шугам татахад 80 гаруй сая ам.доллар шаардлагатай. Мөн баруун Цанхиа ашиглалтад оруулахын тулд 500 гаруй сая ам.доллар, нийтдээ 1,6 тэрбум гаруй ам.доллар байхад Тавантолгойг иж бүрнээр ашиглана. Бидэнд өнөөдөр угаах үйлдвэх зайлшгүй шаардлагатай. Манайх нүүрсээ түүхийгээр гаргаж байгаа учраас үнэд хүрэхгүй байна. Гэхдээ угаах үйлдвэрээ ажиллуулахын тулд цахилгаан станц, ус хэрэгтэй. Тийм учраас энэ бүгдийг цогцоор нь эхлүүлэх шаардлагатай байгаа юм. Төслүүдийн ТЭЗҮ-н эхнийх дууссан, сүүлийнх нь ирэх оны нэг сард дуусна. Төмөр замыг бол төрөөс барьж байгуулахаар сая шийдчихлээ шүү дээ.  

-Энэ санхүүжилтийг хаанаас олох уу? 


Хөгжлийн банкнаас авч болно, гадны банкуудтай яриа хэлэлцээр хийж байна. IPO байж болох ч харамсалтай нь хойшлоод байна.     

-Та “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томилогдоод нэг сар ч болоогүй байна. Та энэ компанид ажиллахаасаа өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н ямраар төсөөлж байсан бол? Дотор нь ажиллаад ирэхээр ямар харагдаж байна? 


-Компанийн нөхцөл байдал ийм хүнд байгаа гэж арай ч төсөөлөөгүй. Үйл ажиллагаагаа явуулах зардалгүй байна. Хэрвээ бид Хүний хөгжил сангийн мөнгийг зээлээгүй бол компаний нөхцөл шал өөр байх байсан. Олборлолтоо нэмэгдүүлчисэн, дэд бүтцийн төслийхээ аль нэгийг эхлүүлсэн байх байлаа. 418 тэрбум төгрөг их мөнгө шүү, гэтэл сонгуульд зарцуулчихсан. Нэн даруй энэ хүндрэлээс гарах хэрэгтэй, Гарцууд ч харагдаж байна. “Чалко”-той хийсэн гэрээг өөрчлөхөөр ажиллана. Мөн нэмэлт зээл авна, нэгэнт өртэй гээд нэмэлт зээл авахгүй байвал  компанийн үйл ажиллагаа урагшлахгүй. Ирээдүйд их ашиг олно гэдэгтээ итгэлтэй байгаа учраас нэмж зээл аваад олборлолт, дэд бүтцийнхээ үйл ажиллааг сайжруулах хэрэгтэй байна.  

Энэ их баялаг Монголийн эдийн засагт асар чухал ач холбогдолтой. Монгол хүн бүр 1072 хувьцаа эзэмшиж байна. Цахилгаан станц, угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах юм бол манай эдийн засаг өсч, олон ажлын байр бий болж, бүх Монголчууд эрдэнийн хувь, ноогдол ашгаа хүртэнэ. Би үүний төлөө би ажиллаж байна. 

Эхний ээлжинд санхүүгийн хүндрэлээс гаргах, ашигтай ажиллуулах, олборлолт нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулж, иргэдэд ойрын жилүүдэд хувьцааных нь ноогдол ашигийг өгөхийн тулд би ажиллаж байна.  

Би УИХ-ын гишүүн байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг 20 болгож иргэдэд өгөх хууль санаачласан. Иргэдэд нэмж өгөх санал гаргаад дэмжсэн ч компаниудад заавал өгөхөөр батлагдсан. 20 хувь болгох хууль баталсан чинь хувь заяаны эрхээр 20 хувьдаа ард түмэнд юу өгөхөө өөрөө хий гээд энэ албанд томилогдчихлоо. Тэгээд үүнийхээ төлөө ажиллаж байна. 

2012/11/03

Тавантолгойнхоо ашгийг хэзээ хүртэх вэ?



“Эрдэнэс Тавантолгой” IPO дахин жилээр хойшлохоор болжээ. Хөрөнгийн зах зээлийн уналт болон Хятадын кокжсих нүүрсний зах зээл дээр эрэлт буурч, үнэ унаж байгаа учраас 2013 оны есөн сар хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гарахыг хүлээх хэрэгтэй боллоо. IPO гаргасан ч амжилт олохгүй байх магадлал харагдаж байгаа учраас ийн хойшуулуулахаас өөр аргагүй гэж тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Грейм Ханкок хэлсэн байна.
Хөрөнгө босгох нь хойшилбол Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардагдах, компанийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй төслүүд ч мөн арагш ухарч нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн гаргах өдөр л хойшлогдоно гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой” Лондон, Хонконг Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа зарж гурван тэрбум ам.доллар босгож чадвал хамгийн эхэнд нүүрс угаах баяжуулах үйлдвэр барина. Нүүрс угаах үйлдвэрээ ажиллуулахад цахилгаан станц хэрэгтэй. Уул уурхай яам Оюутолгойд хэрэгтэй эрчим хүчийг Тавантолгойд барих цахилгаан станцаас нийлүүлэх нь зүйтэй гэдэг байр сууртай байна.

Нүүрс угаах үйлдвэр буюу гангийн үйлдвэрүүд шууд аваад хэрэглэж болох коксын үйлдвэр барьж байж, Тавантолгойгоос гарах бүтээгдхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж зах зээл дэх байр суурь нь хүчирхэгжинэ.  Тиймээс цахилгаан станц болон нүүрс угаах үйлдвэрүүдийг болдог бол зэрэг эхлүүлэх хэрэгтэй гэж уг асуудалтай ойр эх сурвалжууд үзэж байна.

Үйлдвэр, цахилгаан станц, авто болон төмөр зам барихад хэрэгтэй тэр их мөнгийг IPO-гоор босгохоор төлөвлөсөн. Үнэхээр үйлдвэрээ бариад эцсийн бүтээгдхүүн буюу кокс үйлдвэрлэж эхлэн, бүтээгдхүүнийх нь өрсөлдөх чадвар нэмэгдэх цагт эсвэл тэр мөчөөс нэг юм уу хоёр дахь жилд нь бид 1072 ширхэг хувьцааныхаа ноогдол ашгыг хүртэж эхэлнэ гэж шинжээчид үзэж байна. 

Хувьцаагаа аж ахуй нэгжүүдэд зараагүй хүмүүсийн ихэнхи нь Тавантолгойгоос түүхий нүүрс гарахаас гадна кокс /нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдхүүн/ экспортод гаргаж ашиг олохоор нь хувьцааныхаа хэмжээтэй тэнцүү ноогдол ашиг авна гэж итгэж байгаа.

Гэтэл Тавантолгойн IPO дахиад бараг жилээр хойшлохоор боллоо. Хойшлох тусам энэ төслүүдийн санхүүжилт бас л арагш тавигдана. 

Ийн хойшлох бүр хувьцааныхаа ашгийг хүртэж эхлэх монголчуудын мөрөөдөл ч алсарсаар. Гэхдээ бид Тавантолгойн ашгийг огт хүртээгүй ч байгаа юм биш л дээ. Олборлолтоо эхлээгүй байхад нь л “Эрдэнэс Тавантолгой”-н урьдчилгаа болгон “Chalco” компаниас  авсан 250 сая ам.доллараар  Эх орны хишиг -иргэн бүрийн 21 мянгыг хэдэн сарын турш залгуулсныг бид сайн мэднэ.  

“Эрдэнэс Тавантолгой” 600 сая ам.долларын зээл авах эсвэл бонд гаргахаар төлөвлөж байснаа зогсоосон гэж Грейм Ханкок мөн хэлсэн байна. Энэхүү мөнгө нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэг болохоос гадна энэ бүтээн байгуулалтын төслийн техник эдийн засгийн үндэслэл, судалгааг хийлгэхэд дор хаяж 600 мянган ам.доллар хэрэгтэй байгаа юм. 

Компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа ч ашиг олдоггүй, олборлосон бүх нүүрсээ 250 сая долларын зээлээ төлөхөд зарцуулж байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” хэвийн үйл ажиллагаа явуулахад дор хаяж 400 мянган ам.доллар хэрэгтэй гэж компанийн хуучин захирал Б.Энэбиш news.mn-д хэлж байсан. 

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа улсад худалдах ажлыг бүрэн цэгцлэж байж бас дэлхийн зах зээлийн уур амьсгалыг харгалзаж байна гэдэг нэрийн доор IPO-г 2011 оны дундаас хойш улирал тутамд хойшлуулсаар одоо бүр 2013 оны есдүгээр сараас наашгүй болох шиг боллоо. 

Мөн Монголын парламент үнэт цаасны шинэ зах зээлийн хуулийг батлаж байж Тавантолгой гурван хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах боломжтой болох юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид болон компанийн хувьцаа эзэмшигчид болох нийт монголчуудын мөрөөдөл болсон IPO-г хийхийн өмнө амжуулах зүйл бас өөрчлөхгүй байх зүйл их байна.

Дор хаяж шинэ парламент иргэдийн ч юм уу, төрийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээг өөрчлөхгүй тогтвортой байдал бий болгох. Мөн төсөв дутлаа ч “Эрдэнэс Тавантолгой”-г зах зээлийнх нь жамаар ажиллуулж, өмнөх шигээ мөнгө олж ир гэж үүрэг өгч, олсныг халамжийн хавтгай системээр цацаад дуусгачихсан өмнөх Засгийн газрын алдааг давтахгүй байх гэж найдья."

2012/10/18

Тавантолгойн хамгийн том хэрчим “Пибоди”-д ногдоно гэнэ үү


Тавантолгойн хамгийн том хэрчим “Пибоди”-д ногдоно гэнэ үү

-“Эрдэнэс Тавантолгой” энэ долоо хоногт “Пибоди энержи”-тэй хэлэлцээр хийж эхэлнэ-

Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер өнгөрсөн жил болоод БНХАУ-ын Шенхуа 40 хувийг эзэмшихээр болж байсан билээ. Гэвч энэ тендерийн дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүчингүй болгосон. Тэгвэл шинээр явагдах тендерт АНУ-ын “Пибоди энержи” компани “Шенхуа”- гийн байрыг эзлэх бололтой.

“Ройтерс” агентлагийн цахим хуудсанд ийм утгатай мэдээлэл гарчээ. “Эрдэнэс Тавантолгой“ компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок энэ мэдээллийг өгсөн гэнэ. Түүнд дурьдсанаар бол “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийг байгуулахад туслахыг АНУ-ын уул уурхайн “Пибоди энержи” компаниас хүсчээ. Хэрвээ энэ хүсэлтийг нь хүлээн авч, бүтээн байгуулалтад нь оролцохыг зөвшөөрвөл Монголын эрх баригчдын зүгээс давуу тал олж авна гэдгийг ч давхар дуулгасан аж.

Тэрбээр “Бид дэд бүтцийг сайжруулах замаар баруун Цанхийн олборлолтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Тиймээс бидэнд энэ ажилд тусалчих чадвартай нэг хамтрагч хэрэгтэй” хэмээн өгүүлсэн байна. Тэрбээр өмнө нь Тавантолгойн ордыг гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах шийдвэр гарч магадгүй, Баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар оролцох талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгаа гэсэн мэдэгдэл хийж байсан билээ.

Харин саяхны мэдэгдлээс нь үзвэл хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендер ямар ч байсан явагдах бололтой. Учир нь дэд бүтцийг сайжруулахад тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй билээ. “Пибоди энержи”-тэй хэлэлцээрийг энэ долоо хоногт эхлүүлэх бодолтой байгаа гэж Грэм Хэнкок хэлсэн байна. Мөн одоо эхлэх энэ хэлэлцээр нь яг л Макмахон Зүүн Цанхиас зөвхөн нүүрс олборлож, агуулахад хийж, цааш нь зарах асуудлыг бид өөрсдөө хариуцдаг шиг зөвхөн ажил гүйцэтгэх талаар байх болно. Баруун Цанхийг цааш нь урт хугацаанд хөгжүүлэх ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын оролцох тендерээс тусдаа гэж мэдэгджээ.

Гэхдээ тэрбээр ингэж мэдэгдэж байгаа ч шинжээч, эдийн засагчид Монголын тал “Пибоди энержи”-д илт “ханд хаялаа” гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэлэлцээр Баруун Цанхийг хамтарч ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерт шууд нөлөөлнө гэж харж байгаагаа илэрхийлж байгаа юм. Лондонгийн хөрөнгийн биржид үйл ажиллагаа явуулдаг Origo Partners-ын шинжээч Дэйл Чой “Монголчууд гуравдагч хөршийн бодлого баримталдаг. Энэ дүрмээрээ тоглох юм бол Тавантолгойд “Пибоди энержи” хамгийн том хэрчмийг хүртэх болно” гэж өгүүлсэн байна.

Жилийн өмнө шалгаруулалт нь болж, сүүлд хүчингүйд тооцогдсон тендерт ОХУ-ын хамтарсан консорциум, БНХАУ-ын “Шенхуа энержи“, “Эрдос Ченлон коал Инвестмэнт групп”, Японы ”Иточу”, ”Мацуи энд ко”, Австрали, Швейцарийн хамтарсан “Экстрата”, АНУ-ын “Пибоди энержи” БНСУ-ын “Корес”, Энэтхэгийн “Жиндал”, Бразилийн “Вале” гэсэн 11 компани өрсөлдөж байсан бөгөөд эцсийн дүнд “Шенхуа энержи” 40 хувь, Орос-Монголын хамтарсан консорциум 36 хувь, АНУ-ын “Пибоди энержи” 24 хувийг эзэмшихээр болж байсан юм.

Харин энэ удаа тендер явагдах юм бол цэвэр улс төрийн шинжтэй шийдвэр гарна гэж гадны эдийн засагчид үзэж байна. Монгол Улс гуравдагч хөршийн бодлого барих болсон, саяхан БНХАУ-ын төрийн өмчит компанийн бизнесийг хазаарлах зорилгоор хууль баталсан зэрэг баримтыг Хятадын "шаанс" багасах гол үндэслэл болгосон байна. Монгол-Хятадын харилцаа үе, үе мууддаг жамтай. Одоо яг муудсан үе дээрээ байгаа гэж хэлэх нэгэн ч байгаа юм.

“Шенхуа энержи” төрийн өмчит компани гэдэг нь Тавантолгойд их хувь эзэмшихэд хамгийн их саад болно. Өнгөрсөн зургадугаар сард Парламент БНХАУ-ын эрх ашигт шууд нөлөөлөхүйц хууль баталсан. Тиймээс өнгөрсөн жилийн тендерт 40 хувь эзэмших эрх авч байсан амжилтаа давтана гэх итгэл маш бага” гэж Asset Management-ийн Оскар Мендоза хэлсэн байна.

2012/10/12

Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас 418 тэрбум төгрөг авч эргэлтийн мөнгөгүй болгосон гэв


 “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ тус компани болон ажилчдын өмнө тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Эрдэнэс Таван Толгой" ХК нь төрийн өмчит компани тул өнгөрсөн 2008-2012 онд МАН болон АН хамтран засгийн эрх барьж Монгол иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцааг тараан өгсөн. Тус төрийн өмчит компаниас Засгийн газар 2011 онд 339 тэрбум, 2012 онд 89 тэрбум нийт 418 тэрбум төгрөгийг шахалтаар авч Хүний хөгжил сан руу хийж эргэлтийн хөрөнгөгүй болгосон гэв. Түүнчлэн, БНХАУ-д ашиглахаа больсон хуучин пуужин тээвэрлэгч “ТАС” гэх 40 тоннын даацтай машины зориулалтыг өөрчлөн тус бүр 165 сая төгрөгийн үнэтэй 10 ширхэг нүүрс тээвэрлэгч, тус бүр нь 20 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 98 ширхэг хүнд даацын дугуйг шахсан. Гэтэл нүүрс тээвэрлэгч машинууд нь гурван сар яваад зогслоо. Мөн дугуйнуудын тав нь хагарч буудсанаас болж хоёр залуу инженер хүнд бэртээд зогсоогүй Монголд эмчилгээгүй болж Солонгост эмчлүүлэхээр визээ хүлээж байна. Одоо ч үлдсэн жолооч нар дугуйнууд нь хэзээ буудах бол гэсэн айдастай явж байгаа. Уг 98 ширхэг хүнд даацын дугуйг "Оюутолгой" компанийн ханган нийлүүлэгч "Максан" компаниас авсан байдаг. Мөн орон нутгийн иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажилд авч байгаа юм. Үүгээр зогсохгүй 450 мянган төгрөгийн цалинтай ачигч гар дээрээ бэлэн 200 мянган төгрөгний цалин авдаг. Манай компанид нийгмийн хөгжлийн ямар ч бодлого алга. Ядаж ажилчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, залуусын нийгмийн наад захын хэрэгцээг хангах цэцэрлэг ч байхгүй тул үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэлээ.
Иймд АТГ, Мэргэжлийн хяналт, шинэ Засгийн газар анхаарал хандуулж арга хэмжээ авахыг хүсч буйгаа илэрхийллээ. Учир нь ажиллах таатай орчин, өндөр техник технологитой болсноор өндөр бүтээмжтэй, ашигтай, Монгол орны хөгжилд бодитой хувь нэмэр болж, жинхэнэ утгаараа иргэдэд хувьцааныхаа ашгийг хуваарилж чадна гэсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ бүрэн шинэчлэгджээ


“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ бүрэн шинэчлэгджээ
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн толгой компани “Эрдэнэс МГЛ”-ын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. 

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг тэр чигт нь сольсон байна. Шинээр байгуулагдсан ТУЗ-д яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар томилогджээ. ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, гишүүдээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Уул уурхайн яамны төлөөлөл орсон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 9 хүний бүрэлдэхүүнтэй байсан. 

Одоогоор төрийн төлөөлөл болсон таван хүнийг томилоод байна. Удахгүй хараат бус 3 гишүүн болон төрийн төлөөлөл болсон нэг хүнийг нэмж томилох бололтой.

“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Я.Батсуурь томилогджээ


“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Я.Батсуурь томилогджээ
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Компанийн ТУЗ сая хуралдаж, чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээн авчээ. Ингэснээр Б.Энэбиш Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг томилжээ.

Б.Энэбиш 2008 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-г байгуулахад Гүйцэтгэх захирлын ажлыг түр хугацаанд хавсарч хийж байгаад 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар албан ёсоор томилогджээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Зүүн Цанхийн уурхайг нээсэн бол энэ сарын нэгэнд Баруун Цанхийн уурхайг нээгээд байсан юм. Мөн АНУ-ын “Пибоди Энержи”-д Баруун Цанхийн талбай дээр гэрээт олборлогчоор хамтран ажиллах талаар хэлэлцээрт орохыг урьсан. Ажлаа өгөх шалтгаанаа өөрийнхөө хүсэлтээр гэж байгаа ч дээрээс нэлээд дарамталсан байж магадгүй гэнэ. Учир нь Засгийн газрын шийдвэрийг хүлээлгүй компанийн эрх мэдлийн хүрээнд Баруун Цанхийн уурхайг нээсэн гээд нэлээд чухал шийдвэрүүдийг бие даан гаргаад байгаа. 

2012/10/01

“Эрдэнэс Тавантолгой” хоёр дахь уурхайгаа нээлээ


“Эрдэнэс Тавантолгой” хоёр дахь уурхайгаа нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани Тавантолгойн нүүрсний орд дээр хоёр дахь уурхайгаа нээж, Баруун Цанхийн талбайд уурхайн ам нээх, хөрс хуулалтын ажлаа намрын дунд сарын билигт сайн өдөр эхэллээ.

Тус компани 2010 онд Цанхийн Зүүн талбай дээр эхнийхээ уурхайг нээж байсан бол энэ удаа коксжих нүүрсний нэг гол талбай болох Цанхийн Баруун хэсэг дээр хоёр дахь уурхайгаа ийнхүү албан ёсоор нээлээ.

Баруун Цанхийн уурхайг нээснээр Тавантолгойн орд бүхэлдээ эдийн засгийн эргэлтэд  орж байна. Энэ талбайд уул уурхайн үйл ажиллагаа эхэлж байгаа нь олон талын ач холбогдолтой юм. Юуны түрүүнд, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар Улсын Их Хурлаас гаргасан 2008 оны 40, 2010 оны 39 дүгээр тогтоолууд бүрэн хэрэгжих боломжтой боллоо.

Тавантолгой орд дээр хоёр дахь уурхай ажиллаж эхэлснээр эдийн засгийн шинэ боломж бий болж, нүүрсний экспортоос төсөвт орох орлого нэмэгдэж, шинээр ажлын байр бий болоход чухал нөлөө үзүүлнэ.

“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн талбайн нүүрсний нөөц, ашиглалтын ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг батлуулж,  олборлолт эхлэхэд бэлэн болгосон. Цанхийн баруун талбай олон улсын /ЖОРК/ ангиллаар тооцоолоход ойролцоогоор 1.2 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэйгээс 65 хувь нь сайн чанарын коксжих нүүрсбайх боломжтой. Хөрс хуулалтын ажлыг ийнхүү эхлүүлснээр ирэх 2013 онд 1-2 сая тонн нүүрс олборлож экспортлох боломж бүрдэх бөгөөд нүүрсний олборлолт жил тутам нэмэгдэж, 2017 онд жилдээ 20 сая тоннолборлох хүчин чадалд хүрнэ. Ингэснээр Тавантолгой ордын Цанхийн зүүн болон баруун талбай дээр олон улсын түвшинд томд тооцогдох хоёр том нүүрсний уурхай ажиллаж, ирээдүйд 40-50 сая тонн нүүрс олборлож экспортлох болно.

Баруун Цанхийн уурхай ажиллаж эхэлсэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг хүлээлтэд нийцэж, эрх ашгийг нь хангах болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2013 ондоо багтаж, Монголын Хөрөнгийн бирж болон Хонконг, Лондонгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нийтэд арилжих(IPO хийх)-аар төлөвлөсөн. Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад ганц Зүүн Цанхийн уурхайгаас гадна Баруун Цанхийн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн байх нь компанийн үнэлгээг боломжит өндөр түвшинд хүргэхэд маш чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Тавантолгой ордын талаар ойлгомжтой байдлыг бий болгож, улмаар Монголын иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааны үнэ өсөх боломжийг дээшлүүлэх болно.

Баруун Цанхийн талбайд уул уурхайн үйл ажиллагаа, олборлолтоо эхлүүлэх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдээ эхлүүлэх, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхэд ач холбогдолтой. Цаашид уурхайнууд зэрэг олборлолт явуулж, бүтээгдэхүүнээ экспортолсоноор компанийн ашиг нэмэгдэж, улмаар улсын төсөвт төвлөрүүлэх орлого ихээхэн өснө. Баруун Цанхийн уурхайг ажиллуулж эхэлснээр уурхайн ашиглалтын төлөвлөгөө, дэд бүтцийн байгууламжуудыг зүүн Цанхийн уурхайтай нэгдсэн байдлаар, цогцоор нь зохион байгуулах боломжтой болох юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд Цанхийн зүүн талбайд анхны уурхайгаа нээж, 2011 онд нэг сая тонн нүүрс олборлосон бол 2012 оны эцэс гэхэд 3.5-4 сая тонн нүүрс олборлож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн орд ашиглах явдлыг цогц хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд үйлдвэрлэл, дэд бүтцийн хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлж байна. Тавантолгой ордыг түшиглэж 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц болон нүүрс баяжуулах үйлдвэрийг барих эхлэл, бэлтгэл ажил үргэлжилж байна. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоор төлөвлөж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани төрийн эзэмшлийн компани учир УИХ, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Хүний хөгжил санд өөрийн толгой компани “Эрдэнэс МГЛ”-ын хамт 2011-2012 онд  нийт 418 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ нь Монгол Улсын нийт иргэд, хувьцаа эзэмшигчид Тавантолгойн нүүрсний ордын үр өгөөжийг ашиглалтын эхний үе шатаас эхлэн хүртэж эхэлж байгааг харуулж байна.
Баруун Цанхийн уурхайг нээж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлж байгаа явдал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн түвшинд гарсан шийдвэр юм.

Тавантолгой ордын Баруун Цанхийн талбай дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай цаашид ямар хэлбэрээр, хэрхэн хамтран ажиллах нь компанийн гол хувь нийлүүлэгч /хувьцаа эзэмшигч/ болох Засгийн газрын түвшинд шийдэх асуудал болно. Баруун Цанхийн уурхайн ашиглалт, хөрөнгө оруулалтын хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлэлцээ цаашид үргэлжлэх боломжтой гэж “Эрдэнэс Тавантолгой” компани үзэж байна.

2012/09/07

КИМ ЖАНГ ЖИН: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙН ХҮҮ 7.35 ХУВЬ БАЙНА


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жинээс тус банкны үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хөгжлийн банк 600 сая ам.дол ларын хөрөнгийг олон улсын зах зээлээс босгосон. Үүнээс 100 сая ам.долларын санхүүжилтийг “Эрдэнэс Та вантол гой” компанид олгох болсон. Дээрх санхүүжилтийг “Эрдэнэс Таван толгой”-н дан санд байршуулсан уу?
-Дээрх санхүүжилтийг “Эрдэнэс Таван толгой”- н дансанд энэ сард багтаан байршуулахаар төлөвлөөд байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой”-д олгох зээлийн хүү хэд байх вэ?
-Тус компанид 100 сая ам.долларыг та ван жилийн хугацаатай, 7.35 хувийн хүү тэй ол гохоор болсон. Энэ нь арилжааны бан куудын олгож буй зээлээс харьцангуй бага хүүтэй гэсэн үг.
-Хөгжлийн банкнаас “100 мянган айл ын орон сууц” хөтөлбөрт зориулан хэдий хэм жээний санхүүжилт олгоод байна вэ?
-Манай банкинд уг хөтөлбөрт зориулан Төрийн банкинд 50 тэрбум төгрөг олгох зөвшөөрөл олгосон. Одоогийн байдлаар бид 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Үлдсэн 20 тэрбум төгрөгийг олгосон зээлийн зарцуулалтыг харгалзан тухайн банк ны хүсэлтийн дагуу олгоно.
-Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд хэдэн сая ам.долларын сул хөрөнгө байгаа вэ?
-Одоогийн байдлаар 500 орчим сая ам.доллар байгаа. Энэ сард багтаан “Эрдэнэс Тавантолгой”-д 100 сая ам.долларын санхүүжилт өгөх болсныг хэлсэн. Хөгжлийн банкны хөрөнгө Монголбанкинд байршдаг. Сангийн яамтай байгуулсан гэрээний дагуу бид бондын эх үүсвэрийг Төвбанкинд байршуулах ёстой байсан. Гэхдээ Засгийн газрын наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг 1-6 сар хүртэл хугацаатайгаар Төвбанк, Засгийн газрын үнэт цаас болон арилжааны банкуудад векселээр баталгаажсан хадгаламж хэлбэрээр байршуулах шийдвэр гаргасан байгаа. Ингэснээр хүүгийн зардлын зарим хэсгийг нөхөх боломж бүрдэх юм. Үлдэж буй 400 сая ам.доллараас Замын-Үүдийн боомт, цемент, барилгын материалын үйлдвэрийн санхүүжилт гэх мэтээр цаашид олгоно. Хөгжлийн банкны мөнгө бол томоохон төслүүдэд зарцуулах ёстой хөрөнгө. Аль аль арилжааны банкинд, хэдий хэмжээний хөрөнгө байршуулахаа шийдээгүй байгаа.
-Улаанбаатарт хэрэгжүүлж буй автозамын хэдэн төслийг танайхаас санхүүжүүлж байгаа вэ?
-Авто замын барилгын нийт 30 төсөл санхүү- жүүлэхээс Улаанбаатар хотод 17, орон нутагт 13 төсөл хэрэгжүүлэхэд зориулан 117 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар Улаанбаатар дахь автозамын төслүүдэд 17.8 тэрбум, хөдөө орон нутаг дахь төслүүдэд 18 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа. Мөн автозамын зураг төслийн болон хяналтын ажилд ойролцоогоор нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан үе шаттайгаар олгоод байна.
-Таныг БНСУ-д амарч байгаа. Энэ хооронд Хөгжлийн банкны санхүүжилтийн үйл ажиллагаа зогссон гэж зарим хэвлэлд бичсэн. Энэ талаар юу гэх вэ?
-Би эрүүл мэндийн үзлэгт орохоор наймдугаар сарын 21-27-нд БНСУ руу явсан. Учир нь БНСУ-ын Хөгж лийн банк албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт жилдээ нэг удаа хамруулдаг журамтай. Саяхан зарим хэвлэлд намайг байхгүйгээс болж Хөгжлийн банкны санхүүжилтийн үйл ажиллагаа зогссон хэмээн ташаа мэдээлсэн байсан. Эдийн засгийн хөгжлийн сайд Замын- Үүдэд томилолтоор ажиллахад би түүнийг дагалдан явсан. Гэтэл тэр үед намайг Монголд байгаагүй гэж мэдээлсэн байна билээ. Хөгжлийн банкинд БНСУ-ын менежментийн багийн таван хүн бий. Тэд сүүлийн жилд бараг амралт аваагүй гэхэд болно. Тэдний хоёр нь ердөө долоо хоногийн амралт авсан.

”Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцааны нэрлэсэн үнэ өөрчлөгдөх үү


“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авсан аж ахуй нэгжүүд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд дээр очиж  мэдээллээ баталгаажуулах шаардлагатай талаар Татварын ерөнхий газраас анхааруулж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг аж ахуй нэгжүүдэд худалдан борлуулах ажил энэ оны зургадугаар сарын 30-наас дуусгавар болсон бөгөөд  нийт 1105 аж ахуй нэгж байгууллага 24.5 сая ширхэг хувьцааг худалдан авсан байна. Ингэснээр Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд 22.9 тэрбум төгрөг төвлөрсөн ажээ. Аж ахуй нэгжүүдийн хувьцааны талаарх мэдээллийг Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туулаас тодрууллаа.

-ААН-үүдэд хувьцаа худалдах  ажил аль зургадугаар сараар дуусгавар болсон биздээ. Гэтэл яагаад заавал тулгалт хийх шаардлагатай гээд байгаа юм бэ. Заавал ингэх шаардлагатай юм уу?

-Нийтдээ 1105 аж ахуй нэгж хугацаандаа хүсэлтээ ирүүлсэнээс төлбөрөө яг заасан хугацаанд төлсөн хэд вэ гэдгийг тулгаж, нэгдсэн бүртгэлд хамруулах зайлшгүй шаардлагатай юм. Учир нь хувьцаа худалдан авах төлбөрөө хэзээ төлсөн бэ гэдэг нь орлогын баримтаараа нотлогдохгүй 435 аж  ахуй нэгж байна. Тиймээс манай газраас болон Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээллэж байгаа.

-Иргэд бэлэн мөнгө авахаа болиод хувьцаа авахаар шийдвэрээ  өөрчилж болно гэсэн. Харин ААН-үүд хувьцаа худалдан авах хүсэлтээ өөрчилсөн тохиолдол энэ хугацаанд гарсан уу?

-Гарсан. Бид зургадугаар сарын 30-ныг хүртэл хувьцааны санал болон төлбөрийг хүлээн авахад нийт 1105-аас 13 ААН-ийн санал ёсоор  386400 ширхэг хувьцааны 360.5 сая төгрөгийг буцаан олгосон. Одоо бол хувьцаа худалдан авах, буцаах нь бүр мөсөн дуусгавар болсон.

-Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авья гэсэн зарим аж ахуйн нэгжүүдэд яагаад зарахгүй гээд байгаа юм бэ. Ямар шаардлага хангасан аж ахуйн нэгжид “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж байгаа юм бол?


-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дурын нэгэн аж ахуй нэгжид худалдаагүй. Энэ талаарх  журам нь тодорхой байсан юм. Жишээ нь, 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр болон түүнээс өмнө байгуулагдсан аж ахуй нэгжид хувьцаа авах эрх нь бүрэлдэж байгаа юм. Харин 2010 оны зургадугаар сарын 30-наас хойш байгуулагдсан аж ахуйн нэгжүүд энд хамрагдахгүй. Хоёрдугаарт, үндэсний аж ахуй нэгж байх ёстой. Гуравдугаарт, татвараа бүрэн төлсөн аж ахуй нэгжүүдийг хамруулсан юм. Эдгээр нь тухайн компанийн хөл дээрээ бат тогтох чадвар, эх орны томоохон бүтээн байгуулалтаас орж ирж буй орлогыг зохистойгоор эргэлтэнд оруулах том үйлсэд нэгдэж буй хэрэг учраас хариуцлагатай үндэсний ААН-үүдийг хамруулсан гэж хэлж болно.

-Эдгээр ААН-үүд авсан хувьцаагаа одоо бүрэн захиран зарцуулж болно биз?

-Тэгэхээр дээрх бүгд аж ахуй нэгжүүд аливаа нэг брокер, дилерийн пүүсэд дансаа нээлгэсэн байгаа.  Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд мөнгөө шилжүүлсэн аж ахуй нэгжийн хувьцаа нь орсон байгаа. 2012 оны жилийн эцсийн тайлан гарч ирэхэд Эрдэнэс Тавантолгойн ашиг, орлого хэд гарах нь уу, хэдэн ширхэг хувьцаа авсан,түүнийхээ дагуу хувьцаагаараа ногдол ашгаа авах эрх нь нээгдчихсэн байгаа гэж ойлгож болно. Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ тодорхой болоогүй учир одоогоор ААН-үүд авсан хувьцаагаа цааш нь зарж, борлуулах боломжгүй. Ер нь энэ нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг гэдгээр нэг хэсэг ярьсан боловч дахин нягтлах шаардлагатай гэж Хүний хөгжил,нийгмийн хамгааллын яамнаас  үзэж байх шиг байна. Энэ бүгд тодорхой болвол эзэмшилдээ байгаа хувьцаагаа худалдах боломжтой юм.

-Сүүлд иргэн бүрт давуу эрхийн хувьцаа олгохоор болсон шүү дээ. Энэ ямар онцлогтой юм бэ?

-“Эрдэнэс МГЛ” компанийн иргэн бүрт олгох давуу эрхийн хувьцаа нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг тухайн эзэмшиж буй хүн нь захиран зарцуулж, шилжүүлж болох бол давуу эрхийн “Эрдэнэс МГЛ”-ийн хувьцаа тухайн хүнийг амьд ахуй цагтаа л ганц өөрөө хувьцааны ногдол ашгаа хүртэх гэдгээрээ ялгаатай. Мөн давуу эрхийн хувьцааны тогтоол, шийдвэрийн дагуу заавал тэдэн оны тэдэн сарын өмнө төрсөн хүүхэд хувьцаа эзэмшинэ гэхгүй одоо төрж буй хүүхэд ч эзэмших эрхтэй.

-Давуу эрхийн хувьцаанаас ямар бодит ашгийг хүртэх вэ?

-Одоогоор хувьцааны нэгж үнийг тогтоогоогүй учир хэлэх боломжгүй. Ер нь  энгийн хувьцаа болон давуу эрхийн хувьцаа гаргаад байгаа компанийн жилийн эцсийн орлогоос хамаарна. Уул уурхайн компаниудын хувьд бол жил ирэх тусам ашиг нь нэмэгдэж явдаг, удаан жилийн орлоготой байдаг болохоор амьдрах хугацаандаа энэ компанийн ашгаас тасралтгүй хүртэнэ гэсэн үг л дээ.

-Хувьцаагаа авахын тулд хэрхэн бүртгүүлэх юм бол?

 -Энэ талаарх мэдээлэл бүрэн шийдэгдээгүй байна. Гэхдээ миний таамаглаж байгаагаар  иргэдийн бүртгэл эхэлсэн байх гэж бодож байна. Яагаад гэвэл, иргэний бүхий л мэдээллийг цахим  орчинд шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэн өөрсдөө давуу эрхийнхээ хувьцааг эзэмших гэж хөөцөлдөж явах бус, мэдээллийн сангаар дамжуулан иргэдийг бүртгэх ажил эхэлсэн байх.

Ийнхүү аж ахуй нэгжүүдээс татан төвлөрүүл­сэн хувьцааны төлбөрийн тухай албаныхнаас тодруулсан бол “Эрдэнэс Тавантолгой-”н хувь­цааг эзэмших, ногдол ашгаа хүртэх бүхий л эргэн тойрон дахь асуудлыг хариуцдаг салбарынх­наас тодруулах гэвэл шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор албан хаагч, агентлагуудын статус өөрчлөгдөж буй тул одоогоор ямарваа мэдээлэл өгөхгүй гэсэн тайлбарыг өгч байна. Ямартай ч нэгж хувьцааны нэрлэсэн үнийг дахин хэлэлцэх тухай яригдаж байгаа юм байна. Ингэснээр урьд нь олгосон хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудын, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөөс гадуурх иргэнд очих  үлдсэн хувьцааны ногдолд өөрчлөлт орох нь.

2012/08/17

Т.ГАНДУЛАМ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОДОО ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭС ЯЛГААГҮЙ БАЙНА


Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ)-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламтай ярилцлаа.
-Одоогоор ҮЦТТТХТ-д иргэд, аж ахуйн нэгжийн хувьцааны хэчнээн данс нээгдээд байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлэх Засгийн газрын шийдвэр гарснаас хойш хувьцааны данс нээх үйл ажиллагаа идэвхжсэн. Гадаадын иргэдээс илүүтэйгээр дотоодын иргэд, аж ахуйн нэгж үнэт цаасны дансаа идэвхтэй нээлгэж байгаа. Өнгөрсөн жил манай компанид нийт 120 гаруй мянган данс нээлгэсэн бол энэ оны эхний хагаст нийт 191 мянган данс нээлгээд байна. Үүний 99 хувь нь иргэдийнх. Одоогийн бүртгэлтэй байгаа мянга гаруй аж ахуйн нэгжийн хувьцааны дансны 300 нь энэ онд нээгдсэн. Зөвхөн Тавантолгойн хувьцаатай холбоотойгоор шинээр данс нээх үйл ажиллагаа сүүлийн хоёр жилд 4-5 дахин нэмэгдээд байна.
-Иргэд сая төгрөгөө авах уу, хувьцаагаа сонгох уу гэсэн асуулттай тулгар сан ч ихэнх нь хувьцаа эзэмшигч болох оор шийд сэн. Тэгэхээр хувьцааны талаарх ир гэд ийн ойлголт өөрчлөгдөж байна гэж ойлгож болох уу?
-Хөрөнгийн зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүд болоод жирийн иргэдийн бодол өөр юм. Гэхдээ хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болох гэж буй хүнд ямар компанийн хувьцаа эзэмшигч болох вэ гэдэг нь хамгийн чухал. “Эрдэнэс Тавантолгой” компани нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигдэж, олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа нь үнэн. Гэтэл үүнийг улстөржүүлж, орж ирж буй мөнгийг нь хөрөнгө оруулалт биш, “Хүний хөгжил сан”- гийн нэрээр иргэдэд зүгээр тарааж байгааг тухайн компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэж би боддог. Өөрөөр хэлбэл, орж ирж буй хөрөнгөөрөө дэд бүтцээ сайжруулж, техник технологоо шинэчлэн, компанийн үйл ажиллагааг өргөтгөх нь чухал. Тиймээс Монгол Улсын иргэд хэдэн төгрөг авахаасаа илүүтэйгээр энэ том бүтээн байгуулал тыг хөл дээр нь босгох талд анхаарлаа хан дуулж, дэлхийн хэмжээний компани болгоход нь хувь нэмрээ оруулах нь зүйтэй болов уу. Тэгж чадвал компанийн үйл ажиллагаа сайжирч, олборлолт нэмэгдэн, хувьцааны үнэлгээ өснө.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нэг хэсэгтээ түгжиж арилжаанд оруулахгүй гэсэн. Энэ нь зөв үү?
-Хувьцааг арилжаалах эрхийг хаах нь одоогийн нөхцөлд зөв гэж боддог. Яагаад гэвэл хэсэг бүлэг хүмүүс гар дээрээс хувьцааг наймаалцан үнэ ханш тогтоон цуглуулаад эхэлбэл яах вэ. Нөгөөтэйгүүр гадаадын зах зээлд гарган, хөрөнгө оруулагчдыг татах үйл ажиллагаанд томоохон саад учирч болзошгүй учраас гадаад, дотоодын биржид арилжиж эхлэх хүртэл бусдад зарахгүй байхаар тогтсон. Хэдэн жилийн дараа нэгж хувьцааны ханш хэрхэн өөрчлөгдөхийг мэдэх боломжгүй. Гэхдээ гадаад, дотоодын зах зээлд тухайн компанийн хувьцааны ханш өсвөл илүү үнэд хүрэх боломж бүрдэх юм.
-Хоёр дахь зах зээлийн арилжаа ирэх оны нэгдүгээр сард эхэлнэ гэсэн таамаг төдий яриа байна. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийж эхлээгүй байхад хугацааг нь тогтоох боломжгүй байх.
-Албан ёсны мэдэгдэл одоогоор гараагүй байгаа. Ам дамжсан яриа бол эцсийн шийдвэр биш. Дэлхийн хэмжээний брэнд орд болж чадна гэж тооцоолж байхад үнэлгээ буурна, удахгүй арилжаа эхэлнэ гэсэн яриа нь компанийн үнэ тогтоох үйл явцад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г ирэх оны нэгдүгээр улирлын сүүлч хоёрдугаар улирлын эхээр хийх юм байна гэж гүйцэтгэх захирал Н.Энэбишийн ярилцлагаас ойлгосон.
-Иргэд хувьцааны арилжаа хэдийд эхлэх бол, ногдол ашгаа бид хэзээ хүртэх бол, гээд л олон асуултын хариултыг сонирхож байгаа. IPO хийх явц их удаан байгаа юм биш үү?
-Хэзээ тараах эсэхээ компани шийдэх учиртай. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь одоогоор Хөрөнгийн биржид бүртгэлгүй байгаа учраас мэдээлэл нь хаалттай байгаа. Гадаад зах зээлд хувьцаагаа арилжиж хөрөнгө босгох учраас хууль эрхзүйн орчин, инфляц, зэс, алтны зах зээлийн үнэ ханш, гадаад зах зээлийн орчин ямар байх зэрэг олон хүчин зүйл хувьцааны үнэд нөлөөлнө. Компани ашигтай ажилласан үедээ л хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаг. Ашиггүй компани ногдол ашиг тараахгүй. Нэг талаас Засгийн газар, нөгөө талаас иргэд үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Өдгөө “Эрдэнэс Тавантолгой” өлгийтэй хүүхдээс ялгаагүй байна. Түүнийг бойжуулж хөлд оруулах хэрэгтэй. Нялх хүүхдэд бос, алх, зээлээ төл гэсэн дарамт, шахалтыг үзүүлж болохгүй биз дээ.
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж сүүлийн гурван жил ярилаа. Лондоны хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн менежментийг хийгээд жил хагас болж байгаа. Юу өөрчлөгдөв. МХБ өөрт буй боломжоо бүрэн ашиглаж чадаж байна уу?
-Бид хорин жил унтаагүй. Өөрчлөлт хийнэ гэдэг тийм амар зүйл биш. Зөвхөн программ хангамжийн системийг нь шинэчилснээр өөрчлөлт хийсэн гэж ойлгож болохгүй л дээ. Хууль эрхзүйн орчин, боловсон хүчин, хөрөнгийн зах зээлд оролцогчдын сэтгэлгээ гэхэд системийг цогцоор нь өөрчилж байж шинэчлэл болон үр дүнгийн тухай ярих байх. Хамгийн чухал нь дэд бүтцийн асуудал юм. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, бас найдвартай, ил тод байх учиртай. Тэгж байж тухайн хөрөнгө оруулагч миний хөрөнгө оруулалт хэр өгөөжтэй эсэхийг мэднэ. Хөрөнгийн зах зээл хөгжөөд 20 гаруй жил болсон гэх боловч сайн, муу тал бий. Энэ зах зээлийг шинээр бий болгоно гэдэг маш том ажил. Манайд Лондоны хөрөнгийн биржийн баг орж ирнэ гэдэг бол нэг талаас монголчуудад хөрөнгийн зах зээлээ хөгжүү лэхэд түлхэц болох, нөгөө талаас гадаад, до тоо д ын хөрөнгө оруулагчдад мессеж өгөх сайн талтай. Шинэчлэлийн үр дүн харагдах цаг болоогүй. Үр дүн нь алхам алхмаар мэдрэгдэх учиртай. Шинэчлэл хийгдсэн эхний үед үл ойлголцол, бэрхшээл, хүндрэл олонтаа тохиолдсон. Ноцтой алдаа гараагүй ч арилжааны үнийн дүн болон арилжаанд оролцож буй компаниудын идэвх эрс буурсан. Тухайлбал, МIT систем нэвтрүү- лэхэд брокер, дилерийн компаниудаас зардал их гарч бай сан тул компаниуд арил жаанд орол цохоо соо хүртэл татгалзсан. Зардал өндөр тусаж байхад үүнийг яаж нөхөх вэ гэдэг чиглэлээр брокер, дилерийн компаниуд (шууд харилцагчдадаа үүнийг үүрүүлж болохгүй учраас) судалгаа шинжилгээнийхээ ажлуудыг хийж байгаа. Хөрөнгийн зах зээлд арилжаа хийх эрхтэй 78 компани бий. Үүнээс 22 нь одоогоор арилжаанд оролцож байна.

2012/08/15

Бенжамин Вон: “Эрдэнэс Тавантолгой”-Н IPO-г Хонконгийн хөрөнгийн биржид хийх ашигтай

Хонконгийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Invest Hong Kong”-ийн Тээвэр, худалдаа хариуцсан захирал Бенжамин Вон, Ерөнхий захирлын орлогч Эндрью Дэвис нартай ярилцлаа.
-Хонконгоос Монгол руу шууд нислэгээр ирэв үү?
Эндрью Дэвис: -Тэглээ, МИАТ-ийн онгоцоор ирсэн. Дүүрэн зорчигчтой байгааг нь хараад бага зэрэг гайхсан шүү.
-Монгол, Хонконг хооронд онгоц дүүрэн хүн зорчиж буй нь хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засаг, бизнесийн харилцаа хөгжиж буйг илтгэж байх шиг. Харин та бүхэн энэ удаа хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар иржээ гэж ойлгож болох уу?
Э.Д: -Тийм ээ, таны хэлсэнчлэн долоо хоног тутам тогтмол нислэг үйлдэх болсныг макро түвшинд харвал хоёр улсын бизнесийн сонирхол өргөжин тэлж буйг харуулж байна. Ялангуяа жуулчдын тоо нэмэгдэж, өртгийн сүлжээ тэлж байгаа нь сайн хэрэг. Хонконгийн хөрөнгийн биржид Монголд үйл ажиллагаа явуулдаг цөөн гүй компани хувьцаагаа арилждаг. Манай биржид хувь цаа арилжсанаас хойш “SouthGobi recources” л гэхэд 460 сая ам.долларын хөрөнгө босгосон байгаа. Бид энэ удаа Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилжих сонирхолтой, хувьцаа арилжихаар зэхэж буй компаниудын төлөөлөлтэй уулзахаар ирсэн.
Бенжамин Вон: -Бид Монголын хөрөнгө оруулалтыг Хонконг руу татах зорилготой. Энэ нь манай зах зээлд эерэг нөлөө үзүүлэхээс гадна Монголыг дэлхийн, тэр дундаа Азийн зах зээлд таниулах боломж бүрдэх юм. Зөвхөн манай биржид хувь цаа гаргах бус, олон улсын бизнесийн хамтын ажилла гааг эхлүүлэх санаа ч бий.
-Хонконгийн хөрөнгийн биржид Монголын төдийг үй дэлхийн коксжих нүүрс ний томоохон ордтой, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргах тухай ярьж байгаа. Зарим эх сурвал жийн мэдээлж буй гаар манай талаас бичиг баримттай холбоотой асуудал гарсан учраас Хон кон гийн хөрөнгийн биржид IPO хийх хугацаа хойшилсон гэх мэдээлэл бий. Үнэхээр тийм зүйл бий юү?
Э.Д: -Бид төрийн болон хувийн хэвшлийн олон компанийн төлөөлөлтэй Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгох талаар уулзаж байна. “Эрдэнэс Таван тол гой” компанид манайхтай холбоотой баримт, бичгийн асуудал гарсан гэдэгт эргэлзэж байна. Жишээ нь, өдгөө “Mongolian energy corporation”, “Mongolian investment group” гэхчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй цөөнгүй компани IPO-гоо амжилттай хийж, хөрөнгө босгож байгаа шүү дээ.
-Тус компани ирэх сард Хонконг, Лондон, Монголын хөрөнгийн биржид зэрэг IPO хийхээр төлөвлөж байсан. Танай биржид IPO хийхийн тулд зургаан сарын өмнө танилцуулгаа хүргүүлэх ёстой байдаг юм билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх хүсэлт танайд очсон уу?
Э.Д: -Тодорхой компанийн нэр заасан, тэр тусмаа IPO гаргах гэж байгаа үед нь бид өөрт буй мэдээллийг нууцлах ёстой гэдгийг та мэдэх байх. Тийм учраас мэдээлэл хэлэх боломжгүй.
-Хувьцааны ханшид нөлөөлөх эрсдэл бий учраас таны болгоомжлолыг ойлгож байна. Хэрэв дэлхийн анхаарлын төвд буй эл компанийн IPO-г хийвэл танай биржид ямар эерэг нөлөөтэй бол?
Б.В: -Мэдээж Хонконгийн хөрөнгийн биржид олон эерэг нөлөө үзүүлнэ. Хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэлхийн сан хүүгийн зах зээлийн тоглогчдын анхаарлыг татах нь гарцаагүй.
-Уул уурхайн бус үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниуд танай биржид хувьцаа арилжих боломж бий юү?
Э.Д: -Уул уурхайн бус үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниуд манай биржид хувьцаа арилжих сонирхол тийм их байгаа гэдэгт итгэлгүй байна. Гэхдээ бид томилолтын хугацаанд үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдтэй уулзан ярилцаж байгаа. Заавал хувьцаа гаргах биш, жишээ нь аялал жуулчлалын компаниуд Хонконгод салбараа нээж, бизнесээ өргөжүүлэх боломж бий.
-Танай хөрөнгийн бирж Азид гуравдугаарт, дэлхийд зургаадугаарт эрэмбэлэгдэж буйг бид мэднэ. Монголын хөрөнгийн биржтэй ямар харилцаатай байдаг вэ?
Э.Д: -Монголын хөрөн гийн биржийн талаарх мэдээ лэл тийм ч их биш. Эхлээд танай ком паниуд өөрийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаад, дараа нь Хонконгод давхар бүртгүүлэн хувьцаа гаргах боломжтой гэдгийг л хэлж чадах байна.
-Танай бирж уул уурхайн компанийн хувьцааны арилжааг нэмэгдүүлэх зорилгоор дүрэмдээ өөрчлөлт оруулсан тухай сонссон. Дүрмээ хэрхэн өөрчилсөн бол.
Б.В: -Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилжих дүрмийн 18 дугаар бүлгийг шинэчилж, JORC, NI 43-101, SAMREC стандартыг хангасан бол манай биржид хувьцаа шууд гаргах бүрдсэн. Мөн бүрт гэлд орж, хувьцаа арил жих шалгуур үзүүлэлтийг шинэчилсэн. Улмаар хайгуулын ком паниуд хувьцаа арилжиж, хө рөнгө босгох боломжтой юм. Заавал санхүүгийн түүхчилсэн архив шаардахгүй. Хай гуулын компаниуд ордын нөөцөө хараахан тогтоож амжаагүй, ашиг олж эхлээгүй байлаа ч хөрөнгийн биржийн арилжаанд орох боломж нь нээлттэй болсноороо давуу талтай.
-Хонконгийн хөрөнгийн бирж Лондон, эсвэл Торонтогийн хөрөнгийн биржээс юугаараа давуу вэ. Магадгүй Евро бүсийн санхүүгийн хямрал хөрөнгө оруулагчдад эрсдэл төрүүлж эхэлсэн учраас Хонконг илүү найдвартай санагдаж болох юм.
Э.Д: -Монголын компаниуд Лондон, Торонтогийн хөрөн гийн биржид хувьцаа гаргах сонирхолтой байдаг юм би лээ. Гэвч таны хэлсэнчлэн Европоор зогсохгүй, Хойд Аме ри кийн эдийн засаг хямралд өртсөн учраас дээрх бирж үүдэд хувьцаа гаргах нь зөв үү гэдгийг эргэж хараасай гэж хүсэж байна. Сүүлийн үеийн мэдээгээр манай бирж Лон дон, Торонтогийн хөрөнгийн биржид арилжиж буй хувь цааны тоо, мөнгөний эргэлтээс нь давсан үзүүлэлт бий.
-Энэхүү хямрал хөрөнгө оруулагчдын сонирхлыг Азийн зах зээл рүү анхаарал хандуулахад хүргэж буй тухай гаднын хэвлэлүүд бичиж байгаа. Энэ үнэн үү?
Э.Д: -Хөрөнгийн биржид маш их мөнгө эргэлдэж буй учраас шууд дагаж хуйлрах үзэгдэл бага. Тиймээс урьдчилан хэлэх боломжгүй.
-Та бүхэн Монголд анх удаагаа ирж байгаа гэж сонссон. Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийг бодитоор харахад ямар сэтгэгдэл төрөв?
Э.Д: - Монголд үйл ажиллагаа явуулдаг, Хонконгод хувь цаагаа гаргасан цөөнгүй ком пани бий учраас бидэнд мэдээ лэл байсан. Ирээд бодитоор харахад ч эерэг сэтгэгдэл төрж байна.
Б.В: -Хонконгийн хөрөнгийн биржид тулгуурлан Монголд үйл ажиллагаа явуулдаг, Монголын компа ниуд олон улсын зах зээлд гаргах, их хэмжээний хөрөнгө босгоход бид туслах зорилготой. Үүнийгээ ч тодорхой хэмжээгээр биелүүлж, компаниудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсоод буцна. “Invest Hong Kong” агентлаг Австрали, Канад зэрэг дэлхийн 30 гаруй оронд салбартай. Бид эндхийн компаниудтай уулзаж, танай орны хөрөнгө оруулалтын салбарын тухай мэдээллийг салбаруудтайгаа хуваалцах бодолтой байгаа. Энэ нь танай уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой компаниудад чухал хэрэгтэйгээс гадна цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэж байна.

2012/08/08

Тайзны ар дахь тавантолгойн ipo


Тайзны ар дахь тавантолгойн ipo

“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг эзэмшиж буй монголчуудын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож, ногдол ашиг хүртэх хугацаа нь ирэх жил хүртэл хойшлов. Монгол, Хонконг, Лондоны хөрөнгийн биржид зэрэг IPO хийхээр зэхэж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан хугацаагаа ирэх сар хүртэл хойшлуулсан тухай “Bloomberg” мэдээлж байсан. Тэгвэл IPO хийх хугацаа ирэх оноос ажил хэрэг болж магадгүй гэдгийг “Reuters” дамжууллаа.
Өнөөг хүртэл Тавантолгойн Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажил эцэслээгүй, Хонконгийн биржээс татгалзсан хариу сонссон “Эрдэнэс Тавантолгой” хэрхэн гурван биржид зэрэг IPO хийх гээд байгаа нь тодорхойгүй, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн төслийг өргөн барьж, намрын чуулганыг хүлээж байгаа учраас “Reuters”-ийн дамжуулсан мэдээ ортой аж.
ЖИГТЭЙ ЯВДАЛ, МУУ МЭДЭЭ, ШИНЭ БОЛОМЖ
“Эрдэнэс Тавантолгойн IPO-г Монголын хөрөнгийн биржид тодорхой хувийг нь гаргаж, олон улсын томоохон биржүүдэд давхар гаргах зохицуулалт одоогийн хуульд байхгүй. УИХ-д өргөн барьсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ асуудлаар нарийвчилсан зохицуулалт орж байгаа. Уг хууль батлагдаж байж энэ бүхэн бололцоотой болно” хэмээн Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай ярьсан. Тус биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд ч мөн ийм бодолтой байна. “Уг хуулийн шинэчилсэн найруулга өмнөхөөс илүү уян хатан болсон. Жишээ нь, түүхий эдийн үнэ хэлбэлзэх бүрт УИХ хуулиа дахин шинэчлээд явах боломжгүй шүү дээ” гэж Б.Болд хэлэв. Ямартай ч ирэх намрын чуулганаар уг хуулийг батлах байх. Улмаар Монголын хөрөнгийн биржид IPO хийх боломж нээлттэй болчихно.
Харин Хонконгийг яах вэ гэх асуултын хариу тодорхойгүй хэвээр байна. “Хонконгийн биржид бүртгүүлэхэд хууль эрх зүйн саадтай тулгарсан. Тиймээс IPO хийхэд хэдэн хувийг нь тус биржид арилжаалах боломжтойг судалж байна” хэмээн “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Л.Энэбиш “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Тус компани IPO хийхэд Лондоноос илүү Хонконг тохиромжтой гэдгийг шинжээчид сануулж байгаа. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхийн тулд зургаан сарын өмнө бүртгүүлэх хүсэлт, танилцуулгаа хүргүүлж, энэ хугацаанд хувьцааны үнэлгээнд нөлөөлөх ямар нэг алхам хийхгүй байх үүрэгтэй. Гэтэл иргэдэд өгч байгаа хувьцааны үнийг нэг сая төгрөг гэж заасан, тэрхүү хувьцааг Засгийн газар нь бэлэн мөнгөөр худалдаж авахаар болсон зэрэг нь Хонконгийн хөрөнгийн биржийн хувьд урьд үзэгдээгүй жигтэй явдал, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд муу мэдээ болон хувирлаа.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Лондоны хөрөнгийн бирж FTSE 100 индекстээ тус компанийг оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн сураг ч байна. Хэрэв Хонконг, Лондоны хөрөнгийн биржид IPO хийх боломжгүй болбол “Эрдэнэс Тавантолгой” хадгаламжийн сертификат (Depositary receipt) гаргах хувилбар бий тухай гаднын хэвлэлүүдэд бичжээ. Хадгаламжийн сертификатын арилжаагаар дэлхийд тэргүүлдэг дөрвөн томоохон банкны төлөөлөл өнгөрсөн өвөл Монголд ирээд буцсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
БИД ЮУ АЛДАВ
Монголд ид өрнөж буй улс төрийн “хэт” сонирхолтой үзэгдлүүд манай орны ирээдүйд, эдийн засагт маш чухал нөлөө үзүүлэх “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх хариуцлагатай үйл явцыг тайзны ард орхив. Гэвч энэ зуур бид цагаас гадна нэлээдгүй зүйлийг алдсаныг эдийн засагчид сануулж байна. “Монголд өнөөдөр Оюутолгойгоос өөр “хөдөлж” байгаа төсөл алга шиг л байна. Өнгөрсөн онд тонн коксжих нүүрсний үнэ 300 ам.долларт хүрч, манай хууль ч хөрөнгө оруулагчдад ээлтэй байлаа. Гэтэл өдгөө нүүрсний үнэ буурсан. Тал талд хөлөө жийлцэж байх зуураа бид маш тааламжтай нөхцөл, боломжийг алдлаа” хэмээн Б.Болд ярьсан. Европын өрийн хямралаас үүдэж, дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ буурах таамгийг шинжээчид дэвшүүлж байгаа. Эдгээр түүхий эдийн хугацаат ханшууд ч үүнийг баталж эхэлсэн. Тэгэхээр коксжих нүүрсний үнэ дахин өснө гэх хоосон “мөрөөдөл”-ийг хүлээх хэрэг бидэнд алга. Дэлхийн зах зээлд тонн коксжих нүүрсний үнэ өнгөрсөн онд 330 ам.долларт хүрч байсан бол өдгөө 220 болтлоо шалдаа буужээ.
ТАВАНТОЛГОЙ ДАХЬ ЗУРГААН СОНИРХОЛ
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO гацсан бас нэг томоохон шалтаг нь Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалт байна. Талуудын сонирхлыг тэнцүүлж чадаагүйн улмаас уг асуудал таг чиг болоод удав. Тэгвэл сонгон шалгаруулалтад тунаж үлдсэн АНУ-ын “Peabody Energy”, БНХАУ-ын “Shenhua Energy” болон Японы “Mitsui & Co” компаниудын консорциум, “Оросын төмөр зам” болон Японы консорциум, БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австралийн “Xstrata coal”, Бразилийн “Vale”, Люксембургийн “Arcelor- Mittal” гэх зургаан тал гаднын хэвлэлүүдээр дамжуулан өөрсдөд нь ногдох бялууны хувийг чамлаж, ихэсгэхийг хүсэж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Хэсэг чимээгүй байсан дээрх компани, консорциумууд дахин хөдөлгөөнд орж, “аяны шувуугаар үг дайх” болсон нь шинээр байгуулах Засгийн газрыг чиглэж байгаа болов уу. Зөвхөн тэд ч биш Монголын уул уурхайг чиглэсэн, овоо хараандаа авсан гаднын хөрөнгө оруулагчид шинээр байгуулах Засгийн газар, уул уурхайд, гаднын хөрөнгө оруулагчдад ямар бодлого баримталж харилцах вэ гэдгийг хүлээж байна.

2012/08/07

Солонгосууд Тавантолгойгоос доод тал нь 10 хувь эзэмшихийг хүслээ


Солонгосууд Тавантолгойгоос доод тал нь 10 хувь эзэмшихийг хүслээ

Тавантолгойн баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг цуцалснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.

Хөрөнгө оруулагчдын эзэмших хувь дээр тохирч чадаагүйн улмаас энэ асуудал зогсонги байдалд ороод байсан. Хөрөнгө оруулагчид одоо ч энэхүү тендерийг чих тавин хүлээж суугаа. Тэд өөрсдөд нь оногдох хувийг ямар хэмжээнд байлгахыг хүсч байгаагаа илэрхийлсээр байна. Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын тал Тавантолгойн баруун Цанхиас доод тал нь 10 хувийг эзэмших хүсэлтэй байгаагаа хэллээ.

Tyc улсын төрийн өмчит "Korea Resources соrр"-ын гүйцэтгэх захирал Ким Шин Жон "Өмнөд Солонгосын хувьд төслийн менежментэд оролцох боломж эрэлхийлж тийм хэмжээний хувийг хүсч байгаа" гэжээ.

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр тус компани хилийн чанадад 600 тэрбум вон буюу 532 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсний дотор Баруун Цанхид оруулах санхүүжилт багтсан гэдгийг тодотгожээ.

Ким Шин Жон ярилцлагадаа "Монголын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээтэй холбогдуулан Орос, Япон, Солонгосын консорциумд 36 хувь эзэмшүүлнэ гэдэг дэндүү бага хэмжээ" гэдгийг дурджээ. Дээрх консорциумд Өмнөд Солонгосын "Korea Resources Соrр"-оос гадна төрийн өмчит "Korea Electric Power Corp", "Posco" гангийн үйлдвэр, "Daewoo International Corp", "LG International Соrp" багтдаг байна.

Тавантолгойн баруун Цанхид гаднын ямар компаниуд хэр хэмжээний хувь эзэмших тухай асуудал сүүлийн нэг жилд нам жим байсан юм. Сонгон шалгаруулалтыг буцаасны дараа АНУ-ын "Пийбоди Энержи" компани өмнө нь хуваарилаад байсан 24 хувиасаа илүүг найдан хүлээж байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын нэгэн хэвлэлд "Шиньхуа" групп аль болох их хувь хүсч байгаагаа илэрхийлж, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг тун удахгүй тодруулна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн билээ.

Японы тал ч мөн адил энэ төсөлд хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсээр байгаа. "Mitsui & Со"-ын гүйцэтгэх захирал Фуминобу Кавашима стратегийн хөрөнгө оруулагч болох саналаа өнгөрсөн гуравдугаар сард дахин тавьсан юм. Тэгвэл шинэ Засгийн газар байгуулагдахын өмнөхөн Тавантолгойн хөрөнгө оруулагчийн асуудал дахин яригдлаа.

Гаднынхан хувь эзэмших найдвараа алдаагүй байгаагийн тод жишээ энэ болов. Жилийн өмнөх явдлыг эргэн саная.

Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд АНУ-ын "Пийбоди энержи", БНХАУ-ын "Шиньхуа" групп, Японы Мицуй компаниудын консорциум, Оросын төмөр зам болон Японы консорциум, Өмнөд Солонгосын компаниудын консорциум, Австрали, Швейцарийн "Экстрата Коул", Бразилийн "Валэ", Люксенбургийн "Арсэлор метал" зэрэг компани шалгарч үлдээд байсан юм. Гэвч тухайн үед хувь хэмжээн дээр тохироогүй.

Мөн сонгон шалгаруулалт будлиантай болсон гэсэн үндэслэлээр буцаасан. Хөрөнгө оруулагчийг сонгох ажил жилийн хугацаанд яригдаж, олон удаа хойшилсны эцэст энэхүү хэлэлцээ үндсэндээ зогссоныг Ерөнхий сайд С.Батболд хүлээн зөвшөөрсөн билээ.

Ийнхүү стратегийн томоохон орд болох Тавантолгойг эргэлтэд оруулах ажил дахин хойшилж, УИХ-ын сонгууль хүргэчихэв. Харин сонгууль өнгөрч, байдал намжин, Засгийн газрын халаа сэлгээний асуудал яригдаж байхад гаднынхан сонирхлоо дахин илэрхийлж эхэлсэн нь энэ

2012/07/03

Эрдэнэс Тавантолгойн IPO ирэх онд болно


“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хэзээ болох талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиштэй ярилцлаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах явц хойшлогдлоо. Ямар шалтгаанаас үүдэн бараг жил орчмын хугацаагаар хойшлуулах болов?

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах үндсэн үзэл баримтлалыг гаргасан Улсын Их Хурлын шийдвэрийн үндсэн дээр тус ордод дагнан үйл ажиллагаа явуулахаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан. Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөөд уурхайн ажил ерөнхийдөө жигдэрч байна. Өөр нэг үндсэн төлөвлөгөө бол дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааг арилжаалах ерөнхий удирдамжтай. Үүний дагуу 2011 оны зургадугаар сараас төслийн зөвлөхүүд, хөрөнгө оруулалтын банкуудтай  хамтраад хагас жил орчим идэвхтэй ажиллаж, IPO-д бэлдсэн. Энэ хугацаанд их ажил амжууллаа. Хөрөнгийн биржид өгдөг үндсэн баримт бичиг болох проспектусын боловсруулалт 80 хувьтай болчихсон байсан. Гэсэн ч IPO-г оны зааг үеэр хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн хэд хэдэн шалтгаан гарч ирсэн.

 Нэгдүгээрт, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах компанийн хувьцаа эзэмшлийн бүтэц тов тодорхой байх ёстой. Хэн хэдий хэмжээний хувьцаа эзэмшдэг вэ гэдэг нь тодорхой байж хувьцаа арилжаалагдана. Гэтэл УИХ өмнөх тогтоолдоо өөрчлөлт оруулаад иргэдэд эзэмшүүлэх хувьцааг 10 хувиас 20 болгож нэмэгдүүлсэн. Иргэд 20 хувьтай тэнцэх хувьцаагаа Засгийн газарт арилжаалж, Засгийн газар тэрхүү иргэдээс авсан хувьцаанаасаа үндэсний аж ахуйн нэгжүүдэд арилжаална гэх зэргээр 20 гаруй  хувийн дотор хувьцаа эзэмшилтийн хөдөлгөөн ойрын хэдэн саруудад явагдана. Үүнийг тодорхой болгож эцэслэх хэрэгтэй болж байна. Үүнтэй холбоотой  2012 оны нэгдүгээр сард гарсан УИХ-ын тогтоолоор олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах хувьцааны хэмжээг 20 хүртэл хувь гэж багасгасан юм. Дотоодын болон Лондон, Хонконгийн бирж дээр гаргахаар  төлөвлөж байгаа нөхцөлд арилжаалах хувьцааны доод хэмжээ 20 болон түүнээс дээш байх шаардлагатайг бид улстөрчдөд тухайн үед тайлбарлаж байсан. Тэгэхэд иргэдээс Засгийн газарт хувьцаагаа худалдах учраас тэр хувьцаагаар  нэмэгдүүлээд IPO хийх хувьцаа 20 хувиас дээш гарах боломжтой гэж манай хууль тогтоогчид үзсэн юм. Ингээд хувьцааны эзэд нь тодорхой хувь хэмжээгээр хэн болох вэ гэдэг шилжилт хөдөлгөөн, мөн IPO хийх хувь хэмжээгээ олон улсын хөрөнгийн биржүүдийн тавьдаг шаардлагад нийцүүлэх хэмжээнд хүрэх хүртэл хүлээхээс өөр аргагүй болсон.

Хоёрдугаарт, Тавантолгойн орд нүүрсний нөөц, баялгийн хэмжээгээрээ нэлээд томд тооцогдоно. Ялангуяа коксжих нүүрсний гол хэсэг болох Цанхийн талбай нь сайн судлагдсан, уурхай нээгээд нүүрс олборлоход бэлэн хэсэг.  Энэ хэсгийг хоёр талбайд хувааж, “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө Зүүн Цанхийн хэсэг дээр уурхай нээгээд нүүрсээ олборлож, экспортолж байна. Харин Баруун Цанхийн талбай дээр УИХ-ын тогтоолоор Засгийн газрын түвшинд Сайдаар ахлуулсан Ажлын хэсэг олон улсын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Зүүн Цанхи дээр өөрсдөө ажиллаад, Баруун Цанхи дээр Монгол Улсын геополитикийн бодлогын дагуу олон улсын компаниудтай хамтарч ажиллаж болох юм гэж үзсэн. Түрүүн хэлсэнчлэн нөөц баялгийн хэмжээ боломжтой учраас хоёрын хоёр том уурхайг тэр талбай дээр зэрэг ажиллуулах бүрэн боломжтой. Хоёр уурхай тус бүрдээ жилдээ 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай том уурхай болно.
Компанийн эдийн засгийн үнэлгээг тогтооход шаардлагатай үндсэн зүйлүүд байдаг. Энэ компани ямар бүтээгдэхүүнийг (нүүрс), ямар хэмжээгээр, хэдэн жилийн хугацаанд, хэрхэн борлуулж, хэдий хэмжээний орлого олох вэ гэдэг л хувьцаа худалдан авч хөрөнгөө  оруулах гэж байгаа хөрөнгө оруулагчийн гол сонирхох зүйл. Зүүн Цанхийн талбай дээр ажиллах уурхайг түшиглэсэн компанийн үнэлгээ харьцангуй тодорхой харагдаж байна. Эдийн засгийн үр өгөөжийг нь загварчлалын аргаар тооцож болж байна. Харин Баруун Цанхийн талбай дээр олон улсын компаниуд орж ирвэл “Эрдэнэс Тавантолгой” өөрөө Баруун Цанхийн талбайгаас эдийн засгийн ямар үр өгөөж хүртэх нь одоогоор тодорхой биш байна.

“Эрдэнэс Тавантолгой” бол зүүн, баруун гэлтгүй нүүрсний бүх талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч. Өөрөөр хэлбэл гадаадын компаниудын консорциум олборлолт хийж, борлуулалтад бас оролцож, дийлэнх ашгийг нь авч, лиценз эзэмшигч компанид тодорхой хэмжээний компанийн роялти буюу жил болгон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зохих төлбөр төлдөг ийм хувилбараар явах юм уу? Эсвэл Засгийн газрын түвшинд яригдаж байгаа хэлэлцээний хэлбэр өөрчлөгдөж,  “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө Баруун Цанхийн уурхайгаа ажиллуулаад явах юм уу гэдэг тодорхойгүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани тул энэ түвшний  шийдвэр  компанийн эрх мэдлээс давсан асуудал юм.

Баруун Цанхийн уурхайгаас хүртэх эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй байхад компанийн үнэлгээ бүрэн утгаараа гарч ирж чадахгүй байна. Үүнийг зөвлөхөөр ажиллаж буй  хөрөнгө оруулалтын банкууд ч тодорхой хэлж байгаа. Ер нь аль ч хувилбараар явж болно. Хэрэв Засгийн газрын түвшинд хэлэлцээ хийж тохиролцоод гадаадын компаниуд нийлж консорциум байгуулж орж ирвэл “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг илүү өндөр үнэлгээтэй байлгахын тулд тэднээс авах компанийн төлбөр бага биш байх хэрэгтэй.  Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч  “Эрдэнэс Тавантолгой” компанид өөрт нь ногдох өгөөж бага, ашигтай биш байвал Монгол Улсын иргэдийн хувьцаа эзэмшигч нь болж байгаа энэ компанийн үнэ цэнд сөрөг нөлөөлөлтэй. Харин хоёр дахь хувилбар буюу “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө баруун талбай дээрээ одоогийнхтойгоо адил хоёр дахь уурхайгаа нээгээд, ажиллуулаад явбал компанийн үнэлгээ харьцангуй нэмэгдэнэ.

Хувьцааны хөдөлгөөн, Баруун Цанхийн хэлэлцээ бол компанийн мэдлээс давсан асуудал. Өөр нөлөөлж байгаа шалтгаан байна уу? Компанийн үйл ажиллагаа, гадаад зах зээл ч гэдэг юм уу?

Ерөнхийдөө бидэнд тулгарч байгаа гурав дахь шалтгаан бол төслийн үйл явцынх гэж хэлж болно. Тавантолгой бол зөвхөн олборлолтын төсөл биш. Энэ бол дэд бүтэц, үйлдвэрлэлтэй холбоотой том төсөл. Тийм учраас төмөр зам, автозам, цахилгаан станц, усан хангамж, нүүрс баяжуулах угаах үйлдвэр байгуулах гэсэн таван том төслийг бид эхлүүлж байгаа. Заримынх нь ТЭЗҮ дуусч байна, заримыг нь барих хэлэлцээ хийж байна. Одоо бүгдийг нь эхэлнэ. Ингэж байж Тавантолгой төсөл цогц болж, эдийн засгийн үр өгөөжийн хувьд өндөр байх юм. “Энержи Ресурс” компани цаг хугацааны хувьд манайхаас хоёр жилийн урьд эхэлсэн, биднээс хоёр жил орчмоор түрүүнд явж байгаа.

Тэд дээр дурдсан төслүүдийг эхлүүлсэн. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н төсөл бол “Энержи Ресурс”-ынхаас далайцын хувьд том. Тэнд 16 МВт-ын цахилгаан станц барьсан бол манайх 300 МВт-ын цахилгаан станц барих гэж байна. Нүүрс баяжуулах, угаах үйлдвэр гэхэд Ухаахудаг дээр 5, 10 сая тоннын хүчин чадалтай гэж байгаа бол бид Зүүн Цанхи дээр 20 сая тонн, Баруун Цанхи дээр бас 20 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барина. Энэ дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдийг эхлүүлснээр IPO хийх үед хөрөнгө оруулагчдад хэрэгжих ёстой төслүүд төлөвлөгөө ёсоороо явж байгааг харуулах зорилготой юм. Эдгээрийг эхлүүлснээр хөрөнгийн бирж дээр гарахад компанийн үнэлгээнд эергээр нөлөөлнө.

Дөрөв дэх шалтгаан нь олон улсын санхүүгийн зах зээлийн байдал сүүлийн жил хагасын хугацаанд ихээхэн савлагаатай байна. Нэг, хоёр сар хөрөнгийн биржүүдийн мэдээ гайгүй байхад дараагийн саруудад нь доошоо унасан үзүүлэлтүүдтэй байгаа болохоор хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. IPO хийхээр бэлтгэсэн компаниуд энэ байдлыг харзнаад хойшлуулаад байгаа нийтлэг жишиг бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ийм шалтгааны улмаас энэ жил IPO хийх шаардлагагүй гэж үзсэн. Ирэх жилээс төлөв байдал сайжрах хандлагатай байна.

Бусад зүйлийг ч дурдаж болно. Энэ жил олон улсад сонгуулийн жил, улс төрийн хүчнүүдийн эрх барих шилжилтийн  үе тохиож байна. Орос, Францад сонгууль боллоо, АНУ-д удахгүй сонгууль болно. Монголд Парламентын сонгууль болох гэж байна.   Сонгуулийн жилд хөрөнгө оруулагчид болгоомжтой ханддаг, сонгуулийн үр дүнг хардаг юм байна. Мөн Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах гэх мэтчилэн бодитой шалтгаануудын улмаас энэ жил сонгуулийн өмнө хийнэ гэж төлөвлөж байсан IPO жил орчмоор хойшлогдож, 2013 оны хавар гурав, дөрөвдүгээр сарын орчим гаргахаар төлөвлөгдөж байна. “Эрдэнэс Тавантолгой”-г IPO хийх юм уу гэж зарим хүмүүс эргэлзээд   байх шиг.  Дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах тухай Парламентын түвшний удирдамж, засаг нь иргэддээ өөрийнхөө хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалах боломжтой гэсэн нөхцөлтэйгээр эзэмшүүлж байгаа тул IPO болно. Үүнд эргэлзээ байхгүй.

Хууль эрхзүйн хувьд хэр их асуудал тулгарч байна?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гурвалсан бүртгэлийн хэлбэрээр арилжаалах нь зүйтэй гэсэн зарчмын шийдвэр гарсан. Гадаадад бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани байгуулаад түүнийхээ хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаална гэдэг нь одоогийн түвшинд боломжгүй бөгөөд ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх үүднээс эргэлзээтэй байна.  Монгол улсдаа бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хонконгийн бирж дээр арилжаалахад хууль эрхзүйн хувьд шийдвэрлэх хэд хэдэн асуудал бий. Хонконгийн хөрөнгийн зах зээлийн орчинд Монголын хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Хонконгийн Санхүүгийн зохицуулах хороо манай СЗХ-той яриа хэлэлцээр хийгээд ер нь нэлээд нааштай байгаа. Хонконгийн СЗХ-ны зүгээс танай Парламент Үнэт цаасны тухай хуулиа шинээр баталбал бид нааштайгаар авч үзнэ гэсэн хариу өгсөн юм шиг байна билээ. Ингэвэл Монгол улсад бүртгэлтэй компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арилжаалах боломжтой болох юм. Энэ нь зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал биш Монголын компаниудад Хонконгийн бирж дээр IPO хийж мөнгө босгох боломжийг нээнэ гэсэн үг. Саяхан УИХ-д Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан ч батлагдаж амжаагүй. Шинээр байгуулагдах УИХ-аар яаралтай хэлэлцэгдэж батлагдана гэж найдаж байна.

Үүнээс гадна шинэ Засгийн газарт тавих санал байгаа. Монгол болон Хонконгийн хооронд Давхар татварын хэлэлцээр байдаггүй. Давхар татварын хэлэлцээр байхгүй болохоор нэмэгдэл 20 хувийн татвартай байдаг. Англи зэрэг оронтой Монгол 5 хувийн давхар татварын хэлэлцээртэй. Иймэрхүү жишгээр Хонконгтой Давхар татварын хэлэлцээр байгуулбал татварын орчныг нааштай болгоно. Гаднын хөрөнгө оруулагчид ногдол ашиг авах бүрдээ 20 хувийн давхар татвар төлөх бол биржид гарахад компанийн хувьцааны үнэлгээнд энэ хэмжээгээр нөлөөлнө. Тэгэхээр ойролцоогоор 5-10 хувийн давхар татварын зохистой хувь хэмжээтэй байх боломжтой гэж үзэж байна. Давхар татварын энэ асуудал компанийн үнэлгээтэй холбогдоод  байгаа юм.

Лондонд давхар компани байгуулах талаар Засгийн газраас шийдвэр гарч байсан шүү дээ?

Яг тийм шийдвэр гараагүй. Хувьцаа арилжаалах компанийг Англи улсад бүртгэлтэй компани байгуулах чиглэлээр ажиллаж болох юм гэсэн шийдвэр Засгийн газраас гарсан. Гэхдээ байгуулагдаад дөнгөж жил хагас болж байгаа компанийг шууд Английн хуулийн дор гадаад компани болгож болохгүй байна. Компанийн хяналт, удирдлагын асуудал бий. ТУЗ-ийн гишүүдийн бараг талаас илүү хувь нь бие даасан, хараат бус гишүүн байна гэх мэт хатуу шаардлагууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөлд арай ахдаж байгаа. Тиймээс Лондонгийн хөрөнгийн бирж дээр GDR буюу хадгаламжийн бичиг хэлбэрээр хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хадгаламжийн бичиг гаргах явдал бол биржид хувьцаа гаргах үндсэн хэлбэрийн нэг.

Ийм хэлбэрээр Оросын томоохон компаниуд бүгдээрээ, Казахстаны уул уурхайн компаниудын дийлэнх нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан. Манайх ч энэ хэлбэрээр явах нь зохистой  гэж үзэж байгаа. Магадгүй уурхайн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрч, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хэрэгжсэн үед Англид бүртгэлтэй компани байгуулж, хадгаламжийн бичгээ хувьцаа руу хөрвүүлэх, нэмэлт хувьцаа гаргах, том индекст багтах нь дараагийн алхам, хэдэн жилийн дараах ажил байж болох юм.

IPO-г хойшлуулсныг санхүүгийн мэргэжилтнүүд дэмжиж, “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай шийд­вэр гэж хүлээж авч байх шиг байна. Харин IPO хийхээ хойшлуулснаар дэд бүтцийн санхүүжилтүүдээ яаж шийд­вэр­лэх гэж байна вэ? Хөрвөгч бонд гаргана гэсэн яриа байсан?

Энэ их мөнгийг яаж олох вэ гэдэг нь гол бэрхшээл мөн. IPO хийж хөрөнгө оруулагчдаас босгосон мөнгөө энэ бүтээн байгуулалтад зарцуулна гэж тооцож байсан. Харин IPO хийх нь хойшилж байгаа болохоор дэд бүтцийн бүтээн байгуулалт, уурхайн ажилд их хэмжээний мөнгө хэрэгтэй байна. Гадаадын томоохон компаниуд, олон улсын банкууд санал тавьж, харилцан ашигтай хамтран ажиллая гэдэг. Тэдгээртэй хоёр гурван хэлбэрээр санхүүжилтээ шийдвэрлэх талаар идэвхтэй яриа хэлэлцээ хийж байна.  Хөрвөх бонд, зээл бол санхүүжилтийн нэг хэлбэр. Тодорхой хэмжээний нүүрсний борлуулалтын урьдчилгаа төлбөр байж болно. Олон улсын арилжааны банкуудаас зээл авах асуудал яригдаж байна. Түрүүнд хэлсэн хувьцаанд хөрвөх бондын санхүүжилт бол гурав дахь хувилбар. Энэ талаар олон банк, сангууд, компанитай яриа хэлэлцээ явагдаж  байна.

Энэ их хэмжээний нүүрсний борлуулалтыг яаж шийдвэрлэх гэж байна вэ?

Тавантолгойн нүүрсний үндсэн зах зээл бол өмнөд хөрш Хятадын зах зээл. Хоёр хөрш орноор нүүрс тээвэрлэх дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд Тавантолгойн ордын нүүрсний зорилтот зах зээл Хятадын хажуугаар Япон, Солонгос мөн. Өнгөрсөн жил үйл ажиллагааны эхлэлийн үедээ байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд бага биш хэмжээний урьдчилгаа төлбөр авч нүүрсээ борлуулах шаардлага тавигдсан. Энэ үндсэн дээр Хятадын төрийн өмчийн том компанийн нэгтэй гэрээ хийгээд нүүрсээ нийлүүлж байна.

Монголын төрийн өмчит компани Хятадын уул уурхайн том  компанитай эдийн засгийн түншлэл тогтоолоо гэж ойлгож байгаа. Манай хувьд томоохон  хэмжээний урьдчилгаа төлбөр өгөх боломжтой том компанитай хамтрах шаардлага байсан. Түүнчлэн  Япон болон Солонгос, цаашлаад Энэтхэгийн компаниудтай байнгын харилцаа холбоотой байгаа. Олборлолтын хувьд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1,5 сая тонн нүүрс олборлосон үзүүлэлттэй байна. Энэ жилдээ 4 сая орчим тонныг экспортлох төлөвлөгөөтэй байгаа.

Баруун Цанхийн ТЭЗҮ-г хийж дууссан гэсэн. Баруун Цанхийн нээлтийг хийх үү?

Түрүүн хэлсэнчлэн Баруун Цанхийг Засгийн газрын түвшинд шийднэ. Олон улсын консорциумуудтай хийж байгаа хэлэлцээр үргэлжлээд, тэр хувилбараар явбал “Эрдэнэс Тавантолгой” лиценз эзэмшигчийн хувьд тэднээс компанийн роялти, төлбөр авна. Энэ төлбөрийн хувь хэмжээг нь  бага байлгахгүйн төлөө санал санаачлага гаргана. Харин компани өөрөө хариуцаж ажилла гэвэл “Эрдэнэс Тавантолгой”  зүүн талбайн уурхай шигээ ажлыг эхлүүлж, үргэлжлээд явах бүрэн боломжтой.  Баруун Цанхийн талбай дахь  нүүрсний нөөцийн тодотгол, ТЭЗҮ бэлэн болсон. Хэзээ болж, яаж шийдэх нь тодорхойгүй хэлэлцээрийг хүлээгээд ажил зогсоод байж болохгүй байх. Тавантолгой бүхлээрээ эдийн засгийн эргэлтэд орох учиртай. Тийм болохоор компанийн түвшинд ажил эхлүүлэх зохих бэлтгэлтэй байгаа.