“Эрдэнэс Тавантолгой” IPO дахин жилээр хойшлохоор болжээ. Хөрөнгийн зах зээлийн уналт болон Хятадын кокжсих нүүрсний зах зээл дээр эрэлт буурч, үнэ унаж байгаа учраас 2013 оны есөн сар хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гарахыг хүлээх хэрэгтэй боллоо. IPO гаргасан ч амжилт олохгүй байх магадлал харагдаж байгаа учраас ийн хойшуулуулахаас өөр аргагүй гэж тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Грейм Ханкок хэлсэн байна.
Хөрөнгө босгох нь хойшилбол Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардагдах, компанийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй төслүүд ч мөн арагш ухарч нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн гаргах өдөр л хойшлогдоно гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой” Лондон, Хонконг Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа зарж гурван тэрбум ам.доллар босгож чадвал хамгийн эхэнд нүүрс угаах баяжуулах үйлдвэр барина. Нүүрс угаах үйлдвэрээ ажиллуулахад цахилгаан станц хэрэгтэй. Уул уурхай яам Оюутолгойд хэрэгтэй эрчим хүчийг Тавантолгойд барих цахилгаан станцаас нийлүүлэх нь зүйтэй гэдэг байр сууртай байна.
Нүүрс угаах үйлдвэр буюу гангийн үйлдвэрүүд шууд аваад хэрэглэж болох коксын үйлдвэр барьж байж, Тавантолгойгоос гарах бүтээгдхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж зах зээл дэх байр суурь нь хүчирхэгжинэ. Тиймээс цахилгаан станц болон нүүрс угаах үйлдвэрүүдийг болдог бол зэрэг эхлүүлэх хэрэгтэй гэж уг асуудалтай ойр эх сурвалжууд үзэж байна.
Үйлдвэр, цахилгаан станц, авто болон төмөр зам барихад хэрэгтэй тэр их мөнгийг IPO-гоор босгохоор төлөвлөсөн. Үнэхээр үйлдвэрээ бариад эцсийн бүтээгдхүүн буюу кокс үйлдвэрлэж эхлэн, бүтээгдхүүнийх нь өрсөлдөх чадвар нэмэгдэх цагт эсвэл тэр мөчөөс нэг юм уу хоёр дахь жилд нь бид 1072 ширхэг хувьцааныхаа ноогдол ашгыг хүртэж эхэлнэ гэж шинжээчид үзэж байна.
Хувьцаагаа аж ахуй нэгжүүдэд зараагүй хүмүүсийн ихэнхи нь Тавантолгойгоос түүхий нүүрс гарахаас гадна кокс /нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдхүүн/ экспортод гаргаж ашиг олохоор нь хувьцааныхаа хэмжээтэй тэнцүү ноогдол ашиг авна гэж итгэж байгаа.
Гэтэл Тавантолгойн IPO дахиад бараг жилээр хойшлохоор боллоо. Хойшлох тусам энэ төслүүдийн санхүүжилт бас л арагш тавигдана.
Ийн хойшлох бүр хувьцааныхаа ашгийг хүртэж эхлэх монголчуудын мөрөөдөл ч алсарсаар. Гэхдээ бид Тавантолгойн ашгийг огт хүртээгүй ч байгаа юм биш л дээ. Олборлолтоо эхлээгүй байхад нь л “Эрдэнэс Тавантолгой”-н урьдчилгаа болгон “Chalco” компаниас авсан 250 сая ам.доллараар Эх орны хишиг -иргэн бүрийн 21 мянгыг хэдэн сарын турш залгуулсныг бид сайн мэднэ.
“Эрдэнэс Тавантолгой” 600 сая ам.долларын зээл авах эсвэл бонд гаргахаар төлөвлөж байснаа зогсоосон гэж Грейм Ханкок мөн хэлсэн байна. Энэхүү мөнгө нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэг болохоос гадна энэ бүтээн байгуулалтын төслийн техник эдийн засгийн үндэслэл, судалгааг хийлгэхэд дор хаяж 600 мянган ам.доллар хэрэгтэй байгаа юм.
Компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа ч ашиг олдоггүй, олборлосон бүх нүүрсээ 250 сая долларын зээлээ төлөхөд зарцуулж байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” хэвийн үйл ажиллагаа явуулахад дор хаяж 400 мянган ам.доллар хэрэгтэй гэж компанийн хуучин захирал Б.Энэбиш news.mn-д хэлж байсан.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа улсад худалдах ажлыг бүрэн цэгцлэж байж бас дэлхийн зах зээлийн уур амьсгалыг харгалзаж байна гэдэг нэрийн доор IPO-г 2011 оны дундаас хойш улирал тутамд хойшлуулсаар одоо бүр 2013 оны есдүгээр сараас наашгүй болох шиг боллоо.
Мөн Монголын парламент үнэт цаасны шинэ зах зээлийн хуулийг батлаж байж Тавантолгой гурван хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах боломжтой болох юм.
“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид болон компанийн хувьцаа эзэмшигчид болох нийт монголчуудын мөрөөдөл болсон IPO-г хийхийн өмнө амжуулах зүйл бас өөрчлөхгүй байх зүйл их байна.
Дор хаяж шинэ парламент иргэдийн ч юм уу, төрийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээг өөрчлөхгүй тогтвортой байдал бий болгох. Мөн төсөв дутлаа ч “Эрдэнэс Тавантолгой”-г зах зээлийнх нь жамаар ажиллуулж, өмнөх шигээ мөнгө олж ир гэж үүрэг өгч, олсныг халамжийн хавтгай системээр цацаад дуусгачихсан өмнөх Засгийн газрын алдааг давтахгүй байх гэж найдья."

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
เว็บไซต์: