2012/06/21
1,5 сая иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ
Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар танилцлаа. Үүнтэй холбогдуулан хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан өгүүлэхээр шийдвэрлэлээ. 5 дугаар сарын 29-ний байдлаар 1 сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны дийлэнх олонхи нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэй байна.
6 дугаар сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлжээ. Одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж 2 тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байна. Ер нь 6 дугаар сарын 28 гэхэд хувьцаа худалдаж авах захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд мөнгөө төвлөрүүлсэн байх ёстой. Энэ мөнгөөр дараа дараагийн санхүүжилтийг хийх боломжтой гэж Засгийн газар тооцоолж байна.
Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдэд төлбөрийг нь “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувь олгож байгаа банкуудаар олгоно
-1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалга өгчээ-
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тухай хэлэлцэх талаар бид мэдээлсэн.
Өнөөдрийн хуралдаанаас хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан өгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн сарын 29-ний байдлаар нэг сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны дийлэнх олонх нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэй байгаа гэжээ.
Түүнчлэн энэ сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлсэн байна. Одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж хоёр тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байгаа аж. Хувьцаа худалдаж авах захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд энэ сарын 28-н гэхэд мөнгөө төвлөрүүлсэн байх ёстой. Энэ мөнгөөр дараа дараагийн санхүүжилтийг хийх боломжтой гэж Засгийн газар тооцоолж байгаа талаар Засгийн газрын ХМА мэдээллээ.

Хувьцаагаа бүтнээр эзэмших иргэдийн дэвтэрт бичилт хийж эхэллээ
Хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой
хэсгийг худалдаж, үлдэх хувийг эзэмших хүсэлтэй иргэдийн Хүний хөгжил
сангийн дэвтэрт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшиж байгаа хувьцааны
тоо, хөрөнгийн дүнг бичиж, баталгаажуулах ажлыг орон даяар эхлүүлсэн
байна.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын судалгаагаар хүсэлт гаргасан нийт 1.238.000 иргэн байгаа аж. Харин албаныхны мэдээлж буйгаар эхний ээлжинд "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв"-өөс баталгаажуулан ирүүлсэн, Хүний хөгжил сангийн 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийх ажээ.

Хонгконгийн биржид IPO гаргах жагсаалтад Тавантолгой багтжээ
Энэ онд Хонгконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах компаниудын жагсаалт гарсан тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Тус биржид IPO хийхээр төлөвлөж буй томоохон 42 компанийн дотор Монголын Тавантолгойн нүүрсний орд байгааг дурьдсан байна.
Тавантолгойн хувьцаанаас 1.5-5 тэрбум ам.долларын орлого олох гэж байгаа талаар мэдээлээд, "Macquare" зөвлөж, зохион байгуулагчаар "BNP Paribas", "Deutsche Bank", "Goldman Sachs" банк ажиллана гэсэн байна.
Өнгөрсөн жил гэхэд 95 компанийн IРО хийж, 51.8 тэрбум ам.доллар босгосон Хонгконгийн хөрөнгийн биржид Тавантолгойгоос гадна "Chinalco"-гийн Перу дахь зэсийн орд, "En+Group", "Hongkong Airlines", "EuroSibEnergo" зэрэг компани хувьцаагаа арилжихаар төлөвлөжээ.
Одоогоор тус биржид Монголын "Mongolian MiningCorporation", "Mongolia Energy Corporation" компани IPO хийж байгаа билээ.

Хишиг хувиа хувьцаа хэлбэрт шилжүүлэх хүсэлтийг наймдугаар сарын 1-н хүртэл хүлээн авна
Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд шийдвэрээсээ буцах тохиолдол
гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын
ахлах мэргэжилтэн Д.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд саналаасаа татгалзаж, буцаад хувьцаагаа авахаар бол хаана хандах вэ?
-Иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргачихаад, “Би хувьцааны талаар хангалттай мэдлэггүй байснаас буруу шийдвэр гаргачихаж ээ” гээд эргээд хувьцаагаа эзэмшихийг хүсэх асуудал цөөнгүй байна. Ийм хүмүүс эхлээд иргэний үнэмлэх дээрээ бичигдсэн хаягийн дагуу сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана.
-Хэзээ хүртэл иргэдийн хүсэлтийг хүлээж авах вэ?
-Ирэх наймдугаар сарын 1-нийг хүртэл хувьцаагаа буцаагаад эзэмших хүсэлтэй иргэдийн саналыг хүлээж авна.
-Оюутнуудын хувьд төлбөртөө 500 мянган төгрөгийг авчихсан. Тэд хувьцаа эзэмшихийг хүсвэл яах вэ?
-Засгийн газраас иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээнэ гэж заасан. Үүнээс 500 мянган төгрөгийг бэлэн, сая төгрөгийг бэлэн бусаар авах юм. Тэгэхээр хоёр жил дараалан сургалтын төлбөртөө 500 мянгыг аваад, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлчихсэн оюутнуудын хувьд цаана нь үлдэх хувьцаа байхгүй. Эдгээр хүмүүсийн хувьд хувьцаа эзэмших нь ашигтай гэж үзээд, хүсэлтээ гаргавал, нэг сая төгрөгөө буцааж төлөх учиртай. Ингэснээр хувьцаагаа эзэмших боломжтой юм.
-Үүнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн багтаж байгаа юу?
-Тийм. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэлбэрээр хишиг хувь хүртсэн хүмүүс хишиг хувиа бэлэн бус хэлбэрээр яаж хүртсэн, тэр мөнгөө буцаагаад хувьцаа эзэмших боломж нь нээлттэй.
-Хувьцаагаа буцаагаад авах хүсэлтэй иргэд авчихсан мөнгөө ямар дансанд, хэзээ байршуулах вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцсэн байгаа. Тиймээс Засгийн газрын тогтоолоор баталсан журам албажиж ирэхээр үүнийг нарийн мэдээлэх болно.
-Хувьцаа эзэмших иргэд зарим хэсгийг нь худалдан борлуулахыг хүсвэл боломжтой юу?
-Тийм. Иргэн хүн өөрийн эзэмшиж буй хувьцаагаа худалдах эсэх нь тэр хүний сонголтын асуудал. Иргэддээ хандаж хэлэхэд, хувьцаа эзэмших, худалдах зэрэг шийдвэрээ тодорхой мэдлэг мэдээлэлтэй болж байж дараа нь шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Яагаад гэхээр улсын хэмжээнд судалгаа авахад, 1.5 сая гаруй хүн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан байна.
Одоо эргээд харахад зарим хүмүүс хувьцаа авах нь л ашигтай байж гэж эргэж буцах явдал их байгаа. Иргэд ямар нэг шийдвэр гаргахдаа нэгнийгээ даган дууриахаас эхлээд өөрийн байр суурин дээрээ зогсохгүй байгаа нь харагддаг. Тиймээс иргэд хувь хүнийхээ хувьд хувьцаагаа эзэмшихэд хариуцлагатай хандаж, үүнтэй холбоотой мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Хувьцааны талаар тодорхой мэдээлэл авсны дараа шийдвэрээ гаргаач ээ гэж хэлье.

2012/06/06
“Эрдэнэс ТТ”-н IPO 10.6 тэрбумын үнэ хүрнэ гэв
Монголын
төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компаниас олон улсын хөрөнгийн зах
зээлд гаргахаар төлөвлөж буй IPO 10.6 тэрбум ам.долларын үнэ хүрнэ
хэмэээн Хөрөнгө оруулалтын мэдээлэл, судалгааны компани “Frontier
Securities” тооцоолж буй талаар Блумберг агентлаг мэдээлжээ. Монгол
Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар
Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг байхаар тогтоосон.
Ингээд “Эрдэнэс Тавантолгой”-н 15 сая ширхэг хувьцаанд үндэслэн
“Frontier Securities” дээрх тооцоог гаргажээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Уул уурхайн асуудал эрхэлсэн захирал Грем Ханкок энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч IPO дээрх хэмжээний үнэ хүрнэ гэж баталжээ. “Эрдэнэс тавантолгой” ХК өнгөрсөн сард IPO гаргах ажлаа олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас болж ирэх оны хоёр, гуравдугаар сар хүртэл хойшлуулахаар болсон хэмээн мэдэгдсэн билээ. Дэлхий дээрх коксжих нүүрсний хамгийн том ордыг эзэмшдэг тус компани Улаанбаатар, Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржүүдэд анхдагч хувьцаа гаргаж, гурван тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байсан юм.
“Frontier Securities”-ээс гаргасан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн IPO үнэлгээг “Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Mining Corp”-ын адил, үндэслэлтэй үнэлгээ. Гэвч Хөрөнгийн зах зээл одоо дорой байгаа учраас хөрөнгө оруулагчид төдийлөн сонирхохгүй байх магадлалтай” хэмээн “UOB-Kay Hian” ХК-ийн шинжээч Хелен Лау ярьсан байна. Монголын коксжих нүүрсний хамгийн том экспортлогч “Mongolia Mining Corp”-ын Хонконгийн Хөрөнгийн бирж дэх нэгж хувьцааны өнөөдрийн ханшнаас харвал IPO нь нийт 19.8 тэрбум хонконг доллар буюу 2.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Блумбергийн тоон үзүүлэлтээр тус компанийн 3.7 сая ширхэг хувьцаа эргэлтэд оржээ. Блумбергийн уул уурхайн олон улсын индекс өнгөрсөн онд уул хөрөнгийн зах зээл дэх уурхайн компаниудын ашиг 32 хувиар буурсныг харуулсан юм. “Sany Heavy Industry Co” болон “China Nonferrous Mining Corp” л гэхэд өнгөрсөн сард Хонконгийн Хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар төлөвлөж байснаа цуцалж, хувьцааны арилжааг бууруулсан аж. Блумбергийн тоон үзүүлэлтээс харахад 2012 он гартал Хонконгийн Хөрөнгийн биржид компаниуд 3.1 тэрбум ам.долларын IPO гаргажээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК нь IPO гаргахаар төлөвлөж буй Монголын төрийн өмчит анхны компани юм. Тус компани зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын зүүн Цанхийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар олборлолт явуулж байна.

Subscribe to:
Posts (Atom)