МАН-ын зүгээс хаврын чуулганыг завсарлуулахаас өмнө буюу наадмаас урьтаж Тавантолгойн гэрээг хэлэлцэн батлах санал тавьжээ. Мэдээж энэ асуудлыг хэлэлцсэнээс сонгуулийн тогтолцоог хойшлуулж таарна. Иймд тогтолцоо, ард нийтийн санал асуулгын талаарх маргаанаа намрын чуулган хүртэл хойшлуулъя гэж. Мэдээж энэ талаарх тохиролцоогоо хамтарсан гэрээ хийж баталгаажуулахаа ч мартаагүй гэнэ. Гэвч энэ саналыг Ардчилсан намын бүлгийн дийлэнх гишүүн дэмжээгүй бололтой. Тэд урд нь байгуулсан хэрэгждэггүй олон гэрээгээ бодсон ч дахин ийм зүйлийг нь хүлээн авах хэрэггүй гэдгээ ч хэлж. УИХ-аар асуудал хэлэлцэгдэхээр бол уг материал гишүүдийн гар дээр долоо хоногийн өмнө өгөх хуультай ч Тавантолгойн гэрээний талаар ирээгүй байгаа нь Ардчилсан намын гишүүдийг энэ асуудалд хардаж, эргэлзүүлэхэд хүргэсэн бололтой. Энэ талаарх мэдээлэл хаалттай байсан ч гишүүд цахим хуудсандаа байр сууриа илэрхийлэн “нээлттэй” болгосон байна. Гишүүн З.Энхболд “Би Сонгуулийн ажлын хэсгээс сайн дураараа гарлаа, МАН одоо байгаа царайг харах юм бол цагийн гарз юм байна” хэмээн албан бус мэдэгдэл хийв. Тэрээр мөн “Тvрvvчийн алдаагаа засахгүйvй байхад Тавантолгойн гэрээг баталж өгөх юм бол УИХ тэнэг харагдана. Засгийн газар Тавантолгойг УИХ-аар шийдуулэхийн өмнө Оюутолгойн гэрээнд оруулах өөрчлөлтөө хийж ирэх хэрэгтэй” гэдгээ ч хэлэв. Үүнийг нь Р.Амаржаргал дэмжин “МАН хувьд асуудал нь сонгуулийн хуульдаа биш Тавантолгой л юм байна. Мөнгөө авах гэж МАН-чууд яарч байгаа юм аа даа” хэмээн хоржоонтой дүгнэв. Тус намын талд зогсохоо мэдэгдээд буй ИЗ-НН-ын дарга Д.Энхбат ч ярианд оролцож “Засгийн газрын эдийн засгийн энэ том төслийг УИХ-аар гурав хоногт багтаан шийдүүлэх гэж оролдох, шахах нь өөрөө засаглалын аюултай гажуудал” гэв. Ямартаа ч үдээс хойш Ардчилсан намын бүлгийнхэн пропорциональ, мажоритар тогтолцооны харьцааг 38:38 байлгах сүүлийн хувилбар дээрээ хатуу зогсоно гэдэг дээрээ үлдэхээр шийдэж. Мөн МАН-ын бүлэгтэй зөвшилцөлд хүртлээ УИХ-ын үйл ажиллагаанд орохгүй гэдгээ гишүүдийн дийлэнх илэрхийлсэн байна. АН-ын бүлгийн нүргээнтэй хуралдаан өндөрлөхөд цагийн зүү 18.50 -ийг зааж байлаа.
2011/07/07
МАН сонгуулийн тохиролцоог хойшлуулж, Тавантолгойг хэлэлцэхийг санал болгожээ
МАН-ын зүгээс хаврын чуулганыг завсарлуулахаас өмнө буюу наадмаас урьтаж Тавантолгойн гэрээг хэлэлцэн батлах санал тавьжээ. Мэдээж энэ асуудлыг хэлэлцсэнээс сонгуулийн тогтолцоог хойшлуулж таарна. Иймд тогтолцоо, ард нийтийн санал асуулгын талаарх маргаанаа намрын чуулган хүртэл хойшлуулъя гэж. Мэдээж энэ талаарх тохиролцоогоо хамтарсан гэрээ хийж баталгаажуулахаа ч мартаагүй гэнэ. Гэвч энэ саналыг Ардчилсан намын бүлгийн дийлэнх гишүүн дэмжээгүй бололтой. Тэд урд нь байгуулсан хэрэгждэггүй олон гэрээгээ бодсон ч дахин ийм зүйлийг нь хүлээн авах хэрэггүй гэдгээ ч хэлж. УИХ-аар асуудал хэлэлцэгдэхээр бол уг материал гишүүдийн гар дээр долоо хоногийн өмнө өгөх хуультай ч Тавантолгойн гэрээний талаар ирээгүй байгаа нь Ардчилсан намын гишүүдийг энэ асуудалд хардаж, эргэлзүүлэхэд хүргэсэн бололтой. Энэ талаарх мэдээлэл хаалттай байсан ч гишүүд цахим хуудсандаа байр сууриа илэрхийлэн “нээлттэй” болгосон байна. Гишүүн З.Энхболд “Би Сонгуулийн ажлын хэсгээс сайн дураараа гарлаа, МАН одоо байгаа царайг харах юм бол цагийн гарз юм байна” хэмээн албан бус мэдэгдэл хийв. Тэрээр мөн “Тvрvvчийн алдаагаа засахгүйvй байхад Тавантолгойн гэрээг баталж өгөх юм бол УИХ тэнэг харагдана. Засгийн газар Тавантолгойг УИХ-аар шийдуулэхийн өмнө Оюутолгойн гэрээнд оруулах өөрчлөлтөө хийж ирэх хэрэгтэй” гэдгээ ч хэлэв. Үүнийг нь Р.Амаржаргал дэмжин “МАН хувьд асуудал нь сонгуулийн хуульдаа биш Тавантолгой л юм байна. Мөнгөө авах гэж МАН-чууд яарч байгаа юм аа даа” хэмээн хоржоонтой дүгнэв. Тус намын талд зогсохоо мэдэгдээд буй ИЗ-НН-ын дарга Д.Энхбат ч ярианд оролцож “Засгийн газрын эдийн засгийн энэ том төслийг УИХ-аар гурав хоногт багтаан шийдүүлэх гэж оролдох, шахах нь өөрөө засаглалын аюултай гажуудал” гэв. Ямартаа ч үдээс хойш Ардчилсан намын бүлгийнхэн пропорциональ, мажоритар тогтолцооны харьцааг 38:38 байлгах сүүлийн хувилбар дээрээ хатуу зогсоно гэдэг дээрээ үлдэхээр шийдэж. Мөн МАН-ын бүлэгтэй зөвшилцөлд хүртлээ УИХ-ын үйл ажиллагаанд орохгүй гэдгээ гишүүдийн дийлэнх илэрхийлсэн байна. АН-ын бүлгийн нүргээнтэй хуралдаан өндөрлөхөд цагийн зүү 18.50 -ийг зааж байлаа.
Д.Содном: Хятад, Америж, Орос-Монгол гэсэн Тавантолгойн хуваарилалт сайн болсон
-Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлт оруулахаар бэлтгэлээ базааж байна. Үүний нэг нь Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах. Ажлын хэсгийнхэн Хятадын оролцоо 40 хувь, Америкийнх 24 хувь, ОХУ, Монголын оролцоо 36 хувь байхаар тохиролцоо хийснээ Засгийн газарт танилцуулсан. Таны хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна. Монгол Улсын Засгийн газраас үүрэг авсан ажлын хэсгийнхний шийдвэр алдсан уу, эсвэл оносон уу?
-Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн ордыг хэрхэн ашиглаж, хэр ашиг олох нь олны сонирхлыг нэлээд татаж байх шиг байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой болохоор тэр байх. Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хэн, хэнийг стратегийн хөрөнгө оруулагчаар тодруулж, хэдэн хувь эзэмшүүлэх тохиролцоо олон нийтэд нэгэнтээ ил боллоо. Үүнийг УИХ-аас баталгаажуулах биз. Засгийн газрын хуралдааны мэдээллээс харахад Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт Хятадын оролцоо 40 хувь, АНУ-ын 24, ОХУ-Монголынх 36 хувь байхаар тохиролцсон бололтой. Энэхүү тохиролцоог би зөв шийдвэр болсон гэж бодож байна. Зөв чиглэлээр, зөв хувилбараар тохиролцоо хийж. Аль нэг их гүрний мэдэлд 100 хувь Цанхийн баруун хэсгийг тушаагаагүй нь хамгийн зөв тохиролцоо юм. Энэ бол эдийн засгийн болон улс төрийн хувьд хамгийн оновчтой хувилбар байсан.
-Зарим хүмүүс ажлын хэсгийнхэн ямар тохиролцоо хийчихэв ээ гэсэн хардлагатай байгаа шүү дээ?
-Ажлын хэсгийнхнийг харин ч сайн ажилласан байна гэж би дүгнэж байгаа. Мэдээж, Монгол Улсын хувьд Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт урд хойд хоёр хөршөө сонгохгүй байж болохгүй. Тавантолгойн ордод үндэсний компаниудаа оролцуулахгүй гэх бодлого баримталж байгаагаас хойш хоёр хөршөө оролцуулах нь зөв. Хятадад их хуваарилчихлаа. Америкууд бага хувь хүртэх нь гэж ярихаасаа илүү тэнцвэрийг хадгалсан шийдвэр гаргасан нь ажлын хэсгийнхний амжилт. Аль нэгнийг нь 100 хувиар тодруулалгүйгээр тэнцвэрийг хангасан боломжт хуваарилалтыг үүнээс өөрөөр харж чадахгүй л байна. Хэрвээ Орос юм уу Хятад аль эсвэл АНУ дангаараа стратегийн хөрөнгө оруулагчаар тодорсон бол, аль нэгнийх нь оролцоо хэтэрхий давамгайлж, монополь эрхтэй болсон бол Монголын тал хохирох байсан байх. Тийм байдал үүсгэхгүйн тулд Монгол Улс хохирч үлдэхээс ажлын хэсгийнхэн болгоомжилж чаджээ гэж хэлмээр байна. Стратегийн хөрөнгө оруулагчийн төлөө өрсөлдөж буй оролцогчид талуудтай олон удаа яриа хэлэлцээр болсон байх. Хоёр хөршийнхөө оролцоон дээр Америкийг нэмсэн нь Монгол Улсын хувьд ашигтай хувилбар болж чадлаа гэж үзэж байгаа.
-Стратегийн хөрөнгө оруулагчдын аль нэг тал нь нөгөөхийнхөө хувьцааг аваад монополь эрхтэй болохгүй гэх баталгаагүй шүү дээ. Тийм байдал үүсвэл яана?
-Харин энэ байдлаас л болгоомжлох ёстой. Үүний тулд стратегийн хөрөнгө оруулагчдад тодорхой нөхцөл, шаардлагуудыг тусгах хэрэгтэй юм. Магадгүй хэн нэгэн нөгөөхийнхөө хувьцааг худалдаж аваад монополь эрхтэй болчихвол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал гарч болзошгүй. Тэгэхээр хэрвээ дээрх гурван оролцогч аль нэг нь нөгөөгийнхөө хувьцааг худалдан авах, хувьцаагаа шилжүүлсэн тохиолдолд заавал Монгол Улсын парламентээр хэлэлцүүлэх ёстой гэсэн нөхцөл тавьчих хэрэгтэй. УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хэн нэгэндээ хувьцаагаа худалдаж, зарахад тээг тавибал асуудал гарахгүй. Хэрвээ УИХ-д мэдэгдэлгүйгээр, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа зарвал Монгол Улсын төр шууд өөрийн болгох нөхцөл бүрдүүлэх ёстой юм. Үүний дараагийн хэрэгжүүлэх ёстой нэг асуудал бол Монгол Улс хуулийнхээ дагуу бүх татвар, хураамжаа авдаг байхыг шаардах хэрэгтэй. Ямар нэгэн илүү дутуу хөнгөлөлт үзүүлэх хэрэггүй гэж би бодож байна. Мөн дэд бүтцийн асуудлыг нь Монгол Улс өөрт ашигтайгаар тохиролцох ёстой.
-Дэд бүтцийн асуудлыг Монгол Улс өөрт ашигтайгаар тохиролцоо хийсний үндсэн дээр дээрх гурван оролцогчийг тодруулсан болов уу. Стратегийн хөрөнгө оруулагчдийн тодруулах УИХ-аас гаргасан 39,40 дүгээр тогтоолын дагуу д ажлын хэсгийнхэн Хятад, АНУ, Орос, Монгол гэсэн хувилбарыг сонгосон байх?
-Тавантолгойгоос Сайншанд хүртэл төмөр зам барих тохиролцоог талууд хийсэн байна лээ. Мөн Тавантолгойгоос Монгол, Хятадын хил хүртэл төмөр зам барих тохиролцоог бас хийсэн байна. Дээрх тохиролцооны дагуу дээрх төмөр замуудыг зэрэг эхлүүлэхээр болсон байна лээ. Энэ бол маш зөв бодлого юм. Хятадын хил рүү барих төмөр зам ч хурдан баригдах биз. Газар нь ойрхон юм чинь. Өнөөдрийн хувьд Тавантолгойгоос Хятад руу машинаар нүүрс ачиж байгаа. Цаашдаа ингээд машинаар нүүрс ачаад байх уу гэдэг асуудлыг яаралтай шийдэхийн тулд дээрх тохиролцоог хийж хоёр тийшээ, хоёр зэрэг төмөр зам барих ажлыг эхлүүлэхээр болсон байх. Эрчим хүчний асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх талаарх ажлын хэсгийнхний стратегийн хөрөнгө оруулагчидтай хийсэн тохиролцоо сайн байна лээ. Тавантолгойд 600 мгВ-ийн цахилгаан станц барихыг би хувьдаа зөв шийдвэр гэж үзэж байгаа. Гэхдээ сайн чанарыг коксжсон болон эрчим хүчний нүүрнээс цахилгаан гаргаж авахаасаа гадна гүн гүнзгий боловсруулалт хийх нь хамгийн гол зүйл.
-Нүүрс боловсруулах үйлдвэрийг барих асуудлыг УИХ-аас баталсан 39,40 дүгээр тогтоолын дагуу талуудтай тохиролцоо хийсэн байх?
-Нүүрсний үйлдвэр хаана хэрхэн барих асуудлаар талууд тохиролцоо хийсэн байсан. Нүүрс баяжуулах, боловсруулах нүүрс-химийн үйлдвэрийг Сайншандад гэхээсээ илүү Тавантолгойн орд дээр барих нь зөв. Сайншанд руу нүүрсээ зөөвөрлөхөд тодорхой тээвэрлэлтийн зардал гарах нь ойлгомжтой. Тавантолгойд нүүрс-химийн үйлдвэр баривал тээвэрлэлтийн зардал гарахгүй, ашигт малтмалаа боловсруулах явцад гарсан хаягдлыг нь цахилгаан станцдаа ашиглана гээд олон давуу талтай. Тиймээс миний хувьд нүүрс боловсруулах үйлдвэрийг Сайншандад барихаас илүү Тавантолгойд барих нь ашигтай юм.
-Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт Хятадын оролцоог 40 хувиар тогтоосонд эмзэглэж байгаа хүмүүс бий. Хятадад ийм давуу эрх олгосон нь Монгол Улсад хохиролгүй байж чадах болов уу?
-Яагаад хохиролтой байх гэж. Энд хардаж, эмзэглэх ямар ч асуудал байхгүй. Монгол Улсын хувьд нүүрсний гол экспортлогч орон бол Хятад. Үүнийг нь бодолцсон ч, Хятадын санал болгож байгаа урьдчилгаа хөрөнгө, дэд бүтцийн асуудал гээд олон зүйлийг нь авч үзсэн үүднээс л 40 хувийн оролцоотойгоор тохиролцсон болов уу. Юуны учир Хятадад 40 хувийг нь өгчихөв гэдэг асуултад ажлын хэсгийнхэн л хамгийн тодорхой хариултыг өгөх байх. Хэлэлцээр өрнүүлж, тохиролцоог гардан хийсэн хүнийхээ хувьд шүү дээ. Миний ажлын хэсгийнхэн хэнтэй ямар тохироо, хэлэлцээрийг хийж вэ гэдгийг л сонирхож буй сонирхогч. Хятад улс өнөөдөр дэлхийд эдийн засгийнхаа өсөлтөөр тэргүүлж байна. Дэлхийн эрчим хүчний дийлэнхийг Хятад үйлдвэрлэж байна. Дэлхийн улс орон Хятадтай аль болохоор түншилж, найзархах бодлого баримталж байхад Монгол Улс яагаад мөнхийн хөршөөсөө дөлж, татгалзах ёстой гэж. Монгол Улс нүүрсээ борлуулж мөнгө ольё гэж бодож байгаа бол хүссэн хүсээгүй Хятадтай түншлэхээс өөр аргагүй. Хятад бол Монголын хувьд нүүрсээ шахах агуу том зах зээл шүү дээ. Тэгээд ч Хятадад 40 хувийг нь өгчихлөө гээд монополь эрх олгочихсон юм биш. Монополь байдал үүсгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэж болно. Монгол Оросын 36 хувь дээр АНУ-ынхыг нэмчихвэл 60 хувь болчихно. Тэгэхээр Орос, Монгол, АНУ давуу эрхтэй болчихож байгаа биз дээ.
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг иргэддээ үнэгүй тараахаар болсон. Харин үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь зарах асуудал нэлээд маргаан үүсгээд байна. УИХ-ын зарим гишүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах хэрэггүй, иргэдэд үнэгүй тараая гэсэн байр суурьтай байгаа шүү дээ. Энэ асуудлаас болж УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт орж магадгүй байгаа?
-Тавантолгой төслийг хэрэгжүүлэхээр УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоолд “гар дүрэх” хэрэггүй юм. УИХ өөрийнхөө гаргасан шийдвэрээ дахин дахин өөрчлөөд байх юм бол иргэд юунд итгэж амьдрах болж байна. Өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь “Өө уучлаарай бид алдаж тооцсон байна” гэх маягаар няцаагаад байвал ямар олиг байх билээ. Монгол Улсын парламент гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж бодож байгаа. Хэрвээ 39 дүгээр тогтоолоо өөрчлөх гээд байгаа юм бол төмөр замынхаа өргөн нарийн цагираг, ээлж дарааны асуудлаа эргэж хардаг юм байгаа биз. Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг үнэгүй олгохоор болсон биз дээ. Нэг иргэнд 536 ширхэг хувьцааг олгохоор болсон. Үүнийг ч би зөв шийдвэр гэж үзэхгүй байгаа. Үнэгүй юм гэдэг үнэгүй л байдаг. Гэтэл энэ хувийг бүр өсгөөд 20 хувийг нь үнэгүй өгнө гэдэг дэндүү тэнэг, буруу алхам. Монголыг хөгжүүлье гэвэл ард түмнийг үнэгүй, чанаргүй хоолоор бордох хэрэггүй юм. Үндэсний компаниуд тэр хувьцааг чинь зүгээр авчих юм биш шүү дээ. Ийм зүйл ярьж байгаа улстөрчид алдаатай юм ярьж байгаагаа сайн ойлгож байгаа. Тэдний ард түмэнд сайн хүн болж, санал авах гэсэн нэг зулгуйдал.
-Та бол 39 дүгээр тогтоолыг өөрчлөх хэрэггүй гэж үзэж байгаа юм байна, тийм үү. Гэхдээ байгалийн баялгийг иргэд ижил тэгж хүртэх эрхтэй шүү дээ. Энэ өнцөгөөс харвал “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг иргэдэд үнэгүй тараана гэх санал зөв биш үү?
-Гараа хумхиад зүгээр сууж байгаа, залхуу хойрго хүнд 100 төгрөг байтугай 100 сая төгрөг өгөөд ч нэмэргүй. Харин улс орныхоо эдийн засагт тодорхой хөрөнгө оруулаад, хэсэг хүмүүсийг ажлын байртай болгож, амьдралыг нь залгуулаад яваа хүмүүст нэг ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр өглөө гэхэд юм болгоно. Хүнд зүгээр мөнгө өгөхөөсөө илүү, ажлын байраар хангаж, хөлс урамшууллыг нь хөдөлсөнийх нь хэрээр өгдөг байх ёстой. Тэгвэл Монгол Улс хожино. Хэрвээ иргэдэд 20 хувийг нь тараачихвал “Эрдэнэс Тавантолгой” хөрөнгө хаашаа урсч, хэн яаж тоглож байгаа нь хянах боломжгүй. Харин аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарвал нэгдүгээрт төсөл хэрэгжүүлэхэд тодорхой түлхэц өгөх мөнгөтэй болно. Хоёрдугаарт компанийн үйл ажиллагаа, санхүү мөнгөний зарцуулалт хяналттай болно гэсэн үг. Бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож, компанийн хөрөнгийг хяналтгүй зарцуулах гэсэн улстөрчид л 39 дүгээр тогтоолыг өөрчилье гэж хашгираад байгаа юм.
-Тэгээд компаниуд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж чадах уу?
-Чадна. Харин 20 хувийг нь иргэдэд үнэгүй тараавал хяналт байхгүй болно гэсэн үг.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх оператор компанийг тодруулах тендерт гадны гурван оролцогч өрсөлдөж байгаа. БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Авст¬ралийн “Macmahon” нараас аль нь сонгогдвол Монгол Улсад ашигтай вэ?
-Аль ч сонгогдсон нэг тийм сайшааж, магтаад байх зүйлгүй. Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулах компанийг гадаадаас сонгож байгаа нь буруу. Монголчууд өөрсдөө чадна ш тээ. Монголын компаниудын чадах ажлыг гадаадын компаниудаар хийлгэнэ гэдэг тэнэг л зүйл. Монголын компаниуд олборлолт байтугай боловсруулалт хийж чадна.
-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болоогүй хэмээн байр сууриа илэрхийлэх эрдэмтэд бий?
-Харин ч болсон. 6,4 тэрбум тоннын нөөцтэй энэ ордыг ашиглаж эдийн засгаа хөгжүүлэх нь зөв. Тавантолгой төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогыг сайшааж байгаа. Монгол Улс Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхгүйгээр хөгжих ямар ч бололцоо байхгүй.
-Тавантолгой төслийн хэрэгжилтийн явц их удаан байна. Магадгүй “Энержи ресурс”-эд боломж олгохын тулд төслийг хэрэгжилтийг хэргээр удаашруулах сонирхол хэн нэгэн эрх мэдэлтэнд байж магадгүй гэх хардлага бий. Энэ хардлага үнэний ортой юу?
-“Энержи ресурс”-ийн хувьд би их өөдрөг бодолтой явдаг. Үнэхээр юм хийж байна. Тэд чадаж байна. Монголчууд их муухай хардаж, сэрдэмтгий хүмүүс шүү дээ. Гадаадын компаниудыг болохоор газар шороо ухаж, сэндийлээд байна, Монгол Улсыг мөлжих, цөлмөх гээд байна гэж харддаг. Өөрсдийн юм хийх гэхээр баяжиж, цүдийгээд байна гэж хараадаг. Ийм байж болохгүй. “Энержи ресурс” бол маш зөв менежментээр явж байгаа компани. Тэдний үйл ажиллагааг нь дэмждэггүй юм аа гэхэд оролдож, саад хийгээд байх хэрэггүй болов уу. Хувийн болоод төрийн өмчийн хөгжлийн ялгааг харуулж буй тод жишээ энэ шүү дээ. Төр болохоор ямар нөхцөлөөр, яаж хийх вэ гээд л толгойгоо гашилгаад цаг бараад байдаг. Хувийнхан шиг зоригтой хөдөлж болохгүй. Улс төрийн карьерээ бодоод, ажил албаа алдчихгүйн тулд олигтойхон шийдвэр гаргаж чадахгүй. Харин хувийнхан бол өөр шүү дээ. Алдвал алдаад, оновол ононо. Хийе бүтээе гэснээ зоригтой эхлүүлнэ. “Энержи ресурс” Монголд анхны нүүрс баяжуулах үйлдвэр барьчихлаа. Гэтэл төр төслөө эхлүүлээгүй л байна шүү дээ. Бид төмөр зам бариад өгье гээд гуйгаад байгаа “Энержи ресурс”-т зөвшөөрлийг нь өгөхгүй мөртлөө өөрсдөө барьчихаж чадахгүй байна. Машинаар зөөхөөр нь байгаль эвдлээ л гэдэг. Тэгээд юугаар зөөх болж байна. Мориор уу, эсвэл тэмээгээр үү. Энэ чинь XXI зуун биз дээ. Саад хийхийн оронд ажил хийх боломжийг л төр хувийнханд олгочих хэрэгтэй байна.
-Оросууд Тавантолгойг шатахууны хомсдолоор шантаажилж байгаа авчихав уу даа?
-Би тэгж бодохгүй байна. Би асуудлыг энэ маягаар хүндрүүлж болохгүй. Шатахууны хомсдлын буруутан нь оросууд биш монголчууд бид өөрсдөө. Монгол Улс газрын тосны үйлдвэр барих хэрэгтэй болсон гэдэг нэг сануулга. Түүнээс биш Тавантолгойгоо өг гэсэн Оросын шантааж хэмээн тэднийг буруутгах нь утгагүй.
-Танаас урт нэртэй хуулийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй. Энэ хуулийг баталсан нь хэр зөв гэж та бодож байна?
-Үндсэн санааг нь би дэмжиж байгаа. Үүнээс өөрөөр байгалиа хамгаалах ямар ч боломжгүй болчихлоо шүү дээ. Харин хөрөнгөө зарцуулсан компаниудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг л болохоос хуулийг хэрэгжүүлэх нь зөв. Байгалиа хамгаалах гээд тэмцээд байгаа хүмүүсийг би дэмждэг. Монголынхоо газар шороог бид хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Байгаль орчноо хамгаалж үлдэх тэдний санаа зөв гэдгийг цаг хугацаа харуулах биз. Өнөөдөр айж ичих зүйлгүйгээр мөнгө цагаан нүд улаан гэгчээр л асуудалд хандаж байна. Байгаль орчноо сүйрүүлж байна гэдэг ирээдүйгээ сүйрүүлж байгаа явдал гэж би боддог.
2011/07/06
Taвантолгойн тендерийн тухай гадаадын хэвлэлүүдэд
Монгол улсын Засгийн газрын хэвлэлийн мэдээнд “Peabody Energy”, Хятадын “Шинхуа” болон Орос-Монголын Консорциум гэсэн гурван үндсэн оролцогч тунаж үлдлээ гэснийг солонгосчууд өөрсдийгөө хасч мэдээллээ хэмээн тунирхаж буй бололтой.
БНСУ-ын хэвлэлд мэдээлснээр Монголын Засгийн газар нь бүр дөрөвдүгээр сард дээрх гурван том оролцогчийг нэг Консорциум болно уу гэсэн санал тавьж, компаниуд хоорондоо энэ чиглэлээр ярилцаж эхэлсэн аж.
“Биднийг хэлэлцээр хийж байхад Монголын Засгийн газар хэт нэг талыг барьсан, ямар ч хэлэлцээргүйгээр гурван оролцогч сонгосноо зарласан /зөвхөн гурван оронд хувааж өгөх ёстой гэж автоматаар шийдсэн гэж хэлэх гэсэн бололтой/” гэж Сөүлээс Эрчим хүчний сайд нь мэдэгджээ.
Солонгосын 7, Японы 4 компани Оросын Төмөр замуудын нэгдлээр толгойлуулсан Консорциумд багтсан байсан ч уржигдрийн Засгийн газрын хуралдааны мэдээлэлд Орос-Монголын Консорциум гэж тэмдэглээд, Япон, Солонгосын компаниудын нэр дурдагдаагүй юм.
“Бид Монголын Засгийн газраас Орос-Монголын хамтарсан Консорциум гэдэг нь яг ямар бүрэлдэхүүнтэй болохыг ил болгохыг уриалж байна, мөн энэхүү олон улсын тендерийн талаар дахин ярилцахыг уриалж байгаа” гэж солонгосчууд мэдэгдэлдээ дурджээ.
“Тавантолгой” төсөл бол БНСУ-ын аж үйлдвэржсэн эдийн засгаа тэтгэхээр хүлээж буй гол төслүүдийн нэг юм. Тус улсын төрийн мэдлийн POSCO, KEPCO, LG International , Daewoo International зэрэг томоохон компани уг нь Орос -Монголын Консорциумд нэгдсэн. Засгийн газрын хэвлэлийн мэдээнд оролцогч компани болгоныг дурдалгүй, үндсэн гол компаниудыг улсаар нь нэр заан мэдээлснээс үүдээд ийнхүү ойлгомжгүй байдал үүсэв бололтой.
Дээрх мэдээг Ройтерс өнөөдөр цацсан бөгөөд Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын эргэн тойронд ялангуяа гадаадын хэвлэлийн агентлагууд янз бүрийн эх сурвалж бүхий мэдээлэл цаашид ч нэлээд цацах биз ээ. Тэр болгоныг ялгаж салган, элдэв төөрөгдөл үүсгэлгүй, бодитой мэдээллийг өгөх нь манай Засгийн газрын үүрэг юм.
Нээнтэг-3 буюу оросуудад барьцаалагдсан гэрээ
Лизингээр байр эсвэл машин бүр ядахдаа цахилгаан бараа авлаа гэхэд аль нэг арилжааны банктай гэрээ байгуулах хэрэгтэй болдог. Мэдээж, өөрт нь байр, машин амин чухал байлаа ч арилжааны банктай хийж буй гэрээтэй иргэд сайтар танилцдаг. Нүдээ тас аниад ямар ч гэрээ хийсэн хамаагүй гээд дайрах тэнэг хүн биш учраас тэр.
Хэдийгээр зарим тохиолдолд иргэд хоорондын байгуулсан гэрээнээс бол залилуулсан мэхлүүлсэн хэрэг нэлээд гардаг ч Эрүүгийн болон Иргэний хуулиар асуудлыг нэг тийш шийддэг. Тэгвэл улс хооронд байгуулсан гэрээний утга агуулга нь томоос том байх ёстой. Монголчуудын хувьд өөрчилж болдоггүй, өөрчлөх эрхгүй нэгэн гэрээ нь ОХУ-тай байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээ. Энэхүү гэрээг анх 1949 онд БНМАУ болон ЗХУ-ын хооронд байгуулж байжээ. 62 жилийн тэртээх тэр үеийг өнөөдөртэй хэрхэн харьцуулах билээ. Д.Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардагчлан тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэгчээр ЗХУ-гаас өөр түнш ховорхон байсан болохоор оросуудын таалалд нийцсэн гэрээ байгуулж, гэрээ төвнүүлэхийг хүссэн байх. Тэр үеийн Монголын удирдлагууд тэр гэрээг байгуулсан нь тухайн үеийн ололт байсан. Гэхдээ одоо бол тэр гэрээг өөрчлөх түмэн шаардлага Монгол Улсад бий.
1949 онд БНМАУ болон ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр зам”-ын тухай гэрээ өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй нь шинэчлэхийг хүсэхгүй байгаа оросуудаас хамааралтай аж. Монголчуудын хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулсан хуучирсан гэрээг өөрчлөхгүй бол тус нийгэмлэгийг үр ашигтай ажиллуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй болчихоод байгаа юм. Тэрхүү гэрээнээс болж тус нийгэмлэг АНУ-аас хэрэгжүүлж буй Мянганы сорилтын сангийн тусламж, дэмжлэгийг авч чадаагүй. Учир нь оросууд АНУ-аас хэрэгжүүлж буй Мянганы сорилтын сангаас тусламж авахаас ил шулуухан татгалзсан. Тэд Монголын төмөр замын салбараас хамтарсан нэрийдлээр ашиг хүртэхэд нь америкчууд саад болно хэмээн болгоомжилсных.Гэрээний хамгийн асуудалтай хэсэг нь хоёр тал хувь, хувьцааг ижил тэгш эрхтэйгээр эзэмшихээр гэрээнд заасан нь “УБТЗ”-тай холбоотой олон асуудлыг Монгол Улс толгой мэдэн шийдэж чаддаггүй, гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт,хамтын ажиллагааны саналыг хүлээн авах боломжгүйд хүргээд байгаа. Тиймээс энэ гэрээг өөрчлөх хүслээ өнгөрсөн хавар тус улсад хийсэн төрийн айчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдэрж Д.Медведевт уламжилсан. Монголын Улсын тэргүүний зүгээс тавьсан гэрээг заавал өөрчлөх ёстой гэсэн хатуу байр суурь оросуудыг айлгаад авсан бололтой. Тиймдээ ч тэд Ерөнхийлөгчийг нутагтаа ирэнгүүт Ерөнхий сайдад хардалт тээсэн халуухан захидал шидээд амжсан нь өнөөдөр дуулиан тарьсан сэдэв болоод буй. Өдгөөгөөс 62 жилийн тэртээд байгуулсан И.Сталин, Х.Чойбалсан хоёрын энэ гэрээний дагуу “УБТЗ” нийгэмлэг өнөөдөр ч орлогын албан татвар төлдөггүй. Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэгийн орлогоос Монгол Улсын төсөвт нэг ч төгрөгийн татвар орж ирдэггүй гэх. Зөвхөн үйл ажиллагааныхаа орлогоос олсон ашгаа хоёр улс ижил тэгш хуваадаг. Тиймээс энэ гэрээг яаралтай өөрчлөх нь Монголд ашигтай бол оросуудад ашиггүй. Монголын талаас оросуудад тавьж буй санал нь 50:50 хувь биш 49:51-ын харьцаа. Хэрвээ гэрээг өөрчилж чадвал “УБТЗ”-ын суурь бүтцийг ашиглан өрнө-дорныг холбосон хамгийн өндөр үр ашигтай хамгийн дөт, ачаа тээвэрлэн өнгөрүүлэх хүчин чадал сайтай, цахилгаанжсан төмөр зам болгох таатай эрх зүйн орчин бүрдэж чадах юм. Тавантолгойд Монголтой хамтран оролцож, 36 хувийн ашгийг хуваан хүртэхээр болоод байгаа “Оросын төмөр зам” нийгэмлэгийн дарга В.Якунин “Олон улсын гэрээ хэзээ ч үндэсний эрхээс дээгүүрт тавигдах ёсгүй” гэсэн хатуу байр сууриа Монголын талд удаа дараа илэрхийлж, 1949 онд үзэглэсэн Зөвлөлт, Монголын гэрээ олон улсын чанартай учраас өөрчлөлт оруулах шаардлагагүй гэдэгт дүүрэн итгэлтэй байгаа аж.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам доллараар нэмэгдүүлэхээр Орос, Монголын тэргүүнүүд тохиролцсон ч энэ манайд төдийлөн ашигтай биш хувилбар. Ердөө хүүхдийн нүдийг чихрээр хуурсантай адилхан хэрэг. Түүнийгээ ч ОХУ мэдэж байгаа. Монголын төмөр замын салбарыг дангаар эзэгнэж буй “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүртэх хувиа оросууд тийм ч амархан тавиад туучихгүй гэдгээ эдийн засгийн шантаажаар илэрхийлээд байна. Оросуудын барьцаанд байгаа “Улаанбаатар төмөр зам”-ын араас Тавантолгой, Чойбалсан, Сайншандын чиглэлд баригдах шинэ төмөр зам бас орохгүй гэх баталгаа алга.
“Том ах”-ынхаа идэх хоолноос булаацалдаж, хөл дээр нь хөнгөхөн гишгэж дургуйг нь хүргээд авсан монголчууд хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хуучирсан гэрээний асуудлыг ахиад сөхөж чадахгүй болтлоо ам руугаа алгадуулаад авлаа. Тэгэхээр хувь нийлүүлсэн нийгэмлийг хуучирсан гэрээг шинэчлэх Монголын хүсэл нэг хэсэгтээ л лөөлөө болж таарах нь.
Тавантолгойн эдийн засгийн тооцоог үзье
Тавантолгой ордын эргэн тойронд Монгол улсын хувьд төвөгтэй нөхцөл үүслээ гэж харж байна. Хэлэлцээрийн ширээний ард компаниуд ээлж дараалан суудаг байсан бол өнөөдөр Монгол улсын Засгийн газрын Ажлын хэсгийн өмнөөс гурван их гүрний нэгдэл ам нэгдэн, хүч түрэн саналаа хэлж эхэллээ.
Юуны түрүүнд манай Ажлын хэсэг улс төрийн тохиролцоо хийгээд байгааг олон нийтэд дуулгая. Тавантолгой ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад үзүүлээгүй. Тэрхүү чухал тооцоог зөвхөн гурван их гүрний компаниуд дотроо хэлэлцээрээр шийдэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгой ордын хэлэлцээрт сууж байгаа гэсэн ерөнхий мэдээлэл байгаа боловч гол хэлцлийг ОХУ, Хятад, АНУ-ын компаниуд Япон, БНСУ-ын саналыг жийрэглэн хоорондоо тохиролцож дууслаа. Тохиролцооны харьцаа нь Хятад 40, ОХУ 36, АНУ 24 хувийн оролцоотой гэсэн тоо юм. Энэ тоог өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, сайшаан дэмжжээ. Тавантолгой ордод их гүрнүүд геополитикийн хэдэн хувийн давуу эрх эдлэх тухай улс төрийн хуваарилалтыг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа дэмжсэн гэсэн үг. Харин энэхүү асар их баялгийн эдийн засгийн тооцоо буюу газрын доорх нүүрсний хэдэн хувийг хэн авах тухай мэдээллийг Монголын олон нийт огт мэдэхгүй. Эдийн засгийн тооцоог үзүүлээч хэмээн шаардахаа ч мэдэхгүй сууж байгаад туйлаас болгоомжилж байна.
Оюутолгой ордын эдийн засгийн тооцоог монголчууд мэддэг, хэлэлцэн, шүүмжилдэг байсан ба Монголын талд ногдох 34 хувийн өгөөжийг үржүүлж хасан үгээ хэлдэг байсан юм. Хэдийгээр 34 хувийг монголчууд тун бага өгөөж, нэмэх ёстой гэж шүүмжилсэн боловч Засгийн газар Оюутолгой орд дээр “улс төрийн шийдвэр гаргасан” хэмээн ард түмэндээ тайлбарласан билээ. Оюутолгой ордын хэлэлцээр шинэ цагийн монголчуудад анхны даалгавар байсан, уул уурхайн салбарт эхний галт тэрэг хөдөлгөсөн, уг ордын лицензийг Айвенхоу Майнз компанид аль хэдийнэ өгчихөөд байсан. Үүгээрээ Оюутолгой Тавантолгойгоос ялгарна. Оюутолгой дээр хэлэлцээр илүү төвөгтэй байжээ гэж харж болно. Харин Тавантолгой ордын ашиглалтын лиценз Монгол улсын Засгийн газарт байгаа. Тиймээс Ажлын хэсэг бүхий л нөхцөлөө хөрөнгө оруулагчдад тулгах боломж байсан. Засгийн газар боломжоо ашиглаагүй гэж дүгнэж байна. Ажлын хэсэг нь улс орны стратегийн чухал хоёр дахь орд дээр дахин “улс төрийн шийдвэр” гаргажээ. Энэ бол алдаа юм. Тэнэг хүн өмнөх алдаагаа давтдаг. Тавантолгой шиг дэлхийн хэмжээний орд дээр эдийн засгийн ирээдүйн тооцоо туйлаас чухал. Ордын эдийн засгийн тооцоог олон нийтэд тайлбарлах ёстой.
Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээр хүнд нөхцөлд болсон гэдэгтэй санал нийлнэ. Геоэдийн засгийн сонирхлыг гурван том гүрэнд хувааж өгөх гэдэг утгаараа хүнд байсан. Гэвч манай Ажлын хэсэг геоэдийн засаггүй, харин геополитик хийжээ. Хэлэлцээр дутуу, яаруу хийгдсэн.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан хэвлэлийн мэдээнд Тавантолгой ордын нүүрс тээвэрлэлтийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д өгнө гэжээ. Тэгвэл тээвэрлэлтийн зардал хэд болох тооцоог хэн ч монголчуудад хэлж өгөөгүй. ОХУ транзит тээврийн тарифаа 52 хувиар буулгаж магадгүй гэсэн яриа гарсан, гэхдээ оросууд өдийг хүртэл ямар ч тоо бидэнд амлаагүй, хөнгөлөлт өгөөгүй, тэр бүү хэл Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 оны Гэрээг шинэчлэх ямар ч хүсэлгүйгээ үйл хөдлөлөөрөө харуулсан. Аргаа барсан монголчууд ОХУ хурдхан Дэлхийн худалдааны байгууллагад элсээсэй хэмээн горьдож суугаа нь үнэн. Ийм ойлгомжгүй нөхцөлд “тээвэрлэлтийн зардлыг хассан орлогоос 5 хувийг манайх авах тухай” тохиролцоог Засгийн газрын хуралдаанаас өчигдөр орой алга ташин сайшаасан. Харин ард түмэн үүнийг эсэргүүцнэ гэдэгт итгэж байна.
Өнөөдрийн хувьд Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээрт үлдсэн гурван том компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газруудад хурал хуйтай, хүлээн авах боломжгүй, ямар ч мэдээлэл өгөхгүй гэсэн ганц хариулттай угтав. Мэдээлэл өгөх эрт байгаа нь харин ганц үнэн юм. Учир нь Монголын Засгийн газартай улс төрийн 40:24:36 гэсэн тохиролцоо хийсэн компаниуд одоо хүчээ нэгтгэн Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг тохирч эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой ордоос эзэмших хувиа улс төрийн хувьд баталгаажуулсныхаа дараа бидэнд эдийн засгийн тооцоо гаргаж өгнө гэсэн үг. Тэгвэл монголчуудын өөрсдийн хийсэн эдийн засгийн тооцоо хаана байна вэ? Тавантолгой ордын лицензийн эзэн Монголын Засийн газар өөрөө ямар тооцоо санал болгосон юм бэ? Өнөөдөр манай Засгийн газрын хэлж чадах ганц тоо бол хөрөнгө оруулагчаас урьдчилгаанд авах 1 тэрбум ам. доллар. Энэ нь Тавантолгой ордын урт хугацааны эдийн засгийн өгөөжийн дэргэд туйлаас бага цифр, тэгэх тусмаа Монгол улс энэхүү ордоосоо үүдээд гурван их гүрний тохиролцоо-тоглоом дунд орж мэдэх эрсдэлийн дэргэд 1 тэрбум ам. доллар гэдэг утгагүй өглөг юм.
Тавантолгой ордын ашиглалтыг хариуцах, лицензийг нь эзэмшигч гэж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өөрөө өнөөдөр ямар ч мэдээлэлгүй байна. Засгийн газрын өчигдрийн хуралдааны тухай мэдээг чамаас сонсч байна гэх ТУЗ-ийн гишүүдийн зарим нь хөдөө томилолттой, сумдад амарч яваа хүн ч бий. Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын дүн хэдийд эцэслэн гарахыг монголчууд Ройтерсийн өчигдрийн мэдээнээс олж сонссон юм.
“Эрдэнэс МГЛ” компанийн хариуцлагатай албан тушаалтан Наадмын наана Тавантолгойн олон улсын хөрөнгө оруулагч шалгарна хэмээн Ройтерсийн сурвалжлагчид ярьж өгчээ. Харин Монголын сэтгүүлчид Тавантолгойн хэлэлцээрийн явцын талаарх хамгийн энгийн мэдээлэл авахын тулд ямар хүнд сурталтай учирч, гуйж царайчилж явсныг Mining Journal-ийнхаа хэдэн сэтгүүлчийн явсан замаас харж байлаа. Сэтгүүлийн маань хэд энэ тухай телевизийн нэвтрүүлэг хүртэл бэлтгэн цацсаныг үзэгчид санаж буй биз ээ.
“Тавантолгой брэндийн эргэн тойронд” гэсэн нэртэй манай бэлтгэсэн нэвтрүүлэгт олон улсын шалгаруулалтын талаарх бүхий л мэдээлэл ямархуу хаалттай байсныг, төрийн байгууллагууд тус бүртээ өөр мэдээлэл өгч байсныг баримтаар өгүүлсэн юм. Гэтэл Ройтерс яагаад ч юм Монголын сэтгүүлчдээс илүү давуу эрхтэйгээр “Эрдэнэс МГЛ”-ээс мэдээлэл авдаг болохыг өчигдөр харав. Ройтерсийн мэдээг монголчууд бушуухан орчуулаад, цацаж байхыг үзэх юутай өрөвдөм.
Ерөөс Тавантолгой ордын шалгаруулалтын эргэн тойронд утга учиргүй зүйл олон байна. Ойлгомжгүй зүйлсээс хамгийн аюултай нь Тавантолгойгоор барьцаалан дэлхийн гурван том гүрэн хоорондоо үгсэх магадлал юм. Монголын Засгийн газар, Ажлын хэсэг, Ерөнхий сайд энэ хэлэлцээр дээр туйлаас хүчгүй байна. Ордын эдийн засгийн тооцоог олон нийтэд нээлттэй цацагтун. Тавантолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хэмээх ерөнхий, монголчуудын хувьд маш нууц, улс төрийн шийд давамгайлсан хэдэн хуудас цаас УИХ-ын гишүүдэд энэ долоо хоногийн сүүлээр очих байх. Чуулганы хуралдаанд нийтээрээ анхаарал хандуулагтун. Тавантолгой яагаад хөрөнгө оруулагчдад нээлттэй, монголчуудад хаалттай шийдэгдэж байна вэ?
2011/07/05
Засгийн газар Тавантолгойн төслийг Улсын Их Хуралд өргөн барина
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар төслийг эцсийн байдлаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхцлөөр тохиролцоонд хүрч чадсан байна. Тухайлбал урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон байна. Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон байна. Түүнчлэн манай талаас тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцжээ.
Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болжээ. Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон байна.
Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ. Засгийн газрын гишүүд гэрээний төсөлтэй танилцаад Ажлын хэсгийг сайн ажилласан гэж үнэллээ. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ирэх лхагва гарагт Улсын Их Хуралд өргөн барихаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Пибоди, Хятад, Оросын консорциум Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт шалгарав
Хэрэв УИХ зарим нэг шалтгааны улмаас “Пибоди”-д олборлох эрх олгохгүйд хүрвэл тендерт эхний зургаад үлдээд байсан бусад оролцогчид болох “Экстрата”, “Вале” зэрэг компанийн аль нэгийг сонгож магадгүй байна.
УИХ энэхүү шийдвэрийг хэзээ батлах нь тодорхойгүй байгаа боловч улсын баяр наадмаас өмнө асуудлыг эцэслэх бололтой.
Цанхийн баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 65 хувь нь коксжих нүүрс юм.
Энэхүү шийдвэрийн талаар мэргэжилтнүүд, тухайлбал Улаанбаатар дахь “Frontier Securities” брокерийн компанийн Хөрөнгө оруулалтын ерөнхий шинжээч Дале Чой “Одоохондоо худалдаа арилжааны гэхээсээ илүү геополитикийн шинжтэй шийдвэр мэт санагдаж байна. Монголын Засгийн газар гурван талыг хамтран ажиллуулахаар эрмэлзэж байна. Энд маш олон компаниуд багтаж байгаа тул ажил хүндрэлтэй байх болно ” гэжээ.
2011/07/04
Тавантолгойн ашиглалтыг Оросууд гацааж байна
Өнгөрөгч лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийг шалгаруулах үүрэг хүлээсэн ажлын хэсгийнхэн буюу Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар тайлангаа танилцуулжээ. Анх тендерт материалаа ирүүлсэн 12 оролцогчоос зургаан оролцогч тунаж үлдээд байсны гурвыг нь шалгаруулснаа ажлын хэсгийнхэн танилцуулсан байна. АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, гурав дахь нь ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл.
Гэхдээ тэд Тавантолгойн ордын Баруун цанхи дээр олборлолт явуулах ёстой. Харин Зүүн цанхийг “Эрдэнэс Тавантолгой” хэмээх 100 хувь төрийн өмчит Монголын компани оператор компаниудыг шалгаруулан дангаараа олборлолт хийх юм. Хэдийгээр Баруун цанхи дээр үйл ажиллагаа явуулах компаниудыг шалгаруулсан гэж байгаа ч тэдний хувь оролцооноос шалтгаалсан маргаан одоо болтол дуусаагүй байна. Шалгарсан гурван компани операторын эрх, борлуулалтын эрх, дэд бүтцэд хөрөнгө оруулах, урьдчилгаа төлбөр хийх гэсэн дөрвөн үүрэг хүлээх ёстой.
Мэдээж Хятад улс манай нүүрсний хамгийн том худалдан авагч учир Хятадын компанийн борлуулалтын эрх давуу байгаа, мөн дэд бүтцэд хөрөнгө оруулах, урьдчилгаа төлбөр өгөх, оетаторийн үйл ажиллагаа явуулах бүх үргийг хүлээж байгаа гэдэг утгаараа Хятадын компани давуу эрхтэй байгаа бол Оросын компани зөвхөн дэд бүтцэд буюу төмөр замд хөрөнгө оруулах үүрэг хүлээж, урьдчилгаа төлбөр хийхээс татгалзсан байна.
Тиймээс дээрх компаниудаас Хятадын компани хамгийн их оролцоотой байгаа, түүний дараа Орос, харин АНУ, Монголын хувьд адил тэнцүү оролцоотой байхаар байгаа аж. Гэвч Оросын компани өөрсдийн хувь оролцоог нэмэгдүүлэх /ингэхдээ өөрсдийн хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй гэдгээ ч бас хэлсэн байна/ шаардлага тавьснаар Тавантолгойн ордын хэлэлцээрийг гацааж байгаа тухай албаны эх сурвалж хэлж байна. Чухам хэн нь хэдэн хувьтай байгаа вэ гэдэг дээр хэлэлцээрийн шатанд яваа асуудал учраас тодруулах боломжгүй аж.
Гэхдээ тэд Тавантолгойн ордын Баруун цанхи дээр олборлолт явуулах ёстой. Харин Зүүн цанхийг “Эрдэнэс Тавантолгой” хэмээх 100 хувь төрийн өмчит Монголын компани оператор компаниудыг шалгаруулан дангаараа олборлолт хийх юм. Хэдийгээр Баруун цанхи дээр үйл ажиллагаа явуулах компаниудыг шалгаруулсан гэж байгаа ч тэдний хувь оролцооноос шалтгаалсан маргаан одоо болтол дуусаагүй байна. Шалгарсан гурван компани операторын эрх, борлуулалтын эрх, дэд бүтцэд хөрөнгө оруулах, урьдчилгаа төлбөр хийх гэсэн дөрвөн үүрэг хүлээх ёстой.
Мэдээж Хятад улс манай нүүрсний хамгийн том худалдан авагч учир Хятадын компанийн борлуулалтын эрх давуу байгаа, мөн дэд бүтцэд хөрөнгө оруулах, урьдчилгаа төлбөр өгөх, оетаторийн үйл ажиллагаа явуулах бүх үргийг хүлээж байгаа гэдэг утгаараа Хятадын компани давуу эрхтэй байгаа бол Оросын компани зөвхөн дэд бүтцэд буюу төмөр замд хөрөнгө оруулах үүрэг хүлээж, урьдчилгаа төлбөр хийхээс татгалзсан байна.
Тиймээс дээрх компаниудаас Хятадын компани хамгийн их оролцоотой байгаа, түүний дараа Орос, харин АНУ, Монголын хувьд адил тэнцүү оролцоотой байхаар байгаа аж. Гэвч Оросын компани өөрсдийн хувь оролцоог нэмэгдүүлэх /ингэхдээ өөрсдийн хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй гэдгээ ч бас хэлсэн байна/ шаардлага тавьснаар Тавантолгойн ордын хэлэлцээрийг гацааж байгаа тухай албаны эх сурвалж хэлж байна. Чухам хэн нь хэдэн хувьтай байгаа вэ гэдэг дээр хэлэлцээрийн шатанд яваа асуудал учраас тодруулах боломжгүй аж.
Тавантолгойн тааж дуусашгүй эргэлзээ
Харин ТУЗ-ийн хараат бус гишүүний энэ мэдээллийн дараа дөрвөн сар хэлэлцсэн хөрөнгө оруулагчийн тендерт гурван компани тунаж үлдсэнийг Засгийн газраас томилсон ажлын хэсгийнхэн хэллээ.
Гэтэл сонин хэвлэлээр гурвуулаа зэрэг хөрөнгө оруулах юм шиг мэдээлжээ. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор бол нэг л компани, консорциум сонгогдох ёстой. Тэгэхээр тунаж үлдсэн гурван компанитай Засгийн газар дахин хэлэлцээрийн ширээний ард суух нь.
"Эрдэнэс МГЛ" -ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэлэлцээр эхлэх үеэр "39 дүгээр тогтоолоор нэг л компани, консорциум сонгох ёстой" гэж ярьж байсан. Гэтэл хэлэлцээр дуусах шатанд 2-3 компани, консорциум сонгож болно гэж хэлсэн байх юм.
Зургаан оролцогч нэг нь нөгөөгөөсөө илүүрхэхийн аргагүй энэ тэнцүүхэн өрсөлдөгч. Улс орондоо болоод тив, дэлхийд алдартай тэднээс хэн нэгнийг нь ялагчаар тодруулах нь Монгол Улсын Засгийн газарт хүнд байсан болов уу. Гэхдээ тогтоол, дүрэм журмаа дагах нь хуульд нийцэхсэн.
Шалгаруулахад хүндрэлтэй болонгуут нэг биш гурвыг сонгож дүрмээ зөрчих зүрх ажлын хэсгийнхэнд баймааргүйсэн. Нөгөө талаар "Эрдэнэс МГЛ " компанийг удирдах гадаад захирал өнгөрсөн нэгдүгээр сард сонгогдсон гэж байсан. Гэтэл сонгогдсоноос хойш таван сар болж байхад бараа нь ч харагдсангүй. Хөрөнгө оруулагч нар тодорч эхэлсэн. Харин удирдаж зангидах хүний сураг алга. Тухайн үед цалингийн асуудлыг судалж буй гэсэн хариултыг Төрийн өмчийн хорооны дарга С.Сугар өгч байсан билээ. Гэвч тендерт сонгон шалгаруулах хуулийн хугацаа аль хэдийнэ дууссаныг "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан хэлж буй.
Гэхдээ хуулинд заасан хугацаанд амжиж ажил дуусахгүй бол шинээр сунгаж болдгийг тэрээр онцолсон. Тэгэхээр АНУ-ын "Пибоди Энержи", БНХАУ-ын "Шинхуа Энержи" болон Японы "Иточү", "Мицуй" компаниудын консорциум, ӨХУ-ын "Оросын төмөр зам" болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдлийн аль нэг нь хөрөнгө оруулагчаар тодорч хүрз хатгах эрхийг авах юм шиг.
Нөгөө талаар сонгон шалгаруулалтын хуулийн хугацаа дууссан гээд байгааг юу гэж ойлгох вэ? "Эрдэнэс МГЛ" компаниас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хоёр янзын тендерийг зарласан. Эхнийх нь Цанхийн зүүн хэсэгт "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиалгаар олборлолт хийх компани, консерциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Одоо энэ тендерт БНЭУ-ын "MESCO steel", ХБНГУ-ын "ВВМ Operta", Австралийн "Macmahon" нар хүч үзэж байгаа аж.
Харин Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил дуусахад нохойн дуу ойртож байгааг зургаагаас гурвыг сонгоод байгаагаар хэлж болно. Ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулагч бас л эргэлзээтэй.
2011/07/01
Тавантолгойн ялагчид тодорлоо
“Эрдэнэс МГЛ” компаниас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хоёр янзын тендерийг зарласан. Эхнийх нь Цанхийн зүүн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиал-гаар олборлолт хийх компани, консерциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер байлаа. Уг тендерт оролцогчдын материалыг хүлээж авах хугацааг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдрөөс тасалбар болгосон хэдий ч ялагч хараахан тодроогүй хэвээр таван сарыг үдэж. Тендерт БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” нар хүч үзэж буй. Харин Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил ерөнхийдөө шувтарч байгаа янзтай. Тавантолгойн тендерийг ялагчийг тодруулах ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын талаар танилцуулахдаа Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтад гурван оролцогч тунаж үлдээд байгааг дуулгасан байна.
Анхны шалгаруулалтад дэлхийд тэргүүлэгч 15 оролцогч өрсөлдсөнөөс зургааг нь УИХ-аас баталсан 39, 40 дүгээр тогтоолын дагуу хэлэлцээрийн ширээний ард Монголын Засгийн газар урьсан. Эдгээр зургаан оролцогчийн нэгдэх нь АНУ-ын “Пибоди Энержи”, хоёрдахь нь БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, гурав дахь нь ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл, дөрөв дэх нь Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, тав дахь нь Бразилийн “Вале”, зургаа дахь нь Люксембургийн “АрсэлорМитал” байв. Эдгээр зургаан оролцогч нэг нь нөгөөгөөс илүүрхэхийн аргагүй энэ тэнцүүхэн өрсөлдөгч. Улс орондоо болоод тив, дэлхийд алдартай тэднээс хэн нэгнийг нь ялагчаар тодруулах нь Монгол Улсын Засгийн газарт хүнд байсан болов уу.
Тавантолгой их гүрнүүдэд очих нь тодорхой болжээ
Ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг сайдын стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах хэлэлцээрийн явцын талаарх Засгийн газарт өгсөн танилцуулгаас харахад Тавантолгойг их гүрнүүд өвөртлөх нь тодорхой болжээ. Хоёр оны харилцаа, ирээдүйн хөгжлийн хамтын зүтгэл хийгээд эдийн засгийн нөлөөлөл зэргийг нь бодолцохгүйгээр шийдвэрлэх эрх ажлын хэсгийнхэнд байгаагүй биз. Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах даалгаврыг Засгийн газраас авсан ажлын хэсгийнхний хувьд оролцогчдын УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийг хэрхэн шийдвэрлэх саналыг эхний ээлжинд харгалзан үзсэн нь лавтай. Түүнчлэн 40 дүгээр тогтоолын дагуу нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж гээд дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөнөөс гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим, үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг тохиролцох, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах болон байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх зэргийг нь бодолцож дүгнэсэн нь ойлгомжтой. Гэхдээ стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах бүхий л анхаарлаа Монгол Улсын эдийн засаг, үндэсний ауюлгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангах, хамгаалах асуудалд чиглүүлсэн байж таараа. Тиймдээ ч эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн тулд өнгөрсөн дөрвөн сарын турш өчнөөн яриа хэлэлцээр өрнүүлсэн нь дамжиггүй. Ажлын хэсгийнхэн баруун Цанхийн төлөө ана мана тэмцэлдсэн зургаан оролцогчтой өнгөрсөн хугацаанд 18 удаа гэрээ, хэлцэл хийсний эцэст Америк, Орос, Хятадад Тавантолгойд хамтрах боломжийг олгохоор шийдвэрлэсэн бололтой. Тэд бол АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл. Асар том амбицтай мөнхийн хөршүүдийнхээ хүсэлтийг нь хүлээн авахгүйгээр асуудалд хандвал Монгол Улс аюултай байдалд орж болзошгүйг ажлын хэсгийнхэн хамгийн түрүүнд тооцсон биз. Тэгээд ч далайд гарцгүй Монгол Улсын хувьд Тавантолгойгоос олборлосон нүүрсээ Хятад, Оросын зах зээлд нийлүүлэхгүйгээр мөнгө олж чадахгүй нь тодорхой.
Оросын шахалт, Хятадын найдвар, АНУ-ын итгэл МОНГОЛЫН айлчлалууд
“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нэгэнтээ Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар заавал нэг оролцогчийг тодруулах албагүй. Тендерийн ялагч нэг, хоёр, гурав ч байж болно гэх тайлбарыг өгч байсан юм.
Тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн билээ. Хоёр улсын тэргүүн Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцсэн гэх. Хойд хөршид хийсэн айлчлалынхаа дараахан Монгол Улсын төрийн тэргүүн АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Б.Обаматай хоёр улс худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалтай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хятадад хийсэн албан ёсны айлчлал давхцсан билээ. Монголын төрийн өндөрлөгүүдийн их гүрнүүдэд хийсэн албан ёсны айлчлалын дараахан ажлын хэсгийнхэн Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар Орос, Америк, Хятадын оролцогчийг тунаж үлдээсэн нь ч цаанаа учиртай биз.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хятадад хийсэн айлчлалын үеэр “Ахаа намайг бодоорой” гэгчээр хятадууд “Тавантолгойд манай “Шинхуа Энержи” найдвартай биз дээ” гэх асуултыг цөөнгүй тавьсан гэх яриа бий. Үүнийх нь хариуд Монголын Ерөнхий сайд мөнхийн хоёр хөршийнхөө хүсэлтийг анхааралдаа авч үзэхээ амалж, Тавантолгойд ОХУ, Хятадын оролцогчоос гадна гуравдагч оронг оролцуулах нь үндэсний аюулгүй байдал хийгээд геополитикийн хувьд чухал гэх байр суурьтай байсан гэнэ.Ийнхүү Тавантолгойн ордод хятадууд найдвар тавьж байгаагаа нуугаагүй бол оросуудын зүгээс шатахууны хомсдолын шантаажыг Монголын Засгийн газарт багагүй мэдрүүлсэн. Харин хаа холын америкчууд Тавантолгойн тендерийн ялагчаар тодрох дүүрэн итгэлтэй байсан нь урьдчилгаа төлбөр, хөрөнгө оруулалтаараа бусдаас давуу байсан гэх үзүүлэлт.
6.4 тэрбум тоннын нөөцтэй, коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлэгч Тавантолгойн ордыг дан ганц оросуудын эсвэл хятадуудын мэдэлд очвол хоёр хөршийнхөө хэн нэгнийх нь гомдоох нь ойлгомжтой. Шазуураа зуусан эрхэмүүдэд Монголын хэврэгхэн эдийн засгийг “хээнцэрхэн хөөс” болгочих аюул бий. Тэгэхээр мөнхийн хоёр хөрштэйгөө мөнхийн эв найрамдалтай амьдрахын тулд Монгол Улс Тавантолгойг орос, хятадуудад эн тэнцүүхэн ижил нөхцөлөөр олгохоос өөр аргагүй байсан болов уу. Гэхдээ АНУ хоосон хоцроож болохгүй. Энэ нь Монгол Улсад ч хэрэгтэй. Мөнхийн хоёр хөршийнхээ оролцоонд дээр америкчуудыг нэмчихвэл асуудал тогтворжих нь тодорхой. Тэгэхээр Америк, Орос, Хятад гэсэн хувилбар Монгол Улсын хувьд яах аргагүй “хаан сонголт” байлаа.
Subscribe to:
Posts (Atom)